BMWAREZ BLOG : “Буянт-Ухаа” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам


Буянт-Ухаа” хорооллын  нийт 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагч,  40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах талаар яригдаж байсан. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг баталлаа.
Гэвч уг журамд Төрийн орон сууцны корпорацийн зүгээс зарим хэсэгт нь нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрт хүрсэн юм.
Төрийн албан хаагчид  
Төрийн албан хаагчдын тухайд, ТОСК-ийн Бодлого зохицуулах хорооноос квотын дагуу хуваарилалтыг хийхээр болжээ.
Уг квотын дагуу төрийн байгууллага нь тухай байгууллагад хуваарилагдсан квотын тоонд багтаан журамд заасан байр худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, орон сууц худалдан авах ажиллагсдыг дотооддоо шалгаруулж, нэрсийг ТОСК-д ирүүлэх юм байна. 
Зорилтот бүлэг                                     
Зорилтот бүлгийн иргэдээс 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилахаар /уг хороолын 40 хувь зорилтот бүлэгт хамаарч байгаа, эдгээрийг шинэ журамд задлан хуваасан байна/ болов.
Уг бүлгийн иргэд ТОСК-оос  хуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхгийн дагуу байр худалдан авах сонирхолтой иргэд ТОСК-ийн цахим хуудсаар дамжуулан байр захиалах маягт бөглөж, цахим пин дугаар авна.
Хэрэв зорилтот бүлгийн 40 хувиас хэтэрсэн өргөдөл ирвэл иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулахаар журамд тусгажээ. 
Залуу гэр бүлийн хувьд албан ёсны гэрлэлтийн баталгаатай 35 хүртэлх насны гэр бүл байх шаардлагатай бол  ахмад настан гэсэн ангилалд 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд багтах юм.
Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ангилалд төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан иргэдийг хамруулах аж.
Ерөнхий шаардлага
Орон сууц худалдан авах иргэд Монгол Улсын иргэн байх, анх удаа орон сууц худалдан авч байгаа, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсвэл мөн хугацаанд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн шаардлагатай аж.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны зээлийн хөтөлбөр, зургаан болон найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаагүй, урьдчилгаа 30 хувийг төлсөн, 15 жил худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхгүй байх шаардлагуудыг тавьж байна.
Түүнчлэн уг зээлд хамрагдах иргэд банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх шаардлагатай бөгөөд байрны нэг метр квадратын үнийг 1 сая 280 мянга байхаар тооцоолсон байна
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)