BMWAREZ BLOG : Дэлхийн эдийн засгийн түүхэн тойм...

Дэлхийн эдийн засгийн түүхэн тойм...


Би эдийн засагч,судлаач,түүхч биш гэхдээ өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа нэгэн нийгэм, био бодгалийн хувьд улс орны эдийн засаг бүр цаашилбал дэлхийн эдийн засаг нададмөн миний гэр бүл ах дүү аав ээжид хамааралтай болчихоод байгаа өнөө үед дэлхийн эдийн засгийн цаашидийн ирээдүйн тухай өөрийн бодолоо олон түмэнд хүргэх гэсэн юм.

20-р зуун гарсаар дэлхийг хамарсан эдийн засгийн хямарал миний л мэдэх  дөрвөн удаа гарсан байдаг анх 1910 оны үед гарсан нь тухайн үед дэлхий дахний колоничлолын бодлогыг 19-р зууны эцэс 20-р зууны эхэн үед хүн төрөлхтөн шинжлэх ухааны нээлт,техник технологийн дэвшилтийг өөрийн амьдралд идэвхтэй ашиглаж эхэлсэн юм.Үүний зэрэгцээ цаг хором бүрд түүхий эдийн эрэлт,ажиллах хүчний тэмцэл нь эдийн засгийн хямрал гээчтэй зайлшгүй нүүр тулах  болов.Энэ үед дэлхийн тэргүүлэгч улсууд болох Герман,Франц,Англи,Австри зэрэг улсууд өөрийн коллонийг батжуулах мөн шинээр коллони эзэмших зорилгоор өөрийн эдийн засгийн чадавхиа дээшлүүлэх,цэрэг зэвсгийн хүчин чадлаа зузаатгах шаардлага гарсан нь гол түүхий эд болох нефть,металл,нүүрс зэргийн үнэ ханшийн өсөх шалтгаан болчихов.АНУ-д хөгшин европын халдвар бас л халдчих нь тэр учир нь шинэ тивийн эрх чөлөөний улсад 1893-1903 оны хооронд Орос болон европт бий болсон эдийн засаг үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжил нь дээр дурдсан түүхий эдийн эрэлт ихсэж үнэ ханш нь бас тэнгэрт гараад ирчихэв.Ийнхүү дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орж улс орны дотоод зөрчил ихсэж үйлдвэр заводын ажилчид ажил хаях нь өдрийн норм болон хувирлаа.Улс орон бүр хоорондоо аюулгүй байдлаа бататгасан гэрээ хуйвилдаан зохион байгуулж байсан боловч энэ бүгд зөвхөн дайн гарах шалтгаан болж цэрэг зэвсгээ улам бүр нэмэгдүүлж эхэлсэн юм.


1914 оны 7-р сард Сараев хотод Австрийн хунтайж Эрцгерцог Франц Фердинандыг буудаж алсан нь хүн төрөлхтөний түүхэнд 50 гаруй сая хүний амь насыг авч одсон Дэлхийн 1-р дайн эхэлсэн юм.Энэ дайнд анх удаа танк,нисэх онгоц хэрэглэж далайд усан доогуур шумбагч аяалж торпед ашигласан юм.Хамгийн аймшигтайн химийн зэвсэг хэрэглэж хэдэн мянган хүн үхсэн нь химийн шинжлэх ухааныг үнэд оруулчихсан юм.Ер аливаа дайн тулаан  нь эдийн засгийн хохиролоос гадна тухайн улс орны хамгийн шилдэг эрсийг авч оддог нь аймшиг байдаг.1918 онд дайн дууссан боловч залуу Зөвлөлт улсыг дарах антантын холбоо орос орныг дарах боллоо энэ нь чухамдаа өргөн уудам газар нутагтай уул уурхайн асар их нөөцтэй энэ улс орныг хувааж авхаар дайрч эхэлсэн юм.

Дайн 1920 он гэхэд үндсэндээ дууссан юм.ингээд улс орон бүр дайнд сүйрсэн аж ахуйгаа сэргээх үйлсэд орсон юм.Гэвч үүнд мөнгө санхүү маш их хэрэг болход Сэм авга буюу АНУ их өглөгч сэтгэл гарган санхүүгийн асар их зээл олгож байлаа 1920-1925 оны хооронд зөвхөн АНУ 2,6 миллаярд долларын зээл европын орнуудад олгосон байна.үүний цаана АНУ-ын дэлхийд өөрийн бүрэн ноёрхолыг тогтоох гэсэн далд бодлого явж байлаа.


1929 оны 10-р сард Нью-Йоркын фондын бирж дэхь Уоллстритскийн сүйрэл гэгчээр эхэлсэн эдийн засгийн хямрал гараагаа эхэлсэн байна.Энэ хямрал нь эхэн үедээ бүх нийтийн ажилгүйдэл зах зээл дээрх  түүхий эдийн болон ХАА-н бүтээгдхүүний үнэ ханшийн уналт нь зөвхөн АНУ-д өрнөж байсан боловч хормын зуур Герман,дорнод европ бүр цаашлан Африк,Азии,Латин амеркийг хамарч Австрали ч хямралд автчих нь тэр ингээд улс орон бүхэн хямралаас гарах янз бүрийн арга авсан боловч сайн үр дүнд хүрч чадсангүй залуу Зөвлөлт улс эдийн засгаа аврах НЭП буюу шинэ эдийн засгийн бодлого гэгчийг Сталиний засгийн газар дэвшүүлсэн боловч хожимдсоноор барахгүй тэргүүлэгч эдийн засагчид,сэхээтнүүд нь репресс буюу их хэмэгдүүлэлтэнд өртөн үгүй болсон байна.Даширамд тэмдэгэлхэд В,И,Ленин тухайн үедээ хамгийн өндөр боловсролтой тэргүүлэгч сэхээтнүүдээр бүрдсэн засгийн газрыг бүрдүүлж чадсан юм.Энэ үед гайтай юм шиг дорнод европ оросын өрнөд хэсгийг хамарсан ган болсон нь түүхэнд Кубаний өлсгөлөн хэмээсэн аймшигт өлсгөлөн болсон юм.1930-аад оны эцэс гэхэд залуу Зөвлөлт улс хямралаас  гарч чадсан боловч баруун европод нацистууд хүчээ авч Герман,Итали,Испани улсууд фашист намынхан засгийн эрхэнд гарч дайны гал дүрэлзэж эхэлсэн байна.


Ингээд хоёрдох эдийн засгийн ХЯМРАЛ гээчийг бас дайн шийдэх боллоо гэхдээ яаж энэ үед 1-р дайны өмнөх үеийн дүр зураг тод харагдаж эхэлсэн байгаа нь түүх давтагдаг гэдэг нь үнэн юм шиг европын улс орон бүхэн дахиад бие биенээ хамгаалах гэрээ,харилцан үл довтлох гэрээ гээчийг байгуулан хуйвалдаан зохион байгуулах зэрэг арга хэмжээ авсан боловч 1939 оны 9-р сард Герман Польш руу халдсан нь дэлхийн 2-р дайн эхэлсэн байна.Энэ үед дэлхийн газрын зураг бүхэлдээ өөрчлөгдөж дорно дахинд Япон гэгч улс хүчирэгжин бүхий л дорно дахиныг өөрийн эзэмшилд оруулж чадсан байна. 1945 оны 5-р сарын 9-нд фашист Герман бууж өгсөн мөн 9-р сарын 1-нд Япон улс бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсанаар хүн төрөлхтөний түүхэнд 76 сая хүний амь насыг авч одсон дайн дууссан юм.Үүний дараагаар дэлхийн эдийн засаг сэргэж чадсан боловч дэлхийн улс орны эдийн засгийн болон цэрэг зэвсгийн харьцаа 2 лагерьт хуваагдаж хүйтэн дайны үе эхэлж 197О-аад оноос эхлэн түүхий эд,нефть,нүүрс,өнгөт болон үнэт металлын үнэ урьд байгаагүй үнэд орох болсон нь хүн төрөлхтөн радио электрон техник, сансар,атомын эрчим хүчийг эзэмшиж,ашиглахтай шууд холбоотой юм.Энэ үеэр хар тивийн Чад,Нигер зэрэг Латин амеркийн Болив,Арегтин улс орнуудын од нь гийж байлаа.

1976 онд нөгөө л эдийн засгийн хямрал гээч нь хаяанд ирчихсэн дэлхий дахины эдийн засгийг өөрийн эргүүлэгт хамаад эхэлчихсэн юм.Энэ үеийн социалист эдийн засагчид капитализм сөнөх цаг нь ирж байна энэ удаа капитализм бүрэн сөнөж манай социалист буюу нийгэм журамт шатанд шилжин орох болно гэж нэгэн дуугаар зарлан тунхаглаж байв.Энэ удаагийн эдийн засгийн хямралыг хэн хэрхэн шийдвэрлэх ямар дайн тулааныг хүлээж байлаа гэвч санснаар болсонгүй учир нь социалист лагерь энэ удаад оролцолгүй өнгөрсөн юм.Гэхдээ энэ удаагын хямрал нь техник технологийн дэвшилээр зогссон юм учир нь англичууд анх удаа хойд тэнгист нефть ордыг ашиглаж эхэлсэн нь нөгөө тэнгэрт хадсан түүхий эдийн болон өнгөт металлын үнэ буцаад хэвийн байдалдаа орход нөгөө Чад,Болив,Нигер зэрэг орнууд баялагын хараал гээчийг амсаж хар тивд төрийн эргэлт тэдгээр улс орнуудад төрийн эргэлт, иргэний дайны социалист уралдаан өрнөх нь тэр.1990 оны эцсээр азийн  барууд дунд өрнөсөн санхүүгийн хямрал эхэлсэн нь хэдийгээр дэлхий дахиныг нөмрөх дөхсөн боловч дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч улс орнуудад нөлөө үзүүгүйд оршино.Гэхдээ энэ удаагын хямрал нь Югослав,Босни мөргөлдөөн гээд европ тивд бяцхан мөргөлдөөн өрнөж мөн хар тивд Сомалийн өлслөглөн гээд юм юм болоод өнгөрсөн юм.21-р зууны анхны эдийн засгийн хямрал 2006 онд эхэлсэн нь та бид нарын гэрч болсон үйл явдал болсон юм.Энэ удаагийн эдийн засгийн хямрал нь чухам ямар үйл явдлаар төгсгөл болхыг нууцхан хүлээж байлаа юу авч ирэв америк иракын мөргөлдөөн нь хөөрхий муу иракыг хүн төрөлхтөний дайсан болгож персийн буланг цусан далайд живүүлсэн юм.Энэ дайн үнэн хэрэг дээрээ нефтийн төлөөх мөргөлдөөн байсан юм.


Өнөө үед буюу 21-р зууны анхны хямралын дараах үед чухам ямар үйл явдал өрнөж байгааг бид бүхэн харж мэдэрч байгаа юм.Баруун европт буюу Грект өрнөсөн санхүүгийн хямрал нь улам бүр даамжирсаар Испани,Италийг хамарч байна цаашлан Франц дараагийн ээлжийг хүлээн зогсож байна дэлхий дахинд өнгөт металл,нефть,нүүрсний үнэ урьд түүхэндээ байгаагүйгээр үнэд орж тэр хэмжээгээр мөнгөний инфляци гээч алхам алхмаар өсөж байна энэ бүхэн бидэнд юуг  сануулж байна. Манай улсын эдийн засаг маш эмзэг  учир нь эдийн засгийн суурь хэмээх нефтийн бүтээгдхүүний үнэ дээр дэнжигнэн зогсож байдаг хойд хөрш маань ганцхан тамга дархад л манай улсын хувь заяа бүхэлдээ өөрчлөгдөх, урд хөрш төмөр зам дээрээ гацааж орхиход л өмсөх зүүх маань өөрчлөгдөнө орос ах нар биднээр хэрхэн яаж тоглож болхыг ганцхан жилийн өмнө бидэнд чангахан сануулж билээ одоо бид яах вэ?Иван нараас хараат байсаар байх уу?дээр нь дэлхийн эдийн засгийн ааш араншин бас л биднийг сөхөрүүлж болно улс орны эдийн засаг улам бүр уул уурхайгаас хамаарах болоод байна.Манай улсын ухаантнууд бодож л байгаа байх гэхдээ үхэр тэргний хурдаар хөдөлж байтал дэлхийн эдийн засгийн хямрал сансрын хурдаар биднийг эргүүлэгтээ хамаад авчих биз.Үргэлжлэл бий

Нийтлэгч: Ц.Мөнхөө

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)