BMWAREZ BLOG : Компьютерийн програм хангамжын гол гэмтэл юунаас үүсдэг вэ ?

Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна.


Жишээлбэл: зарим вирус файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх болон шинээр файлууд үүсгэдэг г.м төрөл бүрийн зорилготой байдаг. Анхны вирусууд тоглоомын зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө хэрхэн түгээх бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг. Санах ойд орж ирсэн вирус ойр орчиноо шалгаж өөр "суучихаж" болох программ байгаа эсэхийг хайна. Хэрэв олдвол программыг өөрчилж вирусны кодоо нэмж бичнэ. Тэгсний дараа ачаалагдах ёстой программ ачаалагдна. Харамсалтай нь одоо вирус өөрийгөө vржvvлж, хоёр программ вирустлээ. Дараагийн удаад энэ хоёр программны аль нэгийг нь ачаалахад мөн л ижилхэн процесс явагдаж энэ нь цаашдаа давтагдна.


Хэрэв энэ хvн вирустсэн файлаа ямар нэг санаандгүй тохиолдлоор бусдад өгөх буюу, сvлжээнд байрлуулсан тохиолдолд тэдгээр хэрэглэгчдийн компъютер дээр мөн л ижилхэн явдал давтагдна. Ингэж л вирус тархана. Вирусны тоо 1990 онд 200 – 500 байсан бол 1991 онд 600 - 1,000, 1992 оны сүүл гэхэд 1,000 - 2,300 virus, 1994 оны дундуур 4,500 - 7,500 virus, 1996 онд 10,000, 1998 онд 20,000 ялгаатай вирус байсан бол 2000 онд энэ тоо 50,000-ийг нэгэнт давжээ.


Яагаад Вирус гэж нэрлэдэг вэ?

Компъютер вирус нь биологийн вирустэй зарим шинж чанараараа төстэй байдгаас ийн нэрийджээ. Биологийн вирус нь амьтнаас амьтны биед тархадаг бол компъютер вирус нь компъютерээс компъютерт тархана. Нэлээд гунзгийрvvлээд vзсэн ч гэсэн мөн л төстэй байдлууд ажиглагдна. Биологийн вирус нь амьд зvйл биш юм. Эсээс ялгаатай нь вирусанд өөрийгөө vржvvлэх гэх мэт хийх янз бvрийн ажил байхгvй, учир нь энэ нь амьд зvйл биш. Гэхдээ биологийн вирус нь өөрийнхөө ДНХ-г эсэнд оруулж, тэр нь эсийн vржих бvтцийг ашиглан vржинэ. Компъютерийн вирус зарим талаараа дээрхитэй ижилхэн шинж чанартай байна. Компъютерийн вирус нь биелvvлэгдэхийн тулд бусад программын нуруунд зvvгдэж хамт ачаалагдна. Ажиллаж эхэлмэгцээ бусад программнуудад халдварлаж эхэлнэ.


Компьютерийн вирус гэж чухам юу билээ

Хүн төрөлхтөнийг адбишийн хүчирхэг дайснаас авран хамгаалах ер бусын супер эрчүүд болохСупермэн“, “Батмэн“, “Хүн аалззэрэг нь хүний оюун санаагаар бүтээгдсэн баатрууд юм. Гэхдээ тэд кино, видео, компьютер зэрэг виртуал ертөнцдөө л тулалддаг билээ. Өөрөөр хэлбэл бидний оюун санаанд бий болсон дайсныг уран санаагаар төрсөн баатрууд маань сөнөөж сэтгэл оюун цэлмэдэг гэсэн үг. Гэтэл өдгөө интернет гэгч кибер ертөнц бий болсноос хойш хүн төрөлхтөн үнэхээр хоёр ертөнцөд зэрэгцэн амьдрах болсон юм. Жишээ нь:  Trojan-Downloader.Win32.VB.bnp вирус гэхэд л мөнөөх дунд сургуулйн түүхийн хичээлд үзэж байсан Трой хотыг чөлөөлөхөөр аварга том морь бүтээж түүн дотроо орон нуугдаж байгаад шөнө хэрмэн дотроос нь довтолсон овжин түүхийг бэлгэдэн бүтээгдсэн вирус байх юм. Өөрөөр хэлбэл мөнөөх морины дотор нуугддаг шиг л энэхүү вирус нь компьютерт маань сэмхэн ороод өөрийгөө хувилан чухал чухал бичиг баримтыг маань устгаж гар мухарлах зорилготой дайсан билээ. Эсвэл таны компьютерт нэг үл таних нөхөр дэлхийн аль ч өнцөгөөс юм давхиж ороод хамаг юмыг чинь онгичоод эгээ л унтлагын өрөөг тань түйвээхтэй адил болгочихвол ямархан сэтгэгдэл төрөх билээ дээ.


Вирусыг анх хэн бүтээсэн нь тодорхой бус байдаг. Учир нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай математикийн автоматын судалгаан дээр аль тэртээ 1940-өөд онд алдарт Жон фон Нейман ажиллаж байсан бөгөөд улмаар тиймэрхүү автоматыг бүтээж болох аргачлалын талаар 1951 онд олонд дэлгэж байжээ. Үүнээс хойш 1959 онд “Scientific American” сэтгүүлд Л.С. Пенроуз өөрөө өөрийгөө сэргээх механик бүтцийн талаар өгүүлэл нийтлүүлсэн байх юм. Үүний өмнөх өгүүллээс ялгаатай нь өөрөө идэвхжин үржих төдийгүй, мутац буюу дүрс хувиралд орох замаар биеэ нуун далдлах чадвар бүхий хоёр хэмжээст бүтцийн талаар анх удаа тодорхой өгүүлсэн байлаа. Мөн үүний мөрийг даран өөр нэгэн эрдэмтэн Ф. Ж. Шталь IBM 650 дээр машины кодын тусламжтайгаар практикт анх удаа жинхэнэ бодит загварыг нь бий болгосон юм. Энэ бүх эрдэм шинжилгээний судалгаа нь өнөөгийн бидний толгойн өвчин болоод байгаа компьютерийн вирусыг зохиох гэсэн зорилго агуулаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Харин тэдгээр эрдэмтэний ажил нь хиймэл оюун ухаан болон робот техникийг зохион бүтээхэд зориулагдсан нөр их зүтгэл байсан билээ. Харин 1962 онд Bell Telephone Laboratories пүүсийн ажилтан В.А. Высотский, Г.Д. Макилрой болон Роберт Моррис нарДарвинхэмээх компьютерийн тоглоомыг зохион бүтээсэн бөгөөд энэ нь виртуал орон зайд задлан шинжилгээ хийх замаар эсрэг этгээдийнхээ прогамын бүхий л хувийг олж устган өөрөө ганцаараа үлдэж байлдааны талбарыг эзлэх зорилгоор ажилладаг зарчимтай байв. Гэвч энэхүү өөрөө өөрийгөө хувилан бий болгож, хэд дахин сэхэх чадвартай математикийн ухаант обьектийг буруу гарынхан ашиглаж бүгдийн тав тухыг алдуулна хэмээн хэн сэтгэх билээ. Энэхүү хавтгай дэлхийн хаа нэг өнцөгт хорон санаатан Trojan-Spy.Win32.Banker.lax мэт вирусыг зохиогоод ертөнцийн аль ч банкны компьютерийн сүлжээнд нэвтрэн орж хамаг мэдээллийг нь устгах аюулыг улаан гараараа тариад сууж байна. Тэгвэл саяханКасперскийн Лабораториаудиофайл буюу дуут файл хэлбэрээр 25-33 секундын хугацаанд нүд ирмэх зуур өөрийгөө хувилан тараадаг дэлхийн анхны mp3 форматийн спам вирусыг илрүүлээд байна. Spam буюу stock-спам нь захиа хэлбэрээр хүмүүсийн цахим шуудангаар тардаг бөгөөд энэхүү дуут вирусын хувьд түүнийг нээхэд Exit Only Inc компан Компьютерийн вирус өөрийгөө хувилан олшруулах, өөр компьютерт халдварлан үржих чадвартай тул халдварт өвчинтэй зүйрлэж болох юм. Зарим хүмүүсийн боддог шиг компьютерийн бүх вирус нь маш аюултай зүйл биш юм. Хамгийн аюултай хор хөнөөлтэй вирусууд байхаас гадна огт хор хөнөөлгүй вирус ч байдаг. Зарим вирус халдварлагдсан даруйдаа идэвхжиж компьютерсамраадэхэлдэг бол зарим нь тодорхой хугацааны дараа эсвэл тодорхой өдөрт идэвхждэг. Учруулах хор хөнөөл нь ч харилцан адилгүй. Үйлдлийн систем гэмтээх, Файл устгах, системд зохиомлоор ачаалал бий болгох, сүлжээний хурд сааруулах, гацаахгээд тоочоод байвал их урт жагсаалт гарна. Ерөнхийдөө ямар ч вирус хүмүүст төвөг удаж алт шиг цагийг үрж ажил албыг алдуулна.


Таны компьютерийн ажиллагаа нэг л биш болоод янз бүрийн файлууд өөрөө үүсч, удаашрах, гацах зэргээргажигтаадбайвал (таны компьютер техник хангамжийн гэмтэлтэй л биш бол) вирустсэн гэсэн үгНэгэнт вирустсэн болэмчилгээхийлгэж байж л хэвийн болно. Эмчилгээ хийх нь мөн л таны алт шиг цагийг үрж ажил хэрэгт тань тодорхой хохирол учруулна. Тийм болохоор ямар нэг сэжигтэй байдал илэрсэн л бол вирусын эсрэг програмаар шалгах эсвэл мэргэжлийн хүнд хандаж байх нь зүйтэй.

Компьютерийн вирус 10 дахин ихэснэ


Энэ онд компьютерийн программд vлэмж хор учруулахуйц вирусын тоо арав дахин нэмэгдэж 20 саяд хvрнэ. Вирусын идэвхжлийн ийм урьдчилсан төлвийгКасперийн лабораторикомпанийн вирусын эсрэг программ зохиогч орос шинжээчид гаргажээ. Тус компанийн шинжээчдийн дvгнэснээр өнгөрсөн онд интернэтийн гол сvлжээнд 2.227 сая хортой вирус бvртгэгдсэн байна. Өнгөрсөн онд хор хөнөөл учруулах вирусын нийт хэмжээ 354 гигабайт болсон аж. Харин энэ оны сvvлээр вирусын идэвхжил дээд цэгтээ хvрч, вирусын эсрэг ажилладаг компаниуд ч зогсоон барьж дийлэхгvй, нөхцөл байдлыг засах боломжгvй болох гэнэ. Тэгэхээр анхаарахад гэмгvй бололтой.

Вирус бол програм

Вирусийг захын нэг хүн ч бүтээчихгүй. Компьютерийн програмчлалын талын сайн мэдлэгтэй, энэ талын зүйлсийг үзэж судалсан, мэргэшсэн хүмүүс ихэнх тохиолдолд вирусийг бичиж бүтээдэг. Компьютерийн програм, үйлдлийн систем зэргийн цоорхой сиймхийг олж түүгээр системд нэвтэрч чадах, чадсаныхаа дараа өөрийгөө хувилж олшруулаад хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаад энгийн номхон компьютер хэрэглэгчийг хөөрхөн шоглоод байх чадвартай, тийм хорлонтой програм бол вирус юм. Компьютерийн вирус болон хүний вирус хоёр бараг ижил. Энэ хоёр вирусийг харьцуулж хэлэх юм бол компьютерийн вирусийн тухай ойлголтыг хүмүүс илүү хялбархан авах болно. Хүмүүст халдаж, хүмүүсийг өвчлүүлдэг олон төрлийн вирус байдаг. Ханиад томуугийн вирус, халдварт шарын вирус, сүрьеэгийн вирус, дохын вирус гэх мэтээр олон төрлийн нэртэй тус тусдаа өвчин үүсгэдэг вируснууд байдгийг хүмүүс мэддэг. Жишээ нь, сүрьеэгийн вирусээс хамгаалах вакцин хийлгэсэн хүнд сүрьеэ нь халдахгүй боловч, халдварт шарын вирус бол халдаж орхино биз дээ.
Тэгвэл компьютерийн вирус үүнтэй яг ижил. Win32, VBS, Trojan, Worm болон компьютерийн дэлгэцний өнгөны давтамжыг өөрчлөн хүний нүд болон сэтгэл санаанд ч нөлөөлдөг гэх мэт маш олон янзын вирус байна. Дээр дурдсанчлан антивирусийн програмд бага найд, гэж хэлэх гээд байгаагийн учир бол вируснууд нь ийм олон янз байхаас гадна, эхлээд бүтээгддэгт учир нь байгаа юм. Эхлээд вирус нь гардаг. Гараад энд тэнд хор хохирол учруулна, аягүй бол таны компьютерт байгаа хичнээн мөнгөөр үнэлэгдэхгүй чухал баримтын чинь бодийг хөтөлж орхино, үүний дараа л антивирусийн програм хийдэг компаниуд нөгөө вирусийг нь судалж, анагаах намнах аргыг нь олж шинээр гарах Update-дээ оруулдаг. Компьютерт антивирусийн програм суулгачихвал л вирусээс баттай хамгаалагдана, гэж хүмүүс буруу ойлгоод байна. Тэгээд вирусийн хамгаалалттай байхад яагаад миний компьютерт вирус орчихов, гэж учиргүй гайхна. Уг нь өөрийг нь халдварт өвчинтэй хүнтай хамт байлгая, гэхэд үгүй, гэж хэлдэгтэйгээ адилхан л хандлагыг компьютер дээрээ гаргах хэрэгтэй байгаа юм. Тэгээд би яах юм бэ, компьютерээ яаж вирустүүлэхгүй байх вэ, гэсэн асуулт эндээс урган гарна.


Яаж хамгаалах вэ?

Компьютерийг вирусээс хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт гэж байхгүй. Энэ хорвоогийн олон ухаантай толгойнууд энэ асуудлыг өнөө хэр нь шийдвэрлэчих шийдлийг олж чадаагүй байна. Гэхдээ вируст арай бага өртөх зарим нэг энгийн аргууд байна.

  • Найдвартай хамгаалахгүй ч гэсэн таны компьютерт антивирусийн програм заавал суугдсан байх ёстой. Тэгвэл хамгийн энгийн хийцтэй, захын нэг муу өт хорхой хүртэл компьютерт чинь орж, таныг дарлаж дэвжээ нүдүүлээд байхгүй болно. Мэдээж шинээр гарсан айхтар вирусийг бол танихгүй байх магадлалтай болохыг дээр дурдсан.
  • Онцын шаардлагатай биш бол компьютертээ гаднаас элдэв төрлийн флаш диск, мемори карт, CD, DVD диск зэргийг битгий хий. Ганц дуу, нэг жижигхэн тоглоом харагдсан ч флаш дискэндээ хийлгээд авдаг хүмүүс бий. Гэтэл түүнтэй чинь хамт нөгөө гайхал вирус таны компьютер руу морилоод ороод ирдэг тохиолдол их. Үүнийг л тэвччих. Ганц тоглоомноос болоод 10.000 төгрөг төлж компьютерээ дахин форматлуулж байх хэрэгтэй гэж үү? Тийм их илүүдээ гарсан мөнгө хүн бүхэнд байгаа гэж үү? Мэдээж мөнгө ихтэй хүнд бол энэ хамаагүй л дээ. Төлөх мөнгө нь байгаа бол та компьютерээ хэд ч вирустуулж, хэд ч дахин форматлуулж болно оо.
  • Гэрийнхээ компьютер дээр хийсэн ажил, файл зэргийг флаш дискээрээ гадагшаа зөөж хэвлүүлэх хэрэгцээ их гардаг.Хэрвээ танд интернет байдаг бол майл ашиглахыг зөвлөж байна. Интернет байхгүй үед зөвхөн тэр хэвлүүлэх файлаа л ганцааранг нь флаш дискэндээ хуул. Найдвартай ажилуулах үүднээс та тэр файлаа ЗИПЛЭЖ хадгалах нь илүүдэхгүй Тэгээд гадагшаа принтертэй газарт очиж хэвлүүлсний дараа компьютертээ эргүүлж хийхдээ флашаа битгий нээ. Autoplay горимоор шууд нээгдэх тохиолдол бий. Тэгвэл хаа. Хаасныхаа дараа шууд форматалж орхи.
  • Вирус бол гэнэт гарч ирээд гай тарьчихдаг эд биш. Вирус таны компьютерт гаднаас л орно. Тиймээс гаднаас л вирустэй байж болзошгүй элдэв төрлийн дискүүд хийхгүй бол таны компьютер огт вирустэхгүй. Хүн ч гэсэн халдварт өвчинтэй хүнтэй л харьцахгүй бол, ойр байгаагүй бол халдварт өвчнөөр өвчилдөггүй биз дээ.
  • Мундаг сайн антивирусийн програм суулгачихаад, түүндээ хамгийн сүүлийн үеийн Update хийгээд байвал подхийгээд явчихна, гэж ойлгож огт болохгүй.
  • Хамгийн мундаг нь гэсэн болгоныг компьютертээ суулгах гээд байх хэрэггүй. Бас хамгийн үнэтэй антивирусийн програмыг суулгачихвал миний компьютерт вирус орохгүй, гэж битгий ойлго. Хамгийн үнэтэй нь ч, хамгийн хямд нь ч байсан ялгаагүй, өөрийнхөө танихгүй вирусийг бол илрүүлж чадахгүй, илрүүлж чадахгүй юм чинь, компьютерт оруулж орхих нь мэдээж. Компьютер маань вирустээд ер болохгүй юм. Хамгийн үнэтэй антивирусийн програм худалдан авдаг юм билүү, гэсэн хүн таардаг. Миний өгөх зөвлөмж бол хэрэггүй л гэж хэлэх байна. Дагах эсэх нь таны мэдэх хэрэг.
  • Компьютер чинь нэгэнт вирустсэн бол вирусийн эсрэг програмаараа уншуулаад, full scan хийлгээд үзүүлэх тусаар бага. Энэ тохиолдолд хамгийн сайн арга бол С дискээ дахин форматалж, Windows үйлдлийн системээ дахин шинээр суулгах явдал.
  • Хэрэгтэй хэрэггүй програм, тоглоом гээд харсан үзсэн болгоноо Setup хийж компьютертээ суулгаад байх хэрэггүй. Учрыг нь сайн мэдэхгүй програм, тоглоомыг битгий суулга. Өөрийнхөө хэрэглэдэг, ашигладаг гол гол програм, тоглоомыг л компьютертээ суулгаж ашиглах нь хамгийн зөв арга.
  • Дээр дурдсанчлан вирус нь олон янз, төрөлтэй байдаг. Ихэвчлэн Windows үйлдлийн систем рүү, энэхүү үйлдлийн системийн System 32 хэсэг рүү дайралтаа хийж, тэндээ идээшин суурьших гээд байдаг. Зарим вирус Word-ын .doc өргөтгөлтэй файлыг, зарим вирус зургийн .jpeg өргөтгөлтэй файлыг устгахаар бүтээгдсэн байдаг. Иймээс та офиссын ажилтан бол, Word дээр их хэмжээний, чухал хэрэгцээтэй бичиг баримт бэлддэг бол, гэр бүлийнхээ дурсгалтай мөчүүдийг буулгасан дахин давтагдашгүй ховор зургуудыг компьютертээ хадгалдаг бол тэдгээр чухал зүйлсээ CD диск дээр хуулж бичиж аваад хадгалж байгаарай. Тэгвэл вирусийн болзошгүй довтолгооны үед хохирол гарз багатай гарна. Учир нь таны компьютерт ямар вирус ороод, юуг нь яаж сүйтгэхийг бурхан ч хэлж мэдэхгүй шүү дээ…
Компьютерийн вирус толгой өвтгөхөө болих уу?

Манай улсад сүүлийн жилүүдэд компьютерийн хэрэглээ маш ихээр нэмэгдсэн. Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр ч хэрэгжиж байсан. Нөгөө талаар идэх талхгүй байхад Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэлээ энэ тэр гэж буруутгасан хандлага ч байдаг. Идэх талхгүй байхад нь компьютерийн хөтөлбөр ярьсан хүн яагаад буруутах ёстой гэж? Харин ч хүмүүс улам улам ихээр компьютер худалдан аваад ажилдаа, гэртээ, сургууль дээрээ хэрэглээд гартаа оруулаад эхлэх юм бол идэх талх зэргийн асуудал бол их амархан шийдэгдэх боломжтой юм. Ингээд үндсэн асуудалдаа орьё. Компьютерийн хэрэглээ нэмэгдэж байна. Компьютерийг гэртээ хэрэглэхээр болон үр хүүхдийнхээ боловсрол мэдлэгт зориулж худалдан авах өрхийн тоо ч нэмэгдсээр байна. Хэрэглээний энэхүү өсөлттэй холбоотойгоор авсан компьютерээ хэрхэн зөв хэрэглэх вэ, гэсэн асуудал тулгамдаад ирлээ. Энд л өнөөх вирусийн тухай ярихгүй бол болохгүй болж ирээд байгаа юм. Вирус гээч энэ гайхлын тухай их сонин ойлголт авсан хүмүүс бидний дунд их байна аа. Антивирусийн програмтай байхад яахаараа компьютер минь вирустчихдэг юм бэ, гэж хэлдэг хүмүүс байна. Эсвэл хамгийн сайн антивирусийн програм суулгаад өгөөрэй. Чухам тэгвэл л нэг вирустлээ гэсэн үг аманд нь дахин орохгүй юм аятай ярьдаг, ийм ойлголттой явдаг хүмүүс байна. Өөр нэг төрлийн хүмүүс бас байна. Гаднаас компьютертээ флаш диск болон CD диск (манайхны заримынх нь хэлдгээр бөөрөнхий диск – гурвалжин диск гэж өнөө хэр гараагүй л байгаа юм даа) оруулах үедээ нөгөө дискнийхээ дүрс дээр хулганыхаа курсорыг аваачиж баруун товчлуурыг идэвхтэй нь аргагүй дарж байгаад Scan With… Antivirus гэсэн сонголтыг хийж уншуулаад вирусийг нь илрүүлж гарах газаргүй болтол нь намнаж байгаа харагддаг. Гаднаас дискийг оруулахдаа ингэж вирусийн програмаараа шалгаж уншуулж байх ёстой юм шүү дээ, гэж ихээхэн учир мэдэх хүний царайгаар зарим нь номлоно. Уг нь бол зарчим нь тийм л дээ. Гэхдээ бодит амьдрал дээр бол арай өөр зарчим үйлчлээд байдаг юм. Энэ тухай л өгүүлэх гэсэн юм. Нэгэнт вирустчихсэн компьютерийг антивирусийн программаар нь Full Scan хийлгээд “пөөх, тэр харж байна уу, энэ компьютерт 581 вирус байна шүү дээ, ийм байхад наад “амьтан” чинь яаж олигтой ажиллах вэ, аргагүй шүү дээ, хөөрхий” гэх мэтээр уулга алдана. Харж байна уу, одоо Delete хийгээд орхие. Унтраагаад асаахад бүх юм сайхан болно, гэж хэлдэг. Энэ худлаа. Нэгэнт дотогш ороод өөрийгөө хувилаад байр сууриа олоод бэхэжчихсэн вирусийг вирусийн эсрэг програмаар нь яаж ч уншуулж, Full Scan хийлгээд устгаж намнаж орхих нь үгүй. Баахан скан хийлгэнэ, баахан вирус илрүүлж хульхи буулгана. Худлаа нэг устгасан, карантилсан бичиг харуулна. Маргааш нь асаахад нөгөө л уддаг гацдаг нь хэвээрээ. Нөгөө муухай вирусууд нь цаанаа бол арзайчихаад л байж байдаг. Ихэнх тохиолдолд ийм. Үүнийг хүмүүс мэддэггүй. Миний компьютер вирустчихлээ, хамгийн сайн антивирусийн програм өгөөтөх. Түүнийг л авч байгаад муусайн вируснуудыг хядаад хаячих аятай юм яриад байдаг. Хуучин байсан антивирусийн програм нь муу эд байна, гэсэн лут дүгнэлтийг тэд хийдэг. Шинээр авч байгаа тэр хамгийн сайн антивирусийн програм л бүх вирусийг таньж илрүүлж дарж сөнөөгөөд хаячих юм шиг, хуучин байсан вирусуудыг аваад шидэлчих юм шиг ойлгодог. Энэ ойлголт бас үнэн байдалтай нийцэхгүй.

Шинэ вирусууд.

· Exploit.CplLnk.Gen - Exploit.CplLnk.Gen

· Worm.P2P.Palevo.FP - Worm.P2P.Palevo.FP

· Win32.Viking.Gen - Win32.Viking.Gen

· Win32.Worm.Autorun.UB - Win32.Worm.Autorun.UB

· Trojan.Spy.ZBot.EPU - Trojan.Spy.ZBot.EPU

· Other:W32/Generic - Other:W32/Generic is a Generic Detection for a wide range of malicious programs, such as trojans, worms and keyloggers.

· Application:W32/Keygen - Application:W32/Keygen identifies non-malicious files used to emulate a Microsoft Key Management Server in order to use cracked license keys for Windows 7.

· Trojan:SymbOS/ZeusMitmo.A - When installed on a mobile phone, this trojan monitors all incoming SMS messages and acts as a backdoor for receiving commands sent by an attacker via SMS messages.

· Worm:W32/Downadup.AL - Worm:W32/Conficker.AL is a variant of Worm:W32/Downadup that can spread using three different methods and is capable of hiding its actions on the infected machine, as well as downloading files from remote sites.

· Worm:W32/Downadup.A - Worm:W32/Downadup exploits a vulnerability in the Windows Server service to spread copies of itself across a network. The worm also attempts to download files from a remote server.

· Worm:W32/Downaduprun.A - Worm:W32/Downaduprun.A is Generic Detection of the malicious autorun files created by Worm:W32/Downadup, which exploit the Windows Autorun functionality to spread the worm.

· Worm:W32/Downadup.gen - Worm:W32/Downadup.gen is a Generic Detection of Worm:W32/Downadup.

· Exploit:W32/PDF-Payload.Gen - Exploit:W32/PDF-Payload.Gen is a Generic Detection for Portable Document Format (PDF) files that attempt to exploit vulnerabilities in the popular Adobe Acrobat Reader program.

· Trojan:W32/Trojan - This program performs a malicious action, either due to deliberate intent or to bugs in its programming. Malicious actions may vary from data tampering to disabling a computer system.

· Toolbar:W32/MyGlobalSearch - A browser plug-in which provides additional functionality not included in the standard browser. May introduce security risks not present in the standard browser.

· Other:W32/Vulnerability - A programming flaw or security loophole that may allow other users, applications or attackers to affect a program or system without the user's authorization or knowledge.

· Trojan-Spy:W32/Zbot.PUA - This type of trojan secretly installs spy programs and/or keylogger programs.

· Trackware:W32/Tracking_Cookie - A program or data that can be used by a third party to identify a user or computer. The most commonly used trackware is a Tracking Cookie - a small piece of data that identifies a certain user or a certain computer, with the help of a web browser configured to store cookies. Certain programs are also used as trackware for portable computer systems, as a form of protection against theft.

· Other:W32/Hidden_items - The file appears to be suspicious, is potentially undesirable, or may be structured in a way or has characteristics that resembles known malware. This may indicate the presence of a malware infection, or that the suspect file is malicious.

· Trojan:Java/Rowindal - Also known as a trojan horse program, this is a deceptive program that performs additional actions without the user's knowledge or permission. It does not replicate.

· Backdoor:W32/Backdoor - A remote administration utility that bypasses normal security mechanisms to secretly control a program, computer or network.

· Virus:W97M/Argh - A program that secretly and maliciously integrates itself into program or data files. It spreads by integrating itself into more files each time the host program is run.

· Virus:W97M/Walker - A malicious program that secretly integrates itself into program or data files. It spreads by integrating itself into more files each time the host program is run.

· Other:W32/W97M - A program that does not fall into any other category.

· Trojan:W32/Generic - A trojan, or trojan horse, is a seemingly legitimate program which secretly performs other, usually malicious, functions. It is usually user-initiated and does not replicate.

· Adware:W32/Apropos - This program delivers advertising content to the user. It is usually annoying but harmless, unless it is combined with spyware or trackware.

· Worm:W32/MTX - A standalone malicious program which uses computer or network resources to make complete copies of itself. May include code or other malware to damage both the system and the network.

· Email-Worm:W32/Email-Worm - This type of worm is embedded in an e-mail attachment, and spreads using the infected computer's e-mailing networks.

· Rogue:W32/WinFixer.gen!A - The file appears to be suspicious, is potentially undesirable, or may be structured in a way or has characteristics that resembles known malware. This may indicate the presence of a malware infection, or that the suspect file is malicious.

· Trojan-Downloader:W32/WinFixer - This type of trojan secretly downloads malicious files from a remote server, then installs and executes the files.

· Trojan-Dropper:W32/Agent.DKIT - A trojan that contains one or more malicious programs, which it will secretly install and execute.

· Virus:X97M/Laroux - A malicious program that secretly integrates itself into program or data files. It spreads by integrating itself into more files each time the host program is run.

· Virus:W32/Concept - A malicious program that secretly integrates itself into program or data files. It spreads by integrating itself into more files each time the host program is run.

· Email-Worm:W32/Sober.T - A worm that spreads via e-mail, usually in infected executable e-mail file attachments.

· Worm:W32/NetSky.B - A standalone malicious program which uses computer or network resources to make complete copies of itself. May include code or other malware to damage both the system and the network.

· Worm:W32/NetSky.V - A standalone malicious program which uses computer or network resources to make complete copies of itself. May include code or other malware to damage both the system and the network.

· Virus:W32/HLLO - A malicious program that secretly integrates itself into program or data files. It spreads by integrating itself into more files each time the host program is run.

· Virus:W32/Duts.1520 - A malicious program that secretly integrates itself into program or data files. It spreads by integrating itself into more files each time the host program is run.

· Worm:W32/Gurong.A - A standalone malicious program which uses computer or network resources to make complete copies of itself. May include code or other malware to damage both the system and the network.

· Trojan-Spy:W32/Montp - A trojan that secretly installs spy programs, such as keyloggers.

· Worm:W32/Mytob.A - A standalone malicious program which uses computer or network resources to make complete copies of itself. May include code or other malware to damage both the system and the network.

· Trojan:W32/PFV-Exploit - Also known as a trojan horse program, this is a deceptive program that performs additional actions without the user's knowledge or permission. It does not replicate.

· Other:W32/Zone.Identifier - A program which does not easily fit into any other malware category.

· Trojan:W32/Qhost - Also known as a trojan horse program, this is a deceptive program that performs additional actions without the user's knowledge or permission. It does not replicate.

· Trojan:W32/Agent.DKJC - Also known as a trojan horse program, this is a deceptive program that performs additional actions without the user's knowledge or permission. It does not replicate.

· Trojan:SymbOS/MapUp - Also known as a trojan horse program, this is a deceptive program that performs additional actions without the user's knowledge or permission. It does not replicate.

· Trojan:AndroidOS/Tapsnake - Also known as a trojan horse program, this is a deceptive program that performs additional actions without the user's knowledge or permission. It does not replicate.

· Email-Worm:W32/Bagle.GE - This type of worm is embedded in an e-mail attachment, and spreads using the infected computer's e-mailing networks.

· Virus:W32/Bursted - A malicious program that secretly integrates itself into program or data files. It spreads by integrating itself into more files each time the host program is run.

· Trojan-Downloader:W32/Fakerean.gen!A - This type of trojan secretly downloads malicious files from a remote server, then installs and executes the files.

· Trojan-Downloader:W32/Wimad.gen!A - A trojan that secretly downloads malicious files from a remote server, then installs and executes the files.

· Trojan-Downloader:W32/Oficla - This type of trojan secretly downloads malicious files from a remote server, then installs and executes the files.

Мэдээж танд таалагдсан бол SHARE хийгээрэй

https://www.facebook.com/bmwarezb

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
ангараг (зочин)

chdf

galaa (зочин)

nadad tuslaach minii com der spy suuchihsan bn yaj yamr Ip ruu yawuulj bgaag medeh we

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)