BMWAREZ BLOG : WINDOWS 8-ыг хэрэглэж үзэх үү...ЗАГВАР ТАТАХ танилцуулга

Хэрэглэгчид “Microsoft” компанийн албан ёсны цахим хуудсанд бүртгэлтэй хэрэглэгчид бүртгэлээрээ нэвтэрч, бүртгэлгүй хэрэглэгчид шинээр бүртгүүлэн “Windows 8” үйлдэлийн системийг татан авч болох аж. Гэхдээ компанийн зүгээс “Бидний бүтээсэн шинэ үйлдэлийн систем нь одоогоор туршилтын хэлбэрээр гарч байгаа бөгөөд ямар нэг алдаа мадаг гарч болзошгүй гэдгийг урьдчилан сануулж байна” гэж мэдэгджээ.“Windows 8” үйлдэлийн систем нь “Microsoft” компанийн түүхэнд анх удаагаа компьютероос гадна ухаалаг гар утасны ARM процессор, таблетэд зориулан хийсэн анхны үйлдэлийн систем ажээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар урд өмнө нь “Microsoft” компани хэзээ ч ингэж олон төрлийн төхөөрөмжинд зориулж нэг программаа бичиж байсан түүхгүй гэнэ. Ингэж бичих болсон шалтгаан нь ухаалаг гар утас болон таблетын зах зээлд өөрийн үйлдэлийн системийн орон зайг эзлэх зорилготой гэж судлаач шинжээчид үзэж байна. Танилцуулгын үер “Microsoft”-ынхон яг хэзээ “Windows 8”-ын эцсийн байдлаар шийдсэн төгс хувилбарыг худалдаанд гаргахаа хэлээгүй байна. Гэхдээ урьдчилсан тамгаар энэ оны 8-10-р сард гарах байх гэж таамаглаж байна.Шинэ “Windows 8” үйлдэлийн системын харагдах байдал нь хуучин “Windows”-ын хувилбаруудаас тэс өөр бөгөөд “Metro” хэмээх интерфэйстэйгээр гарах ажээ. “Metro” нь “Microsoft”-оос гаргаж буй “Windows Phone” ухаалаг гар утсанд сууж хэрэглэгчдийн гарт очно. Ингэснээр “Google”-ын “Android”, “Apple”-ын “iOC” үйлдэлийн системүүдийн зах зээлийг хуваана гэж үзэж байна. “Windows 8”-ын бета хувилбар нь одоогоор зөвхөн х86 битийн компьютерт зориулсан хувилбар нь гарчээ. Харин ухаалаг гар утасны “ARM”-д зориулсан хувилбар нь удахгүй гарах аж. Гар утсанд зориулсан хувилбар нь “Microsoft”-ын өөр программ болох “Office”, “Exchange” зэрэг программыг дэмжиж ажиллах юм байна. “Windows 8”-ын танилцуулгыг “Microsoft”-ын дэд захирал Стивен Синофски хийсэн юм.

ЗАГВАР ТАТАЖ АВАХ

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
undrah-orgil (зочин)

Windows

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)