BMWAREZ BLOG : Хүрлийн үеийн гайхамшигт дурсгалууд [Үзэсгэлэн]Д.Бат 5 сарын 16-ны өдөр хүртэл 10мянган олдвор

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Хүрлийн үеийн гайхамшигт дурсгалууд” хэмээх өвөрмөц үзэсгэлэн дэлгэсэн талаар “Өнөөдөр” өмнөх дугаартаа мэдээлсэн. Энд дэлгэсэн түүх, соёлын 10 мянга гаруй олдворын эзэн Д.Батыг “Хообий” буландаа урилаа. БНУАУ (хуучин нэрээр)-ын Будапешт хотын Политехникийн их сургуулийг архитекторч мэргэжлээр 1968 онд төгссөн тэрбээр түүх, соёлын дурсгалуудыг эх орондоо үлдээхэд хувь нэмрээ оруулахаар шийдэж, цуглуулж эхэлсэн гэнэ.

-Таны цуглуулгын дийлэнх нь сумны зэв юм. Зэв цуглуулах болсон нь ямар учиртай вэ?

-Оюутан байхдаа Унгар улсын төрийн дуулалд

“Дайнч монголчуудын сумны зэвийг

Дээрээс минь асгаж хядуулав, чи”

гэсэн мөр байдгийг уншаад их гайхаж билээ. Мажарууд чинь Ромыг дайлж, европчуудыг ч нэлээд түйвээсэн ард түмэн шүү дээ. Үүнийх нь гэсгээл болгож бурхан монголчуудыг илгээсэн гэсэн утга санааг төрийн дуулалдаа тусгасан нь энэ. Унгар улсын түүхийг тоймлон багтааж, бурханд залбирч байгаа маягаар бичсэн энэ сүлд дууллыг 1834 онд зохиогоод түүнээс хойш өөрчлөөгүй. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Бусад орны төрийн дуулалд нэр нь дур дагдсан улс Монголоос өөр байдаг юм болов уу. Бараг байхгүй болов уу гэж боддог. Ийм хүчирхэг өвөг дээдсээрээ бахархахаас гадна манайд энд тэндгүй шахам байдаг нум сум гэдэг ийм шидтэй зүйл гэдгийг тэгэхэд ойлгож, сумны зэвний тухай сонирхож эхэлсэн. Энэ хүү үзэсгэлэнд маань 6000 гаруй сумны зэв тавигдсан байгаа.

-Сумны зэвний талаар баргийн эрдэмтний дайтай мэдлэгтэй болсон биз?

-Эрдэмтэд сумны зэвийг судалсаар байгаа ч бүх нарийн ширийнийг нь нэгмөр тогтоож чадаагүй. Сумны зэвийн та лаар эрдэмтдийн судалж гаргасан мэдээ, материалыг болж л өгв өл олж үзэхийг боддог. Эртний монголчууд нарийн ухаан зарж, юунд хэрэглэх гэж байгаагаа тооцоолж, олон янз сумны зэв бүтээсэн байдаг. Булга, суусар мэтийн үслэг амьтдыг агнахдаа арьсыг нь цоолохгүйн тулд мохоо зэвээр харваж муужруулдаг байсан бол, байлдаанд хурц үзүүртэй, нүхтэй зэв ашигладаг байж. Ийм сумаар харвахад шунгинаж, исгэрээд үй түмэн сум нисэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, дайсных нь зүрх мохдог байсан биз. Бас шүдтэй зэвэнд эсгий тогтоогоод, эсгийгээ шатааж харван дайсныхаа орд өргөөг галддаг байж. Энэ мэтчилэн олон янзын зэв хэрэглэдэг байсныг батлах дурсгалууд бий.

-Энд сумны зэвээс гадна өөр олон төрлийн олдвор байна?

-Өвөг дээдэс маань хэчнээн ур ухаантай хүмүүс байсныг харуулах эд өлгийн зүйлс байгаа. Анх зөвхөн сумны зэв сонирхож байснаа өөр төрлийн эд зүйл цуглуулах болсон минь бас л унгар хүнтэй холбоотой. Дэлхийн нэгдүгээр дайны үед оросуудад олзлогдсон Унгарын инженер Г.Южеф Сибирьт байж байгаад 1921 оны бужигнааны үеэр Монгол, Хятадаар дамжин эх орондоо очихоор оргосон юм билээ. Тэр хүн Нийслэл хүрээнд 1921 онд ирээд Сү Шү Жаны цэргүүдэд баригдаж, тэслэх бөмбөг хийж байгаад дараа нь Бөмбөгөр ногоон театрын зургийг гаргаж, бариулсан. Мөн анхны цахилгаан станцыг байгуулалцсан гэдэг. Хүрээний зах дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэд хэдээрээ зэрэгцэж суугаад ил задгай бие засдаг байсан нь европ хүнд зохисгүй харагдаа биз.

14 тасалгаа бүхий модон жорлон бариулахад нь монголчууд өмхий самхай үнэртлээ гэж гомдоллосоор түүнийг нь буулгасан байдаг юм. Монголтой холбоотой ийм сонин түүхийн эзэн Г.Южеф захаас Өндөр Гонгор гуайн хэт хутгыг худалдаж авсан юм билээ. Намайг оюутан байхад 1966 онд билүү дээ, Унгар улс дахь манай элчин сайдын яаманд Г.Южефийн бэлэвсэн гэргий “Миний нөхрийн Монголоос авчирсан ийм хутга байна. Амьдралын гачигдлаас бо лоод үүнийг худалдахаар шийдлээ. Танай улсын түүх, соёлын дурсгалт зүйл болов уу гэж бодоод та бүхэнд хандаж байна. Танайхыг авахгүй гэвэл Будапештийн Дорно дахины музейд худалдана” гэсэн утгатай захидал ирүүлсэн. Тэр хутгыг манай Элчин сайдын яамныхан худалдаж авч, эх орондоо буцааж авчирсан. Энэ явдлыг хараад түүх, соёлынхоо дурсгалт зүйлийг хадгалж, хамгаалах ёстой юм байна гэсэн санаа төрсөн учраас сумны зэвнээс гадна түүхийн дурсгалт зүйлсийг цуглуулсан.

-Иймэрхүү олдворыг хаанаас олж авдаг вэ?

-Ихэвчлэн хувь хүмүүсээс авсан даа. Зарахаар дэлгүүрт тавьсан байсныг олж авсан нь ч бий. 1990-ээд оноос хойш манай гадаад харилцаа хөгжиж, хүмүүс гадагшаа чөлөө- тэй зорчих болсноор түүх, соёлын дурсгалт зүйлүүд ч  гадагшаа урсаж эхэлсэн. Дээр ярьсан түүхүүд миний ой тойнд хадгалагдсан учраас энэ олдворууд гадагшаа гарчих вий гэж болгоомжлон худалдаж авч хадгалаад одоо дэлгэж байгаа нь энэ. Монголоо гэсэн сэтгэлтэй эрдэмтэн, судлаачдадаа үзүүлэх цаг нь болсон гэж бодлоо.

-Эд бүгд шинжлэх ухааны судалгаанд хамрагдаагүй олдворууд уу?

-Үнэнийг хэлэхэд тийм. Би өөрөө хүнтэй яриад, цуглуулгаа судлуулъя гээд явах нь утга учир муутай. Улс худалдаж аваад зохих байгууллага юм уу судалдаг хүнийх нь мэдэлд өгвөл арай тустай байх болов уу. Эдгээр олдворыг гадагш нь алдахгүй, Монголдоо байлгах нь л миний зорилго. Эднийг цуг луулахад багагүй мөнгө зарцуулсан. Гэхдээ мөнгө гэдэг бол цаас. Үрэгдээд л дуусна. Харин өвөг дээдсийнхээ түүх, соёлын дурс галын нэгээхэн хэсгийг ч болов хадгалж, эх орондоо үлдээсэндээ баяртай байгаа.

-Тантай адилхан хообийтой хүн хэр олон байдаг бол. Холбоо тогтоож, нэгнийхээ цуглуулгыг сонирхдог уу?

-Олон байдаг юм билээ. Дор дороо яах бол, ийх бол гэж хү лээсэн хүмүүс байдаг юм. Бол догсон бол бидний цуг луулгыг нэгтгээд сайхан музей байгуулахсан. Сайхан үзмэр тэй музей болно доо.

-Та үзэсгэлэнд цуглуулсан бүх олдвороо дэлгэсэн үү? 

-Цаана нь бас хэсэг бусаг юм бий.

-Цуглуулгынхаа хамгийн үнэ цэнэтэй, ховор сонин олдворын талаар сонирхуулаач?

-Миний цуглуулгад МЭӨ III-МЭ VIII зууны үед хамаарах олдворууд бий. Хүннүгийн үеийн зэв, бусад гоёл чимэглэ лийн зүйлийг хамгийн үнэ цэнэтэй нь гэж боддог. Өнгөрсөн жил Хүннү гүрний 2220 жилийн ойг тэмдэглэсэн шүү дээ.

-Эднийгээ хэрхэн хадгалдаг вэ?

-Гэртээ хураагаад тавьчихдаг юм. Эднийг ингэж жаазлаж тавих гэж бас хөөрхөн ажил болно шүү. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн зөв хийсэн юм биш, өөрийнхөө үзэм жээр л өрж жаазалсан хэрэг. Ямар ч байсан ийм зүйл байна гэдгийг үзүүлэхийн тулд хийсэн. Үүнийг нарийвч лан судлаад, шинжлэх ухаа ны үндэслэлтэй ангилж төрөлжүүлээд тавих юм бол улам илүү үнэ цэнэтэй, утга учиртай болох нь дамжиггүй.

 эх сурвалж:Монгол мэдээ.мн

би бүр энэ үзэсгэлэн үзэх хүртлээ миний олсон зүйл дүүгэр гэдгийг гадаад нөхрөөс сонссон хэдий ч итгэхгүйл байлаа. ЭНД дарж миний олдворыг үзээрэй

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)