BMWAREZ BLOG : Хүнсний гол нэрийн барааны үнэ 2012 оны 4-р сарын 25-ны өдрийн байдлаар/мэдээ/

image

2012 оны 4-р сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.3 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна.
  Махны дундаж үнэ: 2012 оны 4-р сарын 25-ны байдлаар өмнөх 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.8-5.0 хувь, хонины махны үнэ 0.5 хувиар өссөн бол, адууны махны үнэ 1.1 хувь, ямааны махны үнэ 2.5 хувиар буурсан байна.
  Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.9-1.2 хувь, хонины махны үнэ 0.9 хувиар өсч, ямааны махны үнэ 1.4 хувиар буурсан бол, адууны махны үнэ тогтвортой байлаа. 2012 оны 4-р сарын 25-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7063 төгрөг, үхрийн мах /ястай/ – 7714 төгрөг, ямааны мах - 5425 төгрөг, адууны мах – 6157 төгрөг, хонины цул мах – 7686 төгрөг, үхрийн цул мах – 8738 төгрөгийн үнэтэй байв.
  Гурилын үнэ: 2012 оны 4-р сарын 25-ны байдлаар гурилын үнэ өмнөх 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 2.8 хувь, савласан дээд гурилын үнэ 1.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны савласан дээд гурилын үнэ 0.2 хувиар буурсан байна.
  Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2012 оны 4-р сарын 25-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх 3- р сарын үнэтэй харьцуулахад 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)