BMWAREZ BLOG : Иргэн бүрт газар өмчлөх хугацааг 2013 оноос хойш таван жилээр сунгана...

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Одхүү, Н.Батбаяр, Х.Баттулга, Г.Баярсайхан нарын гишүүд санаачлан Засгийн газарт санал авахаар хүргүүлжээ.

Хуулийн төслийн зорилго нь Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх хугацааг сунгаж, энэ ажлын явцыг эрчимжүүлэх зорилготой аж. Тодруулбал, хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болно. Иймээс энэ хугацааг дахин таван жилээр буюу 2018 оны тавдугаар сарын 1-н хүртэл сунгахаар төсөлд тусгажээ.

2008 онд Д.Ганхуяг нарын гишүүд Монгол Улсын өрх бүрт газар өмчлүүлэх тухай хуулийг өөрчилж Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хууль болгон өөрчлөх хуулийг санаачилж УИХ-аар батлуулсан юм.

Энэ үеэр тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж хэвлэлийн бага хурал зарлан “Иргэн бүрт газар өмчлүүлэх нь АН-ын олон жилийн хүсэл мөрөөдөл бөгөөд энэ нь одоо биелэлээ оллоо” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Дээрх хууль батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй, харин ч 2.7 сая иргэний 90.8 хувь буюу 2.5 сая гаруй иргэн Үндсэн хууль, бусад холбогдох хуульд заасан эрхээ эдэлж газраа хувьчилж авах боломж бүрдсэн гэдгийг хууль санаачлагчид тодотгож байлаа.

Газар нутгийг Газрын тухай, Хот байгуулалтын тухай хуульд заасан Улсын газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, иргэнд өмчлүүлэх газрын нөөцийн бодлогын хүрээнд газар, нутгийг дэд бүтэцжүүлэх замаар хот, хөдөөгийн хөгжлийн түвшинг ойртуулах, төвлөрлийг сааруулж, эдийн засгийн идэвхитэй бүсийг олон дахин тэлэх, иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулан үндэсний эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны түвшний бодитой тогтвортой өсөлтийг хангах зорилгыг биелүүлэх боломж улам нэмэгдэх ажээ.

Мөн иргэд өөрсдийн өмчлөлийн газартай болсноор үл хөдлөх хөрөнгөтэй болох, үл хөдлөх хөрөнгөө санхүүжилтэд ашиглах, хойч үедээ өвлүүлэх процесс тасралтгүй үргэлжлэх боломж бүрдэж буй юм.
Зах зээлийн эдийн засгийн орнуудад иргэн бүр өөрийн гэсэн эзэмшлийн газартай болсноор үл хөдлөх хөрөнгөтэй болж, үл хөдлөх хөрөнгөө санхүүжилтэд ашиглах, хойч үедээ өвлүүлэх процесс тасралтгүй явагддаг аж.

Цаашид Монгол Улсын төр, засгаас газар нутгийг орчин үеийн техник, технологийн хөгжлийг сайтар ашиглан газар, нутгийг дэд бүтэцжүүлэх замаар хот, хөдөөгийн хөгжлийн түвшинг ойртуулах, төвлөрлийг сааруулж эдийн засгийн идэвхитэй бүсийг олон дахин тэлэх, улмаар газрыг иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулан үндэсний эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны түвшний бодитой тогтвортой өсөлтийг хангах зорилгыг биелүүлэх шаардлагатай гэнэ.

Энэ зорилгын хүрээнд газрын харилцааны бодлогыг зах зээлийн эдийн засгийн зарчимд нийцүүлэн шинэчлэх, бусад орны төвлөрлийг сааруулах зорилгоор эдийн засгийн идэвхитэй бүсээ тэлсэн сайн туршлага, мэргэжлийн зөвлөх компаниудын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд үндэслэн Газрын тухай, Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу жил бүр улсын газрын нэгдмэл санд үнэлэлт, дүгнэлт гаргах, улсын газар зохион байгуулалтын болон хот, хот суурин газрын хот байгуулалтын төлөвлөлтөнд өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг дээрх гишүүд тэмдэглэж байсан.

Түүнчлэн газрыг дэд бүтэцжүүлэх ажлын хүрээнд төвлөрсөн бус бага, дунд оврын бие даасан дэд бүтцийг бий болгох байгаль орчинд ээлтэй тэргүүний технологийг ойрын үед нутагшуулах нь зүйтэй байна гэж гишүүд үзжээ.

Хэдийгээр Монгол Улсын иргэн бүрт газар өмчлөх тухай хуулийн хүчинтэй мөрдөгдөх хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-д буюу нэг жил орчмын дараа дуусах ч газрыг иргэдэд өмчлүүлэх байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын шийдвэрийн хэрэгжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх. Мөн цаашид иргэдэд өмчлүүлэх газрын нөөцийг бүрдүүлэх, дэд бүтэцтэй болгох зэрэг ажлын бэлтгэлийг хангах шалтгаанаар энэ хуулийн үйлчлэх хугацааг таван жилээр сунгах зайлшгүй шаардлагатай гэж гишүүд үзсэн байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)