BMWAREZ BLOG : МАН намын гишүүд хууль зөрчиж байна

МАН намын гишүүд хууль зөрчиж байна

МАН-ын мөнгөтэй залуус өнгөтэй байна. УИХ-ын сонгууль зарлагдаагүй, нэр дэвшүүлэлт ч болоогүй байхад юмтайбаяртан, содбензинтэнгүүд хууль зөрчин сурталчилгаагаа эхлүүлсэн талаар 24tsag.mn-д мэдээлэл ирлээ.

Н.Номтойбаяр Дорнодод ноолууран оймс тарааж, хүүхдүүдийг сургалтад урьж байгаа бол О.Содбилэг Эрдэнэтэд үнэгүй дамжаа, барьцаагүй зээлээр даллаж байна. О.Содбилэг намынхаа өмнөх болон одоогийн дарга нартай хамт авахуулсан зурагтай хуанлигаа маш олон хүний мэйл хаягаар илгээжээ. “Монгол 21” хэмээх халхавч байгууллагын “өглөг буян”, хууль зөрсөн бэлэг сэлтээр Эрдэнэтийн сонгогчдын цахим хаяг, гар утасны дугаарыг тэрээр цуглуулсан юм. Үнэгүй нэгж, ундаа, цай цүйгээр урхидан иргэний үнэмлэхийн дугаар, гэрийн хаяг, нас, боловсрол, холбоо барих утас, и-мэйл зэрэг иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан нь сонгуулийн сурталчилгаагаа яаравчлан эхлүүлэх зорилготой байжээ.

-Миний цахим хаяг яаж О.Содбилэгийнхэнд очсоныг би өөрөө ёстой мэдээгүй. О.Содбилэг-шинэ найдвар гэсэн сурталчилгаа ирээд байх болсон. Гар утсанд маань “Монгол 21” сан гэгчээс О.Содбилэг гэсэн мессеж бас ирдэг. Нэгдүгээрт, энэ бол хууль зөрчсөн сурталчилгаа. Хоёрдугаарт, хувь хүний эрхэнд халдсан бүдүүлэг хэрэг гэж Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэтийн оршин суугч Батбаяр хэллээ.

Үнэгүй цай, үнэгүй кола

 Эрдэнэтийн залуусын дунд “Содбилэг вирус”, “Содоо спам" гэсэн хэлц үг ч гарсан байна. Сурталчилгаанаас нь үзвэл “Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Uptown” сэтгүүл, “Капитрон” банк, “Эрдэнэт групп”-ийн эзэмшигчдийн нэг, Ардын намын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, НАМОХ-ны дэд тэргүүн О.Содбилэг  “Шинэ Орхон, шинэ найдвар” гэсэн уриатайгаар сонгуульд оролцох бололтой. Гэвч хууль зөрчдөг хүнийг хууль батлахаар явуулах уу гэдэг асуултыг Эрдэнэтийн сонгогчид Сонгуулийн ерөнхий хороонд тавьж байгаа юм.
“Би өөрийнхөө нэр дэвших шийдвэрийг орой гаргаж байна гэж бодоод байгаа” гэж энэ залуу өнгөрсөн намар мэдэгдэж байв. Тэр яарч байна. Их яарч байна...

 Эх сурвалж:ЭНЭ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)