BMWAREZ BLOG : Өмнөговь аймаг "Цогтцэций "сумын нүүрс хужаад худалдаалах гэрээ бүрэн эхээр

НҮҮРС ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ГЭРЭЭ

2010оны 09-р сарын 20ний өдө ¹21 Цогтцэций сум

Нэг. Гэрээний зүйл.

1.1. Худалдагч тал худалдан авагч талд 1 /нэг/ жилийн хугацаанд 20.000 /хорин
мянган/ тонн нүүрсийг нийлүүлнэ. Худалдан авагч тал энэхүү хэмжээний
нүүрсийг бүрэн олборлож, ачсаны дараа хоёр тал харилцан тохиролцсоны
үндсэн дээр цаашид 200.000 /хоёр зуун мянган/ тонн нүүрсийг нэмэлтээр
нийлүүлнэ.

1.2.Худалдагч тал хуульд заасны дагуу Таван толгойн нүүрсний уурхайн 8-р давхаргаас нүүрсийг олборлох, ачих үйл ажиллагааг явуулна.

1.3.Гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс хойш 2011 оны 2-р сарын 1-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байна.

1.4. Талууд энэхүү гэрээгээр тус тусын эдлэх эрх үүргийг хүндэтгэж, харилцан
итгэлцэлд суурилсан үйл ажиллагаа явуулах ба гэрээний зорилтыг
хэрэгжүүлэхэд боломжит бүх арга хэмжээг авна.

Хоёр. Нүүрс нийлүүлэх нөхцөл, үнэ

2.1. Гэрээний дагуу нийлүүлэх нүүрсийг нэг тонныг 25 /хорин таван/ ам.доллар буюу тухайн өдрийн долларын ханшийг төгрөгт шилжүүлж худалдах бөгөөд үүнд нүүрсний үнэ, нүүрсийг уурхайгаас олборлох ачих зардлууд багтана. Энэ үнэнд НӨАТ ороогүй болно.


2.2. Худалдан авагч худалдан авсан нүүрсийг тээвэрлэх, экспортонд гаргахтай холбоотой бүхий л зардлыг хариуцна.

2.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 88-р тогтоолын дагуу нүүрсний борлуулалтын үнэлгээг нүүрсний олон улсын бүржийн үнийн зөрүүнд ногдох АМНАТ-ийг худалдан авагч тал хариуцна.

2.4. Худалдан авагчид ногдох АМНАТ-ийг нэхэмжлэхийн дагуу худалдагчийн дансанд төвлөрүүлж, худалдагч тал хуулийн дагуу татварын байгууллагатай тооцоо хийх үүрэг хүлээнэ.

2.5. Худалдагч тал нь АМНАТ-ийг тооцохдоо Засгийн газрын 88-р тогтоолд заасан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнийн талаарх мэдээллийг Сангийн Сайд, Үйлдвэр худалдааны сайдын хамтарсан тушаалаар баталсан "Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг жишиж үнэлэх аргачлал"-ын дагуу сар бүрийн эхний 5 хоногт Үйлдвэр худалдааны яам, Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газар, Үндэсний татварын ерөнхий газар хамтарсан сар бүрийн эхний 5 хоног дотор албан ёсны электрон хуудас вебсайтаар олон нийтэд мэдээлсэн үнээр үндэслэл болгон АМНАТ Төлбөрийн тооцоог сар бүр хийнэ.

Гурав. Нүүрсний чанар.

3.1. Худалдагчийн нийлүүлэх нүүрсний чанар Монгол стандартын шаардлагад тохирсон байна.

3.2. Худалдагч тал сар бүр нүүрсний чанарын шинжилгээг хийлгэж, албан ёсны дүгнэлт гаргуулж худалдан авагчид танилцуулж хуулбарыг өгч байна.

3.3. Хүсвэл худалдан авагч нь өөрийн зардлаар экспертиз авчран нүүрсний чанарын шинжилгээг дахин хийлгэж болно.

3.4. Худалдагч нь худалдан авагчид нүүрсийг уурхайгаас ачуулж, баталгаажуулсан авто пүүн дээр жигнэж, хүлээлгэн өгөх хүртэл чанар стандарт, аюулгүй байдал, тоо хэмжээг бүрэн хариуцна. Хүлээлгэн өгсөнөөс хойш тээвэрлэлтийн явцад гарсан чанарын өөрчлөлт тоо хэмжээг худалдагч тал хариуцахгүй.


Дөрөв. Төлбөрийн тпооцоо

4.1. Нүүрсний төлбөр болон АМНАТөлбөрийн тооцоог ам доллараар тооцох ба дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд тухайн өдрийн долларын ханшийг төгрөгт шилжүүлж харилцах дансаар төлбөр тооцоог хийнэ.

4.2. Гэрээ 2.3, 2.5-д заасны дагуу АМНАТөлбөрийн худалдан авагчид ноогдох төлбөрийг тооцно.

4.3. Сарын эхний ажлын 15 хоногт худалдан авагч нь тухайн сард гэрээгээр худалдан авах нийт нүүрсний төлбөрийг худалдагч талын дансанд төвлөрүүлсэнээр борлуулалт хийгдэх болно.

4.4. Гэрээгээр тухайн сард авах нийт нүүрсний төлбөрийг худалдагч талын дансанд төвлөрүүлээгүй бол борлуулалт хийгдэхгүй бөгөөд зөвхөн урьдчилан төлөгдсөн төлбөрийн хэмжээгээр нүүрс олгоно.

Худалдагчийн төлбөр хүлээн авах дансны дугаар:

- ӨМ, ХААН банк:ТТСалбар 5602***** /доллар/

- ӨМ, ХААН банк: ТТСалбар 5602***** / төгрөг/

- ӨМ, Голомт банк: 5205******

4.5. Худалдан авагч буюу худалдагч талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй
тохиолдолд талууд гэрээгээр гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгээс хоног
тутамд 0,001 хувийн алданги тооцно.

Тав. Хоёр малын хариуцлага.

5.1. Нүүрсийг худалдах худалдан авах энэхүү гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хоёр тал дараах хариуцлагыг хүлээнэ.

5.2. Худалдагч тал гэрээгээр нийлүүлэх нүүрсийг чанар стандартын дагуу гэрээлэгдсэн тоо хэмжээгээр, төлбөрийн гүйцэтгэлээр нийлүүлэх үүргийг хүлээнэ.

5.3. Хэрэв аль нэг тал энэхүү гэрээний дагуу биелүүлэх үүрэг, нөхцлийг хэсэгчлэн буюу бүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрвэл нөгөө талдаа энэ тухай урьдчилан бичгээр мэдэгдэж тодорхой арга хэмжээ авна.

Зургаа. Бусад нөхцөл.

6.1. Гэрээнд хоёр тал гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.

6.2. Гэрээнд заасан нөхцлүүдийг хоёр тал харилцан биелүүлнэ.
Хэмээн 2010 оны 09 сарын 20-ны өдөр гэрээ байгуулж байжээ.
Нэр бүхий компанийг нь одоохондоо нууцлая... Хэдэн төгрөгөөр гаргадаг талаар дэлгэрэнгүй байгааг анзаарч байгаа байх..

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)