BMWAREZ BLOG : Таны хүн чанар хаана гээгдээ вэ.../Сургамжит өгүүллэг/

Жирэлзэн хурдлах метро, жирийн л нэг амралтын өдөр, Хүн бүр л урьдынхаараа ямар нэгэн зүйлд яарч, хажууд юу болж байгааг анзаарсан ч анзаараагүй юм шиг л хэнэггүйхэн зөрнө.

Хүн бүрийн адилаар Максим, Соня хоёр ч найзынхаа төрсөн өдөрт яарч байлаа. Тэд воганд оронгуутаа эсрэг буланд нь хөдөлгөөнгүй хэвтэж байгаа хүнийг харав. Хааш яайш өмссөн хав халтар хувцас, өлсөж гандсан ядруухан царай... Гудамжны хүн бололтой... "Хэр удаан энд хэвтэж байгаа юм бол доо, Үхчихсэн юм биш байгаа даа?" гэж шивнэлдэн эргэн тойрноо хартал тоож байгаа ч хүн алга. Максим, Соня хоёр ч яахаа мэдэхгүй зогсов...

Энд өөр нэгэн түүх өгүүлье 1970 - аад онд нэгэн судалгаанд оролцсон төгсөх ангийн оюутнуудаас шашны тухай лекц уншихыг хүсчээ. Тэднийг хичээлийн танхимд хоцролгүй орж ирэхийг даалгасан байлаа. Оюутнуудыг лекцэндээ яарах цагаар танхимийн үүдний хажууханд нэг хүн хөдлөлгүй хэвтэнэ. Мэдээж энэ бүхэн урьдаас төлөвлөсөн жүжиг байв, Яарсан оюутнууд тэр хүнд туслахаар гар сунгасангүй. Бүр юу болсоныг нь асуух гэж ч зогссонгүй... Тэдний хувьд шашны тухай лекц унших нь олон мянган ядарсан хүний нэгэнд туслахаас ч чухал байсан бололтой. Гэхдээ үүнд тайлбар бий гэдэг.Эдгээр оюутнуудын адил бүх хүн ямар нэг чухал зорилгодоо хүрэх замдаа гарчихсан явж байдаг. Болзоо эсвэл кинонд яарна, ажилдаа явна, хүүхдээ цэцэрлэгээс авна.,. Хүн бүр үүрэг хариуцлагын торонд өөрөө ч мэдэлгүй орчихсон байдаг. Тэгээд тэд өөрийнхөөсөө өөр бусдын асуудлыг анзаарахыг огтхон ч хүсдэггүй. Ялангуяа огт танихгүй хэн нэгэнд туслах талаар санасны ч хэрэггүй. "Тэгээд ч бид тус болж чадна гэж үү?", "Ямар мэргэжлийн улс биш. Эмч байсан бол өөр хэрэг.,.", "Туслах гэсэн биш өөрт хамаагүй асуудалд орооцолдох болно", "Яаж ч туслах билээ?" гэж бодоцгоодог.

Ийм үед бид өөрсдийгөө ямар өрөвдөлтэй бас дорой болохоо мэдэрдэг. Гадаа хэвтэж байдаг олон хүний нэг нь л байна. Туслах гэж сэтгэл гаргасан биш найзынхаа баяраас хоцрох болно. Юуны төлөө гэж? Хүний зовлонгийн далай дахь нэг л дусал. Бид яаж чадахгүй шүү дээ...

Максим хэвтэж байгаа хүн рүү дахин харав. Хэлбэрээ алдсан халтар, малгай, хөнхийсөн туранхай хацар, холцруутсан арьс... Максим вагонд байгаа хүмүүсийг харлаа. Тэр эрэгтэй рүү харсан нэг ч хүн алга. Бүгд л хараагүй юм шиг сууцгаана. Максим өөрийн эрхгүй тонгойгоод "Та зүгээр үү, таньд туслах уу?" гэж чимээгүй асуув. Хэдэн хормын дараа эрэгтэй нүдээ нээлгүй амандаа бувтнав. Согтуу юм уу?, Эсвэл өвчтэй юм болов уу ? Эмч нарын тусламж хэрэгтэй юм биш биз ? "Та зүгээр үү, Эмч дуудах уу?". Хажууд сууж байсан залуу босж ирээд "Та босож чадах нь уу ?" гэж асуув. "Дараагийн буудал дээр буулгаад тусламж дуудах уу" гэсээр нэг эмэгтэй дөхөж ирэв. Одоо вагонд байсан хүмүүс бүгд тэднийг харж байв, сониучирхсан өрөвдсөн харц... Янз бүрийн шалтгаан байгаа л байхдаа. Бүгдээрээ нийлж тэр эрийг өргөж зогсоол дээр бууцгаав.Нэг нь яаралтай тусламжийн товч дарж, буудлын диспетчирийг дуудлаа. Санаа зовсон хэдэн хүн дагаад вагоноосоо бууж ирэв. Хэдхэн минутын дотор огт танихгүй энэ эр тэдний ерцөнц, тэдний асуудлын тойрогт ирж, тэдэнд хамаатай болов. Хайхрамжгүй, хүйтэн байдал яаж ийм хурдан анхаарал, халамж болон өөрчлөгддөг юм бол оо? Максим, Соня хоёр найзындаа хоцорч очсон. Гэхдээ тэдний сэтгэл нэг л уужим. Харц нь гэрлээр дүүрэн. Газар хэвтэж байсан тэр эрэгтэй хүн тэдэнд хэнээс ч өмнө нь авч байгаагүй тийм том бэлэг өгсөн юм шиг. Тэд өөрсдийгөө хүнлэг гэдгээ мэдэрсэн. Хамгийн гол нь тэд хүн бүрт байдаг хүнлэг сэтгэлийг нь сэрээхэд ямар өчүүхэн зүйл хэрэгтэй гэдгийг олж харсан.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Аз

Хммм

ГЭРЭЛТҮҮЛЭГ

гоё л өгүүлэг байна ммм...

sschyue (зочин)

Сайхан өгүүллэг байна.Хүн сэтгэл гаргавал болохгүй зүйл гэж байдаггүй.Дурүйд хүчгүйн эсрэг ойлголт

urnaa (зочин)

mash ih taalagdlaa.

kamasutra (зочин)

сургамж авмаар дажгүй өгүүллэг байна. таалагдлаа like

uka (зочин)

Mash ih taalagdlaa. Hund surgamj bolohoor uneheer gaihaltai

туяа (зочин)

сургамжтай өгүүлэг байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)