BMWAREZ BLOG : Н.ЭНХБАЯРЫН ДЭЛГЭСЭН 7-1 ТЭЙ ХОЛБОГДОХ ПРОТОКОЛЫГ БҮРЭН ЭХЭЭР ХҮРГЭЖ БАЙНА

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр өдөр хэвлэлийн хурал хийхдээ 2008 оны долдугаар сарын 4-ний өдөр намуудын дарга нартай уулзсан зөвлөлдөх уулзалтын протоколыг дэлгэсэн юм. Түүний бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ террорист үйл ажиллагааг хэн цааш нь хийсэн юм бол? Тэр Ардчилсан нам нь далдуур хийсэн юм уу? Би өчигдөр Улсын Их Хурал дээр сонслоо шүү дээ. Хувьсгалт намынхан бол Ардчилсан намыг хийчихсэн гээд л байна билээ. Эсвэл Хувьсгалт намынхан зориуд үүнийг өдөөн хатгаж, өөрсдийгөө өрөвдүүлэх сэтгэлгээ нийгэмд төрүүлж, өөрсдийнхөө илүү оноо авсан тэр юмыг баталгаажуулах оролдлого байсан юм уу? Би үүнийг бол ойлгохгүй байгаа юм. Энэ яагаад ийм юм болсон бол? Урьд нь бид нар цуглаан, жагсаал хийгээд болдог л байсан шүү дээ нийтээрээ. Аль нь ч, Хувьсгалт нам ч хийдэг л байсан, Ардчилсан нам ч хийдэг л байсан, олон нийтийн хөдөлгөөнийхөн ч хийдэг байсан. Энэ бол урьд өмнө хэзээ ч байгаагүй, бүр магадгүй эсхүл гаднаас орж ирсэн захиалгатай ийм ажил болов уу. Үүнийг л одоо манай энэ Засгийн газар маш үнэн, шударга энийг гаргаж ирэх хэрэгтэй байна.

Тэгээд хоёр намууд одоо бие бие рүүгээ чихээд, энэ ард түмнийг улам оролцуулаад л, одоо бол гадуур хоёр хуваагдчихсан л яриад байна. Ерөөсөө Хувьсгалт намынхан энийг өөрсдөө хийсэн л гэнэ, нэг хэсэг нь Ардчилсан намынхан хийчихлээ л гэж ярьж байна.

За, энэ дээр бол харин тэр хөдөлгөөний залуучууд бол үнэхээр энэ асуудалд бол би оролцоогүй байх гэж бодож байгаа юм. Яагаад? гэхээр би дөрөв хагаст МАХН-ын байрнаас албан ёсоор тэр залуучуудыг аваад гараад явсан. Дараа нь Магнайг бол Сүхбаатарын талбайгаас цагаан хоолойтой машинд суулгаад "за одоо үлдсэн залуучуудыг нь очоод аваад ир ээ" гэсэн. Тэгсэн харин Магнайг бол толгойг нь чулуугаар цохисон байсан, машиных нь шилийг хагалсан байсан. Магнайг "чи муу урвагч, ухарлаа" гээд тийм асуудал гарсан. Ийм учраас тэр залуучууд бол энэ дээр нэг их асуудал болоогүй байх аа гэж би дотроо таамаглаж байгаа юм. Зүгээр нарийн учрыг нь тэр цагдаа.

Ер нь бол энэ залуучуудын бухимдал их байсан. Энэ бухимдлын шалтгаан юу вэ, сонгууль маш шударгагүй явлаа шүү дээ, ерөөсөө доогуур бол. Тэгээд ч 21 хоногийн дотор 130 мянган хүнд хүрч ажиллана гэдэг үнэхээр хүнд байсан. Маш их шороотой, дараа нь бороо орсон, маш их хэмжээний мөнгө тараагдсан, тойрог дээр машин, машинаар архи аваачиж тарааж байна.

За дараа нь сонгуулийн үр дүнг цэвэр булхайцсан шүү дээ. Сүүлдээ бүр захиалгаар "за, за Оюуныг байжээ байжээ, за, за Оюуныг гаргачих, Жаргалсайханыг аваад хаячих", нэгд байсныг шууд арав дээр бичээд л ний нуугүй ярихад бид нар бас өөрөө багцаалж байгаа. Тийм учраас энэ сонгуулийн үр дүнг ямар ч байсан Бүгд найрамдах нам хүлээн зөвшөөрөхгүй, одоо тэгээд зөвшөөрөхгүй гээд хэнд харьцах юм? Хандах хүн алга байна шүү дээ. Тойргийн, сонгуулийн ерөнхий хороон дээр очоод нэмэр нь алга байна. Өргөдөл бичээд, гомдоод яах юм бэ? "Өө мэдэхгүй, хэсгийн хороон дээрээ оч. Бид нар мэдэхгүй, хуулийнхаа дагуу" ямар ч хариулт байхгүй тэнд ерөөсөө.

Тэгээд одоо аргаа бараад би энэ Ерөнхийлөгчийг ер нь өөрийнхөө дэргэд та ийм ажлын хэсэг байгуулаад энэ сонгуулийг үнэн зөв болгож өгөөч ээ, энэ асуудлыг шийдэж өгөөч, та Монгол Улсын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байна. Би бол энэ намуудад бол итгэхгүй байна. Тэр хэсгийн хороон дээр ажиллаж байгаа хороо, дүүргийн засаг захиргаанд бол. Үнэхээр бүр дэндүү цадигаа алдчихсан юм байна лээ. Айж эмээж, ичих ч юм байхгүй болчихсон байна лээ. Тэгээд энэ сонгуулийг дахин хийх үү, нэг эсвэл одоо сонгуулийг энэ юу яасан тойргууд дээр дахих уу? Тэгээд үүнийг дахихын тулд эхлээд бид үнэхээр тэнд хударгагүй юм болсон уу, үгүй юу? гэдгийг бүр ажлын хэсэг гаргаж байгаад шалгаад, тогтоомоор байна. Тэр дор чинь бүр анархи байдал газар авчихаад байна. Хэний ч үгийг авдаггүй. Бид шалгалт хийгээд 1500 саналын хуудас олсон. Тэгсэн чинь "би нойрмог, урьд шөнө унтаагүй, тэгээд үүнийг ингээд буруу тоолчихжээ" гээд нэг авгай уйлаад сууж байгаа юм. Тэгээд сейфэнд нь хийлгэсэн. Мэдээж түүнийг сейфнээс нь аваад одоо солиод тавьчихаа биз, ойлгомжтой шүү дээ. Тэгээд ийм ийм юм болсон юм аа.

Тэгээд хамгийн гол нь тэр энэ гадаа, МАХН-ын байр, энэ юмыг галдан шатаасан нь хэн юм бэ? Бид бол албан ёсоор дөрөв хагаст /16.30 цагт/ цуглаанаа дуусгасан шүү дээ, албан ёсоор. Урьд өмнө хийж болоод байсан. Энэ чинь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ л эдэлж байна. Бид аргагүйн эрхэнд өөрийнхөө шаардлагыг л тавьсан. Түүнээс галдчихна гэдэг шаардлага тавиагүй. Харин үүнийг цааш нь хэн үргэлжлүүлээд, ийм терроризм болгосон юм бэ?

Тэгээд одоо энэ телевиз, радиогоор нэг талын л юм яваад байна. Ерөөсөө хараад байхад л. Энэ телевизийг бол бид нийгмийн амгалан байдлыг тогтоох гэж уг нь хаасан шүү дээ. Гэтэл үүнийг нэг талын сурталчилгаа болгоод ашиглаад байна шүү дээ, өчигдөр, өнөөдөр хоёр бол. Үүнийгээ болих хэрэгтэй байна шүү дээ. Тэгвэл одоо юу болох гэж байна вэ? гэхээр хоёр хоногийн дараа бүх телевизүүд нээгдэхээр энэ бүх намууд, улс төрийн хөдөлгөөнийхөн гараад бүх телевизээр яриад эхэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ чинь дахиад нөгөө зөрчилдөөнийг дуудаж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд ийм байдлаар бид нар цаашдаа, ер нь энэ нийгэм бол дэндүү их ядуу байна, залуучууд ажилгүй байна, хүмүүжилгүй байна, архидан согтуурал улс орон даяар кампаничлагдсан бүр арга хэмжээ болчихсон байна. Энэ байдал бид нарыг ийм юманд хүргэж байна гэдгийг бол улс төрийн дүгнэлтүүд намууд бас гаргамааргүй байна. Зүгээр нэг ганц ийм нэг байшин шатаасан гэдэг дүгнэлт биш, цаадах уг ёзоорыг нь, суурийг нь гаргаж ирмээр байна шүү дээ. Ийм л юм хэлэх гэсэн юм аа. Ингээд баярлалаа.

Н.ЭНХБАЯР: -За баярлалаа. Өөр санал хэлэх? Саналаа тавиад, гол нь гарцын талаар саналаа тавимаар байна.

Ц.ЦОЛМОН: -Болох уу, Ерөнхийлөгч өө?

Н.ЭНХБАЯР: -За. Цолмон дарга.

Ц.ЦОЛМОН: -Бид нар бас түрүүчийн хуралдаан дээр байр сууриа илэрхийлж

байсан. Олон тойрог, хэсэг дээр зөрчил гарсан юм байна. Тэгээд зөрчил нь ганц нэг биш юм байна, нийтийг хамаарсан бараг бүх тойргийг ч юм уу, ихэнх тойргийг хамаарсан зөрчил байгаа учраас үүнийг нэгдүгээрт тодруулах хэрэгтэй юм. Тэгээд энэ нь батлагдах юм бол санал хураалтыг дахин явуулъя гэсэн ийм саналыг бид нар тавьж байсан.

За, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Энэ бүх юмыг тодруулсаны дараагаар, тодруулахаас нааш бол. Гарцыг хамтдаа хэлэлцэж, оролдож байгаа нь зүйтэй юм. Тэгэхдээ бас үр дүн их багатай явж байна гэдгийг хэлэх байна. Гэхдээ бид нар гарцыг хайхдаа 4 хоногийн онц байдлын дараагаар 4 жил Монголын засаглал, төр яаж явах юм бэ, яавал зохимжтой юм бэ? гэдэг талаас нь илүү анхаарч гарцаа хайх ёстой байх гэж бодож байна.

Тэгээд Ерөнхийлөгчийн дэргэд ажлын хэсэг байгуулъя гэсэн саналыг дэмжиж байна. Мөн 12 цагт эхэлсэн улс төрийн цуглааныг эмх замбараагүй байдалд шилжүүлсэн тэр байгууллага, хүмүүс байдаг юм уу, эздийг олох хэрэгтэй байна. Мөн энэ тодруулах ажлыг онц байдлын хүрээнд хийх нь зүйтэй байх аа. Тийм учраас бас онц байдлын хугацааны талаар ч ярилцахад болохгүй зүйл байхгүй байх гэж ингэж бодож байна. "Онц байдал" тогтоолоо гээд манай Монголын амьдрал ахуй, засаглалын дэглэмд өөрчлөлт орсон тийм шинж алга. Хэдэн "БТР" л гудамжинд байгаагаас өөр нэг их онц байдал тогтоосон юм алга байна л даа. Тэгэхээр энэ онц байдлаа бас тодруулмаар санагдаж байгаа юм. Ер нь "онц байдал" гэж юуг хэлээд байгаа юм, ямар байх ёстой юм? Тэгэхээр түрүүчийн хүмүүсийн ярьсан тэр санал хураалтыг үнэхээр намуудад итгэхгүй байгаа бол энэ онц байдлынхаа хүрээнд хийх ёстой байхаа гэж ингэж бодож байна.

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, ярьж болох уу?

Н.ЭНХБАЯР: -За.

М.ЭНХСАЙХАН: -Таны тэмдэглэгээн дээр Үндэсний шинэ нам зарим нэг тойрог дээр санал хураалтыг дахин явуулъя гээд тэмдэглэчихсэн байна л даа. Ажлын хэсгийнхэн хийчихсэн юм шиг байна. Миний ойлгосноор түрүүчийн хуралдаан дээр манай Үндэсний шинэ намын дарга “Ер нь санал хураалтын үр дүнг зөвшөөрөхгүй ээ" гэдэг саналыг шууд өгсөн байгаа.

Тэгээд Монгол телевизийн энэ уулзалтын талаар мэдээ харсан чинь манай намын дарга Цолмонгийн яриаг редакцилачих юм. Нэгдүгээрт, дууны гажигтай, хоёрдугаарт, намын даргын өмнө хэлсэн үг нь юу гэж байсан бэ? гэхээр ерөөсөө биднээс хамаарахгүйгээр сонгуулийг будлиантуулдаг бүхэл бүтэн давхарга үүсчихээд байна гэдэг, "бүхэл бүтэн давхарга үүсчихээд байна аа" гэдэг тэр үг байхгүй. Ерөөсөө Ардчилсан нам, Хувьсгалт нам энэ сонгуулийн будлиан, булхайд хоёулаа хамаатай гэдэг асуудлыг хэлсэн бас байхгүй. Юу хийсэн бэ? гэхээр зүгээр дууг нь саатуулж байгаад "зөвшөөрөхгүй байна" гэдэг ганц үгийг нь редакцилаад гаргачихсан. Энэ бол жишээлбэл болж байгаа үйл явдлыг зөв нэвтрүүлэх, мэдээллийг зөв өгөх гэдэг юм дээр, жишээлбэл би харж байсан хүний хувьд асар сэтгэл дундуур болсон.

Ерөнхийдөө юм зөв болоосой гэж бодож байсан, ер нь энэ хүмүүс чинь юу хийгээд байна? гэсэн тийм бодол орох хэмжээнд хүрсэн. Дээр нь сонгуулиуд булхайтай, будлиантай, ганц булхай, будлиан цөөхөн тойргийн тухай асуудал яригдаж байгаа биш, хавтгай байгаа тухай учраас, системийн шинжтэй байгаа учраас энэ сонгуулийн үр дүнг зөвшөөрөхөд үнэхээр хэцүү. Дээр нь өчигдөр Улсын Их Хурал дээр яригдаагүй, гэхдээ би Хууль зүйн сайд эд нараас тодруулсан. Энэ одоо ер нь зүгээр бичлэг хийгээд байх зөв ч юм уу, үгүй ч юм уу? Энэ бичлэг.

Н.ЭНХБАЯР: -Аахан. Бүгдээрээ бичлэг явуулаад яахав? гэж...

М.ЭНХСАЙХАН:-Өчигдөр яг нарийн дээрээ бол Улсын Их Хурлын хаалттай хуралдааны уур амьсгал бол ерөнхийдөө их дажгүй, монголчууд нэгдмэл байх ёстой гэсэн тийм санаа л гарсан шүү дээ. Тэгээд хурлаа хаагаад хаячихсан. Хамгийн гол нь өчигдөр би юуг сонссон бэ? гэхээр 4 хүн буудаж алсан, цагдаа буудаагүй юм шиг байна лээ. Хэрвээ Хууль зүйн сайдын өөрийнх нь хэлж байгаа үгээр бол. Зохион байгуулалттай машинтай хүмүүс тойрч яваад буудаад унагаасан л юм байна билээ шүү дээ...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хөөцөлдөж байгаад.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, хөөцөлдөх нь ч юу юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Эмч нь хэлсэн шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Зүгээр ер нь болвол санаатай, өөрөөр хэлбэл сонгууль шударга биш болсон гэдэг энэ улс төрийн цуглааныг хүчирхийлэл болгож хувиргах ажиллагаа зохион байгуулалттай явсан нь ойлгомжтой байна. Дээр нь бүр хүн алах ажиллагааг зохион байгуулсан байна. Өчигдөр тийм юмыг жишээ нь

Улсын Их Хурал дээр ярихгүй байгаа шүү дээ, ярьж өгөхгүй байна шүү дээ. Хэн, яагаад ярьж өгөхгүй байгаа юм? Яагаад энэ Хууль зүйн яамныханд хэлэхгүй байгаа юм бэ? Тэгсэн хэрнээ хэн буудсан бэ, яагаад буудсан бэ, яагаад цагдаа буудсан бэ? гээд асуухаар цагдаа биш ээ, үнэхээр машинтай хүн яваад буудсан юм байна лээ шүү дээ гэж ийм л хариулт өгч байна билээ шүү дээ.

Тэгээд энэ эд нарыг харах юм бол ерөөсөө сонгууль луйвартай явсан юм байна. Хавтгай буруу юм явсан юм байна. Сүүлдээ нөгөө сонгууль шударга биш болсон гэдэг анхаарлыг нийгэмд хүргэх гэсэн ажиллагааг балмад байдал болгож хувиргаад, тэгээд түүний бурууг өөр нэг хэсэг хүмүүс дээр тохох гэж оролдоод, ийм байдал руу гулсаж орж байгаад бол үнэхээр сэтгэл дундуур бөгөөд буруу байна. Хэрвээ ийм байдал явах юм бол ёстой хатуу үзэхээс өөр аргагүй болно гэж ингэж би дотроо бодож байгаа юм.

Өчигдөр би хэлж байсан. Дөрөв хоног онц байдал тогтоосноор өөрсдийгөө хуурах хэрэггүй ээ. 4 хоногийн дараа буцаад л асуудал яригдаж эхэлнэ шүү дээ. Бид нар зүгээр суухгүй шүү дээ. Би өнөөдрөөс юм бэлтгээд эхэлж байгаа. Шулуухан хэлчихье энд. 2 хоногийн дараа онц байдал дуусна. Телевиз юман дээр бүгд гарна. Би өөрийнхөө сэтгэгдэлээр бүгдийг хэлнэ. Юу болж байна, яаж байна, хэн хэн яаж ажилласан, яаж яасан бүгдийг хэлнэ, шаардлага гарч байгаа болвол.

Би бол гарцыг юу гэж харж байна вэ? гэхээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч ерөөсөө болохгүй. Тэр би өөрөө гарсан уу, гараагүй юу? гэж битгий тайлбарлаарай! Тэгж намайг битгий буруу ойлгоорой. Би монгол төрийн чадамж цаашаа зөв үлдэх үү, үгүй юу? гэдгийг санаа зовж байна. Баахан хүмүүсийн амиар тоглочихоод, хүмүүсийн эд материалд хохирол учруулчихаад, сэтгэл санааг нь булингартуулчихаад, тэгээд байгуулагдах төр цаашаагаа чадамжтай ажиллана гэж бодож байна уу? Би монгол төрийг чадамжтай байхыг хүсч байна. Өөрөөр хэлбэл легитимность (хуулийн хүрээнд, хуулийг дээдлэх) гэж юм ярьдаг. Легитимный байж чадахгүй болчихоод байгаа байхгүй юу одоо нийгмийн нүдэн дээр. Одоо ахиад л хэрүүл үүснэ. Хэрэлдэж л таарна. Бид нар шударга байхын төлөө байгаа учраас дуугарч л таараа. Тэгээд легитимный биш төр цаашаа ажиллаж чадах уу, ер нь?

Хоёр намд ч гэсэн хандаад хэлэхэд агуу, агуу том амлалтууд чинь та нарыг суудалтай болгоход бас хэрэг болсон байж магадгүй. Гэхдээ энэ агуу том амлалтаас чинь одоо харин эрүүл ухаан дээрээ буух бололцоог ашиглах хэрэгтэй байна, та нар. Мэдээж дахиад сонгууль явлаа гэхэд дахиад л та хоёр гараад ирэх байх. Маниуд нь бүгдээрээ гаднаа үлдэх байх. Тэгэхдээ та хоёр үлдэхдээ ард түмний итгэл алдахгүй байх хэмжээндээ байхгүй бол агуу амлалтаа хийж чадахгүй шүү дээ та нар. Эсвэл хийх гэж мунгинаж байгаад гаднын, харийн гүрний юманд, суганд нь толгойгоо хавчуулчихна шүү дээ. Тийм байлгахыг би бол сонирхохгүй байна жишээлбэл.

Өчигдрийн байдлыг харж байхад Улсын Их Хурал дээр яахав нөгөө өөрсдийгөө сонгогдчихсон гээд урьдчилсан дүнгээр бодож байгаа хүмүүс бол хувь хувиа хичээх үзэл рүүгээ гүйгээд орчихсон л байна лээ л дээ.

Юмыг жаахан өргөн хармаар байна шүү дээ. Магад ч үгүй та нар найруулж байгаад намайг дөрөвт аваачаад хийчих юм бол гурав ч билүү /манайх чинь гурван мандаттай/, гуравт аваачаад хийчих юм бол хүний чанар тийм учраас аягүй бол хувиа хичээгээд сууж байж магадгүй л байх. Тэгэхдээ тэгмээргүй байна, жаахан өргөн хармаар байна. Дараа үлдэх төр маань юу хийж чадах вэ, дараа байгуулагдах Засгийн газар маань юу хийж чадах вэ? гэж өргөн хармаар байна. Энэ утгаараа бид нар аваад үзсэн ч гэсэн ард түмний итгэл даах төр, засаг байгуулагдах шаардлага байгаа учраас сонгуулийн дүнг ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй байна. Тэгээд болсон явдлыг ерөнхий дүнгээр нь хар. Хэний тоглоом, би одоо хэнийг гэж хэлж чадахгүй. Лав Ардчилсан намын тоглоом, Хувьсгалт намын тоглоом гэж хэлж чадахгүй. Гэхдээ болж байгаа үзэгдэл бол асар буруу болж байна. Энэ дээр би санал нэгдэх байх аа гэж бодоод байгаа юм.

Н.ЭНХБАЯР: -За. Өөр? Тойрох уу, нар зөв тойрчих уу, Оюун дарга ярих уу?

С.ОЮУН: -За. Би товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. Өглөө Дорнод аймагт манай Зоригт гишүүн очоод бас тойрог дээрээ дахин тоололт явуулах хүсэлт тавьсан л даа, тодорхой үндэслэлүүд байсан учраас тойргийн хороонд. Тэгээд бөглөөгүй саналын хуудсууд маш их хэмжээгээр олдоод, тэгээд газар дээр нь цагдаа дуудаад үзлэг хийж байсан чинь бас битүүмжилсэн, бөглөчихсөн саналын хуудсууд олдоод, тэр нь одоо аваад, хулгайлж байсан юм уу, яаж байсан юм. Тэгээд тэрэн дээр ямар ч байсан цагдаа, прокурор очоод үзлэг хийгээд хяналтаа тавьж байгаа. Өргөдлөө бол гаргасан байгаа. Энэ тойргийн хороон дээр болсон явдал юм билээ. Ямар ч гэсэн нягтлах ёстой. Зүгээр нэг газраас нөгөө газар руу шилжүүлэх гэж байсан юм уу, одоо бол энэ чинь тойрог дээр бүх л хуудаснууд битүүмжлэгдээд, хөдөлгөөнгүй байх ёстой шүү дээ. Эсвэл тэндээс бас хулгайлаад

явж байсан юм уу? Тэгээд бөглөөгүй байснаа бөглөсөн нь бас олдсон байна л даа. Тэгэхээр түүн дээр ямар ч байсан энэ мэдээллийг өгөөд, үүнийг бас нягталж байгаа. Түүн дээр шалгах хүсэлт тавьчихсан байгаа гэдгийг би бас хэлье гэж бодож байна.

Ц.ГАНХУЯГ: -Би нэмэх үү?

Н.ЭНХБАЯР: -Саналын хувьд, за Ганхуяг гишүүн.

Ц.ГАНХУЯГ: -Тэгэхээр ер нь бол яахав зүгээр ингээд өнгөц харж байхад энэ дээр манай хүчний байгууллагууд болвол нарийн хяналт, мэдээлэлтэй байгаа байх л даа. Тийм учраас тийм хэмжээнд ярих бололцоо гэж байхгүй л дээ. Зүгээр "өнгөт хувьсгал" хийх гэж оролдсон оролдлого л байсан болов уу гэж бодож байна.

Үнэхээр Үндсэн хуулийн хүрээнд эв эеийг хичээгээд ингээд ажиллах саналыг дэмжиж байна. Ерөнхийлөгчийн дэргэд тэр зөвлөлдөх зөвлөл ч юм уу байгуулаад, тэр хүрээндээ бас яриа хэл цааш нь явуулах хэрэгтэй болов уу. Өнөөдөр шууд миний санаагаар бүх асуудал шийдэгдэхгүй болов уу л гэж ойлгож байна л даа. Маргаантай юм зөндөө байгаа.

Эцсийн эцэст сонгуулийг зарласан байгууллага, өнөөдөр хүчин төгөлдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа Улсын Их Хурал л тоймтой хариу хэлэх болов уу гэж найдаж байгаа. Үүнийг үнэхээр тал талаас нь сайн ярилцаж, үнэхээр сонгуулийн систем болохгүй байсан юм уу, юу нь болохгүй байсан юм? маш их зөрчлүүд яригдаж байгаа шүү дээ. Хамгийн наад зах нь Сонгуулийн ерөнхий хороо бол туйлын хариуцлагагүй ажилласан. Би хоёрхон жишээгээр аваад үзэхэд Дээд шүүхийн тайлбарыг үл тоож, өөрсдөө хуулийг тайлбарласан. Мандатын тоогоор дугуйлна гэж ийм мэдээлэл, нэг ёсны ухуулах хуудсыг орон даяар тараасан байгаа. Хаана хаана, хэдээр дугуйлах вэ? гэдгийг бүр тойргоор нь заагаад өгчихсөн.

С.ОЮУН: -Саналын хуудас дээр биччихсэн.

Ц.ГАНХУЯГ: -Саналаа өгөхөд саналын хуудас дээрээ бас тэгээд биччихсэн. Сонгогчид саналаа өгөх үед яг тэр санал тэмдэглэх хайрцгийн ард тэр дээр нь бүр тэдийг дугуйлна гээд наачихсан. Өөрөөр хэлбэл сонгогчийн сонгох эрхэд нь халдсан. Нэг хүний төлөө, хоёр хүний төлөө ч саналаа өгч болно. Сонгогчийг ингэж албадаж, заавал чи бүтнээр нь дугуйлах ёстой шүү. Тэгээд үндсэндээ миний ойлголтоор бол бөөндье гэдэг юм чинь явчихлаа шүү дээ. Зарим намаас

сурталчилгаа их явсан л даа.

Хоёрдугаарт, сонгуулийн санал тоолох цаг мөч ойртож байх үед Сонгуулийн ерөнхий хорооноос иргэний үнэмлэхтэй хүн бүр дуртай газраа очиж санал өгч болно гэдэг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ингээд ерөөсөө 8 цаг хагас, 9 цагаас хойш бөөн бөөнөөр нь автобусаар зөөсөн шүү дээ. Бүгдээрээ мэдэж байгаа л даа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм. Мэдэж байгаа.

Ц.ГАНХУЯГ: -Хэдэн зуугаараа овооролдсон. Гэтэл хуульдаа цаана нь тэр нэрсийн жагсаалтад тэр хүн байна уу, байхгүй байна уу, эсвэл тэнд иргэний хичнээн үнэмлэх нэг хүнд байж байгааг, бас иргэний үнэмлэхний заримыг нь зарим юмыг нааж өгөөд өөрчилчихдөг гэсэн ярианууд байна л даа. Тэгэхээр зөвхөн энэ хоёр фактаар аваад үзэхэд Сонгуулийн ерөнхий хороо болвол эхнээсээ энэ сонгуулийг будлиантуулсан.

Ийм байгууллага цаашдаа сонгуулийн асуудлыг ийм сонгууль боллоо гэдэг дүгнэлтийг Ерөнхийлөгчид оруулах ёс зүйн эрх байхгүй л гэж бодож байна л даа. Үүнийг үндсээр нь өөрчлөх ёстой. Үүнээс л хамаг ажил явах ёстой. Ер нь энэ асуудлыг бид нар аль ноднин ярьж байсан. Тэгэхэд хоёр нам хамгаалаад үлдсэн шүү дээ. Одоо энэ дээрээ эргэж дүгнэлт хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн хүрээнд үнэхээр чадамжтай төр, засгийг бид нар бүрдүүлэх ёстой гэсэн саналыг дэмжиж байна.

Н.ЭНХБАЯР: -За. Эх орон нам.

Б.ЭРДЭНЭБАТ: -За. Бид энэ сонгууль маш их будлиантай, маргаантай, луйварын маягийн болсон гэдэг нь гарцаагүй үнэн. Энэ дээр сонгуульд оролцсон намууд бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Тийм учраас сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна. Улсын Их Хурлын сонгуулийг бүхэлд нь дахин явуулах саналтай. Ингэхдээ сонгуулийн системийг өөрчилж өгөөч ээ гэсэн манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Чулуунбаатарын түрүүний өгсөн байр суурь манай намын байр сууриа.

Ер нь сонгууль бол өнөөдөр зохион байгуулалттай сайхан болоод өнгөрчихлөө гэсэн, гэтэл өдөр болгон будлиан, маргаан ийм зүйл явагдсан. Сая ерөнхийдөө одоо бол бас хэлж байх шиг байна. Сонгуулиа одоо шийдэх юм бол нэг гэр бүл дээр олон хүн бүртгэсэн, дахин дахин сонгуулийн үнэмлэх өгсөн. Дээр нь жишээлбэл тойрог, хэсгийн хороог дайрч очоод тэр нөхдүүд хэд дахиж өгсөн иймэрхүү будлианууд гарцаагүй болсон, хязгааргүй гарсан. Түүнийг зохион байгуулсан гэж одоо нөхдүүд хэлж байна л даа.

Тэгээд Сонгуулийн ерөнхий хороо маш муу ажилласан. Шаардлага тавьсан. Тэр шаардлагыг огтхон ч хүлээж аваагүй. Тийм учраас өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэд ажлын хэсэг байгуулж, энэ зөрчил, маргааныг тогтоох нь гарцаагүй зөв гэсэн ийм байр суурьтай байна. Ер нь гарах гарц нь өнөөдөр гарцаагүй ажлын хэсэг байгуулж, үүнийг тогтоох ёстой. Сүүлдээ саяын яриад байгаа улс төрийн цуглааныг террорист үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх, шатаах, дээр нь хүний амь насыг зохион байгуулалттай бүрэлгэх ийм үйл ажиллагааг иргэний байгууллагуудаар заавал тогтоох ёстой гэж бид үзэж байна. Үүнийг өнөөдөр албан ёсоор тогтоосны дараагаар одоо өнөөдөр бол энэ асуудлыг бид нар ярих ёстой гэж ингэж. Мэдээж ийм сонгууль манай улсад урьд нь хэзээ ч болж байгаагүй. Мэдээж ард түмэн бүгд цочирдож байна. Өнөөдөр гудамжинд буу зэвсэгтэй, дээр нь онц байдал тогтоочихсон энэ үеэр Сонгуулийн ерөнхий хороо хүртэл телевизээр нэг талын сурталчилгаа хийгээд, сонгуулийн үр дүнг танилцуулаад л, өргөн барина, ийм дүнтэй байна гээд ярьж байгаа нь бас их тохирол муутай гэсэн шүүмжлэлийг хүмүүс ярьж байна. Сонгуулийг дахин явуулах нь гарцаагүй хэл амтай, будлиантай, ноцтой үйл ажиллагаанаас өнөөдөр гарах гарц нь гэж ойлгож байна.

С.ОТГОНБАЯР: -Дээрээс нь нэмэх үү?

Н.ЭНХБАЯР: -За.

С.ОТГОНБАЯР: -Сонгуульд нэр дэвшиж оролцсон хүний хувьд яг бодит байдал дээр чухам юу болж өнгөрсөн бэ? гэдгийг баримтаар хэлж ярих ийм шаардлага байна гэж бодож байна л даа. Тухайлбал, "Сонгуулийн хууль" маш их зөрчигдсөн. Энэ Баянзүрх дүүрэг дээр 43 хэсгийн хороо байсан. Үндсэндээ бүхэлдээ тэнд хууль зөрчигдсөн. Төрийн албан хаагчид тэр тойрог, хэсгийн хороодод төрийн нэрийн өмнөөс ажил үйлчилгээ явуулж байгаа албан хаагчид оролцоод, тэр албан тушаалаараа нөлөөлөх асуудлууд маш их байсан. Тэгээд хууль хэрэгжүүлэх тал дээрээ үнэхээр учир дутагдалтай, нэг талыг барьсан, давамгайлсан ийм үйлдлүүдийг үнэхээр хийж байсан. За, тэгээд зөрчил гарч байгаа болгон дээр нь асуудлаа гаргаж ирж тавихад авч хэлэлцдэг юм ерөөсөө байхгүй. Тойргийн хороо, тэгээд Сонгуулийн ерөнхий хороонд шат дараалсан хуулийн дагуу асуудлуудаа, гарч байгаа зөрчлүүдийг арилгаач ээ гэдэг саналуудыг

тавиад байхад ерөөсөө авч хэлэлцсэн юм байхгүй, хүлээн зөвшөөрч авч хэлэлцээгүй. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хороо, тойрог, хэсгийн хороонд ажилласан хүмүүс хуулийг маш ихээр зөрчсөн үйлдлүүд гаргаж байгаа нь тэр саналын хуудсыг бас бөөнөөр нь өгөөд явж байсан, сурталчилгаа материалуудтайгаа хамт архи дарс тараагаад явж байгаатай гарч ирсэн илэрхий баримттай зүйлүүд байж байна. Тооллогын асуудал дээр үнэндээ ямар ч техник ажиллагааг зохицуулалт хийгээгүй учраас нэг хэсгийн хороонд ажиллаж байгаа ажилтан нэрийг нь дууддаг, нөгөө нөхөр тэнд сууж байгаад бичдэг. Тэгээд ажиглагчийг нь 5-10 метрийн зайд аваачаад тавьчихсан, тэндээс нэрийг нь буруу дуудаад байна шүү дээ гэхээр зэрэг босгодоггүй, "тэгвэл гар, зайл" гээд хөөгөөд байдаг. Бүх шатандаа ийм байдалд орсон. Отгонбаяр гэж дуудахыг Батбаяр гэж дуудсан гэдэг асуудал яриад байгаа нь үнэхээр тийм байдлууд гарсан. Тооны хувьд гэвэл хоёрт явж байсан хүн нэг рүүгээ бараг дөхөж явсан хүмүүс дээр хоёрхон цагийн дотор мянга, мянгаараа орж ирж байгаа байхгүй юу, багцлагдаад. Тэр саналууд. Тийм учраас энэ илэрсэн тэр саналын хуудсууд нөхөж хийсэн, тэр нэрийн жагсаалтаас авч бүртгэсэн бүртгэлүүд хүртэл хууль бүх шатандаа, бүх хэсэг дээрээ зөрчигдөөд. Энэ бүх асуудлыг баримттайгаар нь аваачаад тойрог, хэсгийн хороо, салбар хороон дээр нь аваачиж өгөхөөр зэрэг аваад дарчихдаг. Хуулийн хугацаанд ажлын 5 хоног дотор шийдээд явах бололцоог бүрдүүлчихсэн заалтууд байж байхад түүнийг авч хэлэлцдэггүй, хэрэгждэггүй. Ийм л байдалтай явж ирлээ.

Нэгэнтээ хууль зөрчигдөж, булхайтай боллоо гэдэг асуудал улсын хэмжээнд бүх дүүрэг, тойргуудад гарсан учраас мэдээж хэрэг зөвхөн Улаанбаатар хотын хэмжээн дэх Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс гадна их олон хүмүүс асуудлаа тавиад явж байгаа юм билээ. Энэ тохиолдодд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөд, хуулийн дагуу явагдлаа гэдэг тийм хүлээн зөвшөөрөх бололцоо үнэхээр байхгүй байна л даа.

Яаж ч бодсон энэ хууль зөрчсөн байна. Тийм учраас саяын бусад намуудын ярьж байгаа саналтай нэг адил Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөл гаргаад, энэ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад хяналт шалгалтуудыг бүгдийг нь хийгээд, сонгуулийн системийг өөрчлөх асуудал руу яаралтай орох нь зүйтэй байх гэж бодож байгаа юм. Ийм томсгосон тойрог буюу томсгосон мажоритароор явж байгаа асуудал дээр бэлтгэл муутай байсан.

Бүх хүмүүст Сонгуулийн ерөнхий хороо ямархуу журмаар энэ сонгуулийг явуулах вэ? гэдэг зааварчилгааг ерөөсөө өгөөгүй. Тооллогын систем дээрээ хүртэл өгөөгүй, ямар хэлбэрт ажиглагч нар байх юм, яаж нарийн бичгийн дарга нар нь орж, гарах юм? гэдгээ хэлээгүй. Дээрээс нь бүх тойрог, хэсгийн хороонд ажилласан энэ ажилтнууд бүгдээрээ худалдагдсан, бүхэлд нь бөөнөөр нь авсан баримтууд ч байж байгаа. Би баримттай юм ярьж байгаа. Тийм учраас холбогдох баримтуудыг нь, цаашилбал Сонгуулийн ерөнхий хороо тодорхой хэмжээнд нь хуулийн хугацаанд хариу өгөхгүй бол хууль хяналтын байгууллагуудад өгч асуудлыг шийдвэрлүүлэх ийм зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа юм. Нэр дэвшиж байсныхаа хувьд болвол ийм зөрчлүүдтэй өдөр бүр тулгарч байлаа. Хүндрэлтэй байсан.

Тэгээд төрийн албаны хүмүүс үнэхээр хууль сахиулах, хууль дээдлэх, хэрэгжүүлэх тал дээрээ үнэндээ хариуцлагын шинж чанартай асуудал байдаггүй болчихсон юм байна гэдэг нь тэр үед л илүү их мэдрэгдэж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэгээд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж олон намуудын ярьж байгаатай нэг адил санал байж байгаа.

Тухайлбал пропорционал систем рүү орж сонгуулийг явуулъя гэж тухайн үедээ бас яригдаж байсан. Энэ нь өнөөдрийн байдлаар томсгосон мажоритар системтэй аваад үзэх юм бол хууль өөрөө бид боловсруулж батлахдаа зөрчилдөөнтэй хуулиудыг боловсруулж баталжээ гэдэг нь үнэхээр илэрхий харагдаж байгаа юм.

Өнөөдөр Улсын Их Хурлын бүх гишүүд, энэ сонгуульд оролцсон хүмүүс ийм алдаатай хууль боловсруулж, бид нар батлаад, ийм юмыг хэрэгжүүлнэ гэж явж сонгуульд орсноо, хүндрэлтэй байдлаа өнөөдөр мэдэрлээ гээд бид өчигдөр, уржигдар ч яриад сууж байна л даа. Тийм учраас хүлээн зөвшөөрөх бололцоогүй гэдгээ хаа хаанаа ойлгож байгаа учраас энд хууль эрх зүйн талын боловсруулалтад маш хурдан хутацаанд өөрчлөлт оруулах ёстой юм байна.

Сонгуулийн ерөнхий хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудал байна гэж, зайлшгүй шаардлагатай байна. Яагаад? гэвэл хуульд заагаагүй асуудлуудыг хэрэгжүүлж явсан. Түрүүн, энэ Ганхуяг сайдын хэлж байгаагаар тулгалт хийсэн. Сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн асуудал гарсан. Ерөөсөө саналын хуудас дээр 4 мандаттай гэх юм бол заавал 4-ийг дугуйл гээд орж ирэхээр нь шахаад байдаг. Чи зөвхөн манай намын 4-ийг дугуйл, бусад нь байхгүй шүү, тэгэхгүй бол чиний саналын хуудас хүчингүй болно гээд улайм цайм шахаад байдаг, ийм байдал бүхэлдээ үйлчилсэн. Үүний эх үүсвэрийг Сонгуулийн ерөнхий хороо тавьсан гэж үзэж байгаа юм. Саналын хуудас дээр тавьсан байгаа хайрцгуудын өмнө 4 мандат дугуйлна шүү гээд заачихсан байх жишээтэй. Ингээд Үндсэн хууль зөрчиж байгаа тохиолдолд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх асуудал байхгүй гэж үзэж байгаа. Энэ нь өөрөө шууд сонгуулийг удирдан зохион байгуулж байгаа хуулиар олгогдсон эрхээ хөсөрдүүлж, хуулийн дагуу ажиллаагүй Сонгуулийн ерөнхий хороо, тойрог, салбарын хороодуудтай шууд холбоотой гэж үзэж байгаа учраас Сонгуулийн ерөнхий газрыг бүхэлд нь өөрчилж, улс төрийн намуудын төлөөллүүдийг ижил тэгш хэмжээгээр оруулах юм уу, эсвэл хөндлөнгийн байгууллагуудын, намын бус хэлбэрээр зохион байгуулах ажлыг сонгуулийн төв байгууллагын хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа юм. За баярлалаа.

Ерөнхийлөгч өө, бүх баримтууд бичлэгээр, тэгээд холбогдох ямар хэмжээнд хууль зөрчигдсөн гэдэг нь тодорхой байгааг дахин гаргаж өгье гэж бодож байна.

Н.ЭНХБАЯР: -За. Ардчилсан нам.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хувьсгалт намын дараа хэлье.

С.БАЯР: -Манай нөхдүүд нэмж хэлнэ биз дээ. Би товчхон хэдэн санал хэлье гэж бодож байна. Одоо байгаа байдлын тухай дүгнэлт хийе, цаашдаа яах вэ гэдгээ бас анхаарах ёстой болов уу гэж бодож байна.

2008 оны 7 сарын 01 гэдэг өдөр Монгол орны нийслэл шатаж байна уу даа л гэж санагдаад байна. Бид нэгнээс хойш огт өөр нөхцөл, магадгүй огт өөр улс оронд амьдарч байгаа юм байна даа гэж санагдаад байгаа юм. Тэгээд энэ олныг хамарсан үймээн самуунаас болоод хүний амь нас эрсэдлээ, эд хөрөнгө хохирлоо, ер нь ч тэгээд яахаа мэдэхгүй талцал их гарч байна. Учраа ойлгохгүй байна. За, энэ хооронд "чоно борооноор" гэгчээр зохисгүй зүйлүүд араасаа урган гарч эхэлж байх шиг байна. Тийм учраас өнөөдөр Монголын төр, засаг, төр, засгийг байгуулж байгаа Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд хэд хэдэн зүйлийг санал болгох ёстой юм болов уу гэж бодож байна. Ард түмнээс хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулдаг яг ийм торгон мөч ирж байна гэж санагдаж байна. Давын өмнө бид ард түмнээ тайвшруулах хэрэгтэй байна. Ард түмнээ тайвшруулсан, ирээдүйдээ, маргаашдаа, Монголын төрдөө итгэсэн итгэлийг нь сэргээх ёстой л гэж ингэж санагдаж байна. Үүний тулд өнөөдрийн энэ уулзалтаас ямар нэгэн тийм хамтарсан хоёр мөр ч байж болно л доо, гурван мөр ч байж болно л доо. Тэгээд итгэлийг нь сэргээсэн тийм уриалга байдаг юм уу, ямар нэртэй байдаг юм тийм эерэг зүйлийг гаргах ёстой болов уу гэж ингэж

санагдаж байна.

Энэ бүхний эхний ээлжинд бүгдээрээ эвсч, нөгөө талаар болсон үйл явдлын халуун мөрөөр сурвалжлагчид манай намын байр галд автчихаад ерөнхийдөө байдал хэцүү болоод, намын байранд суухад ер нь нүд хорсоод, амьсгал давхцаж байх тэр үед сэтгүүлчид манай байранд байсан, гарч ч чаддаггүй, тэгээд бид нар юм хэлж чаддаггүй. Тэр үеийг хүртэл би улс төрийн зарим намын талаар өөрийнхөө эерэг бодож явдаг зүйлээ илэрхийлээд сууж байсан. Энэ одоо түүх болоод үлдэж байна. Энэ бол 7 сарын 01-нээс өмнөх, 01- ний хэдэн цагаас өмнөх юм бэ дээ. Тэгэхдээ тэр бол арай нөхцөлд, арай өөр улс орон байсан. Тэр үзэл бодолдоо би хатуу итгэсэн хэвээрээ байгаа. Хэлэх барихдаа аль нэг улс төрийн хүчнийг нь ийм юманд хүргэхээр юм зохион байгуулсан гэж бодохгүй байна. Том гэгддэг ч нам, жижиг гэгддэг ч нам тэр. Тийм учраас улс төрийн намууд бие биенээ ямар нэгэн байдлаар буруутгасан тийм зүйлийг хэлэхгүй байх нь зүйтэй гэж бодож байна.

Болсон үйл явдлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Хүний амь нас хохирсон байна, эд хөрөнгө сүйдсэн байна. "Чоно борооноор" гүйсэн байна. Тэгээд энэ ажлыг хууль хяналтын байгууллагууд хийж байгаа. Энэ ажлыг богино хугацаанд, гэхдээ хуулийн дагуу бүх процедурынх нь дагуу хийж дуусах ёстой гэж бодож байна. Олон түмний хүлээж байгаа зүйл бас энэ байгаа байх. Хамгийн гол зүйл монголчууд бид өөр хоорондоо хэл ам зөрөх, үл итгэх байдал юм аа гэхэд хөндлөнгийн нөлөө орчихсон байдаг юм биш байгаа даа гэсэн ийм бодол монголын олон иргэдэд байх шиг байна. Түүний дотор би Монгол Улсын нэг иргэн нь, гаднын нөлөө байж байдаг юм биш байгаа даа гэж бодогдохоор нэлээн олон зүйл ажиглагдсан. Тийм биш байвал их сайн байна. Тийм мөн үү, биш үү гэдгийг хуулийн дагуу шалгаж байж л тогтоох учиртай болов уу гэж бодож байна, хоёр дахь зүйл.

Гурав дахь зүйл бол энэ сонгуулийнхаа учрыг нэг тийш нь болгохгүй бол горьгүй ээ. Ер нь нэлээн олон тойрог дээр хуудуутай, булхайтай болсон, луйвар орсон гэж ярьж байгаа. Манай намын гишүүд ч гэсэн намынхаа удирдлагад хандаад энэ асуудлаар гомдол, санал тавьсаар байгаа.

Тийм учраас үүнийг яаж шалгах юм, зүгээр Ерөнхийлөгчийн дэргэд тийм юм байгуулах нь хэр одоо хуультайгаа хэр нийццэг бол? Сонгуулийн ерөнхий хороог байгуулсан байгууллага, Монгол Улсын сонгуулийг зарласан байгууллага нь Улсын Их Хурал юм. УИХ-ын түрүүчийн сонгуулиар сонгогдсон бүрэлдэхүүн бүрэн эрхээ эдэлсэн хэвээр байгаа. Магадгүй эндээс улс төрийн намуудыг оролцуулаад, тодорхой ажлын хэсэг гаргаж, хичнээн тойрог дээр гарсан будлиануудыг шалгах ёстой байх гэж бодож байна. Хичнээн тойрог дээр байгаа юм. Миний ойлгож байгаагаар нэг, хоёроор биш байх аа, нэлээд хэсгээрээ тоологдох бололтой л юм шиг. Хөдөө орон нутагт сонгуульд оролцсон манай намын гишүүд ирж байна. Бас л баахан гомдолтой, шүүмжлэлтэй л байна. Тийм учраас үүнийг нягтлах ёстой байх. Хэдэн тойрог дээр ийм юм байгаа юм? Тэгээд зүгээр эрх зүйн талаас нь сайн нягтлах ёстой. Тэр будлиантай байгаа тэр тойргууд дээр дахин санал хураахад болохгүй гэх газаргүй гэж бодож байна. Харин будлиантай тойрог нь хэт олон байгаад ингэх юм болвол бараг шинэ сонгууль дахин хийх нь зүйтэй юм биш байгаадаа гэж бодогдох юм. Тэгэхдээ мэдэхгүй байна, одоо тэр шинэ сонгуулиа хийхдээ ямар хуулиар хийх ёстой юм байгаа юм. Үүнийг олуулаа л ярьж байж шийдэх ёстой байх.

Миний байр суурь бол тодорхой. Хагас жилийн өмнө, хагас жилээс ч өмнө байна уу даа, сонгуулиас нэлээн өмнө, сонгууль ер нь мөнгөний оролцоо багатай, ялангуяа гаднын мөнгөний оролцоо багатайгаар сонгууль хийх магадлал тийм их биш байгаа учраас сонгуулийн тогтолцоогоо өөрчилье дөө гэж Улсын Их Хурлын хүндэт индэр дээрээс илтгэж байсан. Тийм учраас энэ асуудлыг аль ч хувилбараар нь шийдэхэд МАХН бэлэн байгаа, бүх юм хуулийн дагуу л явах ёстой. Үүнийг нягтлах, шалгах, Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаанд ч гэсэн би хувьдаа сэтгэл дүүрэн биш байгаа. Сонгуулийн сурталчилгааны явцад ч би үүнийгээ илэрхийлж байсан.

Ер нь "мордохын хазгай" болсон доо. Сонгуульд оролцсон хүмүүс тодорхой баримтаар ярьж байна. Үүнийг ч өөрчлөхөд болохгүй гэх газаргүй. Шулуухан хэлэхэд сонгууль ийм болсонд аль нэг намыг буруутгахыг болвол харин би намын даргын хувьд зөвшөөрөмгүй байгаа юм.

Би тэр гал дүрэлзэж байх үед Ардчилсан нам үүнийг зохион байгуулсан гэж үзэхгүй байгаа. Ардчилсан нам Монголын төрийг барилцсаар ирсэн, цаашид ч барилцах учиртай нам гэдгээ илэрхийлж байна гээд, тэнд түс тас болоод, утаа уугиад л ингэж байсан.

Дараагийн хэлсэн санаа юу вэ? гэхээр МАХН энэ сонгуулийн дүнг хулгайллаа, луйвардлаа гэдэг ийм байдлаар харин ч энэ дээр санал нийлэхгүй, тойрог, хэсгийн хороодод олон мянган хүн ажилласан. Түүнийг Улаанбаатараар нь ч аваад үзсэн, тойрог, хэсгээр нь ч аваад үзэхэд МАХН үсрээд гуравны нэгийг бүрдүүлж байгаа. Тоогоороо аваад үзэх юм бол нэлээд хэсэг газар Ардчилсан намын ажиглагчид оролцож, Хувьсгалт намынхаас илүү байгаа юм л даа. Бусад намын төлөөлөл бол тэр бие даагч нарын төлөөлөл нэмэгдээд гуравны нэг, түүнээс арай илүү л болж байсан. Барин тавин тоо авч орж ирээгүй.

Тэр миний хэлж байсан тоо папкатайгаа хамт намын байртайгаа хамт, миний компьютертэй хамт ингээд үгүй болсон. Би тэр тоог олоход амархан байх аа. Ийм үед аль нэгэн нам энэ сонгуулийг луйвардлаа, хулгайллаа, ялангуяа эцсийн мөчид тэдэн цаг болтол эвтэйхэн явж байсан юм, тэдэн цагаас хойш тэгчихсэн юм шиг ийм болгоё гэвэл энэ нэг намын хийсэн гэдэгтэй бол аль ч талаас нь хараад хэлж чадахгүй байгаа гэдгийгээ энэ хурал дээр дахин давтан хэлье. Энэ бол гурав дахь асуудал.

Дөрөв дэх асуудал бол ард түмнээ нэг тайвшруулаад, итгэлийг нь сэргээгээд, монголчууд зундаа нэг сайхан наадмаа хийдэг. Наадам хийхэд долоо хоног л үлдэж байх шиг байна. Энэ бүх асуудлаа түүний өмнө чадахыг нь цэгцлээд, чадахгүйг нь цэгцэлж байна гэдгээ ард түмэндээ хэлээд, наадмаа эвтэй аятайхан явуулах нь монгол хүн, монголын төрийн үүрэг гэж бодож байна. Монголын төрийнхөө 800 жилийг бид хоёр жилийн өмнө ёслол төгөлдөр, чадах ядахаараа л бүгдээрээ оролцож хийж байсан. 802 жилийн ойгоор бид үймчихсэн, сэтгэл алдарчихсан ийм байдлаар тэмдэглэж болохгүй ээ. Монголын түүх, монголын төрийн түүх бичигдсэн хэвээр байгаа. Бид ч энэ хэсэгт бичилцэж байгаа хүмүүс. Тийм учраас наадмын бэлтгэлийг хангах комисс Засгийн газар дээр түрүү түрүүчийн тогтсон уламжлалаар хийгддэг. Энэ наадмыг зүгээр нэг тийм техник, зохион байгуулалт гэхээсээ магадгүй монголчуудын бас итгэлийг сэргээх тийм зохион байгуулалт, ёс суртахууны зохих хэмжээнд хийх ёстой.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан явж байна. Би гараад ирлээ. Тэр наадмаа хийхэд соёл урлагийн байгууллагууд оролццог. Нэмэлт хөрөнгөөр морин хуур, бусад зүйлийг нь авах асуудлыг одоо ингээд шийдэж байна. Соёл урлагийнхан нэлээн бухимдсан байгаа. Их сайхан наадам хиймээр байна. Энэ дээр бол ёстой хамтраад ажлын хэсэг байгуулаад, талбай дээрээ, цэнгэлдэх дээрээ их сайхан наадам хийгээд, ер нь хар дарсан зүүд шиг юмнаас, үүний дараа нар цэлмээд, бороо ороод сайхан болдог, түүнийг нэг сайхан угаамаар байна л даа. Үүнийг би үнэхээр энд сууж байгаа төр, засгийн удирдлагуудад, улс төрийн намуудын удирдлагуудад би журмын нөхрийн хувьд бас уриалж байна, хүсч байна аа. Наадмаа сайхан хийх юмсан.

Энэ одоо хийгдэх асуудлуудын талаар зүгээр ерөнхий санаа юм. Цаашдаа яах ёстой вэ? гэдэг дээр бид бас бодмоор байна. Цаашдаа хийх юм зөндөө байна л даа. Монгол Улс л байгаа юм хойно монголын төр, засаг байх ёстой. Тулчихсан, хэд хэдэн асуудлууд байгаа юм, тулчихсан хэд хэдэн асуудал байгаа, шийдэхгүй бол горьгүй. Сонгуулийн үр дүн яаж ч гарлаа гэсэн монголын төр, засаг шийдэх ёстой тэр хөгжлийн асуудал.

Тухайлан хэлэх юм бол энэ уул уурхайн асуудал, маш их хүлээлт үүссэн. Гаднын зарим хэвлэл, мэдээллийн агентлагууд энэ саяын болсон зүйлийг энэ ашигт малтмалын асуудал дээрээ хоёр том нам зөрөлдсөнөөс боллоо гэх ухааны юм, ухвар мөчид тайлбарлаж байна билээ. Тэр бол тийм биш шүү дээ. Бид бүгд л мэдэж байгаа. Энэ дээр тэгж хүрээд байхаар зөрчил, улс төрийн хоёр том нам ч байлаа, хэний ч хооронд бол байхгүй.

Зүгээр асуудлыг яаж шийдэх вэ? гэдэг дээр хүн бүр өөр өөрийн бодолтой байдаг нь үнэн. УИХ-ын гишүүд ч бас тийм байгаа. Тэгээд үүнийг Монголд ашигтайгаар шийдэх дээр одоо бид бас нэг том ойлголцол, зөвшилцөл тавьж л, одоо ижил мэдээлэлтэй байж байр сууриа нэгтгэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.

Хоёр дахь асуудал бол энэ цаашдаа Монгол Улсын эдийн засгийн байдал, үнийн зохицуулалтын асуудлаар ганц Монголд биш, дэлхий даяараа болж байгаа юм. Үүн дээр тохиролцсон ойлголт, төсөөлөлтэй байх хэрэгтэй.

Гадаад бодлогын асуудлаар бид түрүүчийн аль хавар болж байсан хурлуудаараа ч бид ярьж байсан. Энэ дээр бас нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. 1994 онд баталсан "Гадаад бодлогын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" байдаг. Сайн бичиг баримт. 14 жил бидэндээ бас хэрэг болсоор ирсэн зүйл. Тэгэхдээ тэнд одоогийн нээгдээд байгаа шинэ бололцоонуудтай уялдаад гадаад бодлогын асуудал дээр, ялангуяа энэ уул уурхай дээрээ, магадгүй гадаад бодлогоо чухам яаж авч явах вэ? энэ бол хөгжил дэвшилтэй ч холбоотой, аюулгүй байдалтай ч холбоотой. Тэнцвэртэй оролцоог хангах, аль нэг улс орон давамгайлаад унахгүй байх тийм нөхцөл байдлыг бий болгохын тулд улс төрийн намууд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ивээл дор гэдэг юм уу нэгдсэн ойлголцолд хүргэх шаардлагатай байна гэж бодож байгаа юм.

Тэгээд эцэстээ бол ер нь бид цөмөөрөө Монгол Улсын иргэд. Монгол Улс маань аятайхан байхын тулд монгол төр маань чадалтай, чадавхитай, иргэддээ ээлтэй, итгэлийг нь хүлээсэн ийм л байх учиртай л даа.

Саяын хэдэн өдрүүдэд бол үнэхээр бас хүчин мохосдох, туршлага дутах, онц байдлын нөхцөлд ажиллаж үзсэн хүн, байгууллага Монголд нэг ч байхгүй. Тэгээд магадгүй одоо тэр тохиолдолд хүч дутах, туршлага дутах, мэдлэг дутах, цараа дутах, ухаан дутах ийм юмнууд дээрээ ч, дороо ч, дундаа ч гарсан л байх.

Би ч гэсэн Ерөнхий сайдын хувьд нэг их олон зүйлийг яадаг юм бол доо гэхээр тийм юм хуульд нь ч тодорхой заалтгүй юм байна, тодорхой журам ч үгүй байдаг юм байна. Муу ёрлоод тийм юм бичээд сууж байсангүй л дээ манай хууль тогтоогчид. Гэтэл өнөөдөр их олон асуудал зохицуулалтгүйгээс дор байгаа хүмүүс яахаа мэдэхгүй, дээрээс үүргээ өгөхдөө тэр нь хуулийн хүрээнд байна уу, үгүй юу гээд л мань мэтээс авахуулаад бодоод байдаг. Тэгснээс болж цаг алддаг гэх мэтийн бэрхшээл зовлон, бид нийтийн л юм ярьж байна. Ингээд цаашдаа яах вэ? гэдэг асуудлаараа бид нар хоорондоо учраа олох ёстой байх аа гэж ингэж бодож байна. Ингээд давтан хэлэхэд өнөөдрийн энэ уулзалтын талаар иргэд, олон түмэндээ их эерэг мэдээлэл хүргэмээр байна аа. Түүнийгээ ямар хэлбэрээр гаргах вэ? гэдгээ та бүхэнтэй ярья. Ийм л зүйлийг хэлье. Манай нөхдүүдээс нэмэх зүйл байна уу?

Н.ЭНХБАЯР: -За Идэвхтэн дарга.

Д.ИДЭВХТЭН: -Тэгэхээр өнөөдрийн ярианы гол чиглэл бол нэгдүгээрт сонгуулийг тойрсон асуудал байна. Сонгуулийн одоогийн нөхцөл байдал ямар болов, түүний үр дүнг яах юм бэ? гэдэг асуудал байна. Үүнтэй холбогдуулаад санал нэмэрлэхэд, одоогийн энэ сонгуулийн системийг манайхан янз бүрээр ярьцгааж байна. Нэг хэсэг нь сонгогчидтой холбож ярьж байна. Сонгогчдыг зөөсөн, сонгогчдод мөнгө тараасан. Үүний цаана бас өөр нэг зүйл гэвэл энэ сонгуулийн байгууллагуудад томилогдсон хүмүүсийн ажлыг бид нар эмхэлж цэгцлэх явдал онцгой чухал болсон байна. Энэ бол монгол төрийг бүрдүүлэхэд онцгой чухал үүрэгтэй хүмүүс. Эдгээр хүмүүс төрийн том ажил хийж байна. Монгол төрийг бүрдүүлэхэд би хариуцлагатай үүрэг хүлээж байна гэдэг ухамсар байхгүй, зөвхөн тэр даргын нөлөөн дор ямар хүн болох төлөв асуудлыг шийдэж байна.

Үүнийг яг өнөөгийн нөхцөлд хамгийн гол гогцоо асуудал нь сонгуулийн байгууллага. Өөрөөр хэлбэл Сонгуулийн ерөнхий хороо гээд голдуу ерөнхий яриад байна. Сонгуулийн тойргийн хороо гэж нэг байгууллага байна. Түүний доод талд сонгуулийн санал хураах ажлыг зохион байгуулдаг хэсгийн хороо гэж байдаг юм. Хуулиараа бол төрийн албан хаагч байна гээд заачихсан байдаг. Түүний цаад агуулга нь чи төрдөө үнэнч зүтгэ, тангараг өргөсөн хүн шүү, чи энэ сонгуулийг сайн зохион байгуулаарай гэж ингэж гуйж оруулсан хүн шүү дээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ тийм биш, дээд дарга нь хэн байна түүндээ үйлчилдэг, эсвэл хэн нь илүү мөнгө төгрөг төлнө тэр хүндээ үйлчилдэг, үүнээс үүдээд сонгуулийн үр дүн будлиантуулдаг ийм үзэгдэл түгээмэл байна. Тэгэхдээ үүнийг "Эрүүгийн хууль"-д хаахаар заасан юм байна. Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйл: "Сонгуулийн дарга, ажилтан нар сонгуулийн үр дүнг санаатайгаар будлиантуулсан болвол хариуцлага хүлээлгэх"-ээр заасан. Тэгэхээр одоо энэ төрийн механизмтай яримаар байна. Сонгуулийн үр дүнг зориуд будлиантуулсан тэр хэсэг, хороодын ажилтан, сонгуультангууд, үүрэг хүлээсэн хүмүүс, тэр чинь төрөөс цалин авч байгаа шүү дээ тийм хүмүүст хариуцлага хүлээлгэх ажлыг яаралтай ярих.

Ингэж цаашдаа сонгуулийг зөв зохион байгуулдаг тийм уур амьсгалыг бүрдүүлэхгүй болвол сонгогчидтойгоо холбоод яриад байдаг. Сонгогчдыг мөнгө өгч байна, юм тарааж байна, зөөж байна гэдгийн наад талд нь ийм асуудал байна. Үүнтэй холбогдуулаад "Эрүүгийн хууль"-д байгаа тэр заалтыг хэн хэрэгжүүлэх, хяналт тавих ёстой юм бэ? гэдгийг бодмоор байна. Миний ойлгож байгаагаар Эрүүгийн цагдаа тэр тойргийн хороод, хэсгүүд сонгуулийн дүнг зөв гаргаж уу, буруу гаргаж уу? гэдгийг авч үзэх үүрэгтэй гэж би хувьдаа бодож байна. Үндсэн хуулийн Цэц хийхгүй, Дээд шүүх хийхгүй, мөрдөн байцаах ажлыг одоо тэнд л хийх ёстой.

Төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж бараг тооцож болохоор юм шиг. Иргэдийн санал хураалтын дүнг өөрчилж байна шүү дээ. Ажиглагчдыг ингээд тойруулж суулгачихаад, саналыг нь тоолчихоод. За, ийм, ийм юм боллоо шүү гэж зарлачихаад, тэгээд л ажиглагчид санаа амраад гараад явчихлаа, хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь зарим нь бүрнээрээ, зарим нь хагасаараа сууж байгаад нэг хэсгээс нь саналыг нь хасдаг, нөгөө хэсэг дээр нь нэмж бичдэг, тэгээд тойргийн хороондоо өгчихдөг. Тойргийн хороо нь болохоор хэсгийн хорооноос ийм бичиг ирсэн, энэ одоо ийм асуудал орж ирсэн. Энэ одоо өөрчлөх арга байхгүй, тоолох ч хэрэг байхгүй гээд ингээд гэдийчихдэг. Гол гогцоо асуудал энд байна. Энэ бол төр анхаарах ёстой юм. Хэрэв үүнийг анхаарахгүй бол манай Монголын төр оршин тогтноход хэцүү байдалд орлоо. Сонгууль хийж байхын үр дүнгүй байх нь ээ. Пропорционалиар ч хийсэн энэ хүмүүс ийм байдлаар ажиллах нь байна, мажоритараар хийсэн ч мөн ийм байдлаар ажиллах нь байна. Гол гогцоо асуудал энэ дээр байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулийн сургамж болгоод хэсгийн хороод, түүний ажилтан дарга, нарийн бичгийн дарга нар дээр хаана сонгуулийг будлиантуулсан гэсэн гомдол гарч байна түүнийг Эрүүгийн цагдаагийн байгууллага, нэг бол Цагдаагийн ерөнхий газрын даргыг дуудаж ирүүлэх юм уу, эсвэл холбогдох хүмүүст төрийн байгууллагуудын дарга нарыг өнөөдөр дуудаж ирүүлээд чиг үүрэг өгдөг юм уу, эндээс шууд оролцох хэрэгтэй.

Одоо энэ төрийн ажил, сонгуулийн ажил, би эрүүгийн ажил хийдэг хүн гэмт хэрэгтэй л тэмцэнэ, нэгийгээ хулгай зэлгий хийсэн, алж хядсан, бусад юманд хамаагүй гэж Эрүүгийн цагдаагийнхан хэлмээргүй байна. Энэ бол төрийн эсрэг эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Төрийн эсрэг гэмт хэрэг. Тэр утгаараа үүнийг одоо онцгой ач холбогдол өгч анхаармаар байна. Манай Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн байна. Бусад намуудын төлөөлөл байна. Энэ дээр анхаарлаа төвлөрүүлээч гэж би өөрийнхөө үгийг хэлэх байна, нэгдүгээр асуудал.

За, хоёрдугаар асуудал сонгуулийн тухай яригдсан. Сонгуулийн нийт дүнг харах ёстой гэж. Тэгэхээр бид нар энэ үр дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй болвол Улсын Их Хурлын хууль тогтоогчид өөрсдийгөө, намууд одоо байцгааж байгаад байна, яриа хэлэлцээрт ороод сонгуулийнхаа системийг өөрчилье, тусгайлан оруулъя. Тэгээд 9, 10 сард одоо дахин хийж болох талтай, нейтральный өөрчилье гэж байгаа бол. Тэгэхдээ л тэр нөгөө сонгуулийн байгууллагууд, тойргийн хороод, хэсгийн хороод нь хариуцлага хүлээж байгаа хүмүүст үнэхээр хариуцлага хүлээлгэдэг, чаддаг бүр ийм баймаар байна. Сонгууль тойрсон асуудлаар ийм саналыг хэлье.

Гуравдугаарт, өнөөдрийн энэ бид нарын ярианы сэдэв бол жагсаал, цуглаан, тэр нь цаашаа өргөжөөд нийгмийн эмх замбараагүй байдал. Тэгээд цаашаа одоо фундаментализм гэж хэлэх юм уу юу гэж хэлэхээр байна, галдан шатаасан, нийгмийн дэг журмыг зөрчсөн энэ асуудал байна. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд юуны түрүүнд зохион байгуулагчдыг нь тогтоох ажлыг хиймээр байна. Үүнд энд сууж байгаа улс төрийн намууд, сонгуульд оролцсон намууд саад болмооргүй байна.

Манай сонгуулийн сурталчилгааны штабт ажиллаж байсан тэр хүнийг аваачаад байцааж байна гэнэ. За энэ бол улс төр боллоо гээд. Ингээд нөгөө зохион байгуулалтгүй ажлыг зохион байгуулсан хүмүүсийг тогтоох ажилд хүмүүс асууж, лавлаж таарна. Түүнийг намууд эсэргүүцэхгүйгээр хэвийн байдлаар хүлээн зөвшөөрөөд, хэн зохион байгуулсан юм, ямар ажил болсон юм бэ? гэдгийг тогтоох ажиллагаа гэж энэ улс төрд орж байгаа намууд, үүнийг төлөөлж байгаа хүмүүс ингэж ойлголцож болох уу, үгүй юу? Өнөөдөр яахав энэ бол намын асуудал биш, Монгол төрийн асуудал болж байна шүү дээ. Монголын оршин тогтнох эс оршин тогтнохын үндсэн асуудал болж байна. Тийм учраас энэ зохион байгуулагчдыг олж тогтооход улс төрийн намууд саад болохгүй байх, тохиролцоонд хүрэх боломж байна уу гэдгийг би зориуд санал болгож байна.

Дөрөвдүгээрт, учирсан хохирлыг нөхөн төлөх, яаралтай арилгах ажлыг монголын төр бодмоор байна. Хохирлыг арилгах ажил бол нийгмийг консолидацид (эв нэгдэлд) ороход онцгой ач холбогдолтой ийм юм. Нэг нь хохирчихсон, нөгөөдөх нь хохироочихсон юм шиг ингээд хуваагдаад байж болохгүй. Хохирсон байгууллагыг чи өөрийнхөө хөрөнгөөр үүнийгээ янзал гэж хэлэхэд хэцүү. Нийгмийн сэтгэл зүйг эрүүл болгоход одоо энэ хохирлыг арилгах, эвдэрсэн, өмхөрсөн зүйлийг буцааж сэргээхэд Монголын төр шууд шийдвэр гаргаж оролцох хэрэгтэй. Үүнд парламентад суудалтай намууд, энд оролцож байгаа хүмүүс сэтгэл нэгтэй дэмжих хэрэгтэй байна. Энэ бол нийгэмд бүрэлдсэн хоёр тийшээ болсон уур амьсгалыг эргүүлж нэгтгэхэд чухал ач холбогдолтой байх аа гэж ингэж бодож байна.

За, яахав тэгээд тэр дараачийн асуудал бол нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, эв нэгдлийн уур амьсгалыг бүрдүүлэхэд бүгдээрээ чармайгаарай. Тэр утгаараа би Ерөнхий сайдыг дэмжиж байна. Наадмаа аятайхан хийчихье ч гэдэг юм уу тийм ээ гэх мэтчлэнгийн, одоо үйлдвэрүүдээ сэргээх, ажлын байр бий болгох, хүмүүсийг ядуурлаас аврах, хүмүүсийг бүгдийг нь ажилтай болгох, завгүй байлгах энэ ажлаа хийцгээхгүй бол улс төр яриад давхиад байдаг. Нам, нам өөрийнхөө хашаан дотроо л юм ярих гэдэг энэ байдлаас одоо түргэн гармаар байна. Ийм агуулгаар асуудалд ойрын үед ажиллах болов уу гэсэн саналыг би тавьж байна.

Н.ЭНХБАЯР: - За. Отгонбаяр дарга.

Ё.ОТГОНБАЯР: -Би олон үг хэлмээргүй байна. Ерөөсөө хоёр, гуравхан санаа байна. Нэгдүгээрт, сонгуулийн одоогийн энэ тогтолцоо дутагдалтай байна гэдэг тухай өмнө нь хөндөж байсан. Тэгээд энэ хугацаанд бол алдаа дутагдал гарсан газруудыг шалгаж, түүн дээр нь засч залруулж авах, цаашдаа сонгуулийн тогтолцоогоо зөв болгох ийм ажлыг хийх хэрэгтэй. Хүний амины үнэтэй сонгууль, хүний амины үнэтэй Их Хурлын гишүүний суудал гэж энэ Монгол Улсад байж болохгүй ээ. Тийм болохоор энэ нийгэмд үүсээд байгаа эвгүй уур амьсгалыг зөөлрүүлэхэд улс төрийн намууд, энд байгаа парламентад суудалтай намууд ч гэсэн, парламентад суудалгүй нь ч гэсэн идэвх санаачилга гаргаж, уриалга гэнэ үү? юу гэнэв нэг юм гаргаж, түүн дээр тус тусынхаа саналыг нэгтгэж, эв санааны нэгдлээ илэрхийлэхэд зориуд хүсэлт тавих гэсэн юм. Нэг байшин шатсандаа юм уу, асуудал нь тэндээ биш юм байгаа юм. Хандлага нь өөрөө их эвгүй байна уу даа гэж ингэж бодогдоод байгаа учраас төр энд одоо байна уу, үгүй юу. Олноороо нийлээд дарвисан нөхдүүд дуртай газраа очиж шатааж, дуртай байгууллагаа тонон дээрэмдэж болдог гэдгийг энэ хүмүүст төрүүлж болмооргүй, ингэх төр байгаагийн шинж болно. Саяын 4 жил энэ байнга үргэлжилж байсан. Цаашдаа ийм үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар ил, далд хүмүүнлэг бус үйл ажиллагаа хаана ч явагдаж болохгүй гэдгийг аль аль талдаа анхаармаар байна. Хууль хяналтын байгууллагууд буруутай этгээдүүдийг заавал олж тогтоох ёстой гэж би хувьдаа бодож байна.

Ц.НЯМДОРЖ: /Гар өргөв/

Н.ЭНХБАЯР: -За, Нямдорж дарга.

Ц.НЯМДОРЖ: -Та бүгдийн амрыг айлтгаж байна. Энэ ийм л юм болж байна л даа. Монголын ардчиллыг галдан шатааж байх шиг байна. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг шатааж байх шиг байна. Үзэл бодолтой байх эрхийг нь галдан шатааж байх шиг байна. Зан заншил, соёлын өвийг галдан шатааж байх шиг байна. Би үүнийг ингэж харж байна. Хоёрын хооронд байж байснаас байж байгаа юмыг байгаагаар нь хэлчихсэн нь дээр, нэгд.

Хоёрдугаарт, энэ болоод өнгөрсөн үйл явдал, үүнийг цаад эзэд, зохион байгуулагчдыг ард түмэн дөрөв, тав хоног телевизээр харж байна шүү дээ. Хүн болгон нэг хэлсэн үгтэй, үйл хөдлөлтэй, одоо үүнийгээ ард түмний гараар ороод шатаачихсан гэж хэлэх гэж байгаа бол энийг өөр тийшээ болгож хэрэггүй болов уу.

Гуравдугаарт, миний хэлэх гэж юм бол 2004 онд Багабанди Ерөнхийлөгч байхдаа нэг хэлчихсэн үг байдаг шүү дээ. "Энэ ард түмний сонголтыг засварлах эрх хэнд ч байдаггүй" гээд. Одоо өнөөдөр яригдаж байгаа ярианаас чинь хараад байхад улс төрийн намын дарга нар сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гээд засах нь л дээ.

М.ЭНХСАЙХАН: -"Луйвар засах" гэж байгаа юм, "сонгууль засах" гэж байгаа биш. Та өчигдөр Их Хурал дээр хэлсэн үгээ яг давтаад сууж байгаа бол наадах чинь хагаралдаан болж байна билээ шүү. Ерөнхий сайд нь маш сайхан эв нэгдлийн тухай ярьж байхад та хагаралддаг яриа яриад л өчигдөр сууж байсан. Түүнийгээ энд давтаад байх хэрэггүй.

Ц.НЯМДОРЖ: -Хүлээж бай, би үгээ дуусгачихъя. Энэ ийм юм болох гэж байна шүү. Би тав дахь удаагаа, хуулийнхаа дагуу гарч байгаа хүн шүү. Хуйвалдлаа гэдэг асуудал яриад байгаа юм хүмүүс. Ямар ч байсан би зөвшөөрөхгүй ээ. Хуйвалдаан болоогүй.

Б.ЖАРГАЛСАИХАН: -Та Улаанбаатараас яриад манай саналыг дардаг, доромжилж байж гардаг, хуйвалддаг.

Ц.НЯМДОРЖ: -Чи хуйвалддаг юм байгаа биз, би хуйвалддаг хүн биш шүү. Мэдэх хүмүүс нь мэднэ. Жишээ нь, би нэг ч хүн рүү утсаар яриагүй шүү. Ардчилсан намын нэр дэвшигчид ч тэнд ажиллаж байсан шүү дээ.

Б.ЭРДЭНЭБАТ: -Тойргийн хэсгийн хороон дээр явуулсан дүнг ярьж байна шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -"Монгол телевиз"-ийнхэн одоо Нямдоржийг гаргаад, тэгээд буцаагаад ард түмнийг хагаралдуулна, ямар хэрэг байна аа.

Б.ЭРДЭНЭБАТ: -Тойргийн хэсгийн хороон дээр манай хүн үнэмлэхтэй мөртлөө орж чадахгүй, оруулаагүй шүү дээ. Ерөөсөө үнэмлэхтэй мөртлөө оруулаагүй.

Ц.НЯМДОРЖ: -Бүх намын төлөөлөл сонгуулийн тойрог, хэсгийн хороод дээр ажилласан мөртлөө дараа нь "сонгуулийн хороодын гишүүдийг худалдагдлаа" гэсэн юм яриад байгаа юм байна лээ. Би сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг судалж үзсэн, одоо байгаад байгаа юм. Хориод мянган хүн байна. 7870-аад хүн МАХН-д байна. 7807 хүн Ардчилсан намынх байна. Жишээ нь, МАХН-ын нэр дэвшигч ялчихсан тойрогт Ардчилсан намынхан худалдагдчихсан байж.

М.ЭНХСАЙХАН: -Та хоёр хоорондоо хуйвалдчихсан юм чинь яах юм бэ?

Ц.НЯМДОРЖ: -Хуйвалдсаныг нь тогтоох хэрэгтэй шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Хуйвалдсан юм чинь.

Ц.НЯМДОРЖ: -Тэгээд хуйвалдсан гэж байгаа бол баримттай юм хэлэх

хэрэгтэй шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Баримт байгаа, байгаа.

М.ЭНХСАЙХАН: -Байгаа, байгаа. Зөндөө байгаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Маш их баримт байгаа.

М.ЭНХСАЙХАН: -Зөндөө байгаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Маш их баримт бий.

М.ЭНХСАЙХАН: -Зөндөө байгаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэрийг нь цагдаад л өгчихгүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо тэгээд цагдаад өгнө, өгнө.

М.ЭНХСАИХАН: -Одоо тэгээд тойроод хэрэлдээд байх юм уу, яах юм? гэдэг л асуудал байна.

Ц.НЯМДОРЖ: -Нэг ийм асуудал байна. Би л лав тэр хуйвалдсан эсэхийг чинь мэдэхгүй юм байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Бид нар мэдэж байна аа тэрийг.

Ц.НЯМДОРЖ: -Нэг ийм зүйл хэлье гэж бодож байна. Дараа нь ер нь одоо ингээд сонгуулийн дараа хүч хэрэглээд, зохион байгуулаад ингээд байх юм бол ер нь цаашдаа сонгууль явуулж хэрэггүй. Ялагдсан нь дандаа хүчирхийлэл үйлддэг. Яах гэж сонгууль хийдэг юм? Хэн нэг нь ялж, хэн нэг нь ялагддаг л биз дээ?

М.ЭНХСАЙХАН: -Та өчигдөр ярьсан. Ялагдсан нь хүч хэрэглэдэг гээд та ярихад Ардчилсан намд сонсогдож байгаа юм, бид нарт сонсогдож байгаа юм. Ялагдсан хүмүүс нь хүч хэрэглэсэн гэж та зөв ярьж байна уу? Та төрийн хүн шүү дээ.

Ц.НЯМДОРЖ: -Тийм. 2004 онд сонгуулийн дараа "Монгол телевиз" рүү хэн дайрч орсон билээ?

М.ЭНХСАЙХАН: -Та зөв ярьж байна уу?

Ц.НЯМДОРЖ: -Сонгуулийн ерөнхий хороо руу дайрсан. Өөрөө юу хийж байлаа? “Эх орон-Ардчилал” эвслийн дарга байсан байх аа. Одоо 2008 оны сонгуулийн дараа ч ийм юм болж байгаа биз дээ. Ард түмэн мэдэж байгаа шүү дээ.

Б.ЖАРГАЛСАИХАН: -Үгүй ээ, сонгуулийн булхайнуудыг удаа дараа зогсоохгүй болохоор л ийм юм болоод байгаа байхгүй юу даа.

Ц.НЯМДОРЖ: -Үүнийг ард түмэн мэдэж байгаа даа. Бид нар энд маргалдаж суугаад яахав.

М.ЭНХСАЙХАН: -Ард түмэн мэдэж байгаа, мэдэж байгаа, зөндөө мэдэж байгаа.

Ц.НЯМДОРЖ: -Тодорхой тойргууд дээр хуулийн зөрчил гарсан бол шалгадаг газар нь байгаа шүү дээ. "Эрүүгийн хууль"-д тодорхой заалтууд нь байдаг. Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороод шалгасан...

М.ЭНХСАЙХАН: -Намуудаа, энэ чинь 18 жил наадахаа ярилаа. Тэгээд юу шалгав, юу шалгаж тогтоов?

Ц.НЯМДОРЖ: -Зөрчилтэй юмнууд явагдсан бол цагдаагийн байгууллага эрүү үүсгээд шалгах эрх нь байгаа шүү дээ. Тэрийгээ та нар шалгуулах хэрэгтэй шүү дээ, бүх механизм нь байж байна шүү дээ. Ийм л юм хэлмээр санагдаж байна. Тэгээд надад ганц хүсэлт байгаа юм. Энэ галдан шатаасан балмад хэрэг явдлыг зохион байгуулсан хүмүүсийг шалгахад битгий саад учруулаач ээ. Ийм юм хэлэх гэсэн юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хэн, хаана саад учруулаад байгаа юм бэ?

Ц.НЯМДОРЖ: -Саад учруулж магадгүй.

М.ЭНХСАЙХАН: -Би одоо Идэвхтэн дарга, Нямдорж дарга хоёроос асуумаар байна? Би анх удаа сонсож байна.

Ц.НЯМДОРЖ: -Би мэдэхгүй, зөндөө ажиллаж байсан мэдэхгүй.

М.ЭНХСАЙХАН: -Бид нар саад болоод байгаа юм уу?

Ц.НЯМДОРЖ: -Би тэгж хэлээгүй байна.

М.ЭНХСАИХАН: -Үгүй ээ, тэгээд яагаад ийм асуудал босч ирээд байгааг би ойлгохгүй байна.

Ц.НЯМДОРЖ: -Үүний цаана ийм юм гараад байна. Наадахыг чинь бүгдийг нь ард түмэн харчихсан. Одоо ямар нэгэн юмыг наад ард түмэн чинь ойлгохоор салахгүй. Хэн зохион байгуулсан, яаж асуудал өрнөсөн. Харж л байна шүү дээ. Энэ ард түмэн чинь хууль мэддэг, нүдтэй, хоёр чихээрээ сонсчихсон. Тийм учраас энэ асуудлын цаана дахиад ийм асуудал гаргуулахгүйн үүднээс шалгалтанд саад болохгүй л гэдгийг хэлье. Ганц горимын санал. Бүгдээрээ эндээс гараад галдан шатаасан газруудаар яваад, очоод үзчихье.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хн. Юуг нь үзэх юм, тэр чинь.

Ц.НЯМДОРЖ: -Үзье.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Яах гэж байгаа юм?

Ц.НЯМДОРЖ: -Яг юу болсон, тэнд юу үлдсэн?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та бид нарыг шатаасан гэж ард түмэнд харуулах гэж байгаа юм уу, тийм ээ? Амар юм болох нь шив дээ.

Ц.НЯМДОРЖ: -Энд өөрийн нь ойлголт их өөр болно. Очоод үзчихвэл яасан юм?

М.ЭНХСАЙХАН: -Өчигдөр буудуулсан хүмүүсийг бүгдийг нь очиж үзсэн байна билээ. Та үзсэн үү? Очсон уу, буудуулсан хүн дээр очсон уу?

Ц.НЯМДОРЖ: -Тэр чинь оруулдаггүй юм л даа.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ орчихсон. Наана чинь орчихсон наад Энхболд дэргэд чинь сууж байна. Наад Элбэгдорж сууж байна.

Ц.НЯМДОРЖ: -Үүнийг хэлмээр байна. Тэр хүмүүстэй нь очиж уулзъя.

М.ЭНХСАЙХАН: -Шархадсан хүмүүстэй юу?

Ц.НЯМДОРЖ: -Галдан шатаасан байруудаар нь, Соёлын төв өргөөгөөр оръё, МАХН-ын байраар оръё. Юу үлдэж вэ.

М.ЭНХСАЙХАН: -Бид нар буруушааж байгаа шүү дээ. Тэгэхдээ та нар хоорондоо ингээд тоглоод байх чинь зовлонтой байгаа байхгүй юу.

Ц.НЯМДОРЖ: -Энэ улсын гол улс төрийг хийж байгаа хүмүүс энд сууж байна. Ер нь бүгдээрээ үзчихвэл яасан юм?

Н.ЭНХБАЯР: -За.

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, би товчхон үг хэлчихье тэгэх үү? Задгай ярьж байна гэж ойлгоод, Ерөнхийлөгч өө, товчхон үг хэлчих үү?

Н.ЭНХБАЯР: -За яахав, одоо Ардчилсан намын дарга ярьчихаг, тэгээд дараа нь. За, Нямдорж даргыг сонслоо. Элбэгдорж дарга ярих уу?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -За, амиа алдсан хүмүүсийн юуг бол хараагүй юм байна. За, юуны өмнө зогсоох шаардлагатай болчихсон таван асуудал байна. Хүний амь насыг бүрэлгэсэн энэ асуудлыг Улсын Ерөнхий прокурорын хяналт дор тийшээ татаж авч шалгах хэрэгтэй байна. Цагдаа оролцсон байж болзошгүй тэр асуудлыг тэгж шалгадаг. Ганболд оо, мэднэ биз дээ, тийм ээ?

М.ГАНБОЛД: -Мэдэж байгаа. Өнөөдөр татаад өгчихсөн.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм, татаж өгөх ёстой. Тэр бүх эд мөрийн баримттай нь. Тэр аллагын эздийг тогтоох ёстой. Энэ дээр бичиг хийсэн Ерөнхий прокурорт өгөх, үүнийг өгье.

Хоёр дахь асуудал тамлаж байгаа зүйлээ зогсоо, Баяр дарга аа! 700 залуучууд тэнд аваачаад тамлаж байна. Галуун цуваагаар явуулаад, бүгдийг нь зодож байна. Заримынх нь эрүүл мэнд асар муудсан байна. Зарим нь нас барсан сураг байна. Энэ зүгээр хүмүүсээс ирж байгаа мэдээ. Тамлагаагаа зогсоо!

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Сая Баттулга, хэн хоёр очсон байна. Хүний эрхийн дэд хорооныхон очсон доо, тийм юм байхгүй гэсэн.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тамлагаагаа зогсоо. Бүгдийг нь очиж шалгасан, тийм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -За, сонсчихъё.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэр рүү оруулах хэрэггүй. Тамлагаагаа зогсоо.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Би сая Мөнх-Оргил руу ярилаа л даа. Тийм юм байхгүй гэж байсан шүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэр хүмүүсийг сулла. Сулла. Тэр залуучуудыг тэгж тамлахаа зогсоо.

Гурав дахь асуудал нэг талын худал сурталчилгаагаа зогсоо. Тэр радио, телевиз дээр байгаа Хэвлэлийн албаны дарга Батбаатарыг дуудаж ав. Тэнд орж байгаа бүх мэдээллийг шалгаад сууж байна. Би энд албан ёсоор төлөөлж ирсэн гээд дуудаад сууж байна.

С.БАЯР: -Элбэгдорж оо, зөв харьцмаар байна шүү, та. Та нэг бага дарга, цэрэгт нэг тушаал өгч байгаа юм шиг ярихгүй шүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Харин түүнийгээ зогсоо л доо.

С.БАЯР: -Асуудлаа заавал зөв зүйтэй, улс төрийн соёлтой ярь аа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хэвлэлийн албаны даргаа татаж ав л даа. Тэр радио, телевиз дээр ажиллаж байгаа хэвлэл, мэдээллийн хүмүүсийг битгий тэгж дарамтал.

С.БАЯР: -Нэг бага дарга орж ирчихсэн юм шиг битгий загнаад бай. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Битгий тэгж дарамтал.

Б.ЖАРГАЛСАИХАН: -За, битгий тэгж хэрэлдэцгээ. Элбэг ээ тайван.

С.БАЯР: -Чи тушааж байдаг юу юм бэ?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Харин би шаардаж байна. Ганц улсын телевиз, ганц улсын радио байхаа боль.

С.БАЯР: -Энэ ийм микрофон тавьчихаар хөөрчихдөг юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Бусад энэ хэвлэлийг бүгдийг нь гарга. Бусад хэвлэлийг нь...

С.БАЯР: -Энэ бичлэгээ боль.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Яагаад больдог юм, бич. Бич л дээ та нар.

С.БАЯР: -Юу ярьж байгаа юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Одоо ингэж захирдаг юм уу?

С.БАЯР: -Ийм юм (сурвалжлагчийн микрофон) тавьчихаар л ингээд өвчин тусчихсан юм шиг ярьж байгаа байхгүй юу.

М.ЭНХСАЙХАН: -Би түрүүн анхнаасаа үүнийг гаргачихъя гэж хэлсэн шүү дээ. Одоо ингээд та хоёр тэгж хэрэлдээд яах вэ дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэг талын сурталчилгаагаа зогсоо.

С.БАЯР: -Балай хог вэ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Бусад хэвлэл, мэдээлэлд боломж олго. Б.ЖАРГАЛСАИХАН: -Элбэгдорж оо, жаахан тайван ярь аа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -За, дөрөв дэх зүйл энэ хууль бусаар төрийн эргэлт хийх гэдэг үйл ажиллагаагаа бас зогсоо. Энэ онц байдлыг хугацаагаар нь зогсоох ёстой шүү, дөрөв хоногт.

С.БАЯР: -За. Ингэж яривал асуудал өөр, асуудал өөр явна шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энэ Монгол Улсын нэр хүнд унагаж дууслаа. Ийм таван зүйлийг шаардъя. Тэр гарах гарцын тухай дараа нь ярья. Энэ Ардчилсан намын бичиг, дээр нь тэр сая намайг Ерөнхийлөгчтэй уулзах тэр мэдээлэл ирж байхад манай нам дээр тэр алагдсан (нас барсан) хүмүүсийн ар гэрийнхэн ирсэн. Бичиг хийж өглөө шүү дээ. Ямар ч мэдээлэл өгөхгүй байна. Бүх бичиг баримт, утастайгаа, утасны дугаартайгаа, авгайнхаа утасны дугаарыг хүртэл хийгээд явж байсан ийм онц цагдаагаар ажиллаж байсан хүнийг эрүүнээс нь ар дагзыг нь гартал зад буудаж, хөөж буудсан байгаа юм.

6 хүнийг хөөж буудсан, түүний 4 нь тэр дороо нас барсан. Эмнэлэгт орж ирээд зарим нь 30 метр яваад нас барсан. Одоо 2 хүн нь эмнэлэгт байна. Тэр гэрчүүдийг дарамтлахаа зогсоох хэрэгтэй шүү. Энэ зүйлүүдийг хэлье. Тэгээд тэр хүмүүсийн ар гэрийнхэн надад бичиж өгсөн, Ерөнхийлөгчтэй уулзах гэж байгаа бол энэ асуудлыг тавьж өгөөч ээ гэсэн энэ бичгийг би Ерөнхийлөгчид өгье.

Жич: Ардчилсан намаас Улсын ерөнхий прокурорт хандсан албан бичгийн хувийг Ерөнхийлөгчид өгөв.

Мөн бас Ерөнхий прокурорт хандаж явуулсан. Энэ шалгалтын асуудлыг Ерөнхий прокурор татаж авч харъяаллын дагуу шалгах хэрэгтэй. Энэ хуулийн дагуу ийм л байдаг. Яах гэж хоёр, гурав хоног тэнд тийм боломж олгохгүйгээр, Прокурорын зүгээс хүсэлт тавьсаар байхад ийм юм биш үү гэж зарим хүмүүс хэлсээр байхад зогсоосныг би ойлгохгүй байгаа шүү.

Н.ЭНХБАЯР: -За. Тэгэхээр юуны өмнө энд ойлголцож, энэ нөхцөл байдлаас гарах гарцын тухай ярилцъя гэж та бүхнийг урьсан байгаа. Тийм учраас түүнийгээ ярих хэрэгтэй. Мэдээж хэрэг бас зарим асуудлууд дээр санал бодлоо хуваалцах байдал байхыг үгүйсгэхгүй. Бид өнөөдөр өглөө шийд гаргаад Прокурор дээр татчихсан байгаа. Тэнд...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Яагаад өчигдрөөс өмнө өгч болоогүй юм бэ.

С.БАЯР: -Чи юу юм бэ?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Үгүй ер нь. Би асууж байна.

Н.ЭНХБАЯР: -Онцгой байдалд ажиллах штаб байгуулагдаж ажиллаж байгаа. Штаб ажлаа Аюулгүй байдлын Зөвлөлд танилцуулж, зохих шийдвэрийн дагуу ажиллаж байгаа. Штаб өчигдөр өөрөө Улсын Их Хуралд энэ асуудалтай холбогдуулж асуудал ярих үед цагдаатай холбоотой асуудал яригдсан учраас шөнөдөө хуралдаад, өглөө Аюулгүй байдлын Зөвлөлд танилцуулж, энэ хэргийн мөрдөн байцаалтыг Прокурор руу шилжүүлье гэсэн ийм саналыг оруулж ирж бид шийдсэн. Өчигдөр Улсын Их Хурал миний ойлгож байгаагаар 5 цагаас /17 цаг/ энэ асуудлыг авч хэлэлцсэн учраас, шөнийн 3, 4 цагийн үед шийдвэр гаргасан учраас ингэж шийдсэн юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хоёр дахь асуудал тэр хүмүүсийг тамлаж байгаа асуудал?

Н.ЭНХБАЯР: -Хоёрдугаарт, өнөөдөр бид бас Штабын дагуу...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Худал мэдүүлэг авч байгааг?

Н.ЭНХБАЯР: -18 нас хүртэл...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Вышинский шиг ажиллаж байгааг юу гэх вэ?

С.БАЯР: -Чи зүгээр бай. Чи мэддэг юм уу?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи зүгээр байж бай за.

С.БАЯР: -Чи зүгээр байжээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи зүгээр бай.

Н.ЭНХБАЯР: -За тайван бай. 18 нас хүртэлх хүүхдүүдийг бүгдийг нь суллаж байгаа. Бусад хүмүүсээс маш хурдан процедураар тэр үйл ажиллагаанд яаж оролцсон гэдгийг нь тогтоогоод, гэр оронд нь хүлээлгэж өгөх ажлыг маш хурдан, богино хугацаанд...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ерөнхийлөгч өө, тэднийг зодож байна. Тамлаж байна.

Н.ЭНХБАЯР: -Тийм асуудал, тодорхой баримт байгаа бол тийм ажил хийж байгаа хүмүүстэй бол шууд хатуу хариуцлага тооцно. Үнэхээр тэрийг шалгаж үзье. Хүний эрхийн байгууллага байнга ажиллаж байгаа, ажиллах ёстой гэж бид ингэж үзэж Хүний эрхийн комисс тэнд ажиллаж байгаа. Бид бас тэндээс мэдээлэл авъя. Тэгээд сая өөрийн чинь хэлж байгаа зүйлийг шалгая.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Бүх хяналтыг нээвэл яасан юм бэ?

Б.ЭРДЭНЭБАТ: -Чимээгүй.

Н.ЭНХБАЯР: -Хэвлэлийн хувьд штабаас оруулж ирж байгаа санал бол өчигдөр Улсын Их Хурал нэгэнт энэ асуудлыг шийдсэн, тэр зарлигийг бүхэлд нь дэмжсэн учраас тэр горимоороо яваад, тав дахиас хагас сайнд шилжих шөнө энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхдээ зөвхөн 4 канал телевизийн л асуудал байгаа болохоос биш цаана нь ФМ радио, бусад радионууд, сонинууд...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Вэб сайтууд хаагдсан байгаа.

Н.ЭНХБАЯР: -Вэб сайтууд бүгдээрээ ажиллаж байгаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Вэб сайтууд хаагдсан.

Н.ЭНХБАЯР: -Вэб сайтууд хаагдсан байна уу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: - Вэб сайтууд ажиллаж байна лээ.

М.ЭНХСАЙХАН: -Хаачихсан байна. Өглөө би үзэх гээд ерөөсөө чадахгүй байна, одоо ерөөсөө.

Н.ЭНХБАЯР: -Өө, тэр ажиллаж байгаа.

М.ЭНХСАЙХАН: -Ажиллахгүй байна.

Н.ЭНХБАЯР: -Ажиллаж байгаа, ажиллаж байгаа. Хаасан тийм ямар ч шийдвэр, хэн ч гаргаагүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Манайх ажиллаж байна лээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хэвлэлийг хаах болвол Их Хурлаас...

Н.ЭНХБАЯР: -Тийм. Улсын Их Хурал дээр гаргасан шийдвэрийн дагуу бид ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас тэр зарчмаараа явна. Түүнээс хэвлэл, мэдээлэл дээр тэр 4 каналын асуудлыг бид ярьж байгаа. Харин тэр 4 канал дээр гаргасан хууль бус үйл ажиллагаа явагдахад бүх каналууд ажиллаж байсан. Тэр каналууд дээр хийгдсэн бичлэгүүдийг бүгдийг нь хууль хяналтын байгууллагууд авч үзэж, тэнд үнэхээр турхирсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан эздийг нь олж тогтоох ажил явагдаж байгаа. Түүн дээр миний ойлгож байгаагаар хэвлэлийн байгууллагууд мэдээллийг шуурхай сайн өгч, түүнийг үзүүлж байгаа юм билээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хэвлэлийг дарамтлахаа болих хэрэгтэй шүү дээ, Ганболд оо. Г анболд дарга тэр явуулж байгаа бичгүүдээ болих хэрэгтэй шүү дээ. Баахан бичиг ирсэн гэж хэлж байна лээ. Хэрэггүй шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Энд ямар ч дарамталсан тийм юм байхгүй ээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наана чинь ийм зүйл болж байна гэж тийм зүйл бол хэрэггүй шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тэр зориуд гүжирдэж гүтгэсэн, бүр ноцтой...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хүмүүс нь санал бодлоо хэлж байгаа шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тэнд ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй ээ. Түүнийг шалгуулаад, тэгээд хууль зөрчсөн үйл ажиллагаа байвал тогтоогоод, буруутай эздэд нь хариуцлага тооцоод явна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Заавал эрх барьж байгаа тал заавал тийм утгатай санал бодол тулгах ёстой юм уу, тэр хүмүүст.

Н.ЭНХБАЯР: -Тэрийг би ер нь үздэггүй шүү дээ, тэр телевиз, тэр тэгж, тэгэхдээ би бол сайн мэдэхгүй байна. Миний зүгээр ойлгож байгаагаар хоёр талтай л юм яриад байгаа гэж. Ер нь онц байдлын үед түрүүн Ерөнхий сайд хэлсэн. Ер нь онц байдлын үед ажиллах туршлага хэнд ч алга. Тийм учраас хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч гэсэн онц байдлын үед ажиллах туршлага байхгүй юм билээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тогтоосон хязгаар дотроо л хэвлэлийн тухай асуудал байдаг шүү дээ. Хуулиараа тийм юм.

Н.ЭНХБАЯР: -Тэгэхээр тэр жишээлбэл Монголын үндэсний радио, телевиз ийм онц байдлын үед яаж ажиллах вэ? гэсэн өөрийн дотоод журамгүй юм байна билээ. Одоо бол баримталж байгаа зарчим нь бол тэр нь зүгээр болдог юм уу, үгүй юм уу? бүү мэд. Хоёр, гурван талыг л тэнцвэртэй гаргана гэсэн ийм зарчим баримталж байгаа юм билээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Би тэнд очиж тэнцвэртэй гаръя. Би мэдэгдэл хийе.

Н.ЭНХБАЯР: -Тийм. Харин тэгэхдээ тэр зөв юм уу, буруу юм уу? сайн мэдэхгүй байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Би хүсч байна. Монголын радио, телевизэд боломж олгооч дээ.

Н.ЭНХБАЯР: -Үгүй ээ тэгэхээр ярих гэж бүгдээрээ сууя л даа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэг талын, сөрөг талын сурталчилгаа илүү явж байгаа. Хүмүүс юу гэж бодох юм? Монгол нутаг даяар онц байдал тогтоогоогүй биз дээ?

Н.ЭНХБАЯР: -Тогтоогоогүй.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм.

М.ЭНХСАЙХАН: -Яахав, ийм хэрэлдэх маягаар өнөөдөр ярьмааргүй байна.

Н.ЭНХБАЯР: -За ингээд...

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, би нэг санал хэлье.

С.БАЯР: -Би нэг санал хэлье. Өнөөдөр Монголын төр, засаг энэ болсон үймээн самууны эздийг тогтоохоор ажиллаж байна, ойлгож байна уу? Тэнд садаа тавьж болохгүй шүү! Тамлаж байгаа зүйл байгаа болвол хариуцлага хүлээнэ. Хэн тамласан юм? Гэхдээ нэг ч этгээдийг тэндээс нь шалгахгүйгээр гаргахгүй. Ойлгож байна уу? Түүнд битгий садаа болоорой!

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи зохиомлоор мэдүүлэг авахаа зогсоо, за.

С.БАЯР: -Тэгэхээр тамлаж байгаа хүн нь байгаа бол...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Зохиомлоор хэрэг бүрдүүлэхээ зогсоо. Бүх хэргийг тусдаа Ерөнхий прокурорт шилжүүл. Өчигдөр яагаад хоёр хоног шилжүүлээгүй юм вэ? Яах гэж ул мөрөө дарах гэж яах гэж оролдсон юм бэ?

С.БАЯР: -Чи болвол байна шүү дээ, харин "гэмт этгээд гэлбэлзэнэ" гэдэг шиг хандаж байна лээ шүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи яаж байна?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, та хоёр хоёулхнаа байгаа юм шиг хэрэлдэж, маргалдаад байхаа боль.

З.ЭНХБОЛД: -Хоёулаа л буруудлаа даа.

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, санал хэлье? Та чөлөөтэй л ярья гэсэн бол санал хэлье?

Н.ЭНХБАЯР: -За.

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, ийм байна аа. Ерөөсөө ингээд жаахан байж байгаад л хэрүүл рүү, жаахан тогтуун байж байгаад л хэрүүл рүү. Нэг сайхан тоггуун ярьж байснаа л хэрүүл рүү, яг энэ байдал онц байдлыг цуцлангуут л үүснэ.

Би түүнийг их сайн мэдэж байна. Ер нь онц байдлыг тогтоох хүртэл асуудлын будлиан юундаа байсан гэдэг юмны гол очийг нь хаясан юм бол сонгууль будлиантай болсон гэдэг дээр л байгаа. Бид нар энэ дээр ахиад урт урт үргэлжилсэн юм ерөөсөө хэрэггүй. Би бол шулуухан хэлчихье. Ерөөсөө л сонгуулийг хүчингүй болго. Санал хураалтыг хүчингүй болго. Тэгээд Идэвхтэн даргын хэлж байгаа тэр Сонгуулийн хороодоо байгуул. Наадам руугаа ор. Хүмүүс тайвшираг. Гол өдөөгөөд байгаа энэ юмыг зогсоо. Тэгэхгүй болвол онц байдлаар ч шийдэхгүй, та бүгдийн хоорондын хэрүүлээр ч шийдэхгүй. Элбэг ээ, Баяр Ерөнхий сайдын хоорондын өндөр, өндөр дуугаар ч шийдэгдэхгүй. Нийгмээ хараач дээ та нар, нийгмээ хараач. Тэгээд дараа байгуулагдах төр чинь ажиллаж чадах юм уу? Энэ шийдэл рүү яваад одоо хоёр хоног л үлдэж байна. Би, цаг дахин дахин уулзаж чадах ч болов уу, мэдэхгүй. Маргааш Ерөнхийлөгч дуудаад уулзах л байх л даа. Ер нь бол хоёр хоногийн дараа, хэзээ дуусах билээ, маргааш орой л гээд байх шиг байна билээ.

С.ОТГОНБАЯР: -Онц байдал цуцлахаар...

М.ЭНХСАЙХАН: -Тэгээд л цаашаа бүх юм задраад л болохоо байж эхэлнэ шүү дээ. Бүгд орилолдоод.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Бие биенийгээ элдвээр хэлээд л...

М.ЭНХСАЙХАН: -Явна шүү дээ, ер нь.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ хоёр намын даргын байдал бол яг тийм байна шүү дээ. Бид нар бас дунд нь дуугүй байж байх уу?

М.ЭНХСАЙХАН: -Тийм. Зүгээр суухгүй шүү дээ, ер нь бол.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгээд дээр нь Ерөнхийлөгч өө ганцхан санал байх юм. Энэ наадам болтол энэ архи, спиртийн асуудлыг хязгаарлахгүй бол энэ хоёр нам ингээд маргалдаантай байгаа нөхцөлд энэ ер нь бас дахиад даамжирсан асуудал болох вий. Талбай дээр цугларсан тэр залуучууд ихэнх нь маш их хэмжээний архи уусан байсан.

М.ЭНХСАЙХАН: -За, тэр яах вэ. Тэгээд тамласан асуудлын хувьд бол ийм байна. Яаж томъёолохоос л хамаарна. Тамлал гэж хэлдэгсэн үү...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгвэл наадмаа хүртэл зогсоочихъё л доо түр зуур, энэ асуудлыг шийдтэл.

Н.ЭНХБАЯР: -За, Лүндээжанцан дарга. УИХ-ын дарга ярих уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Би энэ яриаг сонсоод Мөнх-Оргил сайдтай ярьсан. Мөнх-Оргил сайд тэгсэн. Манай Хүний эрхийн дэд хорооны дарга, манай Баттулга, өөр хэн гэв, тэр хоёр уг газарт нь очсон байна. Тэгээд хүмүүстэй нь уулзаж...

Ц.НЯМДОРЖ: -Баттулга, Батбаатар, дахиад Ардчилсан намын нэг гишүүн очсон байна лээ шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тийм. Тэгээд газар дээр нь очиж үзэж харсан.

М.ЭНХСАЙХАН: -Бид нар ер нь очиж хамт хоноё яршиг, яршиг. Үнэхээр тэгж байгаа бол хамт хоноё.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Яриг, яриг, мөрдөн байцаахад нь хамт байж байя.

М.ЭНХСАЙХАН: -Ерөөсөө хамт хоноё, хамт байя.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Өнөө өглөө Аюулгүйн Зөвлөлийн хурал дээр...

С.ОТГОНБАЯР: -Ерөөсөө ажлын хэсэг гаргах хэрэгтэй л дээ.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, үгүй ажлын хэсэг гээд байх юм байхгүй. Та нар зөвшөөрөл өг, би лав очиж хонолоо тэр хүүхдүүд дээр...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -УИХ-ын дарга ажлын хэсэг гаргаад, онц байдал зарласан...

М.ЭНХСАЙХАН: -Яг нарийндаа бол асуудал тийм л байдаг. Би мэдэж байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -За ийм байгаа. Тэр хүмүүсийг нэг хүнд нэг цаг гаруй асуугаад тодруулаад, тэгээд явуулж байгаа гэж өглөө, тийм үү?

Н.ЭНХБАЯР: -1 цаг 30 минут.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нэг хүн дээр 1 цагаас 1 цаг 30 минут зарцуулж байгаа.

Н.ЭНХБАЯР: -Бүх процедураараа явах юм бол тэгж таарч байна лээ дээ.

М.ЭНХСАЙХАН: -Одоо хаана байгаа юм, одоо очих юмсан.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэг хүүхэд ээж рүүгээ утасдаад "амь авраарай" гэж хашгирч байна гэж сая над дээр ээж нь орж ирж хэллээ. Миний хүүг нэг амьд суллаач ээ гэж.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Түүнийг өөрт чинь хандаж...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэгийг нь алчихсан байна. Дүүг нь баривчилчихсан байна.

Д.ИДЭВХТЭН: -Элбэгдорж дарга аа?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Үгүй ээ, харин тэгж ярьж байна шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Ер нь бид нар энд хэрэлдэж байхад доор өөр процесс явдаг юм аа. Түүнийг та нар мэд.

Д.ИДЭВХТЭН: -Прокурорын ажлыг яриад байхаар өөр ажлаа хий л дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгдэг, тийм ээ?

С.БАЯР: -Зориуд энд үймүүлэхээр орж ирсэн санаатай байдал даа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Сая ээж нь ирчихсэн байна, нэгд. Хоёрдугаарт...

Д.ИДЭВХТЭН: -Прокурорын үүрэг гүйцэтгээд хэрэггүй шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэр Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд цагдаа байж магадгүй гэж хардагдаж байгаа учраас шилжүүлэх нь зүйтэй гээд бичиг хүргүүлсэн.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Та нар цаг алдаж явуулсан байна лээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, би юмаа дуусгачихъя. Хоёр дахь нь энэ сонгуулийн үр дүнг хүчингүй болгоё гээд, та нар үндсэн юуг нь гаргаад ир. Би бол одоо хууль эрх зүйн үндэс нь, хууль зүйн процедурыг нь дахиад л...

М.ЭНХСАЙХАН: -Энэ улс төрийн шийдэл байх ёстой. Улс төрийн шийдэл байх ёстой. Та юу болж байгаагаа хар.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Би ажил хэргийн л юм ярьж байна шүү дээ. Түүнээс биш...

М.ЭНХСАЙХАН: -Та нарын яриаг би зөндөө сонссон доо, мэдэж байгаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Легитимный байж чадахгүй байна гээд байгаа. Тэгвэл үүнийг болиулаад, улс төрийн шийдвэрийг нь болиулаад дахин сонгууль явуулах, тэр легитимный байж чадах уу?

Ц.НЯМДОРЖ: -Улс төрийн шийдэл сонгуулийг хүчингүй болгочихдог юм уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, үгүй. Харин би зүгээр л ярьж байна. Дахиад легитимный байх уу, үгүй юу?

М.ЭНХСАЙХАН: -Тэгээд одоо энэ чигээрээ яваад үзэл дээ, чадах нь уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгээд Үндсэн хуулийн Цэц...

М.ЭНХСАЙХАН: -Тэр чигээрээ яваад үз л дээ, чадах нь уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Манай энэ Улсын Их Хурал байна шүү дээ. Одоогийн бүрэн эрх нь дуусч байгаа Их Хурал одоогийн сонгуулийг хүчингүй болгох юм байхгүй болчихоод байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц энэ Үндсэн хуультай зөрчсөн учраас Их Хурлын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх аргагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд тэр бүрдэж ирсэн хүмүүс нь кноп дарах болоод байгаа юм.

Ц.НЯМДОРЖ: -Тийм ээ, тийм.

М.ЭНХСАЙХАН: -Би энэ хоёр намд хэлэхэд хүүхдүүд дээр Жагаа бид нар очих ёстой юм байна. Эндээс гараад одоо шууд очих ёстой юм байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нэг ийм юм байгаа гэдгийг бас нэг хэлье. За ажлын хэсэг байгуулагдсан. Энэ нөхцөл байдлыг тогтоож, шалгаж үзэхийг...

М.ЭНХСАЙХАН: -Хоёр намын хэрүүлээс бид нар ингэж баларч байхдаа яадаг юм бэ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад одоо ингээд ажилдаа ор гээд өдөр захирамж нь гарсан. Ингээд ажилдаа орох ёстой.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ямар 6 хүн бэ? Сонсъё.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Цаг хугацаа бага байсан учраас, үгүй ээ одоо тэгээд заавал одоо бүгд л...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Лүндээ дарга аа, би мэдээгүй, сонсъё?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Аан?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Лүндээ дарга аа, би мэдээгүй, манайхаас хэн орсон юм

бэ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ахлагч нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Дондог байгаа. Энэ ч байхаас өөр арга байхгүй байна. Гишүүд нь бол хоёр бүлэг, зөвлөлийн ахлагч нар байна. Нямдорж, Гансүх, Мөнх-Оргил сайд байна. Энэ чинь Хууль зүй, дотоод хэргийн сайд байхаас арга байхгүй. Тэгээд Баярцогт, Лу.Гантөмөр байна.

Б.ЭРДЭНЭБАТ: -Бусад намуудаас яагаад байхгүй байна. Энэ бусад парламентад суудалтай намуудаас?

С.ОЮУН: -За яахав дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгэхээр чинь...

М.ЭНХСАЙХАН: -Ерөөсөө энэ хоёр бүх юм хуйвалддаг шүү дээ. Сонгууль ч хуйвалддаг, тооллого ч хуйвалддаг. Хоорондоо бүх юмыг хийдэг шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наадахыг чинь шинэчлэх хэрэгтэй.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ардчилсан намын зөвлөлийнхэнтэй, танайхан тийм санал гаргасан.

М.ЭНХСАЙХАН: -Энд ийм юм байгуулж байгаа гэдгийг чинь анх удаа сонсож

байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Өчигдөр Лу.Гантөмөр гишүүн хуралдаан дээр санал гаргасан юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Надаас санал аваагүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Намын дарга нараас нэг ч санал аваагүй.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Их Хурал дотроо ярьсан юм аа, Элбэгдорж оо.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Их Хурлын гишүүд чинь тэгвэл Их Хурал дотроо шийдвэр гаргавал...

С.ОЮУН: -Ажлын хэсэг байгуулах чинь спикерийн эрх мэдлийн асуудал байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй тэгээд энэ дээр чинь дангаар...

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Эрх мэдлийн асуудал. Бусад намууд, парламентад суудалтай намуудыг орох уу, орохгүй юу? гэдэг дээр Ардчилсан намын зөвлөлийн гишүүд шаардлагагүй гэсэн юм. Тэгэхээр нь би оруулаагүй юм. Улс төрийн бусад нам оруулах шаардлага нэг их байна уу, үгүй юу? гэж.

С.БАЯР: -Тийм ажлын хэсэг байгуулсныг би одоо л сонсож байна.

Б.ЭРДЭНЭБАТ: -Энэ болохгүй шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Ямар хэсэг байгуулчихсан юм бэ, юу шалгаж байгаа гэнэ ээ?

Б.ЭРДЭНЭБАТ: -Тэгж болохгүй шүү дээ. Бусад намаас оруулах шаардлагагүй гэнэ үү?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наад комиссоо, наадах чинь үнэхээр бий болвол намаас, тэр хүмүүсийг намаас нь асуугаарай.

М.ЭНХСАЙХАН: -Харин тийм. Манай Лүндээ даргаас үе үе тийм үг гарна шүү дээ. Ер нь бол.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Яахав асуудлаа л Улсын Их Хуралд танилцуулна шүү дээ. Яахав ийхэв? гэдгээ л танилцуулах тийм комисс. Тэгээд газар дээр нь...

Н.ЭНХБАЯР: -Ямар комисс гэнэ ээ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Очиж үзэж...

М.ЭНХСАЙХАН: -Улс төрийнхөн хэн хэнийгээ мэдэж байгаа шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Лүндээ дарга аа, та ер нь наадахаа намуудын дарга нарт үзүүлээрэй.

Н.ЭНХБАЯР: -Ямар комисс яриад байгаа юм бэ, юу хийх юм бэ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Их Хурал ажлын хэсэг байгуулсан юм.

Н.ЭНХБАЯР: -Аан. За...

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энэ үүсэн бий болсон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, энэ асуудлыг цаашид ямар арга хэмжээ авах асуудлаар санал боловсруулж УИХ-д танилцуулахыг даалгасан тийм юм.

Н.ЭНХБАЯР: -Тийм ажлын хэсэг үү? За.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тийм ажлын хэсэг.

Н.ЭНХБАЯР: -Хэзээ байгуулсан юм бэ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Өнөөдөр, үдээс хойш.

Н.ЭНХБАЯР: -Аан...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Лүндээжанцан дарга аа, захирамжаа хүчингүй болгоорой. Нэгд, би сонсоогүй. Бид намуудаас албан ёсоор хүнээ өгнө.

Б.ЖАРГАЛСАИХАН: -Энэ чинь ер нь нам, улс төрийн зөрчлийн асуудал

гарчихаад байна шүү дээ. Намын дарга нарт хүрэхгүй асуудал тавиад.

Н.ЭНХБАЯР: -За Баяр дарга, Ерөнхий сайдаас.

М.ЭНХСАЙХАН: -Сонирхлын зөрчилтэй гишүүд байна л даа. Нэг ч дүн гараагүй тийм ээ? Гэтэл та ингэж ярьж болохгүй шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хш. Ерөнхийдөө өнгөрсөн дөрвөн жилийн өмнө яаж байлаа та нар?

Өчигдөр Улсын Их Хурал дээр санал гараад, УИХ-ын 75 гишүүн хүчирхийллийн эсрэг байна гэдгээ илэрхийлж гарын үсгээ зуръя гэж тийм санал гарсан. Энхсайхан гишүүн ч гэсэн тэр дээр нэгдсэн.

Н.ЭНХБАЯР: -За.

М.ЭНХСАЙХАН: -Мэдээж шүү дээ. Тэр чинь нэг их ядаад байх асуудал биш шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, үгүй. Ер нь.

Н.ЭНХБАЯР: -За, Ерөнхий сайд?

С.БАЯР: -Өнөөдрийн уулзалтыг үнэхээр үр дүнтэй болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа учраас би Ерөнхийлөгчөөс дахин бололцоо хүсч байгаа юм. Ерөнхийдөө нэг ийм уур амьсгалтай болоосой билээ гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм.

Сая Ардчилсан намын даргын тэр тавьж байгаа асуудлууд дотор би Ерөнхий сайдын хувьд анхаармаар, үнэхээр тэгж тамлаж байгаа болвол, Монголын иргэдийг хохироож байгаа бол би арга хэмжээ авна. Тэгэхдээ бие биендээ харьцахдаа та ч энэ албанд байсан хүн наад захын улс төрийн соёлтой баймаар байна. Ер нь бол тэвчээр гэдэг болвол бас л хэмжээтэй эд.

Өнөөдөр Нямдорж даргын тавьж байгаа зүйлүүд дотроос би тэр байрны тийшээ үнэхээр явж чадахгүй байгаа, хэцүү байгаа. Түүгээр явахад тэвчээр минь барагдаж магадгүй байгаа. Энэ олон хүн амь нас хохирсон тухай өнөөдөр Аюулгүйн Зөвлөл дээр бид яриад, манай намын байранд нэг хүн амьсгал боогдож нас барсан байна гэдгийг сонсоод би зориуд тодруулсан. Яагаад? гэвэл тэр байрнаас бүх хүмүүсээ гаргах, шилжүүлэх энэ ажлыг би зохицуулаад, боллоо гэж сонсоод гарсан хүн. Яахаараа тэнд хүн хохирчихдог байна вэ? гэсэн. Гаднаас орж ирсэн хүн байна лээ. Жагсаалынхантай хамт. Тэгээд сейф оролдож байгаад тэр хавьдаа...

Ё.ОТГОНБАЯР: "Кредит" банкны.

С.БАЯР: -Аан?

Ё.ОТГОНБАЯР: "Кредит" банкны.

С.БАЯР: -Тийм. "Кредит" банкны. Тэгээд угаартаад нас барсан юм байна лээ. Харамсалтай.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энэ дээр ганц зүйл хэлчих үү, дарга аа?

С.БАЯР: -Би үгээ дуусгая аа, тэгэх үү? Бид нар бас нэг албан ёсны хурал дээр байна шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэр буудуулсан хүн байх, хоёр хүнийг нь таниулж чадахгүй байгаа.

С.БАЯР: -Тийм учраас иймэрхүү зөрчилтэй холбоотой юм яригдаж байгааг мэдэж байгаа бол тэр алдаа дутагдал, завхралыг хууль зөрчсөн юмыг таслан зогсоохоор арга хэмжээ авна, нэгд. Хоёрт, тэр шөнийн явцад, мөн дараа нь их олон хүн саатуулагдсан юм билээ. Тоо нь мянгаад болсон байх. Тэр дотор өнөөдөр 18 хүрээгүй хүүхдүүдийг үнэхээр тэр баримт материалаа галдан шатааж байгаа гэмт хэрэг үйлдэж байгаагүй бол эцэг, эхэд нь гарын үсэгтэй нь өгөөд бай. Сүүлд нь дуудаж лавлах ийм байж болох юм гэсэн ийм шийдвэрийг гаргасан. Бусад нөхдийг шалгахад үнэхээр их хугацаа орж байна. Тэр бүгдийг шалгах ёстой. Энэ чинь өнөөдөр бид юу яриад байгаа билээ? Эзнийг нь олж хариуилага тооцох л гэж байгаа шүү дээ. Ийм асуудалд улс төрийн намууд ямар нэгэн байдлаар садаа хийхгүй байх тухай дарга, манай намын бүлгийн дарга ярьж байна.

Ийм садаа учруулж болохгүй! Тэр садааг учруулсан нөхцөлд болвол ард түмэн ч ойлгохгүй шүү дээ. Ямар учраас ингээд байгааг ойлгохгүй шүү дээ.

Монголын төр тэр олон хүнийг олон өдөр барих тийм сав ч алга. Хооллодог хоол хүнсний асуудлыг Засгийн газрын ээлжит бус хурлаараа шийдэж л байна.

Тэр хүний эрхийн асуудал хариуцсан байгууллагуудыг тийш нь чөлөөтэй орж, байдлыг хянаач гэж наад захын шаардлагыг хангах ёстой гэсэн тушаал, шийдвэрүүдийг өгч байгаа. Энэ дотор улс төрийн намууд янз янзын байдлаар, эсвэл улс төр хийх зорилгоор, эсвэл магадгүй шалгах, тогтоох ажилд нь садаа болох байдлаар битгий оролцооч гэж хүсч байна. Битгий оролцооч ээ гэж хүсч байгаа юм. Хамгийн гол зүйл би энд байгаа хүмүүсээс бас хүлцэл өчье. Сүүлийн хэд хоногт нэлээн ачаалалтай ч байлаа. Ер нь урьд өмнө байгаагүйгээ бид бүгдээрээ л үзэж байгаа байх.

Би Ардчилсан намын даргаас ерөнхийдөө ийм санаа зовсон зүйл хэлэх болов уу даа гэж бодож л байсан, хэлж байна. Тэгэхдээ зөвхөн үүнийг хэлээд зогсож байгаад нь жаахан гонсгордуу л байна. Өнөөдөр аль аль нам ард түмнээсээ сонгогдоод л УИХ-д суудалтай байгаа шүү дээ. Хамгийн гол нь өчигдөр УИХ-ын хаалттай чуулган ерөнхийдөө их эерэг уур амьсгалд болж өнгөрсөн. Би түүнд их баярлаж байгаа. Хэдийгээр өөр хоорондоо давс, хатуу ширүүн үг хэлэлцэж байлаа ч гэсэн төгсгөл нь их эерэг болсон. Надад их итгэл төрүүлсэн. Ерөнхийдөө ямар ч байлаа гэсэн Монголын төрийн хувь заяа, ирээдүй бидний л гарт байгаа. Бидний л гарт байгаа шүү дээ. Энэ талаар юм хэлэлгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид, Монгол Улсын Ерөнхий сайдад улс төрийн нэг намын дарга шинэ цэргүүдийг жагсаачихаад командалж байгаа бага дарга шиг "үүнийгээ зогсоо, түүнийг боль, үүнийг тат" ийм байдлаар харьцаж болохгүй. Бид байраа хэзээ ч солино шүү дээ. Сонгуулиуд үргэлжилнэ. Тэгэхдээ барьж байгаа, ачааг нь үүрч байгаа хүмүүстээ ингэж хандаж болохгүй байх. Болохгүй байх аа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хүмүүс над руу тэгж хандаж байна. Ард түмэн тийм байна. Энд нэг зүйл хэлчих үү, Ерөнхийлөгч өө?

Н.ЭНХБАЯР: -За.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Түрүүн Энхсайхан гишүүний хөндөж байгаа асуудлыг зөв байх гэж бодож байна. Ард түмнийг төлөөлж байгаа хүмүүс очиж үзэх ёстой байх. Хувьсгалт намын байр дотор нас барсан хүн бол тархины хүнд гэмтлээр нас барсан юм билээ. Ганболд тэр мэдээллийг авсан байх гэж найдаж байна. Тархины хүнд гэмтлээр шүү. Зодуулж. Яг иймэрхүү байдлаар хэрвээ материал цуглуулж байгаа бол би үүнд санаа зовж байгаагаа л хэлж байна.

С.БАЯР: -Мөрдөн байцаах юм ч нууц байдаг даа. Та яаж хэлж чадна вэ?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Өнөөдөр тэндээс мөрдөнд байж байгаа хүмүүс ээж рүүгээ утасдаж байна. Арай гэж нэг утас олоод "ээж ээ, намайг авраач ээ, амь авраач", эгч рүүгээ ярьж байна. "Нэг хүүгээ алуулчихлаа, нэг хүү маань тэнд байна, битгий алалдаа, очоод хэлчих".

Б.ЖАРГАЛСАИХАН: -Бид нар хууль хяналтын байгууллагатай энэ жижиг гээд намууд очоод үзье л дээ. Шалгая, хоёр нам хоорондоо учраа олохгүй байгаа бол...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -"Нууц" гэдэг нэрийн дор бүрмөсөн үйл ажиллагаа хийж болохгүй ээ.

М.ЭНХСАЙХАН: -Энэ хоёр хэрэггүй, хэдүүлээ очъё. Дотор нь амьдаръя.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хууль бус ажиллагаа хийж болохгүй. Тэр Цэргийн госпитальд байгаа 2 буудагдсан, одоо амьд байгаа хүнийг хамгаалалтдаа авах хэрэгтэй. Эхлээд өгч байсан зүйл дараачийн ярианууд нь үнэхээр их дарамттай байгаа юм билээ. Хүний амь насны асуудал шүү дээ. Тэгээд энэ асуудлыг эзэн, холбогдогчийг нь тогтооё л доо. Тэгээд тэр "тамладаг" асуудлыг тогтооё. Үнэхээр нэг талын мэдээлэл явж байгаа учраас энэ чинь 18 жил иймгүйгээр явсан юм байна. Тэгээд үнэхээр тэр олон үзэл бодол олон талаасаа яригдаж явдаг нийгэм. Тайван байх ёстой гээд ингээд тал талаасаа ярилцаад ярьвал байж болдог л нийгэм. Тийм учраас хүмүүс улам их бухимдаж байна шүү. Энэ бол илүү бухимдлыг дуудаж байна гэдгийг л хэлье.

М.ЭНХСАЙХАН: -Тийм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм. Энэ бол илүү бухимдал дуудаж байна. Хүмүүс утасдаад, яриад, бүх хэвлэл мэдээлэл нь чөлөөтэй яваад оролцоод ингээд байж байдаг нийгмийг нэг өдөр хаахад бол ялангуяа энэ хэвлэл болвол илүү нэмэлт бухимдал дуудаж байна. Аль аль талынх нь улсууд л саналаа хэлдэг шүү дээ. Аль аль талынх нь хэлнэ. Үүнийг нээх нь түрүүн болвол Баяр даргын болон бусад хүмүүсийн хэлж байгаа нийгмийг тайвшруулахад, нийгмийн сэтгэлийг нээхэд тус болно шүү. Байж байж байгаад гэнэт зогслоо гээд дахиад ингэх юм бол бусад хүмүүсийн хэлж байгаа шиг нөгөө хэлье гэсэн хүмүүс л үлдээд байгаа юм шиг байгаа юм. Боогоод байгаа, хаагаад байгаа тал нь. Тэр бол хэлэгдэж таарна л даа, түүнийг хэзээ ч нээж чадахгүй, хааж чадахгүй шүү дээ. Тэгэхээр би энэ дээр анхаарах ёстой л гэж бодож байна. Гарцуудын хувьд бол яг гарц санал болгож яръя гэвэл ярьж болж байна, бид нар бас ярилцъя.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, би нэг үг хэлчих үү? Би яг тэр орой "25 телевиз"-ээр үг хэлсэн юм. Иргэдэд хандаж "тайван байх хэрэгтэй. Хүүхэд залуучууд байдаг юм уу, гэр орныхоо хүүхдүүдийг битгий гарга, татаж ав, ийм байж болохгүй" гэж.

Намайг гарч ирэхэд Мөнх-Очир нөхөр баахан залуучуудтай "Чамайг ална, чи манай намын байрыг шатаасан" гээд тэнд надыг бүслээд, бүчээд зогсож байсан. Тэгж бас болдог юм уу? Бүр зориуд бэлтгэлтэй, дандаа түрийтэй гутлууд өмсчихсөн. Би тэнд нэг хэдэн хүүхнүүдтэй, туслахуудтайгаа л очсон тэнд. Энэ юу болж байна аа? Танай хоёр нам чинь хаашаа юм, байлдах гээд байгаа юм уу? Тэгээд дунд нь бид үрэгдэх болж байна уу?

Би дөрөв хагаст /16.30 цагт/ албан ёсоор яг намын байрны чинь урд тэр бүх хүмүүсийг татаж аваад, чадлынхаа хэрээр гарсан. Гэтэл орой нь ний нуугүй ярихад намайг тэгсэн шүү. Гэрчийн этгээдүүд байна. Тэгээд дээр нь энэ хоёр нам нэг тодорхой биш юм яриад байна.

Ерөөсөө за яахав энэ хууль хяналтын байгууллагууд тогтоох юмаа тогтоочихно. Яадаг ч байсан, хэн гуай нь юу ч ярьж байсан түүнийг тогтоох ч ёстой. Түүнд хэн ч саад болохгүй. Харин хяналт, хөндлөнгийн хяналт, ажиглалт бол хийж болно шүү дээ, тэр чинь хүний эрхийн асуудал. Аль ч нам энэ нэгэнтээ л улс төрийн үүдэлтэй гарсан асуудал учраас. Гэхдээ энэ хоёр нам нэг юмыг ойлгох хэрэгтэй. Ерөөсөө иргэдийн энэ бухимдал, тэр маш олон залуучууд зүгээр л хий хоосон улс төрийн бухимдлаар талбай дээр бөөгнөрчихсөн байсан. Түүнийг санаатайгаар бас ашигласан диверсантууд байгаа байлгүй дээ. Тэгвэл энэ сонгуулиа яах юм бэ? Үүнийг та нар зарлах гэж байгаа юм шиг байна шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Янз бүрээр үзээд байна шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Зарлах гэж байгаа юм байна шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, та нарын...

Н.ЭНХБАЯР: -За яах вэ, тэгээд яриг...

Б.ЖАРГАЛСАИХАН: -Зарлах юм бол би хувьдаа зөвшөөрөхгүй. Одоо ингээд телевиз, радио нээгдэнгүүт миний ойлгож байгаагаар Элбэгдорж гуай бол Хувьсгалт нам руугаа эхлэх нь байна шүү дээ. Үүний хариуд мэдээж Хувьсгалт нам бид хэзээ ч галдан шатаалгачихаад өшөө чамд доромжлуулахгүй гээд ингээд эхэлнэ. Бид сонгуулиа луйвардуулсан гээд энэ талаас нь эхэлнэ. Ингээд энэ юм чинь цаашаа үргэлжлэх нь байна шүү дээ. Юун наадам. Дахиад иргэд ийм юманд уриаллаа гэж бодоход гарахад бэлэн байна лээ шүү.

Бид нар улс төрчид хоцорчихжээ. Одоогийн энэ залуучууд юунаас ч айхаа байчихаж. Би тэр талбай дээр зогсож байсан. Цагдаа нар буудлаа гээд зүгээр улаан галзуу өөдөөс нь дайрч байна лээ. Жаахан, жаахан залуучууд. Тэгээд энэ юу харуулаад байна? энэ нийгэм чинь өөрөө оюуны ухамсар, ядуурал, архидан согтуурал бүр туйлдаа орчихсон байна. Юунаас ч айхаа больчихсон. Наадам хүртэл архиа зогсоохгүй бол тэгээд энэ хоёр нам телевизээ нээгээд хэрэлдээд эхлэх юм бол энэ ард түмэн хоёр хуваагдаж байлдана.

Нээрээ та нар, Баяр дарга аа телевизороор бас зүгээр байгаа байдлыг л тайлбарла. Түүнээс манай намын байр шатчихсан түүнийгээ дараа нь ярихгүй юу. Наадуул чинь түүнд нь эмзэглээд байна шүү дээ. Та нар улс төр хийгээд байна. Нэг их хохирол учирчихсан, тэр хохирлыг нь Ардчилсан нам хийчихсэн юм шиг харагдаад байна л гэж хүн тэгж ойлгохоор харагдаж байна билээ. Би бас харсан шүү дээ. Бүх талаасаа ухамсраараа эв зүйгээр энэ юмыг шийдье. Энэ чинь XXI зуун, чулуу барьж улс төрөө шийддэггүй юм байна. Тэр шударга сонгуулиараа гаръя гэвэл гар л даа. Би тэр УИХ-д чинь орох гэж хүсээд байгаа юм алга. Зүгээр шударга л хийгээч л гээд байна шүү дээ. Бүр улайм цайм луйвардаж хийгээд байхаар чинь уур хүрч байна шүү дээ.

Би 60 мянган хүнтэй уулзсан. 60 мянган иргэн надад саналаа өгсөн. Бүр 100 хувь. Өнөөдөр бүгдээрээ утасдаж ирж уулзаж байгаа, өдөр, шөнөгүй. Жагаа дарга аа, улаан цагаан луйвардчихлаа шүү дээ. Тэгэхээр бид нар, энэ гуравдагч хүчнийг яах юм, та нар. За яах вэ та нар ингээд энэ бохир аргаараа улс төр рүүгээ орчих, сонгуульдаа. Та нар маш их юм амласан шүү. Бид нар энэ талд нь гарчихна. Тэгээд бид шүүмжилнэ. Ёстой опозиц байр сууринаас хандаж эхэлнэ. Бидэнд улс төрийн дадлага туршлага бий. Бид нар хуулийн хүрээнд ажиллана. Үүний дараа энэ өлссөн, цангасан, бухимдсан ард түмэн та нарыг яах бол, улааныг нь ч, ногооныг нь ч ялгаа байхгүй.

Эртээд би тэр талбай дээр зогсож байхад залуучууд ирчихээд "энэ муу Ардчилсан намыг ч гэсэн шатаах хэрэгтэй, алъя" гээд дайрч байсан. Би харин "та нар боль" гээд болиулж байсан шүү. Элбэгдоржийг үг хэлж байхад Элбэгдоржийн эсрэг залуучууд ч бас байсан. "Боль та нар" гээд.

Д.ИДЭВХТЭН: -Манай намын байрны үүдэнд байхад болиулахгүй яасан юм бэ?

Б.ЖАРГАЛСАИХАН: -Би тэнд болиулаад гарч ирсэн шүү дээ, дөрөв хагаст /16.30 цагт/. Тэндээс би өчнөөн юм болж байсан. Та хоёр, энэ хоёр намын дарга ер нь одоо сууж байгаад та нар учраа ол оо. Та нар үүгээр улс төр хийхээ боль. Хэн юм бэ?

Ц.НЯМДОРЖ: -За, одоо Жаргалсайхаан болноо.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Жаргалсайхан чи энд их яриад байна. Өчигдөр гэхэд бид нар бүлгийнхээ гишүүдийг, бусад хүмүүсийг тайвшруулах гэж хичнээн юм болов. Чиний орон гэрийг очиж шатаачихаад үнсэн товрог болгоход чи бол дургүйцэнэ шүү дээ...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, тэгээд яах гээд байгаа юм, та нар? Монгол Улсыг шатаах гээд байгаа юм уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, харин тийм учраас л тайван байлгах, тайвшруулах...

М.ЭНХСАЙХАН: -Тайван байлгахаа анхлан юунаас эхэлсэн юм? Түүнийгээ шийдээч ээ. Юунаас эхэлчихээд тайван биш болчихоод байгаа юм? Та нараас л болоод байгаа шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тайван байлгах гэж хэлж байна шүү дээ. Тэгээд гол нь яриад л...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та нар шийдэж чадахгүй учраас бид бүх ард түмнээр сонгогдсон Ерөнхийлөгчид хандаж байгаа юм. Энэ бид нарын эрх. Ерөнхийлөгчийн дэргэд ажлын хэсэг байгуул. Та нар Улсын Их Хурал дээр байгуулах юм бол бүгдээрээ талцаж хуйвалдаад, тэгээд улс төржөөд эхэлдэг. Түүнийг чинь би мэднэ, харсан.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгэхдээ Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг яг цаг дээрээ хүрэхэд сонгуулийн үр дүнг шалгах эрхгүй л байгаа байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Бид, нэр дэвшигчид тийшээ чинь тавьж өгөх...

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгээд нэг л биш болчихоод байна шүү дээ. Зовж зүдрээд, ингэж хэлүүлээд, тэгээд...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Лүндээжанцан дарга аа, үнэлэлт дүгнэлт өгнө гэдэг чинь юу гэж байгаа юм? Сонгуулийн үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсэг гэж хэлсэн шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, би тэр үүссэн нөхцөл байдалд гэж байна.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, Лүндээжанцан даргаас юм гарна гэж байхгүй, тэр бол худлаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Их Хуралд ажлын хэсэг гэж байгаа болохоос миний юм гэж байхгүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, Ерөнхийлөгчийн дэргэд ажлын хэсэг байгуулж байгаад шалгая.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тусдаа юм уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ерөнхий дүнгээрээ орно шүү дээ. Тэгэхдээ энэ бол эрх мэдэл хүрэхгүй шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Танд түр ажлын хэсэг байгуулах тийм эрх байдаг юм уу? Тэр хууль дүрэмд...

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Их Хурал дотроо ярьж байгаад, манай гишүүдээс гаргасан санал. Ер нь бол хоёр намын даргад хамааралгүйгээр бид өөрснөө байгуулж ажиллая гэсэн.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наад ажлын хэсэг чинь явахгүй.

Б.ЖАРГАЛСАИХАН: -Яагаад гэвэл та нарын байгуулсан улсууд чинь бүгдээрээ хоёр намын даргын хүмүүс шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Нэг юмыг л их хатуу ойлгох хэрэгтэй. Үүссэн шалтгаанаа арилгаагүй байсан цагт асуудал үлдсэн хэвээрээ гэдэг л юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наад ажлын хэсэг чинь явахгүй. Наадахаа татан буулгаарай. Би тийм шаардлага тавьж байна. Манайх орсон хүмүүсээ татаж авна.

Н.ЭНХБАЯР: -За, за.

М.ЭНХСАЙХАН: -Элбэгээ дарга аа?

Н.ЭНХБАЯР: -За ээлжил, ээлжил.

М.ЭНХСАЙХАН: -Элбэгээ дарга аа, нэгдүгээрт үүссэн шалтгаанаа дандаа хаячихаад л хоорондоо хэрэлдээд байна. Үүссэн шалтгаанаа арилгаагүй байсан цагт юм ерөөсөө арилахгүй.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм.

М.ЭНХСАЙХАН: -Түүнийг хатуу ойлгомоор байна. Үүссэн шалтгаан нь юу юм? Будлиантай сонгууль оч хаясан.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Одоо ингээд бичиг явна, хүмүүсээ татаж авна аа.

М.ЭНХСАЙХАН: -Дээр нь нэг ийм асуудал байна Элбэгээ дарга аа. 700 залуучуудыг...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хорьчихсон.

М.ЭНХСАЙХАН: -Хорьчихсон. Мэдээж тэд нарыг барихад хэцүү, зовлонтой. Юм чинь дэглэлт нь байж л байгаа. Би түүнийг ойлгож байгаа. Тэнд аягүй бол нүдэж, зодож байгаа. Би түүнийг бараг мэдэрч байна. Яагаад гэвэл би цэрэгт байсан хүн. Цэргийн дэглэмтэй байж байж тэнд хүмүүсийг барьдаг болохоос биш зүгээр тэнд аваачаад эрхлүүлж байдаггүй юм. Тэр ч ойлгомжтой байна. Гэхдээ хэллэгтээ болгоомжтой хандмаар байна, Элбэгээ дарга аа. Тамлана гэдэг улс төрийн хэллэгийг битгий гүнзгийрүүлээч ээ. Ер нь бол дэглэлт байгаа, мэдэж байна. Тэгж байж юмыг чинь барьдаг зовлон байгаа. Гэхдээ хэтрүүлчихсэн байна уу гэдэг асуудал үнэхээр санаа зовоож байна. Энэ дээр очиж үзье. Битгий бас хэтэрхий тэр хүний эмзэг сэтгэл рүү буусан юм ярь. Тэгээд тэр хэд чинь аягүй бол гараад ирнэ. Тамласан, тамласан гээд баахан юм ярина. Тэгээд л бас зовлон үүснэ шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, цагдаатай байлдана гэсэн үг шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Харин тийм, тэгнэ шүү дээ. Тийм учраас битгий хэтрүүлээч ээ. Ер нь бол дэглэлт байгаа гэдгийг би бараг ясаараа мэдэрч байна. Тэнд зодож байгаа гэдгийг бол ясаараа мэдэрч байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Цагдаа нар чинь заримыг нь буудаж алсан шүү дээ.

С.ОТГОНБАЯР: -Зодоод, тэр цагдаа нарын үйлдэл нь нотлогдсон юм уу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Элбэгдорж дарга аа, та бол Ерөнхий сайд байсан хүн, намын дарга хүн хариуцлагатай яриарай.

М.ЭНХСАЙХАН: -Бас жаахан улс төржилтөө жаахан болгоомжтой ярь аа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нотлогдож байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгж бас болохгүй ээ. Нотлож ярь.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Амь үрэгдсэн хэдийн нэг л юм байна л даа.

С.ОТГОНБАЯР: -Камер дотор зодуулсаар байгаад нас барчихсан байж уу?

Д.ЛҮНДЭЭЖАН ЦАН: -Үгүй ээ, камерт. ..

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэр цуглаанд оролцоогүй зам дээр зүгээр явж байсан хүнийг буудаад алчихсан байна шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Түүнийг чинь сая бид нар шалгуулаад, Мөнх-Оргил сайд "үгүй" гэж хэллээ шүү дээ. Одоо арай тэгж худлаа ярихгүй байх.

Н.ЭНХБАЯР: -Би зүгээр та бүхнээс хүсэхэд...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, би ганц зүйл хэлье.

Н.ЭНХБАЯР: -За.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Өө, жижиг намууд, бие даагч бид нар бол таныг ажлын хэсэг байгуул. Яагаад гэхээр та Монгол Улсын бүх ард түмнээс...

Н.ЭНХБАЯР: -Аахан. Хэд хэдэн санал гарлаа. Би үүнийг зангидаад та нараас асуучихъя сүүлд нь, би тэр саналыг ойлголоо. За Нямдорж дарга. Би тэгээд энэ гарах гарцын талаар...

Ц.НЯМДОРЖ: -Мэдэхгүй, ямар хэрэг яаж гарч, хэн шалгаж, юу тогтоох гэж байгааг. Юмыг чинь хуулийнхан л хэлдэг зүйл шүү дээ. Улс төрийнхөн бид нарын ярьдаг юм нь энэ Монгол Улсын хуульд байна. Хүний тарих руу цохиж нас барчихсан, тэр мөрдөн байцаагч нь Ардчилсан намын даргад очиж хэргээ танилцуулдаг болж байна уу?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Харъяаллын асуудал байна.

Ц.НЯМДОРЖ: -Харъяаллын асуудал яриагүй байна. Тархи цохиж хүн нас барсан тухай асуудал байгаа юм уу? Ерөнхий прокурор татаж авч шалгах ёстой шүү дээ, нэгд. Хоёрдугаарт, үүнийг хэн мөрдөж тогтоочихоод олон нийтэд мэдээлэл өгөөд байгаа юм? Үүндээ хүрч ярих юм бол би наад ажил дээр чинь арван жил улаан гараар зууралдсан хүн шүү. Наадахыг чинь шалгадаг эрхтэй, хянадаг эрхтэй, бүх юмыг нь хараад сууж байгаа байгууллага цаана чинь зөндөө байгаа. Тэр мөрдөн байцаагч нь байна, прокурор байна. Одоо улс төрийнхөн хэрэг шалгаж тогтоодог, дүгнэлтийг олон нийтэд өгдөг болох нь л дээ.

З.ЭНХБОЛД: -Би мэдэхгүй. Энэ олон нийтийн дунд ийм мэдээлэл...

Ц.НЯМДОРЖ: -Би юу хэлэх гэсэн юм гэхээр. Энэ хүнд хэцүү үед энэ замбараагүй яриагаа татаж аваач ээ. Та Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож ажилласан. Танд жирийн бид нараас илүү Монгол төрийн өмнө хүлээх хариуцлага гэж бий. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудлыг харж суух ёстой хүн. Би ч яах вэ хэдийгээр ажлаа өгөөд удаж байгаа ч гэсэн. Бидэнд энэ хариуцлагыг...

М.ЭНХСАЙХАН: -Долоо хагас /19.30 цаг/ болж байна. Хүүхдүүд рүү очмоор

байна.

Ц.НЯМДОРЖ: -Тамлалаа тамлалаа гэх юм. Би Мөнх-Оргилоос асуусан. Ийм асуудал яригдаад байх юм. Ямар учиртай юм? гэсэн. Тэр Баттулга, Батбаатар гишүүн очоод ямар ч тийм юм байхгүй гэдгийг...

З.ЭНХБОЛД: -Зөвхөн өнөөдөр, сая очсон гэж байна лээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хажууд нь цагдаа зогсоод, тамлаж байгаа нөхдүүд нь зогсоод, үг хэлүүлээд байхад юу гэж хэлэх юм бэ...

Ц.НЯМДОРЖ: -Тэр цагдаа нар чинь тамлаад байдаг юм уу, Элбэгдорж оо?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -За яаж мэдүүлэг авдаг юм, би мэднэ ээ.

Ц.НЯМДОРЖ: -Мэднэ гэж байгаа биз.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Мэднэ, мэднэ.

Ц.НЯМДОРЖ: -Ер нь бол үүнийгээ болимоор юм. Худлаа нэг юм сонсчихоод, эсвэл өөрөө зохиочихоод, дундаас нь турхирах гэж ингэж зохиол бичиж болдог юм гээд, чи болих юм биш үү? Чи Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Юунаас мултрах гээд байгаа юм? Хаанаас мултлах гээд байгаа юм?

Ц.НЯМДОРЖ: - Аан? Чи өөрийнхөө өдүүлсэн хэрэг явдлыг хаах гэж дэмий юм битгий ярьж бай.

Ц.ЦОЛМОН: -За, одоо дүгнэлт рүүгээ оръё. Дүгнэлт рүү оръё. Одоо ингээд хувь хүмүүсийн маргаан яваад...

Ц.НЯМДОРЖ: -Чи урьдчилаад дүгнэлт гаргасан...

Б.ЖАРГАЛСАЙХАН: - Элбэгээ одоо болио. Тайван сайхан ажлаа хий.

Ц.НЯМДОРЖ: - Ер нь урьдчилаад дүгнэлтээ гаргаад, түүнийгээ зөвтгөх гэж явж байгаа байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Нямдорж гуай та битгий, больчих.

Ц.ЦОЛМОН: -Та нар больчих.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Бид бол аль болохоор парламентад суудалтай нам л

гэдэг.

Н.ЭНХБАЯР: -За тайван. Ээлжээр ярь.

Б.ЖАРГАЛСАИХАН: -Би бол Элбэгдоржийг талбай дээр өдөөн хатгасан гэж ойлгохгүй байна. Элбэгдорж харин машинтай явж "Хонхны дуу" дуулж байна гээд дагуулж явж одоо тарцгаа, би Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ярьчихъя гэж хэлж байхад нь хажууд нь олон хүнтэй хамт байсан шүү. Зүгээр цаагуураа энэ хүн юу зохион байгуулсныг би мэдэхгүй. Миний нүдэн дээр яг тийм байсан шүү. Тийм учраас бие бие рүүгээ улс төр болгож ашиглах гээд байгаагаа боль.

Н.ЭНХБАЯР: -За.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ямар ч шалгалт эхлээгүй байхад Баярын тэр 29, 30-ны өдөр хийсэн мэдэгдлийг та бүхэн мэдэж байгаа. Ардчилсан нам Элбэгдорж турхирсан, улс төрийн дүгнэлтээ эхэлж гаргачихаад түүнийгээ зөвтгөх үзэл суртал явуулдаг, тэгээд ардын хүүхдүүдийг тамлаж тийм мэдүүлэг аваад, тэр ялаа тулгадаг. Одоо их хурдан шүүх рүү өгч шийдэх юм гээ биз дээ, тэр залуучуудын хэргийг. Ийм байдлаар явах гээд үзээрэй. Монгол орон ийм биш болсон шүү.

Ц.НЯМДОРЖ: -Чи галдан шатаасныг юу гэх гээд байгаа юм?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хүмүүсийг тамлаж байгаа нь зөв юм уу, хүмүүсийг алсан нь зөв юм уу?

Ц.НЯМДОРЖ: -Зөв гэж хэлээгүй байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Харин тийм.

Ц.НЯМДОРЖ: -Галдан шатаасан нь...

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Алсан эздийг олох хэрэгтэй шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи урьдчилаад, чи зохион байгуулсан гээд...

М.ЭНХСАЙХАН: -Түүний эсрэг хэн байгаа юм бэ?

Ц.НЯМДОРЖ: -Сонгуулийн хороодод Ардчилсан намын гишүүд хамгийн олон ньбайсан...

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наана чинь, хажууд чинь Отгонбаяр сууж байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Нямдорж оо, одоо болио, битгий хэрэлд. Ц.ЭЛБЭГДОРЖ: -02 цагт хэн ярьсан юм, 03 цагт хэн ярьсан юм бэ? Ё.ОТГОНБАЯР: -02 цагт Ганбат ярьсан юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -03 цагт хэн ярьсан юм бэ?

Ё.ОТГОНБАЯР: -01 цаг 30 минутанд Ганбат ярьсан юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, энэ хоёр намын хоорондын маргааны гол нь сонгуулийн асуудал. Сонгуулийг хүчингүй болго л гэж байна шүү дээ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хүчингүй болгох аргаа заагаад өг.

Б.ЭНХСАЙХАН: -Арга гээд байх юм байхгүй. Арга зааж өгөх, онц байдал тогтоох хэмжээ хүртэл, сонгуулийн юу биш...

Н.ЭНХБАЯР: -Тэгэхдээ юу яая, Лүндээ дарга аа, Лүндээ дарга аа. За, Энхсайхан дарга уучлаарай. Энэ чинь дуудаад байхад та нар бүгдээрээ дарга нар юм байна. За Элбэгдорж дарга, Нямдорж дарга, Энхсайхан дарга, Лүндээ дарга. Тэгэхээр дандаа дарга нар байна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Нямдорж гуай одоо биеэ барьчихъя тэгэх үү? Бусдыгаа бод.

Н.ЭНХБАЯР: -Жаргалсайхан дарга ч гэсэн.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чимээгүй.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Би хүний нэр барьж чи тэгсэн, ингэсэн гэж хэлүүлэхгүй шүү.

Н.ЭНХБАЯР: -За тэгэхээр одоо гарц яриач гэсэн. Та бүхэн маань сэтгэлдээ байгаа янз янзын юм, та бүхэндээ анхааруулахад аль болохоор бие биенээ хүндэтгэж, хэлэх ярихдаа соёлтой, ямар ч бухимдал байж болно. Түүнийг бид бүгдээрээ ойлгож байгаа. Аль болохоор ажил хэрэгч, цаашаа үйл явдал өрнөхөд тус болсон тийм дуу хоолойны өнгө ч гэсэн, хэлэх ярих үгээ ч гэсэн тэгж сонгооч ээ, тэгж хичээгээч ээ гэж та бүхнээс хүсье.

За, би тэгээд та бүхний ярьсан зүйлийг, Элбэгдорж дарга яахав гарцын тухай ярья гэвэл надад бас санал байна даа гээд ярих болов уу гэтэл ярихгүй байна. Тэгэхдээ ярих байх гэж найдаж байна. Өнөөдөр маргалдаж байгаа ч юм шиг, ийм нэг ойлголцохгүй ч юм шиг дуусгаад хэрэггүй байх. Та нарт өнөөдөр бэлэн байвал шийдээч, чадахгүй бол нэг унтаад маргааш цугларъя.

Ямар ч байсан энэ гарцаас бүгдээрээ л гарна шүү дээ. Түүнээс хэн нэг нь гараад, хэн нэг нь гарахгүй гээд хойшоо сууж байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр би та бүхний ярьсан саналууд дээр нэгтгээд, яах вэ дэс дарааллыг нь ач холбогдлоор нь нэг, хоёр гэж дугаарлаагүй. Ярьсан учраас л, түүнээс биш хамгийн сүүлд байгаа санал ч ач холбогдлоороо хамгийн түрүүнд байхыг үгүйсгэхгүй. Тэгээд сонгуультай холбоотой асуудлыг баахан ярилаа.

Энэ дотор миний ойлгосноор хэд хэдэн байр суурь байна. Нэгд, одоо байгаа үр дүнг нь зөвшөөрөх.

Хоёрдугаарт, хэсэгчилсэн хэсэг, хэсэг маргаантай тойргууд дээр шалгалт явуулаад, маргаан нь тогтоогдвол тэнд сонгууль дахин явуулах, санал хураалтыг дахин явуулах.

Гуравт, бүхэлд нь сонгууль явуулах гэсэн ийм гурван хувилбар байна. Би үүнийг аль нэгийг нь тэгэх ёстой гэж хэлж байгаа юм биш. Та нар ийм санал тавьсан шүү гэдгийг та бүхэндээ сануулъя.

Хоёрдугаарт, ажлын хэсэг байгуулъя. Улсын Их Хурал дээр байгуулъя, Ерөнхийлөгчийн дэргэд байгуулъя гэсэн хоёр хувилбар байна. Ажлын хэсэг байгуулахдаа дотроо бас хоёр. Нэг нь сонгуулийн будлианыг шалгаж тогтоох ажилд туслах ажлын хэсэг. Нөгөө нэг нь энэ үймээн шуугиан, эмх замбараагүй байдалтай холбогдуулж бас тодруулах зүйл байвал тодруулах ийм ажлын хэсэг гэж.

Дахин хэлэхэд нэг нь УИХ-ын дэргэд байж болно. Нэг нь Ерөнхийлөгчийн дэргэд байж болно гэсэн санал тавилаа.

(Манай Долгоржав зөвлөх тэмдэглээд байгаарай, сүүлд нь будилж магадгүй шүү).

За бүгдээрээ миний ойлгож байгаагаар бол ийм туйлширсан байдалд олон түмэн орж, хууль зөрчсөн үйлдэл хийснийг буруушааж байгаа юм байна гэж би ойлгож байгаа. Ерөнхийдөө тийм өнгө аяс эндээс гарлаа. Тэгээд үүнтэй холбогдуулж үнэхээр гэмт хэрэг хийсэн хүмүүс байвал түүнийг олж тогтоох ажлыг хуулийн дагуу хий гэсэн ийм байр суурийг бүгдээрээ баримталж байна гэж би ойлгосон. Үүнийг бүгдээрээ хаа хаанаа ойлгооч ээ гэж.

Сонгуультай холбогдолтой асуудал дээр бид нар жаахан хойшоо явуулчихсан юм байна. Тэгэхдээ яах вэ та бүхний санал гэж би хүндэтгээд ярьж байна. Сонгуулийн холбогдолтой асуудал дотор бас "сонгуулийн тогтолцоо ба сонгуулийн хороо" гэсэн сонгуулийн хороон дотроо бүр тойрог, хэсгийн гэсэн ийм зүйлийг ярьсан. Сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа их шүүмжлэлд өртөж байгаа юм байна. Их будлиантай явагдлаа гэсэн байр суурийг илэрхийлж байна. Үүнийг яах вэ? Энэ дотор эвтэй нэгдэлтэй намууд гарах ёстой гэсэн саналыг түрүүчийн хурал дээр бид ярьсан. Ерөнхийдөө зарчмын хувьд дэмжсэн боловч яг эцэслэж тохироогүй. Сая Ерөнхий сайд энэ асуудлыг бас ярилаа. Та бүхэндээ дахин үүнийг сануулъя.

За, ингээд хүний эрхтэй холбоотой асуудлыг ярилаа. Хүний эрх зөрчигдөж байгаа, зарим хатуу үг хэлэхэд тамлагдаж байгаа гэх зэргээр яригдсан. Энэ асуудлыг одоо тэр ажлын хэсэг байгуулагдаж шалгах ёстой. Мөн одоо ажлын хэсэг байгуулагдаагүй ч гэсэн хүний эрхтэй холбогдолтой үйл ажиллагаа явуулдаг хүмүүс, байгууллага, албан тушаалтнууд энэ ажилд татагдан орох ёстой, орж байгаа гэж би ойлгож байгаа. Дутуу гэж үзэж байгаа бол бүгдээрээ дахин шалгая. Та бүхнээс хүсэхэд Ерөнхийлөгч онц байдлыг тогтоосон. Тэгэхээр ч аргагүй байдалд бид тэр орой орсон гэдгийг та бүхэн маань өөрсдөө бүгдээрээ сайн ойлгож байгаа. Түүнийг ч гэсэн ойлгож, өчигдөр УИХ нь асуудлыг хэлэлцэж онц байдлыг дэмжсэн шийдвэр гаргасан. Хугацаа нь тав дахиас хагас сайн өдөр рүү шилжихэд дуусна гэсэн ийм хугацаатай.

Энэ онц байдлын үед ажиллах журам, туршлага бидэнд ер нь байхгүй юм

байна. Үүнийг цаашдаа давтах ёсгүй. Тэгэхдээ муугаар бодох юм бол бас бэлтгэлтэй л байх ёстой юм байна. Тэр утгаараа онцгой байдал байгаа гэдгийг та бүхэн маань одоо бид нар намууд журам бичиж үлдээх биш, улс төрийн зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд маань, Засгийн газар ч тэр, Улсын Их Хурал ч тэр онцгой байдалд иймэрхүү зарчим барьж ажиллах болов уу гэсэн өөр өөрийн нэг юутай болооч гэж хүсэх байна.

За, телевизүүдийн үйл ажиллагааг 4 сувгийн хэмжээнд, дөрөв ч юм уу даа одоо нэлээн олон болсон байж магадгүй, тэр хэмжээнд тав дахиас хагас сайн өдөр шилжих шөнө хүртэл түр зогсоосон байгаа. Өчигдөр Улсын Их Хурал түүнийг баталсан. Тэр зарчмаараа явах байх. Сонин, радио, вэб сайтууд бүгдээрээ ажиллаж байгаа. Хэрэв ямар нэгэн хууль бус зогсоосон, хорьсон, хязгаарласан юм байвал бид хариуцлага тооцно гэж та бүхэндээ хэлье.

За, энэ удаагийн ярианы дунд иймэрхүү гол санаанууд гарлаа гэж би ойлгосон. Тэгээд та бүхэн маань миний энэ тэмдэглэж, та бүхэнд сая танилцуулж байгаа саналуудыг оновчтой, өнөөдөр бэлэн байвал ярья. Эсвэл өнөөдөр таны хэлснийг сонслоо. Бид бас өөрсдийнхөө саналыг илүү болгоод ярья гэвэл маргааш цаг тогтоогоод, эсвэл үргэлжлүүлж ярья гэвэл хэдэн цаг хүртэл бид ярихад бэлэн байна. Би аль аль талыг хүндэтгэж байна. Хамгийн гол нь энэ зааланд л хэрүүл битгий болоосой гэж хүсч байгаа юм. Тийм учраас одоо ярих юм байвал ярилцаад өгөөч гэж.

Ц.НЯМДОРЖ: -Ерөнхийлөгч өө?

Н.ЭНХБАЯР: -За.

Ц.НЯМДОРЖ: -Энэ Хууль зүйн дэд сайд байж байна шүү дээ. Тэр хорьчихсон долоон зуун хүнийг танай цагдаагийнхан тамлаад байгаа юм уу, ер нь асуучихъя л даа.

С.ОЮУН: -Асуусан нь дээр.

Ц.НЯМДОРЖ: -Өөр намын харъяалалтай, эмэгтэй хүн байна. Тамлаад байгаа юм уу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Түүнийг нь хэлчих.

Ц.ЦОЛМОН: -Тэр талаар баримт байна уу?

М.ТӨРБАЯР: -Тэгэхээр энэ ямар ч тамласан тухай ямар ч баримт бид нарт ирээгүй, мэдээлэл ирээгүй. Өнөөдөр Батбаатар гишүүн, Гүндалай гишүүн, Баттулга гишүүн энэ хэд газар дээр нь очиж, явж үзсэн байгаа. Тэгэхээр тэр газар дээр нь явж очиж үзсэн хүмүүсээс бас тэрийг эхлээд тодруулж асуусан нь дээр байх. Бид нар чиг өгсөн. Яг нөгөө байх ёстой тийм асуудал гаргаж болохгүй, ном журмынхаа дагуу л тэр хүмүүст хандаарай гэдэг чигийг өгсөн байгаа. Яг тийм асуудал гарлаа, эрх зөрчлөө, тамлалаа барилаа гэсэн нэг ч гомдол, мэдээлэл одоогоор бид нарт нэг ч удаа ирээгүй байгаа. Тэгээд тэр өнөөдөр явсан УИХ-ын гишүүдээс бас байдлыг мэдээлэл сонсвол илүү бодитой байх гэж бодож байна.

С.ОЮУН: -Өчигдөр Хүний эрхийн комисс очсон уу? Хэзээ очлоо? Хүний эрхийн комисс очлоо гэсэн үү?

Н.ЭНХБАЯР: -Өчигдөр очлоо гэсэн мэдээллийг Улсын Их Хурал дээр ярьж байх үед өгч байсан шүү дээ. Очсон юм уу, үгүй юм уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ганц худаг, юу хоёрт очсон.

С.ОЮУН: -Өчигдөр очсон уу?

М.ГАНБОЛД: -Хэрэг шалгаж байгаа цагдаагийн байгууллагын хүмүүст эндээс би өөрөө хэлсэн юм. Хүний эрхийн комиссын хүмүүстэй ярь. Тэгээд наад хүмүүс чинь очиж яг тэр номоор нь нэвтэрч, орох барих ёстой бол та нар битгий садаа хийгээрэй. Оруул аа, үзүүл ээ. Яг тэр эрх дарх зөрчсөн үзэгдэл элдэв юм гаргахгүй ажиллаарай гэсэн. Тэгэхгүй бол болохгүй ээ, наана чинь. Өчнөөн олон зуун хүний эрх зөрчсөн...

Н.ЭНХБАЯР: -За. За ойлголоо.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Элбэгдорж дарга өөрөө очиж шалгаж болдоггүй юм уу? Хүний мэдээллээр ярьж байхаар, өөрөө очоод харчихаж болохгүй юм уу?

М.ТӨРБАЯР: -Бас болох л асуудал даа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Биеийн үзлэг, аяндаа тэр зодуулсан хүмүүс нь хэлнэ дээ. Тийм, тэгэхдээ...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Яахав танд бас..

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Бүх барьсан хүний биеийн үзлэг хийхэд мэдэгдэнэ дээ. Бүх барьсан хүмүүсийнхээ биеийн үзлэгийг хийгээд. Тэгээд...

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгэхээр чинь одоо энд үймэж байхдаа яасан улсууд байна...

Н.ЭНХБАЯР: -За тэгвэл одоо гарцуудаа бүгдээрээ ярья.

Ц.ЦОЛМОН: -Ерөнхийлөгч өө, бид нар ахиад уулзъя гэж байна шүү дээ, тийм ээ?

Н.ЭНХБАЯР: -Тийм.

Ц.ЦОЛМОН: -Тэгэхээр түүнээсээ өмнө бид нар чинь нам нам дээрээ зөвлөлдөнө. Ардчилсан намын байр суурь ямар байгаагаа сонсчихвол яасан юм бэ?

Н.ЭНХБАЯР: -Сонсчихвол, за тэгье.

Ц.ЦОЛМОН: -Эргээд бид нар уулзъя.

Н.ЭНХБАЯР: -Гарцуудын талаар та бүхэн маань ямар саналтай байна?

Ц.ЦОЛМОН: -Гарцуудын талаар ямар саналтай байгаа?

С.БАЯР: -Сонгуулиас боллоо гээд байгаа. Сонгуулиа яая гэж байгаа юм бэ?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Дотроо ярья.

С.БАЯР: -Тэгээд байр сууриа илэрхийл л дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Бид нар хоёр асуудлыг тодорхой хэлчихсэн шүү дээ. Сонгуулийн маргаантай байгаа бүх хэсгүүд дээр дахин шалгалт оруул. Дахиад түүнийг тоол.

Хоёр дахь асуудал нь сонгуулийг будлиулахад оролцсон, мөнгө цаас орсон, сонгуулийн хуудсыг нэмж хэвлэсэн, дээр нь сонгогчийн үнэмлэх нэмж хэвлэсэн, тараасан. Сонгуулийн хуудсаа 100 хувь гэж үзэж өгөөд, дахиад 10 хувийг өгсөн. Одоо тэр 10 хувь нь байхгүй байна гэж байгаа шүү дээ. Бараг бүгд санал өгчихсөн. Сонгуульд санал өгсөн хүмүүсийн дүн, сонгуулийн хуудас хоёр чинь хоорондоо мөргөхгүй газрууд зөндөө байна. Замд нь мэдээж сольсон, хавтгайтай нь сольж байгаа юм байна билээ.

Д.ИДЭВХТЭН: -Тэр хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой байхгүй юу.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм, тэр хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм шүү дээ.

Д.ИДЭВХТЭН: -Зүгээр нэг санал тоолоод өнгөрч болохгүй.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энэ бол ёстой нөгөө төрийн эрхийг хүчээр авах гэсэн тийм оролдлого шүү дээ. Энэ дээр хяналт тавиад...

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Эрүүгийн цагдаа шалгаад, эрүү үүсгэвэл үүсгээд шалгах хэрэгтэй шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Түүнээс одоо өнөөдрийн байгаа сонгуулийн хэсэг, хороог шалгаад бол бүтэхгүй л дээ.

С.ОТГОНБАЯР: -Бүтэхгүй л дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм. Яг энэ тойрог дээр, энэ хэсэг дээр гэдгийг нь гаргаад тэгээд энэ сонгуульд оролцсон намууд, бүгд тэр хөндлөнгийн ажиглагч нар ороод тэр тооллогыг хийх хэрэгтэй. Тэр нь үнэхээр сонгуулийн дүнд нөлөөлөхүйц байх юм болвол дахин санал хураах, дахин сонгуулийг явуулах байж болох талтай.

С.ОТГОНБАЯР: -Дахин сонгууль явуулахаас аргагүй, тэр ч зөв шүү.

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө?

Н.ЭНХБАЯР: -За.

М.ЭНХСАЙХАН: -Яг энэ саналын хүрээнд Цолмон дарга бид хоёр зөвлөлдөөд байсан юм л даа. Хэрвээ болдог бол онц байдал тогтоосон энэ асуудлынхаа хүрээнд өнөөдөр бүх тойргуудад санал өгсөн саналын бөглөлтийн материалуудыг өнөө шөнийн дотор цагдаа, тагнуулын байгууллага хурааж авмаар байна. Моментально.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хураах нь ч одоо өнгөрсөн...

М.ЭНХСАЙХАН: -Хураах ч юу байх вэ дээ. Зүгээр бөөгнөрүүлэх...

Д.ИДЭВХТЭН: -Халдашгүй байдлыг...

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, халдашгүй байдлын тухай биш ээ. Тэнд уже найруулга явчихсан. Тэр бол ойлгож байгаа. Гэхдээ бүгдийг нь амжуулаагүй гэж би бүрэн итгэж байна. Тийм учраас бүгдээрээ авчихаад, үнэхээр шалгая. Тэгээд ёстой бүр хэмхэлж өгье. Ингэж үнэхээр монгол төрийг алдаг гэж юм байж болохгүй.

Ц.ЦОЛМОН: -Тэр бол үнэхээр намын дарга нарт баригдахгүйгээр доогуур хийж байгаа ажил шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Тийм. Энд бид нар өмнөөс нь хэрэлдээд байгаа байхгүй юу. Дор чинь давхарга үүсчихээд байгаа байхгүй юу.

Д.ИДЭВХТЭН: -Хэсэг, тойргийн хороодын гишүүд гэдэг чинь бөөн одоо... М.ЭНХСАЙХАН: -Давхарга. Харин тийм, тийм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Өөрсдийнхөө үзэмжээр явчихсан.

Ц.ЦОЛМОН: -Одоо бол тэд нарын өмнөөс нам, намын дарга нар хариуцлага хүлээх гээд байгаа байхгүй юу. Тэгээд...

М.ЭНХСАЙХАН: -Тэгээд хэрэлдээд байгаа юм.

Ц.ЦОЛМОН: -Будлианыг хийсэн хүн, цаана нь өөр хүмүүс байж байгаа байхгүй юу.

Д.ИДЭВХТЭН: -Хэсэг, тойргийн хорооны гишүүд өөрсдөө байгаа байхгүй юу. Ц.ЦОЛМОН: -Тийм. Түүн дээр л намууд дүгнэлт хиймээр байгаа юм. С.ОТГОНБАЯР: -Шалгаад юу шүү дээ, бүх юм чинь хийгдээд дуусчихсан шүү

дээ.

С.ОЮУН: -Үгүй ээ үгүй, бас тийм биш.

М.ЭНХСАЙХАН: -Дууссан юм уу, дуусаагүй юм уу?

С.ОЮУН: -Сонгуулийн ерөнхий хороонд бүх тэр эхлээд будлиантайг нь татаад тоолж боддоггүй юм болов уу?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Сонгуулийн ерөнхий хороон дээрээ тойргийн 26 хороо чинь материалаа тушаах ёстой шүү дээ.

С.ОЮУН: -Үгүй ээ тушаадаггүй гэнэ, тэндээ байдаг гэж байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, тушаана.

С.ОЮУН: -Саналын хуудсууд нь тэндээ байдаг гэж байна.

З.ЭНХБОЛД: -Татахаа больчихсон гэнээ, тэндээ байдаг гэнэ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хаана байдаг гэнэв?

З.ЭНХБОЛД: -Аймгийн архивт хадгалдаг.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Өө.

С.ОЮУН: -Саналын хуудсууд тойрог тойрог дээрээ байж байгаа юм байна. Уг нь лацадсан л гэж байна л даа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ерөөсөө бүх тоо зөрчихсөн байна билээ.

С.ОЮУН: -Тэгэхдээ зөрсөн үгүйг нь Сонгуулийн ерөнхий хороо өөрөө баталгаажуулж гаргах ёстой байхгүй юу.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Сонгуулийн ерөнхий хороо үүнийг чинь удирдан зохион байгуулчихаад одоо яаж дахиад үнэн шударга гаргадаг юм, Оюун аа, яаж?

С.ОЮУН: -Тойрог болгон дээр тэр булхайг чинь...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Нөгөө арслангийн аманд мах хадгалж байгаа юм шиг л юм яриад байж болохгүй шүү дээ.

С.ОЮУН: -Тэгж өөрчлөхөд бас амаргүй л дээ.

Ц.НЯМДОРЖ: -Сонгуулийн ерөнхий хороо наадахыг чинь яаж үйлчилж хүлээж авдаг юм бэ?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Өө, түүнээс цаадахыг хийж байгаа за юу.

Н.ЭНХБАЯР: -За одоо сая Элбэгдорж дарга Ардчилсан намын байр суурийг илэрхийлчихлээ. Гарах гарцын хувьд иймэрхүү гарц харагдаж байна гэж ярьж байна. Та бүхэн саналаа хэлчихсэн. За ингээд бүгдээрээ өнөөдөр ямар ч байсан уулзалт хийлээ. Ямар ч гэсэн үр дүнтэй болсон байх гэж бодож байна. Тэгээд энэ гарцын талаар бүгдээрээ хамгийн гол нь тогтож ярья. Тэгэхдээ сая одоо энэ үед яригдсан, энэ онц байдалтай холбогдуулж гарч байгаа санал шүүмжлэл, мөн анхааруулж байгаа зүйлүүдийг бид штабт хэлж ажиллана. Ингээд маргааш хэдэн цаг гэх вэ? Та бүхэн маань одоо цагаа хар. Хаа хаанаа ажлаа төлөвлөж байгаа.

С.ОЮУН: -Нэг санал. Би ингэж ойлгосон байхгүй юу. Хэрэв болдогсон бол энэ уулзалтаас улс төрийн намууд богинохон ч гэсэн "уриалга" гаргаж болдоггүй юм уу? Бид нар чинь хоорондоо улс төржөөд, зөрчилдөөд байгаа ч гэсэн олон нийтийг татан оролцуулж хагаралдуулж болохгүй шүү дээ. Тэгээд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй.

М.ЭНХСАЙХАН: -Хийчихсэн шүү дээ, хийчихсэн.

С.ОЮУН: -Тийм. Тэгэхдээ одоо бид нар ямар ч байсан хууль зүйн хүрээнд арга замаа олно. Энэ өдөөн хатгалтанд цаашдаа битгий автаач. Улс төрийн намууд ямар ч байсан учраа олох гэж байгаа юм байна гэсэн тийм мессеж хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол маргааш, нөгөөдөр тэр онц байдал нь цуцлагдсаны дараа дахиад ингээд л бүгдээрээ босоод турхираад эхлэх вий дээ гэж бүгдээрээ санаа зовж байна шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Уулзаж байна гэдэг чинь өөрөө мессеж.

Н.ЭНХБАЯР: -Тийм.

М.ЭНХСАЙХАН: -Уулзаж байна гэдэг чинь өөрөө мессеж.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хоёр нам одоо болтол эв зүйгээ олоогүй байна.

Н.ЭНХБАЯР: -Тэр зөв өө, зөв.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, үгүй...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Долоо хоногийн дараа турхирч эхэлнэ дээ.

Ц.ЦОЛМОН: -Тэгж турхирч болохгүй шүү.

М.ЭНХСАЙХАН: -Хамгийн хүчтэй мессеж бол шударга ёс тогтоох л асуудал.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, харин энэ хоёр нам тэгээд байна шүү дээ.

М.ЭНХСАИХАН: -Өөр юм байхгүй. Шударга ёс тогтоож чадаж байвал бид нар бие биедээ итгэнэ. Шударга ёс байхгүй худлаа бие биедээ наадам хийгээд, яриад байвал утга байхгүй.

С.ОЮУН: -Шударга ёс руу явахын тулд нормальный нөхцөл нь байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол ахиад л...

М.ЭНХСАЙХАН: - Шударга ёсыг тогтооё л доо.

Н.ЭНХБАЯР: -Хууль зөрчихгүй байх, эв найртай байх, шударга ёсыг тогтоох барьж ажиллах гэсэн ийм үндсэн намуудын нэгдэж болох санал, зарчмуудыг сая Оюун сайдын хэлснээр би ч түрүүн уулзалтаар сануулж хэлж байсан. Та бүхэн зарчмын хувьд бүгдээрээ толгой дохиод гарч байсан. Сая Ерөнхий сайд бас энэ талаар хэллээ. Хоёр өгүүлбэр ч гэсэн бүгдээрээ өнөөдөр гаргачих уу?

С.ОЮУН: -Бид нарынхаа маргааныг...

Ц.ЦОЛМОН: -Тэгвэл нам, намын төлөөлөл нэг нэг хүн, ажлын хэсэг ерөнхийдөө ажиллаад...

Н.ЭНХБАЯР: -За, дарга нар үлдэхэд эвгүй байх.

С.ОЮУН: -Аль ч намын дарга зодуулаагүй байгаа байхгүй юу. Бүр тэр дор байгаа иргэд цагдаа нарт зодуулчихсан байхгүй юу.

Н.ЭНХБАЯР: -Энхбодд гишүүн, эндээс Отгонбаяр гишүүн ч юм уу, тэндээс Цогтгэрэл дарга ч юм уу, за тэгээд Даваадорж, Ганхуяг гээд ингээд суух уу?

Ц.ЦОЛМОН: -Өнөөдөр ажлын хэсэг хаана байгуулахыг л шийдчихэж болохгүй юм уу? Түүнийг л зарлахад бас нэг мессеж шүү дээ, ер нь бол. Улсын Их Хурлын дэргэд, Ерөнхийлөгчийн дэргэд гэсэн хоёр вариант байна шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хоёр талд жаахан яваад байгаа юм. Ерөнхийлөгч дээр ирээд намын удирдлага гээд уулзаад байгаа юм. Улсын Их Хурал дээр бас нэг ажлын хэсэг байгаа юм байна л даа.

Н.ЭНХБАЯР: -Сая л сонслоо. Тийм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгэхээр энэ ямар нэгэн хэлбэрээр асуудал шийдэх, зөвшилцөл гэдэг юм уу энэ асуудлуудыг тал талаасаа ярилцах, байр сууриа ойртуулах бүгдийнх нь хүлээн зөвшөөрчихсөн тийм юм л баймаар байна.

Энэ одоо Ерөнхийлөгч санаа зовоод, дарга нарын саналыг сонсоод, за нэг ийм чиглэл гарлаа гээд энэ чинь хоёр юм яваад байна шүү дээ. Улсын Их Хурал дээр нэг ийм юм байна. Энд бид нар нэг уулзаж байгаа нэртэй. Тэгэхээр тал талаасаа ороод, энэ ажлын хэсгийн гишүүд ийм эрх, үүрэгтэй ийм улсууд, тэгээд энд ажиллаж байгаа, нөгөө намууд нь ч гэсэн тэр ажлын хэсэгтээ тодорхой ажиллах хүрээнд бүрэн эрхийг нь өгчихсөн энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Ийм зүйл ярихаар бол эргээд намтайгаа зөвлөлдөөрэй ч гэдэг юм уу ингээд нэг тогтчихсон, нийт ард түмэнд ойлгомжтой тийм механизм байх юм болов уу гэж бодож байна.

Н.ЭНХБАЯР: -Аахан, тэгье. Тэгэхээр тэр бас зөв байх. Улсын Их Хурал дээрээ байгуулах, Ерөнхийлөгчийн дэргэд байгуулах юм уу, эсвэл Аюулгүй байдлын Зөвлөл дээрээ байгуулах ч юм уу хоёр хувилбар яваад байна. Ямар ч байсан ажлын хэсэг ямар нэгэн нам намын төлөөлөл, бас энэ асуудлыг тал талаас нь ярьчихдаг тодорхой эрх нам намаасаа авчихсан ийм субъект байх нь зөв байх.

Тэгэхдээ түүнийг яг өнөөдөр шийдэж чадах талаасаа хэцүү байх. Нам нам дээрээ ярих байх. Тийм учраас би маргааш цугларахдаа энэ дээр эцэслээд яривал яасан юм? Тэртээ тэргүй маргааш шөнө 24.00 цаг гэхэд онц байдал тэр хүртэл ажиллаж байгаа. Бараг тэр онц байдлыг дагуулж залгаж авч явах, энэ нөхцөл байдлыг нийгэмдээ аятайхан яах тийм ажлын хэсэг болж магадгүй гэж бодож байгаа учраас та бүхэн маань цуглавал яасан юм бэ?

Ц.ГАНХУЯГ: -Би нэг санал тавьчих уу?

Н.ЭНХБАЯР: -За.

Ц.ГАНХУЯГ: -Өнгөрсөн жилийн улс төрийн намуудын уулзалт болж байх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг өргөжүүлье гэсэн ийм санал албан ёсоор гарсан шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тийм ээ, тийм. Тэгэхдээ яахав хууль нь өөрчлөгдөөгүй учраас, судлах ёстой асуудал мөн. Тэр бол зөв л дөө.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ерөнхийлөгч өө.

Н.ЭНХБАЯР: -За.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ингэсэн юм аа, би нэг тайлбар хэлье. Өчигдөр нэгдсэн хуралдаан дээр ямар асуудал гарсан бэ гэхээр?

Н.ЭНХБАЯР: -Миний ойлгосноор Лу.Гантөмөр гишүүн санал тавьсан юм байна, тийм ээ?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тийм. Намуудын дарга нарыг оролцуулахаа больё. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн дэргэд улс төрийн намууд цуглаад байгаа учраас түүгээрээ явъя. Тэгээд бүлэг, зөвлөл хоёроос төлөөлөл оруулаад ингээд ажиллуулъя гэсэн ийм санаа гарч ирээд, тэгээд яах вэ янз бүрийн хэрүүлтэй, хараалтай, хоорондоо ойлголцоод, бас л олон юмыг зөвшилцөөд л ирсэн. Тийм учраас намуудын дарга нарын хувьд суудалтай намуудыг оруулъя гэсэн чинь намуудын дарга нар давхар болчихоод байна. Тиймээс Ерөнхийлөгч дээр улс төрийн намуудын уулзалт болж байгаагаараа явъя. Тал талаасаа гурав, гурван хүн оруулаад ингээд явъя гэсэн юм. Яг одоо тэрийг оруулна, энийг оруулах зөвшилцсөн юман дээр бол бага л даа. Түүнийгээ ярьж тохиролцож болно. Бид яахав гэхээр үүсэн бий болсон нөхцөл байдал, үүнээс яаж гарах вэ гэдэг юмаа тэнд ч гэсэн яриад, энд бид бүхэн хоорондоо яриад ингээд хоёр талаасаа явж болох л асуудал гэж бодсон байхгүй юу.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, болохгүй.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгэхээр та нар нэг хэсэгтээ байнгын механизм бий болгоё гэж яриад байгаа юм байна, тийм үү?

М.ЭНХСАЙХАН: -Лүндээ дарга аа, энэ сонгуульд намууд оролцсон болохоос биш УИХ-д байгаа намын бүлгүүд оролцсон юм биш. Ер нь нарийндаа бол энэ асуудлыг шийдэх гэж ажлын хэсэг байгуулах, бид нар дутуу хэлсэн байна. Ажлын хэсэг байгуулахад сонгуульд оролцсон нам, эвслүүдийн л төлөөлөгчид бүгд оролцох ёстой юм. Тэгэхгүй бол бас болохгүй. Нийгэм чинь тэгж байж консолидацид хүрнэ.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нөгөө бусад уу?

М.ЭНХСАЙХАН: -Тийм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Их Хуралд суудалтай биш.

М.ЭНХСАЙХАН: -Бид нар парламент гээд энүүхэн хавьдаа ингээд явцуураад байвал бас болохгүй. Тийм учраас үүнийг бас бодох хэрэгтэй. Улсын Их Хурал дээр ажиллаж байгаа та нар садаа л болно уу гэхээс биш юу ч хийхгүй.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Гэхдээ та сая хэллээ шүү дээ, одоо бол хүчин төгөлдөр нэг л Их Хурал байна аа, одоохондоо гэж.

М.ЭНХСАЙХАН: -Тийм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Та чинь тэгвэл гишүүдээ сонгогдсон, сонгогдоогүй гээд хуваачихсан юм уу, яачихсан юм...

Ц.НЯМДОРЖ: -Би юм асуух уу?

Н.ЭНХБАЯР: -За. Нямдорж дарга асууя.

Ц.НЯМДОРЖ: -Сонгуулийн үр дүнг ярих гэж байгаа бол наадах чинь байна шүү дээ...

М.ЭНХСАЙХАН: -Ярина шүү дээ.

Ц.НЯМДОРЖ: -Сонгуулийн үр дүнг ярих юм уу?

М.ЭНХСАЙХАН: -Ярина.

Ц.НЯМДОРЖ: -Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг сонгуулийн үр дүнг ярих юм уу?

М.ЭНХСАИХАН: -Тийм, харин тийм. Онц байдлын дараа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, Их Хурал дээр байгуулагдсан.

М.ЭНХСАЙХАН: -Аан. Их Хурал дээрх нь үү?

Ц.ЦОЛМОН: -Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг.

С.ОЮУН: -Болохгүй. Их Хурал дээр болохгүй.

Ц.НЯМДОРЖ: -Улс төрийн намууд сонгуульд орж байгаа нэг л субъект бий.

М.ЭНХСАЙХАН: -Тийм.

Ц.НЯМДОРЖ: -Нарийндаа бол бид нар Алтайтай л адилхан субъект. Тэгээд Сонгуулийн ерөнхий хороог шалгаад байдаг ажлын хэсэг гэж юу ярьж байгаа юм бэ?

С.ОЮУН: -Болохгүй.

М.ЭНХСАЙХАН: -Аан.

Ц.НЯМДОРЖ: -Энэ бий болсон нөхцөл байдлын талаар шалгах гэж байгаа бол бид нарын хийдэг ажил биш наадах чинь. Ерөөсөө л мөрдөн байцаалт явуулах гэж байгаа юм?

М.ЭНХСАЙХАН: -Тийм.

Ц.НЯМДОРЖ: -Тэнд цагдаа шалгаад, прокурор нь хянаад байж байгаа юм.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Арга замыг илэрхийлээд санал боловсруулах гэж байгаа.

Ц.НЯМДОРЖ: -Юу шийдэх гээд байгаа юм?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, арга замаа боловсруулах...

Ц.НЯМДОРЖ: -Ямар арга зам?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энэ үүссэн нөхцөл байдлаас гарах арга замыг санал боловсруулах гэж.

Ц.НЯМДОРЖ: -Энд намын дарга нар байна, нэр дэвшсэн хүмүүс байна. Сонгууль будлиантай боллоо л гэдэг асуудал ярьж байна шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ энэ чинь талбайд гарсан гол үймээний үндсэн эх сурвалж биз дээ? Тэгэхээр энэ намын дарга нар хэл амаа ойлголцсоноороо ард түмнийг тайвшруулна.

Ц.НЯМДОРЖ: -Тэр чинь болвол санал хураалтын дүнг авч үзнэ гэсэн үг. Ер нь бодитой юм хийе гэж байгаа болвол дэндүү маргаантай байгаа хэд хэдэн тойрог байх шиг байна. Үүний нэг хэсэг гурав, дөрвөн хэсгийн хорооны санал хураалтыг Сонгуулийн хороо тоолуулах ажлыг зохион байгуулах...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Гурав, дөрөв биш ээ энэ чинь.

Ц.НЯМДОРЖ: -Тэгээд түүнээс үнэхээр муу юм гараад ирэх юм бол лавшруулж шалгалт хийх юм гэж би хараад байгаа юм л даа. Сонгуулийн ерөнхий хороо чинь өөрөө бие даасан хуультай байгууллага.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Түүвэр шалгалт хийгээд.

Ц.НЯМДОРЖ: -Наадуул чинь нам бус. Хэнд ч захирагдахгүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй бол Сонгуулийн ерөнхий хороог...

Ц.НЯМДОРЖ: -Ардчилсан намын, жишээлбэл Увс аймгийн сонгуулийн хорооны дарга нь Ардчилсан намын харъяалалтай, нарийн бичгийн дарга нь Хувьсгалт намын харъяалалтай л байгаа юм. Тэр тэрийг чинь над дээр жишээ нь, нөгөө түр үнэмлэхийг чинь бичээд өгчихсөн тэр хүнд бол хэцүү л байгаа шүү дээ. Тэгэхдээ тэр хүн үүргээ л гүйцэтгэсэн.

Н.ЭНХБАЯР: -За, тэгвэл яах вэ Нямдорж дарга аа?

Ц.НЯМДОРЖ: -Гэхдээ тэр ажлын хэсэг байгуулахыг би үнэхээр эсэргүүцээд байгаа юм биш, хууль номынхоо дагуу хийх юмаа зөв олооч ээ. Буруу юм байгуулаад хаячих юм бол их төвөгтэй байдалд орно шүү дээ. Одоо жишээл нь, энэ Баянгол гэж ноцтой дүүрэг нэг байна. Нэг орой нь Баяртсайхан илүү гарчихдаг, нэг өглөө нь Эрдэнээ гарчихдаг. Үгүй ээ мөн ер бусын...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Сонгинохайрхан ч гэсэн бид нар албан ёсоор сонгуулийг хүчин төгөлдөр гэж тооцохгүй гээд татчихсан л болохоос тэнд бол тэр чигээрээ тийм л байсан шүү дээ. Сонгуулийн эхний өдөр Жаргалсайхан гарах гээд, Оюун гарах гээд байна гэсэн байдаггүй. Шал өөр хүн гарах гээд унасан, дараа нь бид хоёр байхгүй болсноо Оюун гараад ирлээ буцаад гэсэн. Тэгээд байж байсан бүгд гараад ирлээ гэсэн чинь бас байхгүй болчихсон. Ерөөсөө үзэмжээрээ явж байсан шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Сонгинохайрхан дүүрэг дээр манай намаас нэр дэвшсэн хүний саналыг сүүлийн үед шууд за, та нарын асуудал шийдэгдсэн хэрэггүй гэж байгаад өөр хүн рүү тоолоод байгаа юм. Бүгдээрээ уйлаад ирсэн. Би бол тоол тоол, тэр нөгөө тал руу нь тоол гээд л хэлчихсэн.

С.ОЮУН: -Тэгвэл та буруу юм хийсэн байна шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Зүгээр юм байна шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ одоо яах юм. Та нар угаасаа ингэж завхарч байгаа юм чинь.

Ц.НЯМДОРЖ: -Наадах чинь бол цэвэр эрүүгийн хэрэг шүү дээ. З.ЭНХБОЛД: -

Цэвэр эрүүгийн хэрэг.

М.ЭНХСАЙХАН: -Би бол бараг Оюун дээр тоол л гэж хэлж байгаа. Одоо тийм л заавар өгч байгаа.

С.ОЮУН: -Юу гэж тэгж болохгүй шүү дээ. Өөрийнхөө л саналыг авах хэрэгтэй гэдэг юм...

М.ЭНХСАЙХАН: -Тийм л өгч байгаа. Би өөр яах юм. Ийм балай юмыг чинь өөрчлөхгүй бол...

Н.ЭНХБАЯР: -Жаргалсайхан дээр тоолуулчихгүй яасан юм бэ?

Б.ЖАРГАЛСАИХАН: -Өө, тэгээд илүү гараад явчихсан юм байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ингэж яривал, ингэж сонгууль хийгээд яах юм бэ? Намуудаараа сонгууль хийгээд, бухлаа хийгээд, нам намаар нь...

Б.ЖАРГАЛСАИХАН: -Минийхийг бол Тэрбишдагва дээр л тоолоод тавиад байна гэсэн. Тэгсэн чинь болдог юм уу? Гэсэн. Чамд хамаагүй шүү, чи эндээс гар гэлээ гээд, надад мессежээр бичиж байсан шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тэгээд Жаргалсайхан гишүүн гараад явчихсан гэж үү?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Аан?

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, үгүй сүүлд нь бид нар Оюун дээр тоолуулсаар байгаад...

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэдний түмүүсийг.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Манай хүмүүсийг хөөгөөд гаргачихаж байгаа байхгүй юу,

ажлыг нь хийлгэхгүй байна гээд.

Н.ЭНХБАЯР: -Аан. Эдний хүмүүсийг. Жаргалсайхан гишүүнийг гар гэхээр нь гараад явчихсан гэж би итгэхгүй байна л даа.

С.ОЮУН: -Дахиад нэг тоолоход ядаж нэг тоолоход юм уу...

Н.ЭНХБАЯР: -Ажиглагч нар нь юм байна.

Ц.ЦОЛМОН: -Бид нараас хамаарахгүй давхарга байгаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Маш товчхон. Нэг ийм асуудал байдаг. Нямдорж даргын хэлээд байгаа дээр нэмэхэд Улсын Их Хурлаас ажлын хэсэг байна гэдэг аль ч парламентад байдаг. Түүнийг парламентаас хойш манайд ард түмний элч төлөөлөгчийн хувьд сууж байх үүрэгтэй, яаж явж байна гэдгийг хардаг ард түмний төлөөлөл энэ бүх хүмүүсийг нэг харахгүй шүү дээ. Тийм байдаг. Тэгээд бүр нээлттэйгээр тэр үр дүнгээ заавал сонсдог. Тэр хүмүүсийг дуудаж авчраад аль ч парламентын үед Бага Хурлаас хойш манайд хүртэл байгаад байсан. Тэрнийг ерөөсөө үгүйсгэж болохгүй шүү дээ. Энэ хүмүүс одоо мөрдөн байцаалт явуулах нь, УИХ-ын гишүүд шууд суугаад мөрдөн байцаалт явуулахгүй. Тэгэхдээ энэ орж ирсэн мэдээллүүд нь ард түмнийг төлөөлж байгаа элч төлөөлөгчийн хувьд тэр хүмүүсийн санаа зовж байгаа зүйлийг давхар илэрхийлээд хараад сууж байх үүрэгтэй шүү дээ. Аль ч ардчилсан парламентад байдаг заавал байх ёстой хяналтын үүрэг биз дээ? Парламентын эрх ч байна, хууль тогтоох хяналтын үүрэг нь тэгж л хэрэгждэг гэж бодож байна. Тэгээд түүнийгээ тайлагнадаг, олон түмэн, нийгэм нь хүлээж авч, анхаарч авч барьдаг тийм зүйлүүд байна. Бидний асуудал, бидний бодож ярьж байгаа юм сонсогдож байгаа юм байна, харагдаж байгаа юм байна, хяналт тавьж байгаа юм байна гэж ойлгож байна. Тэр утгаар нь л би ярьж байна.

Н.ЭНХБАЯР: -За. Түрүүн хэд хэдэн санал гарсан. Та нар ч саналаа солилц, тэгээд маргааш бүгдээрээ хэдэн цагаас цуглах вэ? Үдээс хойш 15.00 цагаас гэх үү? Үдээс өмнө Аюулгүй байдлын Зөвлөл бас хуралдах байх. Аягүй бол чуулган дээр ч Байнгын хороо хуралдаж магадгүй. Үдээс хойш Засгийн газар ямар ажилтай байгаа вэ? Шаардлага гарвал бас хуралдана шүү дээ, тийм ээ?

С.БАЯР: -Тийм.

С.ОЮУН: -Тэгье.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгье, тэгье.

Ц.ЦОЛМОН: -Болж байна.

Н.ЭНХБАЯР: -Ерөнхий сайд?

С.БАЯР: -Болж байна.

Н.ЭНХБАЯР: -Элбэгдорж дарга?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -15.00 цагаас бид нар ямар асуудал шийдэхээр ирэх вэ?

Н.ЭНХБАЯР: -Одоо нөгөө гарцын асуудлууд. Сая өнөөдөр бие биеийнхээ санал бодлыг сонсчихлоо. Тэгээд нам нам дээрээ ярих цаг бас өгье л дээ.

С.ОТГОНБАЯР: -Тийм.

Н.ЭНХБАЯР: -Бид нар иймэрхүү юм ярилаа. Үүнийгээ яах вэ? шийдэх үү, өөр ямар гарц шинэ байж болох вэ? Энэ ажлын хэсэг байгуулъя гэвэл хаанаа байгуулах вэ? гэх зэргээр нам нам дээрээ та нар ярьчих, тэгэх үү?

Б.ЭРДЭНЭБАТ: -Тэгье.

М.ЭНХСАЙХАН: -Тэгье.

Н.ЭНХБАЯР: -Маргааш 15.00 цагт цугларъя.

Хоёрдугаарт, өнөөдөр нам намаас ирсэн хүмүүсээс үлдээд, дарга нар нь бас ажил төрөл ихтэй үлдэхэд хэцүү байх, өөр хүмүүс нэг нэгээрээ үлдээд, эв нэгдэлтэй байх, энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх, аливаа хүчирхийллийн аргыг эсэргүүцэж байна гэдэг хамтарсан байр сууриа илэрхийлчихье. Тэр нь бас эргээд нийгэмд ч гэсэн зөв мессеж болох болов уу. Тэгэхгүй бол энэ чинь хоёр дахь уулзалт. Түрүүчийнх яах вэ ерөнхийдөө тиймэрхүү маягийн зарчим дээр тохирлоо гэж би мэдээлсэн боловч өнөөдөр тэр текст нь бэлэн гараад явчихвал зүгээр болов уу. Тэгэхээр би хүсэхэд эндээс эхлээд Энхболд гишүүн үлдчихвэл сайн байна. Би шууд нэрийг нь хэлээд явчихъя. За эндээс Эрдэнэбат дарга үлдэх юм уу?

Б.ЭРДЭНЭБАТ: -Отгонбаяр.

Н.ЭНХБАЯР: -Отгонбаяр дарга үлдчих. За эндээс Цогтгэрэл гараа өргөж байна. Эндээс Даваадорж сайд үлдэх нь байна.

С.ОЮУН: -Манайхаас Ганхуяг.

Н.ЭНХБАЯР: -Тэндээс Ганхуяг гишүүн үлдэх нь байна. Отгонбаяр за ингээд та бүхэн маань эндээ суугаад, энэ текстээ одоо эндээ суугаад гаргачих.

Ганболд дарга энэ үлдэж байгаа хүмүүсийн ажллах нөхцөл байдал гаргаад, цай өгөхөд туслах. Тэгээд та нар л текстээ гаргачих. Намынхаа нэрийг дор нь тавьчих. Тэгээд бүгдээрээ хэвлэл, мэдээлэлд өгчих.

Ц.НЯМДОРЖ: -Улс төрийн намын дарга нар энэ зөвшөөрөхгүй гэдэг юман дээр гарын үсэг зурах юм байгаа биз?

Н.ЭНХБАЯР: -Тийм, бид нар ингэж тохирлоо шүү дээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгсэн шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -Тэгсэн биз дээ?

М.ЭНХСАЙХАН: -Тэгсэн, тэгсэн.

Н.ЭНХБАЯР: -Түүн дээр ойлголцсон байгаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ерөнхийлөгч өө, энд гурван санаа байх ёстой болчихоод байна.

Н.ЭНХБАЯР: -За.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тайван замаар, хүчирхийллийн бус аргаар тийм ээ?

Н.ЭНХБАЯР:-Тийм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тайван замаар, хүчирхийллийн бус аргаар, тэгээд хэлэлцээрийн хэлбэрээр.

С.ОТГОНБАЯР: -Хуулийн дагуу.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгээд хууль, шударга ёсны...

Н.ЭНХБАЯР: -Ард иргэд тайван байцгаа гэсэн нийгэмдээ бас нэг тийм уриалга байх ёстой байх. Өнөөдөр зурчихна шүү дээ.

С.ОЮУН: -Өнөөдөр орой зурчихъя.

Н.ЭНХБАЯР: -Өнөөдөр оройдоо гаргаад.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Оролцсон намуудын хүмүүс нь гарын үсэг зурчих юм уу, тийм ээ?

Н.ЭНХБАЯР: -Тийм. Нам, намаа төлөөлөөд.

Ц.ГАНХУЯГ: -Намын дарга нар зурах юм уу?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэг бол нам, нам гэдэг нэрээрээ гараад явчих уу?

Н.ЭНХБАЯР: -Нам, нам гэдэг нэрээрээ орчихвол яасан юм?

Д. ЛҮНДЭЭЖАН ЦАН: -Нам, нам гэдэг нэрээрээ л явчихъя.

С.БАЯР: -Тэгээд нэртэй устай, даргатай...

З.ЭНХБОЛД: -Намын дарга нар зурах ёстой.

Н.ЭНХБАЯР: -За тэгье, тэгье. Намын дарга нар руугаа эргэж утасдаад л шаардлагатай бол намын дарга нар заавал үзье гэвэл ирж үзэж болно. Эсвэл утсаар текстээ уншиж танилцаад гарын үсэг зурчихъя, тэгэх үү? Тэгэхдээ яваад өөр өөрсдөө зуруулаад өгчихөөрэй.

Долгоржав зөвлөх, Ганболд дарга хоёр тойруулаад яваад зуруулчих тэгэх үү? Тэгэхээр Цолмон дарга, Жаргалсайхан дарга, Оюун дарга, Эрдэнэбат дарга хаана байх нь вэ түүнийгээ өөрийнхөө хүмүүст сайн хэл.

Ц.НЯМДОРЖ: -Намыг төлөөлж гээд боловсруулахад оролцсон хүмүүс нь зурчих.

С.ОЮУН: -Үгүй ээ, үгүй дарга нар нь зурсан нь дээр шүү дээ.

Н.ЭНХБАЯР: -За ингэж тохирлоо. Намын дарга нар гарын үсэг зураад, энэ төлөөлж оролцсон хүмүүс бол тэр текстээ боловсруулъя. За их баярлалаа. Ингээд маргааш 15.00 цагт бүгдээрээ уулзъя гэснээр энэ удаагийн уулзалт 19.45 цагт өндөрлөв.

Энэ өдрийн уулзалтанд:

-Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр,

Монгол Улсын Их Хурлын дарга Данзангийн Лүндээжанцан,

Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Санжаагийн Баяр,

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Маньбадрахын Г анболд нар оролцов.

Энэ удаагийн уулзалтанд улс төрийн намуудаас: 

-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга -Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дарга -Улсын Их Хурл ын дэд дарга

-Ардчилсан намын дарга

-Ардчилсан намын УЗ - ийн гишүүн

-Эх орон намын дарга

-Эх орон намын ЕНБД

-Эх орон намын УЗ-ийн гишүүн

-Иргэний зориг намын дарга

-Иргэний зориг намын дэд дарга

-Иргэний зориг намын УТЗ-ийн гишүүн

-Иргэний зориг намын УТЗ-ийн гишүүн

-Бүгд найрамдах намын дарга

-Бүгд найрамдах намын ЕНБД -ҮШН-ын даргын үүрэг гүйцэтгэгч -ҮШН-ын ЕНБД -ҮШН-ын УЗ-ийн гишүүн Мөн дараах хүмүүс зөвлөлдөх уулзалтад байлцав. Үүнд:

Я.Долгоржав    -Ерөнхийлөгчийн ТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч

Б. Болд-Эрдэнэ -Ерөнхийлөгчийн ТГ-ын ХМ-ийн албаны дарга

С.Цэдэндамба -Ерөнхийлөгчийн ТГ-ын зөвлөхүүдийн ажлын албаны дарга

Жич: МҮОНРТ-ийн сэтгүүлч Алтангэрэл, Монголын радиогийн сурвалжлагч, оператор нар сурвалжлага хийсэн болно.



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРААС УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН УДИРДЛАГАТАЙ ХИЙСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН 2008 ОНЫ 7 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН

ХУРАЛДААНЫ

Тэмдэглэл

Улаанбаатар хот

Бүрэн эхээр нь татах  линк

http://share.aiax.mn/seo/download/2012.04.12 SECRET  bmwarez.blog.gogo.mn.doc

эх сурвалж:цаг.мн

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
novsh (зочин)

tand setgegdel torohgui bna gejuu 1000 hun unshchaad 1 setgegdel alga kkk BYAR ZAILAA

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)