BMWAREZ BLOG : Онч мэргэн үгсийн цуглуулга /Хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм/

Би буруу санаагүй бол https://www.facebook.com/mgl.aphorism энэ хуудсыг хөтлөгч нь https://www.facebook.com/jamuh999 Жамух гэж санаад байна.За би түүний блогоос нийт ГОГОчиддөө Онч мэргэн үгсийн цуглуулагыг хүргэж байна. Доорх бол ердөө тал нь шүү.

Уналтаасаа ололтыг хай
Уураасаа уучлалыг хай
Зүрхнээсээ зөвийг хай
Өөрөөсөө өөрийгөө хай
Өрөөл бусдаас алдааг битгий хай
Хардалтаасаа хайрыг хай
Харин тэгж чадвал
Амьдарлаас
Аз жаргалыг чи олно

Сэтгэлд сэвгүй хайр гэж байдаггүй
Сэтгэл нь сэвтээгүй хүн гэж байхгүй - Солонго

Нэр төрөө худалдаад баяжихгүй. - Бовенарг

Мөнгөнд дурлах тэр үед хүний “аз жаргал”-г олж харах хайрын нүд нь сохордог. - Б.Энхмандах

Хэрэв хууль ЯРЬДАГ байсан бол хамгийн түрүүнд хуульчдийн талаар гомдол мэдүүлэх байсан. - Галифакс

Хэн нэгэн чиний улыг долоож байвал, хазаж эхлэхээс нь өмнө гишгэж орхи. - Поль Валери

Ядууралтай тэмцэх гэж оролдсоноос ядуурах дуртай сэтгэлгээтэй нь тэмц. - Ш.Түмэнөлзий

Та надад нэг хором өг. тэгвэл би танд сая доллар өгье. - Форд

Салхи уудам зайд чөлөөтэй зорчиж байж цэвэршдэг. - Бо Цзюй И

Хэрэв дайсан чинь магтаж байвал, хөөрхий чи тэнэг алхам хийжээ. - Август Бебель

Зоригтныг аз хиймор дагаж явдаг - Август Бебель

Гуталчин хүн гутлаасаа дээгүүр хэргийг бүү шүүг. - Апеллес

Шударга үнэн нь мэргэн ухааны судрын эхний бүлэг юм. - Thomas Jefferson

Эх орон минь миний төлөө юу хийх вэ гэж бодохын оронд би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж бод. - Жон Кеннеди

Ирээдүйг мэдье гэвэл өнгөрснийг судал. - Күнз

Хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм. - Бенжамин Франклин


Дадал зуршлаас илүү хүчтэй зүйл гэж үгүй. - Овид

Залуу эмч, хөгшин үсчинээс болгоомжил. - Бенжамин Франклин

Олон номтой байна гэдэг чухал биш, харин сайн номтой байх нь чухал. - Сенека

Шашин үүссэн цагаасаа хойш хүний оюун ухааныг хязгаарлаж саад болсоор ирсэн. - Shopenhauer

Үнэнийг эрхэмлэдэг хүн бурханыг үзэн яддаг. - Shopenhauer

Хүний гарт байгаа юмнаас толгойд байгаа юм илүү чухал. - Shopenhauer

Алтыг галаар, эмэгтэй хүнийг алтаар, эр хүнийг хүүхнээр сорьдог. - Seneka

Хэн нэгний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй дээр зүйл. - K.Tilie

Зэр зэвсэг хангинаж байхад хууль дүрэм амаа хамхидаг. - Цицерон

Чамайг хэрхэн угтан авах нь бус үдэн явуулах нь чухал.

Та дэлхий ертөнцийг ямар байлгахыг хүсч байна, түүнийг л хий. - Mahatma Gandi

Цаг хугацааны үнэ цэнийг мэд, мэдэр. Битгий дэмий өнгөрөө, битгий зогс, өнөөдөр хийнэ гэсэн ажлаа маргааш гэж битгий тавь. - Earl of Chesterfield

Хийж байгаа ажил чинь үнэхээр чухал, хэрэгтэй эсэхийг өдөрт дор хаяж гурван удаа өөрөөсөө асууж бай. Асуултынхаа хариултаараа та өөрийнхөө амьдралаа цогцлоон бүтээнэ. - Lee Jampolsky

Битгий бусдын гаргасан зам харгуйгаар яв. Үүний оронд ямар ч замгүй газраар явж бай. - Ralph Waldo Emerson

Ямар ч алдаа гаргаагүй хүн юу ч хийгээгүй байдаг. - Theodore Roosevelt

Бид чадна. Яагаад гэвэл бид “чадна” гэж бодож байгаа учраас. - Virgil

Амжилтанд хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг юм. Гэхдээ тэд ирээдүйд гарах амжилтынхаа төлөө байнга тэмцдэгт гол учир нь байгаа юм. - Brian Tracy

Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр - Томас Фюллер

Хүнд чухал биш гэсэн өдөр байж болохгүй. - Alexander Woollcott

Аливааг эхлүүлэх нь түүнийг төгсгөхөөс хамаагүй амархан.

Хүнд чи тус болсон бол дуугүй яв. Хүн чамд тус болсон бол ярьж яв - Б.Лигдэн

Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...

Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй...

Я.Корчак

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү үр

Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.

В.Фраклин

Уншвал ухаан баяжина
Уурлавал стресс баяжина
Хайрлавал сэтгэл баяжина
Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина
Зовлонг давахад тэвчээр баяжина
Зориглоод хийхэд амжилт баяжинаа..

цаг алдана гэдэг аажмаар амиа хорлож байна гэсэн үг

Бэрхшээл дунд ч боломж байдаг ...

Эргэлзэнэ гэдэг хүч чадлаа алдана гэсэн үг ...

Хүн юу хийж байгаагаараа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулдаг ...

Хүнийг хийсэн бүтээснээр нь үнэлж цэгнэ ...

Өглөө босохдоо юу хийх вэ, орой унтахдаа юу хийсэн бэ гэж өөрөөсөө асууж сур ...

Ямар ч ажлын хамгийн хэцүү нь эхлэл ...

Туйлбартай байх нь амжилтын үндэс...

Итгэл найдвар гэдэг хамгийн сайн эмч....

Хүний оюун санааг эмчлэхгүйгээр биеийг эмчилж болдоггүй ....

Архи гэдэг ууж байгаа хүнээсээ өшөө авагч ....

Бусдын түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгохгүй ....

Удаан бодсоноор сайн шийдэлд хүрдэггүй....

Хэн чимээгүй байж чадахгүй байна тэр удирдаж чадахгүй....

Бамбар тод асах тусам хурдан унтардаг....

Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн ЧУХАЛ...

Муу юмыг их ч бай, бага ч бай хийх ХЭРЭГГҮЙ....

Аугаа ихийн өмнө бөхөлзөх биш харин түүнийг давж гарахыг эрмэлзэх хүний мөн чанар...

Өдрийг оройд нь амьдарлыг төгсгөлд нь дүгнэж бай....

Бурханаасаа айхын оронд өөрөөсөө АЙХ хэрэгтэй ....

Хагацал бага хайрыг унтрааж их хайрыг өдөөдөг. Яг л салхи лааг мөхөөж түүдгийг ноцоодог шиг. - Наполеон Бонапарт

Унасан морь гижигээ хүрвэл
Эс үргэвч өшиглөх
Удаан ханилсан нөхөр уураа хүрвэл
Эс ноцолдовч хэрэлдэх....

Баяссан бүгд тусыг эрнэ
Гомдсон бүгд хорыг эрнэ

Уургач морио удаан битгий уна
Учирсан нөхөртөө уйдах үгс бүү хэл

Мэдэвч нуудаг,
Чадавч тусалдаггүй,
Асуувч хэлдэггүй,
Ававч ханадаггүй,
Аргадавч баясдаггүй,
Тийм хүмүүст бузгай эрдэм хичнээн байвч
Усгүй газрын ногоо мэт хүртэмжгүй тул бушуу холд.

Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ
Буруу сэтгэлтэй хүн зөв үгийг ч хардана

Буян сайтай хүнд бурханы туяа тусдаг
Нойтон чийгтэй газраас ногоо жимс ургадаг

Өөдгүй үг хэлэх гэвэл үхсэн хүн шиг дуугаа хорь

Өөрт тустай үгсийг амны уншлага мэт давтаж яв

Энэ бие зээлийн байшин мэт
Энэ нас зүүдний үзэгдэл мэт

Хамаг сайн сайхан бүхнийг тэжээн тэтгэгч халамжит эх бол цаг хугацаа мөн. - В. Шекспир

Боловсрол гэдэг нь хувь заяаныхаа хувилбарыг давж туулах чадвар мөн. - Ж.Хиббен

Өнгөрсөн үетэйгээ зөвлөлдөж, өнөөдрөөрөө амьдарч, ирээдүйнхээ төлөө ажилла. - Гоголь

Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. - У.Черчилл

Уйтгар гунигийг давах хамгийн сайн арга нь ямар нэгэн зүйл сурч эхлэх явдал юм. - Виндаяр

Ялагдал бол чухал биш. Ялагдчихаад сэргэж босох нь чухал. - В.Ломбарди

Сайн төлөвлөгөөг яг одоо хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй илүү. - Ж.Паттон

Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна. - Хонда Соичироо

Сэтгэл санаагаа өөрчилбөл үйл хөдлөл өөрчлөгдөнө
Үйл хөдлөл өөрчлөгдвөл дадал зуршил өөрчлөгдөнө
Дадал зуршил өөрчлөгдвөл зан ааш өөрчлөгдөнө
Зан ааш өөрчлөгдвөл хувь тавилан өөрчлөгдөнө. - Хасүнүма Бүнзоо

Өтлөхгүй юм шиг яваад Өнгөрсөн хойно нь харамсах. - монгол ардын зүйр үг

Номноос салдаггүй хүний мэдлэг их
Нойрноос салдаггүй хүний зүүд их. - монгол ардын зүйр үг

Агуу хүнийг жирийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар нь тодорхойлно. - Т.Карлэйн

Хууль нь мэднийг бусдаас хамгаалаад зогсохгүй өөрсдөөс маань ч хамгаалдаг.

Хэл хэдий хурц боловч завжаа цоолж чадахгүй
Нүд хэдий гэгээн боловч духаа олж үзэхгүй. - монгол ардын зүйр үг

Альваа бэрхшээл нь түүнийг давах боломжийг бий болгож байдаг. - Далай лам
Өөртөө итгэ.Та бодож байгаагаасаа ч илүү ихийг мэдэж байгаа.

Бодлоо хурцалбал зуршлаа захирна.
Зуршлаа хурцалбал хувь тавилангаа захирна,.

Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй.
Хийж чаддагүй зүйлдээ өөрийгөө сорьж үзэхэд та өснө.

Дуугүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт болдог

Дуугүй байна гэгч ухааны илрэл биш боловч тэнэг бус гэдгийг харуулна

Уур уцаарыг хайр сэтгэлийн адил үг хэлгүйгээр ойлгож болно. / Пер Фабиан Лагерквис /

Хүнийг мэдье гэвэл зан аашийг нь үз. Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз.

Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.

Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй.

Хэрвээ тэр алдаа гаргаагүй бол, бүр багыг хийх байсан.

Тэнэг ярьснаас ухаантай жимийсэн нь дээр.

Хүн хаана байх хувьтай байна, тийшээ л очдог. Гагцхүү тэр яагаад тэнд хэрэгтэй болсноо хэзээ ч мэддэггүй.

Гайхамшгийг хүсч буй хүнд тэвчээр хэрэгтэй.

Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.

Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.
Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал.
Күнз

Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян. Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн. Харин та үүнийг уншаад баярлаж байгаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм. Тиймээс одоо байгаа зүйлдээ бүү гутарч амьдраарай

Хүн мэддэг бүхнээ ярих албагүй
Харин ярисан бүхнээ мэддэг байх хэрэгтэй.

Үнэнийг хайгч хүн ямагт харанхуйн гүнд тэнүүчилж явдаг.
Жуанз

Айвал бүү хий
Хийвэл бүү ай!

Хүн юу бодно, яг түүн шигээ хүн байдаг.

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр. Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.

Хэнд эрдэм буй болбоос түүнд тус бий. Хэнд эе бий болбоос түүнд нөхөр буй

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог.

Алт ховор учир үнэтэй байдагын адил
Амьдрал үнэтэй учир богино байдаг

Туйлын зорилго гэгч зам заагч од мөн. Тийм одгүй бол барьсан чиггүй, тийм чиггүй бол амьдрал үгүй.

Гэгээрч боловсорсон ард түмний жинхэнэ эр зориг нь Эх орныхоо тусын тулд амиа өргөхөд бэлэн байхад оршдог.

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш

Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.

Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар.

Даамал сайтай газрын газрын ажил сайн
Данс сайтай газрын сан сайн

Хүнд ядуу байх гутамшиг биш, мэдэхгүй, чадахгүй байх л гутамшиг

Гайхамшгийг хүсч буй хүнд тэвчээр хэрэгтэй.

Бэрхшээл зовлон тохиолдоход өөрөөс чинь илүү хүнд нөхцөлд байгаа хүний тухай бод

Хуучин юм хэзээ ч хуучирдаггүй, шинэ юм л хуучирч мэднэ

Хүний амьдрал гэдэг далай тэнгистэй адил юм. Энэхүү далайд сэлэхгүй бол живэх аюул бий

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.

Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд!

Урьдаас мэд

Угтаж бэлд
Тэсч үлд

Хамгийн сайхан нь юу гээч. " Хүссэндээ хүрэх. "

Олон үгийг тэвчиж ончтой зөв ярьж бай.

Алдар хүнд гэдэг их ашиг муутай бараа даа. Их үнэтэй хэрнээ хадгалах ая даадаггүй.

Эзэн хичээвэл заяа хичээнэ. хэлж явахад хамгийн үнэн үг шүү

Хүссэн бүхэндээ хүрэхийн тулд
Хяссан бүхнээ давж сур !

Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг.

Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь. :)

Найрлаж суугаа нөхөдрүүгээ биш, зовлонд унасан нөхөдрүүгээ л бүхнээ орхин яарах хэрэгтэй.

Хүмүүжил бол нэг бодлын шинээр төрөх үйл явц.

Амьдрал бол боломж, түүнийг бүү алд.
Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир.
Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл.
Амьдрал бол хайр, тиймээс хайрла.
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул.
Амьдрал бол оньсого, түүнийг таа.
Амьдрал бол амьдрал, түүнийг авар.
Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ

Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд
Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд
Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд

Хурц үгнээс ул мөр үлддэгсэн бол бид цөмөөрөө нил шарх сорви явах сан.
Шекспир

Бодлоггүй амлалт олширвол итгэл төдий чинээ алдарна

Үнэн үг уран гоё байдаггүй.
Лаоз

Амласан л бол түүндээ хүрдэг байх хэрэгтэй.

Бусдаас хариулт шаардахын тулд эхлээд тодорхой асуулт тавь
Солон

Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай.
Солон

Ирэх цагийн төлөө бүхнийг тэсч хүчирхэг хэвээрээ үлд.

Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч.

Их санаа хад мөргөнө
Их идүүр хоол мөргөнө
Их зант босгондоо мөргөнө

Зориглож хийхгүй бол хэзээч хүссэндээ хүрэхгүй.

Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлд эзэн болох гэсэн 3 зарчмыг мөрд

Жолоогүй морь, зорилгогүй хүн

Тэнэг үгүй бол мэргэн үгүй

Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал

Хүнд учирч болох хамгийн том гарз бол цагийн гарз.

Мөнгөөрөө хөрөнгө оруулахаасаа өмнө цагаараа хөрөнгө оруул .

Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал, чамайг алтаар мялаана
Эс тоож, сохор зоос шиг хандвал
Эргээд, амьдрал чамайг бас
Элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ.

Удаан бодсон хүн тэр бүр зөв шийдвэр гаргадаггүй

Хэн нэгэн уруудан уруудсаар байна
Хэн нэгэн нь өгсөн өгссөөр явна
Аль аль нь ажил үйлсээрээ - Хитопадешит

Бяр чадалтай байх сайхан Ухаантай байх бүүр ч сайхан
(M.Горький)

Сод авьяас бол "1% yр чавдар. 99% нь хүч хөдөлмөр." (А.П.Чехов)

Эр зориг хувь заяаны цохиолтыг юу ч биш болгодог (Эдисон)

Бардамнал бол дорой хүмүүсийн тайвширал {Стефан Цвеиг}

Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. Платон

Ухаангүй зориг бол хулчгар зангийн нэн өвөрмөц хэлбэр (Франклин)

Бусдын нууцыг алдана гэдэг урвалт
Өөрийнхөө нууцыг задлана гэдэг мунхаглал
(Сенека)

Аливаа үндэс муутай ажил дампуурлаар дуусдаг (Ф.Достоевский)

Амжилтанд хүрсэн хүн бүрт сайн төлөвлөгөө, хүч хөдөлмөр байдаг бол амжилтгүй хүн бүрт хэлэх нэг шалтгаан заавал байдаг байна.

Хүн болгон уурлаж болох бөгөөд энэ нь амархан юм. Гэхдээ зөв хүндээ, зөв хэмжээгээр, зөв цагтаа, зөв шалтгаанаар, зөв уурлах гэдэг хялбар байдаггүй.

Бусдаас хэр дээгүүр байх чинь огтхон ч хамаагүй. Хамгийн чухал нь та өчигдөр байснаасаа хэр дээшилсан бэ? гэдэг чинь!”

Залуу нас хэрхэн дуусдагийг хэн ч анзаардаггүй, харин нэгэнт дууссаныг ямар ч хүн мэддэг.

Дайснаа уучлах нь их хүний шинж, харин тэднийг мартах нь хамгийн тэнэг хэрэг.

Ирэг тарган бол хот баян
Иргэн баян бол улс баян

Дөч хүрсэнийг сургаж болдоггүй
Дөрвөн нохойг тууж болдоггүй

Дуулсанаа хэлдэггүй эрдэмтнээс
Дуугарч явдаг тэнэг дээр

Дэлгэрэх хаврын ирэх нь эрт
Дэгжих айлын босох нь эрт

Өөр бусдыг хүн гэж үздэг болсон тэр цагаасаа л чи өөр хүн болж эхэлнэ (Гетё)

Бусдыг хүнтэтгэх хүндэтгэлээ хялбархнаар алддаг зантай хүн юуны түрүүнд өөрийгөө хүндэтгэхгүй байгаа хэрэг юм. (Д.Пирсарев)

Нөхөрөө ганцаараа байхад нь зэмлэ Олны дунд магт (И.Гетё)

Эд хөрөнгө найз нөхөр биш Харин найз нөхөр эд хөрөнгө (Солон)

Хэлсэн бүхэн худал Хийсэн бүхэн үнэн (В.Иннжанц)

Зорилгоос буцах зам мянга, харин тvvн рvv хөтлөх зам ганцхан байдаг -- Монтень

Амьдрал гэдэг тоос хөдөлгөн явах, амьд явахын нэр биш. Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэж, зүтгэхийн нэр юм (Л.Түдэв)

Хүмүүсээс өө сэв, сул талыг бус үргэлж ариун сайханыг эрж бай (Лодойдамба)

Бэрхшээл бүрийн цаана бидний зорилго бий

Гэрийн чимэг гэргий, эрийн чимэг морь

Ерөөлтэй хүн ерөөлд
Заяатай хүн замд

магтаалаар дүүрэн амьдралд хүүхэд бусдийг үнэлж сурдаг.
урмаар дүүрэн амьдралд хүүхэд өөрөөрөө бахархаж сурдаг.

чамайг чин сэтгэлээсээ инээмсэглүүлж чаддаг зүйлд сэтгэл болоод цаг зав гаргаарай,

хэрвээ та ханидаа хайртай бол,мөн санаа тавидаг бол амьдралын богинохон дурэмд бүү баригд,хурдан уучил тэгээд удаан үнс, үнэнээсээ хайрла.

Бага зүйлд хэтэрхий автсан хүн их зүйл бүтээх чадваргүй болчихдог

Тэвчихийн аргагүйг тэвчихийг л тэвчээр гэнэ

Дуулсан нь чихэнд үзсэн нь нүдэнд

Ертөнц өнгөөр бурхан чимгээр

Залуу хүн завгүй
Зандан мод яргүй

Бурхан чамд амь өгдөг. Хүн чамд амьдрал өгдөг

Өөрийг минь даган хувирч, толгой дохих бүрийг минь давтдаг нөхөр хэрэггүй.Үүнийг сүүдэр минь илүү сайн хийнэ

Хамгийн том алдаа бол алдаа гаргахаас айх юм

Тул загасанд үерт голын ширүүн урсгалыг сөрж байхад аз жаргалтай байдаг. Харин түүнийг цулбуурт, алган мэтийн загасууд онгирч байна гэж боддог...

Буруу ойлгосноос огт мэдэхгүй байсан нь дээр


Шударга байна гэдэг манай эрин үеийн цорын ганц дээд зиндаа

Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй харин аз жаргалтай өдрүүд л гэж байдаг

Хэлэх үгээ сонго
Хэнд хэлхээ шийд
Хэзээ хэлхээ товло
Хэрхэн хэлхээ тунгаа
Тэгэж байж амнаасаа унагаа

Эд хөрөнгө найз нөхөр биш Найз нөхөр эд хөрөнгө

Амьдрал бол уул юм Бид удаан авирч түргэн урууддаг

Хүн энэ хорвоод баяжихын тулд биш Жаргахын тулд амьдардаг

Алдааг минь зөв зааж байгаа хүн миний багш. Амжилтыг минь зөв тэмдэглэж байгаа хүн миний анд нөхөр. Надад худлаа ярьж буй хүн миний дайсан.

Уур хилэнгээ захирах нь Ухаантай хүний явдал Уучилж өршөөж чадах нь Уужим сэтгэлийн илрэл

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.

Хүн болгонд тэнэг бодол төрдөг. Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй.

Алдсан сумыг агаарт зогсоож болдоггүйн адил Амнаас гарсан үгийг арчаад арилгаж болдоггүй.

Хөл нурууний шулуунд чинь биш Хөмсөг нүдний сайханд чинь ч биш Гагцхүү хүнийг хүндлэх ганцхан тэр чанараар чинь Хүмүүс чамайг хайрлах болно

Ямар ч утгагүй шал дэмийг бурчихаад Ярзайтлаа инээдэг алиа салбадай нар Хорвоогийн мянга мянган тэнэгүүдийн Хошногонд явдгаа эс эгээрнэ.

Хүн хоёр амьдарддагүй. Гэтэл нэг ч удаа амьдарч чаддаггүй хүн олон бий.

Хайртай хүнээ санаж ганцаардах нь Хайргүй хүнтэй хамтдаа байснаас хамаагүй дээр

Хайртай хүнээ мартах гэж оролдох нь Хэзээ ч танилцаагүй хүнээ санах гэж оролдохтой адил

Хайртай хүнээ мартах гэж оролдох нь Хэзээ ч танилцаагүй хүнээ санах гэж оролдохтой адил

Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.

Better be born lucky than rich.
Царайтай төрснөөс заяатай төрсөн нь дээр

Монгол гэдэг нэр бидний төрсөн заяа, амьдын гавъяа, бидний өмч, бидний хувь тавилан

Буурлын үгийг сонсохгүй бол буцлах ч үгүй, болох ч үгүй

Санаа гэдэг ургац цагт нь хураах хэрэгтэй

ухаантай хариулт авахыг хүсвэл ухаантай асуулт асуу

Тэнэг хүн өөрийн биер туулж ухаардаг Ухаантай хүн бусдын алдаанаас суралцаж ухаардаг

Зоосон дээр тулсан нөхөрлөл хэврэг
Зовлон дээр байгуулсан жаргал бат

Агуу хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзвэл боломжгүй замаар ч замнадаг

Ялагдал бол чухал биш. Ялагдчихаад сэргээд босох нь чухал.

Залуу хүмүүстэй өндрөөс харьцаж болохгүй, насанд хүрээд тэд гарамгай хүмүүүс болж магадгүй

Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй

Хүн бүхэнд тэнэг бодол төрдөг Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй (Башир Ибнбурд)

Чамайг хурцлан билүүдэж Чанадын хатуу тэмцлийн Ган хатыг зүрхэнд чинь дархлагч Ганцхан их ачтан бол чиний өрсөлдөгч бөлгөө

Цаг хугацаа бол ухаан сууж ,улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн үнэт бэлэг аж. Томас Манн

Амьдралд хэцүү асуудал зөндөө тулгарна. Гэвч шийдвэрлэгдэхгүй асуудал гэж үгүй. Бурхан чамд хаалга онгойлгож өгөхгүй байсан ч цонх нь онгорхой байдгийг байнга санаж яваарай!

Таны нууц задарсан аваас та өөрөө л буруутан Өөрийнхөө цээжинд цоожилж чадаагүй үгээ Өрөөлийн аманд тогтоно гэж эндүүрсэний гай

Хамгийг ялах зориг Хатуу чанд тэвчээрт оршино Хамгийг татах аугаа хүч Хайрлах өршөөх сэтгэлд оршино

Юм юманд тэмүүлэх аваас Юу ч үгүй хоцрох нь олонтаа Хэн хүнгүй сээтэгнэх аваас Хэнд ч хэрэггүй хаягдах нь олонтаа

Уур инээд 2 өдөртөө хосолж байвал Учрал хагацал 2 жилдээ дүйж байвал Өсөх уруудах 2 дүндээ дүн байвал Өөрийгөө та жаргалтайд тооцож яв

Хутга элэгдэх тусмаа гэдийдэг Хүн хөгшрөх тусмаа бөгтийдөг

Хэн хүнтэй үг ярина гэдэг хэрэг дээрээ тулалдаан юм Халуун хүйтэн ямар ч зэвсгээс хатуу зөөлөн үг хүчтэй Үгээр хүнийг захирч болно үхүүлж ч болно сэхээж ч болно Шалдлуулж инээлгэж уйлуулж болно шархлуулж бас эдгээж болно....

1 идэх хоол хугас өдрийн хань 1 өмсөх хувцас хагас жилийн хань 1 олдох нэр бол хамаг насны хань Нэр үлдэж бие үхдэгийг бүү март

Чи хэр удаан явах нь хамаагүй хамгийн гол нь зогсохгүй л байх хэрэгтэй

Бидний мэдэх зүйл маань хязгаартай,мэдэхгүй зүйл маань л хязгааргүй.

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь, харин ярьж байгаа бүхнаа дандаа мэдэж бай

Амьдралд ганцхан тохиолддог, гэхдээ эргэж ирдэггүй гурван зүйл
* үг, боломж, цаг хугацаа*
Амьдралд бүрэн баталгаатай байж чадахгүй гурван зүйл
*зүүд мөрөөдөл, амжилт, аз*
Амьдралд гайхамшигтай хүн болгодог гурван зүйл
*нөр хөдөлмөр, чин сэтгэл, амжилт*
Амьдралд хамгийн үнэ цэнэтэй гурван зүйл
* хайр сэтгэл,өөрийгөө хүндлэх, хүндлэл, найз нөхөд*
Амьдралд алдаж болохгүй гурван зүйл
*энх тайван *итгэл найдвар* шударга чанар
Хүний хөнөөдөг гурван зүйл
* шунал, бардамнал, уур хилэн*

Аливаа хүн хөгшин залуу эсэх нь өөрийгөө хэр мэдэрч байгаагаас хамаарна. - Томас Манн

Надад Сувдан санаанууд гэдэг ном орос дээр бий. Гайхалтай ном. Завтай бол орчуулж энд тавих юмсан.
Чи амьдралд хайртай юу? Тэгвэл цагийг бүү үр. Цаг хугацаанаас амьдрал бүтдэг юм шүү дээ. Б. Франклин

Цагийг хэмнэж болох ч зогсоож болохгүй!

Аливаа зүйлийг хийхэд
Эхлэл хэсэг нь хамгийн хэцүү
Эхлүүлэхэд бүүр хэцүү
Эхэлсэн байхад амархан
Тиймээс хийж эхэлцгээе

Надад Сувдан санаанууд гэдэг ном орос дээр бий. Гайхалтай ном. Завтай бол орчуулж энд тавих юмсан.
Чи амьдралд хайртай юу? Тэгвэл цагийг бүү үр. Цаг хугацаанаас амьдрал бүтдэг юм шүү дээ. Б. Франклин

Хүний араас дагаж явна гэдэг урагш яваагийн шинж биш

Алдар хүнд гэдэг нь цаг зуурын юм.Хүний сэтгэлд хоногжино гэдэг аугаа зүйл юм.

Гүйж яваа хүн л бүдэрдэг, мөхөж яваа хүн унадаггүй. /Плиний/
Мөлхөж яваа хүн гэдэг байх шүү.

Хүн юуг хүсэж мөрөөдөнө, Түүний ирээдүй яг л тийм л байдаг. Үнэн үг шүү. Хүн болгон хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийхээ араас мэрийдэг байх хэрэгтэй.

Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ

Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж эхэл.

Та хүссэнээ авч, хүссэнээ хийж, хүссэнээрээ байх бүрэн болоцоотой. Жон Асараф

Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.

Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.

Хүн амьдралдаа аливаа зүйлийг хэдий хэмжээгээр хүснэ, тэр хэмжээгээр олдог.

үг гэдэг навчис адил, навч ихтэй модонд үр жимс тун ховор

Та хийхгүй бол хэн хийх вэ?
Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?

Таны оюун санаа хаа хүртэл мөрөөдөж хийсвэрлэж чадна, та тэр хэмжээгээр алсыг харах болно.

Таны мөрөөдөл ирээдүйн тань үндэс суурийг тавих болно. М. Боздаг

Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ

Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй.....

үргэлжлэл бий.

эх сурвалж : http://mypa-jamuh.blogspot.com/2010/09/blog-post_04.html

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
ГҮЛЖАН (зочин)

ГОЁ ҮГНҮҮД ОРУУЛСАНД БАЯРЛАЛАА. АЖЛЫН АМЖИЛТ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)