BMWAREZ BLOG : ӨГСӨӨ /шүлэг/

ӨГСӨӨ /шүлэг/

Надад олон юм бий
Надад олдсон, олж авсан
Худалдаж авсан, хэлэлгүй авсан
Хуувилдаж авсан, хэрэглэхээ больсон
Өөрөө ирсэн, өр төлбөрт тооцоонд ирсэн
Өөрөө ч мэдэхгүй яваа өөрт минь ирчихсэн
Би ч мэдэхгүй байгаа надад ирчихсэн байгаа
Бий болгосон, болчихсон, болголцсон, болж байгаа
Болж байдаг байгаагаас эхлээд болгоно гэж бодож байгаа
Болж өгвөл болгохгүй байя гэж бодож байгаа ч зүйлс байгаа

Энэ зүйлсийн дундаас надад
Хэрэггүй, илүү, хэзээ ч алга болохгүй
Хэлдэггүй, хэлэхгүй, хэзээ нэгэн цагт мэдэгдэх
Хэнд ч өгөхгүй, хэн ч авч чадахгүй, хэн ч өгөөгүй
Хэвээрээ, хэмээрээ, хэмжээгээрээ, хэр яана тийм яадгаараа
Хэрэглэхгүй байя гэсэн ч хэрэглэхгүй байж чаддаггүй, болдоггүй
Хэнтэй ч хуваахгүй, хуваачихсан ч байж магадгүй, хуваасаар ч байж болох
Бодож үзээгүй, бодох дургүй, боддогоо ч мэддэггүй гэх мэт нь хэрэгтэй, хэрэггүй

Тэгэхээр цаашид би эдгээрээс
Хэрэгтэйг нь, хэрэглэхгүй байж болохгүйг нь, хэрэглэгдэхгүй болдоггүйг нь
Хэрэглэж үзсэн байх шаардлагатайг нь, хэрэглэх ёстойг нь, хэрэглэхтэйгээ бол хэрэглээд
Хэрэггүйг нь, хэрэглэж болдоггүйг нь, хэрэглэхгүй байх шаардлагатайг нь ер нь хэрэглэхгүй

2012.04.08нд “Ирмүүн” агентлагийн зохиолч П.Нарангэрэл

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)