BMWAREZ BLOG : Энэ жилийн сонгуулийг АНУ-ын ”ES&S” компанийн “DS200" маркын машинаар авахаар болсон...

Энэ жилийн сонгуулийг АНУ-ын ”ES&S” компанийн “DS200" маркын машинаар авахаар болсон. Уг машиныг нэг бүрийг нь 3200 доллараар авна хэмээн тооцож нийтдээ 9 сая 600 мянган долларыг тус машиныг авахад зарцуулахаар болсон. Гэтэл уг машин нь Америкын нэгдсэн улсад 1000 орчим доллараар л зарагддаг аж. Хэрвээ итгэхгүй бол та өөрөө “google”- ээс  машиных нь маркаар хайгаад үзээрэй. Тэгэхээр манай улс 1000 долларын машиныг мөнгө цохиж гурав нугалсан үнээр авахуйц баян билүү гэдэг асуудал эндээс гарч ирж байна.

     Өнгөрсөн онд “санал тоолох машин аваарай” гээд зарцуулах мөнгийг нь төсөвт суулгачихсан байхад СЕХ-ныхон тус машиныг авахын оронд Солонгосын банкнуудад ашиглагддаг ердийн сканнер авчирч улс төрчдийн уурыг барж байсан нь  ч учиртай байж.

СЕХ-г ахалдаг МУ-ын ерөнхий сайд С.Батболд санал тоолдог машин бүрээс 2200 доллар унагаах гээд л тус ажлыг хойшлуулаад байсан байж таарах нь. Мөн СЕХ-ны даргыг байнга  магтаад байгаа санал тоолдог тус машинаар АНУ 2000 онд ерөнхийлөгчийн сонгуулиа явуулсан бөгөөд уг машин нь алдаа гаргаж Бушыг ялалтад хүргэсэн байдаг. Үүнээс хойш тус улс уг машиныг сонгуульд ашиглахаа больж хөгжил буурай орнууд руу тус машинаа шахдаг болжээ.

Ерөнхий сайд маань тэгэхээр нэг сумаар хоёр туулай буудаж байгаа бололтой юм. Нэгд машин бүрээс 2200 доллар нийтдээ 3000 машинаас 6 сая 600 мянган доллар халааслана. Хоёрт уулаасаа алдаатай боддог машины ачаар ирэх сонгуулийг луйвардаж намаа ялуулах аж.

эх сурвалж.нууц.мн 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)