BMWAREZ BLOG : Бямбажавын Даваацэрэн "Аавгүй хурим" /шүлэг/

Бямбажавын Даваацэрэн "Аавгүй хурим" /шүлэг/

Бямбажавын Даваацэрэн 

"Аавгүй хурим"

Хүсэн хүсэн хүлээсэн

Хурмын өдөр ирлээ дээ

Хүндлэн хүдлэн ёслоод

Хүүхэн хонгороо авчирлаа даа

...Амсар дүүрэн цайгаа

Амраг минь цалгиан зогсоно

Аав л үгүй орчлонд

Анхалж хэндээ барихав ?

Хүсэн хүсэн хүлээсэн

Хуримын өдөр ирлээ дээ

Хүндлэн хүндлэн ёслоод

Хүүхэн хонгороо авчирлаа даа

… Амсар дүүрэн цайгаа

Амраг минь цалгиан зогсоно

Аав л үгүй орчлонд

Анхалж хэндээ барихав ?!

Хорол тоонот гэрт

Хамаатан садан дүүрэнч

Үдийн наран тусах

Үүдэн хоймор дундуур

Хайрлан энхрийлж өсгөсөн

Ачтай хоёр аав минь

Хан Алтайнхаа элгэнд

Амар тайван нойрсоостой

Чин үнэнч амраг минь

Чи бидэн хоёр

Төөрөг тавиланг яалтай билээ

Тойрч зугтах ч биш дээ

Хүслэн дагаж явдаг

Хяслан чамайг мэдье дээ

Хүний алаг орчлонд

Хөлөө олж тэнцэе дээ

Ундааны дээд архи

Хундага дүүрэн мэлтэлзэнэ

Эрх танхил хүү нь

Эхэлж хэндээ барихав ?!

Дэргэдээс дэмжин түших

Ахан дүүс олонч

Дээрээс харан залах

Аав бидэнд байхгүй

Хонгор гэнэн үрсийнхээ

Аз жаргалыг холбох

Хоёр сайхан ээж минь

Аньсага дүүрэн нулимстай

Чин үнэнч амраг минь

Чи бидэн хоёр

Заяа тавиланг яалтай

Зугтаж тойрох ч бишдээ

Тэвчээр ухаан хоёроор

Бодлоо хөвчлөн босъё доо

Түмэн ээдрээт амьдралын

Босгоор алхан оръё доо

Дүүлэн дүүлэн цахилсан

Шүлгээн тэрлэж авлаа даа

Дүрлэн дүрлэн ширтсэн

Амрагаан тэвэрч үнэслээ дээ


1990.11.09

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)