BMWAREZ BLOG : ЕБС ТӨГСӨГЧДӨӨС УЛСЫН ШАЛГАЛТ АВАХ 2010-2011 ОНЫ ШИНЭ ЖУРАМ /материал/

2010-2011 оны ЕБС-ийн төгсөх шалгалтын журмыг БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс шинээр гаргалаа. Энэхүү журмаар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох зорилгоор төгсөх шалгалт зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Төгсөх шалгалтын зорилго нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох нөхцөлийг бүрдүүлж, суралцагчийн мэдлэг, чадварыг бодитой үнэлэхэд оршиж байгаа аж. БСШУ-ы сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам, төгсөх шалгалтын дэг, төгсөх шалгалтын ажлын удирдамж, шалгуулагчийн бичгийн ажлыг засах, үнэлэх аргачлал зэргээр зохицуулагдах юм байна. Тухайн шалгуулагчийн нас сэтгэхүйн онц­­­логт тохирсон, сонгох эрхийг хүн­­­дэтгэсэн байх даалгавар нь тур­шигдсан, найдвартай байх, явцын хувьд үр дүнгийн талаарх мэдээ­лэл нийтэд ил тод байх болон сэ­дэв хийгээд даалгаврын нууц­лал ба­талгаатай зэрэг зарчмыг баримт­лах юм байна.
Энэ жилээс эхлэн төгсөх шалгалтыг ЕБС-ийн V, IX, XI анги төг­сөгч, мэргэжлийн боловсрол ол­гох сургалтыг бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалттай хослуулан явуулдаг мэргэжлийн болон тех­никийн боловсролын сургалтын бай­гууллагын бүрэн дунд боловсрол эзэмшсэн суралцагч, албан бус болон орой, эчнээ сургалтаар харгалзах түвшний боловсрол эзэмшсэн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох сургуулийн V, IX, XI ангийн төгсөгч, өмнөх жилийн суурь, бүрэн дунд боловсролын «хан­галтгүй» үнэлгээтэй иргэдэд хам­рах юм.
Шалгуулагчид хичээлийн жилийн эхэнд шалгалт өгөх хүсэлт өр­гөдлөө оршин байгаа газрынхаа ерөн­хий боловсролын сургуулиар дам­жуулан аймаг, нийслэлийн Бо­ловс­рол соёлын газарт гаргаж, зөв­шөөр­сөн шийдвэр гарсан тохиол­долд төгсөх шалгалтад орох юм.
Улсын хэмжээнд төгсөх шал­галтыг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах төв комиссыг Боловсролын Үнэлгээний Төв /БҮТ/-ийн захирлын тушаалаар томилох аж.
5 дугаар анги төгсөгчид мон­гол хэл, математик, англи хэл,

9 дү­гээр анги төгсөгчид монгол хэл, бичиг, математик, физик, химийн хичээлийн агуулгаар дөрвөн шал­галт өгөх бол

11 дүгээр анги төгсөгчид монгол хэл, уран зохиол /нэгдмэл агуулга/-оор, математик, сонгон судалсан хичээл /англи хэл, орос хэл, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг/-ийн шалгалт тус тус өгөх ажээ. Шалгуулагч нь гадаад хэлний хичээлээс бусад хичээлийн шалгалтыг монгол хэлээр өгнө мөн шалгалтыг тест сорилоор авах гэнэ.
Сургууль бүр хичээлийн жилийн нэгдүгээр хагас жилд багтаан тухайн оны V, IX, XI ангийн суралцагч­дын тоо болон XI ангийн суралцаг­чийн сонгосон хичээлийн агуул­гын чиглэлийг Боловсрол, соёлын газарт хүргүүлэх бөгөөд мэдээг нэгтгэн Боловсролын үнэлгээний төвд ирүүлэх юм. Боловсролын үнэлгээний төвд нэгдсэн мэдээг өгснөөс хойш шалгалт өгөх шал­гуу­лагчдын тоо болон XI анги төг­сөгчийн хичээл сонголтыг өөрч­­лөхгүй. Шалгалтын сэдэв, даал­гав­рыг боловсруулах ажлыг БҮТ, Боловсролын хүрээлэнтэй хамт­ран зохион байгуулах аж. Шалгал­тын материалыг битүүмжлэх, сал­бар комисст хүргүүлэх, түүнтэй холбоотой нууцлалыг төв комисс хариуцах бол аймаг, нийслэлд хүр­гэсэн төгсөх шалгалтын материа­лыг хувилах, тараах, түүнтэй хол­богдох нууцлал, найдвартай байд­лыг салбар болон сургуулийн комисс хариуцах юм байна. Хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн тус­гай сургуулийн шалгуулагчийн шал­галтын материалыг сургалтын онцлогт тохируулан төв комисс тусгайлан бэлтгэж, хүргүүлэх бол салбар болон сургуулийн комисс нь төв комиссоос өгсөн шалгуулагч­дын талаарх мэдээллийн дагуу шалгалт авах анги, танхимыг бэлтгэх ажээ. ЕБС төгсөх шалгалтыг дараах хуваарийн дагуу авах юм байна.
Бага боловсрол /Y анги/ төгсөх шалгалтыг 5 дугаар сарын 16-нд Монгол хэл, 18-нд Математик, 20-нд англи хэлний шалгалт авах бол 9 дүгээр ангийнхан 5 дугаар сарын 23-нд монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/, 25-нд математик, 27-нд физик, 29-нд химийн хичээлээр шалгалт өгөх аж. Харин 11 дүгээр анги төгсөгчид 5 дугаар сарын 24-нд монгол хэл, уран зохиол /нэгдмэл агуулга/, 26-нд математик, 28-нд сонгон судалсан аль нэг хичээлээр тус тус шалгалт авах юм байна. Төгсөх шалгалт нь жилд нэг удаа явагдах бөгөөд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг эхэлж, дуусна. Үргэлжлэх хугацааны хувьд бага боловсролын төгсөх ангийн шалгалт 60 минут, суурь, бүрэн дунд боловсролын шалгалт 90 минут. Жилийн эцсийн дүнгээр төгсөх болон төгсөх шалгалтгүй хичээлүүдэд хангалтгүй буюу «F» үнэлгээ авсан суралцагчийг төг­сөх шалгалтад оруулах юм байна. Харин хүндэтгэн үзэх шалтгаан (шалгалтын үед улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулах хорооны шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож байгаа болон мөн эцэг эх нас барах, өөрөө эмнэл­гийн яаралтай тусламж авах, бай­галийн гамшиг тохиолдох гэх мэт)-ээр төгсөх шалгалтад ороо­гүй сурал­цагчийн шалтгаан нь барим­таар нотлогдсон тохиолдолд төгсөх шалгалттай хичээлийн жилийн эцсийн үнэлгээ (хувь)-г төгсөх шалгалтын үнэлгээ болгон тооцохоор заажээ. Шалгуулагчийн бичгийн ажлыг засах, үнэлэх аргач­лалыг Боловсролын үнэлгээний төв шалгалтын материалын хамт хүргүүлж, сургуулийн комисс мөр­дөж ажиллана. Сургуулийн комисс нь шалгалтын материалыг засаж дүн, оноог шалгуулагч, олон нийтэд тухайн өдөрт багтаан мэдээлэх бол салбар комисс нь шалгалтын дүн мэдээ, түүнд хийсэн хяналт-шинжилгээний материалын хамт сүүлийн шалгалт дууссанаас хойш 5 хоногийн дотор төв комисст ирүүл­нэ.
Харин Аймаг, нийслэлийн сал­бар комиссоос ирүүлсэн шалгал­тын үнэлгээг төв комисс нэгтгэдэг байна. Төв комисс нь шалгалтын дүн, мэдээгээ БҮТ-д хүлээлгэн өгөх бөгөөд БҮТ бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн дунджийг аймаг, нийслэл болон улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, тайланг БСШУЯ, Боловсролын хүрээлэнд хүргүүлэх ажээ. Шалгуулагч болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш нар шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө сургуулийн комисст бичгээр гаргах эрхтэй. Иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг 24 цагийн дотор Сургуулийн комисс шийдвэрлэж, хариуг бичгээр өгнө. Хэрвээ иргэд сургуулийн комиссоос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд харъяа салбар комисст гомдол гаргаж ч болох гэнэ. Сургуулийн комисс энэ тохиолдолд тухайн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тухай про­токол хөтөлж, шалгуулагчийн шал­галтын дэвтэр, хариултын хуудсыг хувилж, хавсарган салбар комисст хүргүүлж асуудлыг шийдвэрлүүлэх юм байна.


 За нэг иймэрхүү гарч байж тэгэхээр та бүхэн бэлтгэлээ сайн хангаарай. 

Англи хэл Нийгэмийн Улсын шалгалтын материал татах  http://www.mediafire.com/?ftbx50h99ps9g50

материалаа нэг удаа хийж 10 жил урд хойно нь оруулан ашигладаг байхаа танд хэрэг болох байх шүү...

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Эрдэнэ (зочин)

Баярлалаа. 2010/2011 оны 7-8-р ангийн математикийн улсын шалгалтад ирсэн бодлоно, асуултуудыг тавьж тус болооч, плийз

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)