BMWAREZ BLOG : Цэлмэг Тэнгэр Монголын уран сайхны кино... Эхлэл хэсэг

Стокхолм хотын панорам дээр диктор текст уншина :

Эртний түүхт Стокхолм хот . Хоорондоо 55 гүүрээр холбогдсон 14 арал дээр байрлах энэ үзэсгэлэнт хот нь 750 орчим жилийн өмнө анх шаваа тавьсан гэдэг . Эдүгээ хоёр сая орчим хүн амтай Стокхолм нь дэлхийд хаана ч давтагдашгүй өвөрмөц загвар , уур амьсгалаа авч үлдсэн хот билээ . Түм түжигнэж бум бужигнасан энэ газар өөрийн

уугуул иргэдээс гадна дэлхийн өнцөг бүрээс цугларсан олон үндэстний яриа чих

дэлсэж , газар газрын хэл соёл , урлаг , шашин , зан заншил нэгэн тогоонд энх тунх эв

найрамдалтай буцалнаа . Энэ их айлд багтсан 8000 монгол хүн хоорондоо интернет ,

гар утас зэргээр харилцахаас гадна мэдээллийн хамгийн эртний боловч хамгийн хурдан

”цуу яриа ” гэгч эх сурвалжаас бие биенийхээ талаар сонин мэдээг таалан авч сонсдог

гэсэн . . .

Макдональдс . Гурван бүсгүй үдийн хоолоо иднэ .

1-р бүсгүй :

- Тэнгэр гэж залууг таних уу?

2-р бүсгүй :

- Тогооч уу ?

3-р бүсгүй :

- Дуулдаг уу ?

1-р бүсгүй :

- Тиймээ . Тэнгэр шинэ найз хүүхэнтэй болсон , хөтлөлцөөд явж байсан гэсэн .

2-р бүсгүй :

- Шинэ гэж . Урьд нь найзтай байсан юм уу?

3-р бүсгүй :

- Байсан л байж таараа . Аягүй бол Монголд эхнэр хүүхэдтэй ч байж мэднэ . Энэ муу

эрчүүл бүгд адилхан .

Тэнгэр 3н бүсгүйг хажуугаар дугуйтай явна.

* * * *

Тэнгэр :

- Цэлмэг ээ . Миний найз ирж ширгэн дээр хэвтэхгүй юм уу?

Голын эрэг дээр суух Цэлмэг :

- Одоо очлоо .

Тэрээр шинэхэн ургасан ширгэн дээр хөнгөн гишгэлсээр модны сүүдэрт хэвтэх

залуугын дэргэд очно :

- Тэнгэр ээ . Хоёулаа ингэсгээд явах уу?

Тэнгэр :

- За тэгье ! гэх авч залуу хос явах нь битгий хэл харин ч биесдээ шигдэн хэвтэж

оройгүй их тэнгэрийг ширтэнэ. Буурал үүлтэй тэнгэрийн фонон дээр

Цэлмэг Тэнгэр “ гэж киноны нэр гарна .


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)