BMWAREZ BLOG : Б.Даваацэрэн - Уул Хүү хоёр Багш, найрагч Г.Чардаг-т /шүлэг/

Уул Хүү хоёр

Багш, найрагч Г.Чардаг-т

Хүүгээ хүлээсэн уул минь

Төрийн тахилгатай хайрхан даа

Уулаа санасан хүү нь

Тэнгэрийн шүлэгтэй найрагч даа

Домогт цагаан уул минь

Долоон бурхантай зүүдлэгдэнэ

Догдолж хүссэн хүү нь

Дотор сэтгэлдээ эгшиглэнэ

Уул хүү хоёрын

Уярах хайлах ялгаагүй ээ

Хайрхан найрагч хоёрын

Хайрлах дуулах зөрөөгүй ээ

Хүүгээ хүлээсэн уул минь

Эжий сахиустай хайрхан даа

Уулаа санасан хүү нь

Энхэр шүлэг найрагч даа

Үүлэн цагаан уул минь

Үүрийн цолмонтой зүүдлэгдэнэ

Эргэж тэмүүлсэн хүү нь

Элэг зүрхэндээ эгшиглэнэ

Уул хүү хоёрын

Уярах хайлах ялгаагүй ээ

Хайрхан найрагч хоёрын

Хайрлах дуулах зөрөөгүй ээ

Хүүгээ хүлээсэн уул минь

Ариун шүтээнтэй хайрхан минь

Уулаа санасан хүү нь

Амраг шүлэгтэй найрагч даа

Онгон цагаан уул минь

Од мичидтэй зүүдлэгдэнэ

Омогшиж дэвэрсэн хүү нь

Оюун бодолдоо эгшиглэнэ

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Nji (зочин)

unheer saihan shuleg bichdeg ah shu amjilt husiy

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)