BMWAREZ BLOG : Фиелдинг “Ой санамжаа сайжруулах 10 аргыг” тодорхойлж байна:

Ой санамжийг “мэдрэхүйн”, “богино хугацааны”, “урт хугацааны” гэж гурав ангилсан Фиелдинг “Ой санамжаа сайжруулах 10 аргыг” тодорхойлж байна:

  1. Ой санамжаа яаж ажилладгийг мэд. Ой санамжаа хэрхэн ажилладгийг мэдэх нь сайжруулах арга замыг олоход тань тусална. Ой ухааны ажиллахтай холбоотой хүчин зүйлс нь: ой санамж, мэдээллийг буулгах, нэгтгэх, хураах болон хадгалах явц юм. Хүн амьдрах хугацаандаа тохиолдсон зүйл, өөрөө хүссэн зүйлээ санаатайгаар сурдаг. Шинэ мэдээлэл мэдрэхүйн ойноос богино хугацааны ой санамжинд шилжин дурсамж болж үлдэнэ. Тиймээс бид ерөнхий болон хувийн мэдээллийн арга байдаг гэж хэлж болно. Арга замаа хэрэгжүүлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
  2. Ой санамжийг тань сэргэг байлгах хэрэгслүүд бий болго. Ой санамжаа хадгалах, хөгжүүлэхийн тулд дараах зүйлсийг хийж болно. Мэдрэхүйгээр ялган салгах, оюун санаандаа төсөөлөх, үг болон зурвас, уялдаа холбоог нь тогтоох, ангилах, давтах, дасгалжих, хэсэг болгон хуваах, ой санамжид тус бологч хүчин зүйлүүдийг сануулагч болгож хэрэглэ
  3. Өөрийгөө дэмжих, идэвхтэй бай. Ой санамж хөгжих эсэх нь дэмжиж өөдрөг байхаас шалтгаалдаг. Хүнийг дэмжиж урам хайрлахад хийж буй зүйл нь дурсамж болон үлдэг гэж анхаарлаа төвлөрүүлдэг. Түүнээс гадна хүнийг дэмжиж урамшуулахад тэд өмнөө зорилго тавин ажилладаг байна.

4. Амьдралын сайхныг амсаж, хүнийхээ хувьд хөгж. Таны төрөлхийн өдөөгч болох цэнгэх, ойлгох, баяжуулах, бусадтай харилцаа тогтоох зэрэг нь ой санамжийг тань дэмжин урамшуулагч болж болох юм. Амьдралаас таашаал авахаар шийдэх нь чухал. Гэвч үүний тулд ямар ч бэрхшээлийг давж, цааш явах хэрэгтэй юм.

  1. Өөртөө байгаа зүйлдээ төвлөрөх чадвараа хөгжүүл. Ой санамжинд анхаарал чухал байдаг. Анхаарлаа төвлөрүүлэх нь зарим зүйлээ хүссэн хугацаагаараа ой санаандаа хадгалахад нь тусална. Таны эргэн тойрон анхаарал татах элдэв зүйлээр хүрээлэгдсэн байдаг бөгөөд таны доторх анхаарууштай мэдрэмж, бодол санаа, мэдрэхүйтэй сөргөлдөж мэдэх юм. Гадаад, дотоод хүчин зүйлээс болж анхаарал сарниж, өөр тийш чиглэдэг.
  2. Сурах болон амьдрах хэлбэрээ зохион байгуул. Ой санамж ер нь цэгцтэй байдаг. Ямар ч зүйлийг, хүмүүсийг, мэдээллийг эмх цэгцтэй хадгалдаг учир та ч бас эмх замбараатай санадаг. Тийм учраас та өөртөө хамаатай зүйлийг илүү хялбар санадаг. Цэгцтэй байх, эмх замбараатай байрлуулахад ч бас энэ чадвар шаардлагатай юм.
  3. Эрүүл мэндээ анхаар. 30 нас хүрээд тархи, мэдрэлийн систем зэрэг биеийн бүх эрхтэнд өөрчлөлт гардаг. Мөн янз бүрийн өвчин, таагүй байдал нь ой санамжинд сөргөөр нөлөөлдөг. Эрүүл мэндээ хамгаалахын тулд төлөвлөгөө гаргах нь чухал. Үүнд чанартай хооллох, дасгал хийх, хортой бодисыг аль болох багасгах, эмчид тогтмол үзүүлэх зэрэг багтдаг. Оюун санаагаа идэвхжүүлэх, өөрийн дадсан ажлаас өөр салбараар оролдох, тодорхойлох зэрэг нь биед дасгал сайн байдаг шиг тархи болон мэдрэлийн системд ч ашигтай юм. Зарим зүйлийг сургуульд заадаггүй. Таны үнэн сэтгэлээсээ дурлаж хийдэг ажил тань ой санамжийг тань идэвхжүүлж хөгжүүлнэ гэсэн үг юм.
  4. Сэтгэлийн дарамт, ядаргаагаа тайлагтун. Сэтгэл санааны байдал, мэдрэмжүүд нь ой санамжинд сөргөөр нөлөөлдөг. Тэдгээр зүйлс нь сэтгэлд хоногшин үлдэж, бусад юмаа санахад саад болдог байна. Хүчтэй сэтгэгдэл нь эргэн тойрондоо болж байгаа зүйлст анхаарлаа төвлөрүүлж чадахгүйд хүргэнэ. Айдас, сандрал, уур уцаар зэргийн дараа хүн дарамтанд ордог түүнээс гарах сайн арга зам олох хэрэгтэй байдаг. Ийм чадварыг дараах аргаар бий болгож болно:
                Өөрийгөө эзэмдэж сурах
                Тайван байх, бясалгал хийх, залбирах
                Дасгал хийх
                Сэтгэлийн хямрал, ядаргаанд орвол ямар муу үр дагавартай болохыг урьдчилан мэдэх
                Нийгмийн дэмжлэг
                Хямралыг дагалдан бий болдог энергийг гаргах арга замууд
  5. Хөгширч байгаагаа хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэмц. Бид хөгшрөх тухай болон тэр үеийг хэрхэн даван туулах тухай боддог байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг сайн санаж байгаа нь зөвхөн настай холбоотой биш. Идэвхтэй байх тэмүүлэл, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, хэр зэрэг нягт нямбай байх, хэр эрүүл байхтай шууд холбоотой байдаг. Мөн хөгшрөхтэй холбоотой мэдрэмжүүд ч нөлөөлдөг. Сайн сонсох, харах нь сайн санахад чухал. Хөгшрөхөд энэ хоёр хоёулаа мууддаг тул нэг бол эмчлүүлэх эсвэл нөхөн суулгах хэрэгтэй болно. Төв мэдрэлийн систем удааширснаар анхаарал амархан сарнидаг болж, мэдээллийг хагас дутуу хүлээн авах зэрэг нь нас ахих тусам ихэсдэг. Бид үүнийг амьдралын бодит байдал болохыг нь ойлгон хүлээн авч, өөрийн хүч чадлыг дайчлан, анхаарлаа төвлөрүүлэн, бодож сэтгэн, анхааралтай ажиглаж, өөр бусад аргыг ашигласнаар зохицуулж чадна.
  6. Ой санамжаа хөгжүүлэх аргыг турших үедээ өөрөө өөртөө багш бол. Та өөрийгөө хүмүүжүүлж, дэмжиж, урагш явахад 3 чухал зүйл шаардлагатай. Зөвшөөрөх, хамгаалах, хүч чадал. Эцэст нь та өөрийн байдал, амьдралынхаа талбарт ой санамжаа сайжруулах өөрчлөлтийг хийнэ. Та үүнийгээ эрчимжүүл. Таны хувьд ой санамжаа сайжруулах арга барилын чухам аль нь үр дүнтэй, ашигтай болохыг тодорхойлж, ой ухаандаа хоосон орон зай үлдээхээс сэргийлж чадвал амжилтанд хүрэхэд тань нэмэр болно. Та энэхүү өөрчлөлтийг хийхээр оролдоход танд туршлага сууна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)