BMWAREZ BLOG : Цэргийн баярыг яагаад тэмдгэлдэг болсон вэ? /Хариулт/

Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд тэмдэглэдэг Зэвсэгт хүчний баярын өдрийг Монгол цэргийн өдөр хэмээн нэрлэхээр санаачлан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ж.Энхбаяр нар өөрчлөлт оруулан батлуулсан юм.

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд хурандаа С.Ганболд “Манайхны Цэргийн баяр гэж нэрлэж заншсан энэ өдрийг тэмдэглэх болсон түүх нь 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагтыг гамингаас чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баяр болгон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага хурлын тогтоол 1946 онд гарч цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгосон.

Үүний дагуу 1947 оноос Монгол ардын хувьсгалт цэрэг, Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, Зэвсэгт хүчний баярын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. Түүнээс өмнө Нийслэл хүрээг чөлөөлсний дараагаас долдугаар сарын 11-12-нд цэргийн наадам, 1932 оноос цэрэг-ардын наадам гэж тэмдэглэж байжээ.

эх сурвалж:ӨНӨӨДӨР сонин

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж

Хо лойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч

Арван алдын ургыг агтны толгойд углаж

Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн

Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж

Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч

Өнгө нэхий дэлнийхээ дал мөрийг буулгаж

Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн

Эрхий мэргэний нумыг яадал мэдэн татаж

Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч

Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр

Гурвалжин цагаансумаар гурав оносон удаатай та эр хүн

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

za tegsiin geseeen

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)