BMWAREZ BLOG : Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр үүссэн түүх 03 сарын 08

1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын vйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бvрдvvлэх, эрчvvдтэй адил хeдeлмeрийн хeлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр vед эмэгтэйчvvд eдeрт 16 цаг хeлсгvй шахам ажиллаж байхад эрчvvд 10 цагаар ажилладаг байжээ.
Энэ vед АНУ-д олон vйлдвэрvvдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага vйл ажиллагаа явуулж байсан бeгeeд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчvvд гишvvнээр элсэж эхэлсэн байна. Мeн энэ eдeр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлvvлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчvvдийн сvрт жагсаал болжээ.
1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчvvдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны eдрийг Дэлхийн бvх эмэгтэйчvvдийн эрх тэгш байдлын тeлee тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчvvдийн баярын eдeр болгох санал дэвшvvлж дэлхийн олон улс орны эмэгтэйчvvд энэ уриаг хvлээн авч хeдeлмeрлeх эрх, нэр тeрee хамгаалах, хvндлvvлэх эрх, энх тайвны тeлee, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.
1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг оронд 3-р сарын 19-ний eдeр уг баярыг анх удаа тэмдэглэж сая гаруй хvн жагсаал цуглаанд оролцжээ. Харин дараа нь 1912 оны 5-р сарын 12- нд уг баярыг тэмдэглэх болжээ. 1913 онд тухайн vеийн Оросын нийслэл Петрбург хотод анх удаа Олон Улсын Эмэгтэйчvvдийн eдрийг тэмдэглэсэн гэнэ. Хотын даргын нэр дээр ирсэн eргeдeлд “эмэгтэйчvvдийн асуудлаарх шинжлэх ухааны тeлee” хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас eгсeн зeвшeeрлийн дагуу 1913 оны 3-р сарын 2-нд Полтавскийн гудамжинд орших Калашниковийн талхны биржийн байранд 1500-гаад хvн цуглаж эмэгтэйчvvдэд сонгуулийн эрх чeлee, тeр засгаас тeрсeн эхчvvдэд халамж vзvvлэх, амьдралын eртeг eндeр байгаа хэлэлцжээ. Дараа жил нь Европын олон оронд 3-р сарын 8-нд эсвэл энэ eдрийг дeхvvлэн эмэгтэйчvvд дайны эсэргvvцэл жагсаал зохион байгуулах болсон байна. 1917 онд Оросын эмэгтэйчvvд 2-р сарын сvvлийн 7 хоногийн ням гаригт “Энх тайван ба талхны тeлee” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсжээ. Vvнээс 4 хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, тvр засгийн газар эмэгтэйчvvдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав. Тухайн vеийн Оросын мeрдeж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор 2-р сарын 23 -ны энэ тvvхт eдeр нь Григорианы тооллоор 3-р сарын 8- нд байлаа.

Эх сурвалж:http://hicheel.forumotion.com

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
juihjunnm (зочин)

haagii chi vnhr goy duuldg shv!!!!!!! amjilt hvsie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)