BMWAREZ BLOG : Монголын 64000 иргэн хар тамхи, мансууруулах бодист донтжээ

Хар тамхи борлуулагч, хэрэглэгчид Монголын ирээ­дүйг үгүй хийхэд ойр­хон байна. Нийгмийн чимээгүй тахал гэгддэг хар тамхи, мансууруулах бодисын хэ­рэглээ манай улсад хэдийнэ газар авчээ.
Иймээс манай сонин Монголынхоо хойч ирээдүй бол­сон хүүхэд залуусыг хар там­хины чимээгүй тах­лаас сэргийлэхийн төлөө Ерөн­хийлөгчийн санаа­чил­гыг дэм­жиж, хамтдаа тэмцэх болно.
Хар тамхи, мансууруулах бо­дис нь архинаас 60 дахин илүү хор хөнөөлтэй байдаг аж.
Асар их түгшүүр да­гуулаад байгаа энэ асуу­далтай холбогдуулан Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаа­чил­­гаар “Хар тамхи, ман­сууруулах бодисын аюул-урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Өчигдөр болсон уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, гааль, цагдаа, таг­нуул, прокурор зэрэг хол­богдох байгууллагын тө­лөөлөл оролцсон юм.
Уулзалтын үеэр Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж “Хар там­хины хэргээр шүү­хээс ял сонссон этгээдэд Мон­гол Улсын төрөөс өр­шөөл үзүүлэхгүй. Хөрөнгө мөнгөтэй, ядуу гуйлгачин, дуучин, жүжигчин, мэргэлдэг, настай, залуу хэн ч байсан хар тамхины хэрэгт орооцолдсон бол өршөөл байхгүй. Тийм ч учраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хар тамхины хэрэгт орооцолдсон этгээдийг хүний амь егүүтгэсэн хүнтэй адил хэмжээнд үзэж, ял эдлүүлнэ. Авсан ял, өгсөн шийтгэлийг дуустал эдлүүлэх болно” хэмээн онцолж байв.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар манай улсын хэмжээнд хар тамхинд донтсон 16000 хүн байдаг аж. Энэ бол хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн баттай тоо баримт. Эдгээрийн цаана сонирхож хэрэглэдэг өчнөөн хүн бий.
Албан ёсны судалгаагаар хар тамхинд донтсон нэг хүний ард дөрвөн мансуурагч байдаг аж. Тэгэхээр 16000 мансуурагчийн цаана дор хайж 64000 хүн бий гээд бодохоор хар тамхины хэрэглээ яаж газар авсан нь тодорхой харагдаж байгаа биз ээ.
Хамгийн аймшигтай нь хар тамхи хэрэглэгчдийн тоо жилд гурав дахин нэмэгдэж байгаа гэнэ. 2011 онд хийсэн судалгаагаар хар тамхи хэрэглэгчид 16000-д хүрч, 2010 оныхоос гурав дахин нэмэгдсэн байна.
Ялангуяа төв суурин газрын баар, цэнгээний газарт хар тамхи хэрэглэсэн ул мөр байнга үлддэг болжээ. Цэвэрлэгчид үйлчилгээний газар хаасны дараа цэвэрлэгээ хийхэд хар тамхины үлдэгдэл, хэрэглэсэн зүү тариур зэрэг нь олддог байна.
Мансууруулах бодисын талаар тодорхой ойлголтгүй хүмүүс хар тамхи гэхээр л барууны кинонд гардаг шиг нунтаг цагаан зүйл байдаг юм байна гэсэн ерөнхий ойлголттой. Гэвч сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисын хэлбэр, төрөл нь улам олширчээ.
Тухайлбал, сордог, тарьдаг байсан мансууруулах бодис мөс шиг хатуу хэлбэртэй болсон байна. Бүр цаашлаад үнэрлэж, нүдээрээ харж, чихээрээ сонсож хүртэл мансуурч таашаал авдаг болжээ. Энэ бүхэн хоёр их гүрний дунд оршдог манай улсад хэдийнэ орж ирсэн байна.
Ерөнхийдөө манай улсыг их гүрнүүдийн хооронд хар тамхи дамжуулж, зөөдөг гүүр болсон гэдэг. Энэ нь ч үнэн. Хоёр том хөршид хар тамхи зөөвөрлөж яваад саатуулагдсан өчнөөн монголчууд бий. Тэдгээрийн ихэнх нь Хятад зэрэг оронд хоригдож байна.
Өнгөрсөн онд гэхэд л манай хууль хяналтын байгууллагууд хар тамхи, мансууруулах бодис зөөж, зарж борлуулдаг гурван бүлэглэлийг илрүүлжээ. Эдгээр бүлэглэлийг шалгаж байгаа учраас холбогдох байгууллагууд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа С.Ганбатын мэдээлж бай­гаагаар Монголд хар там­хины хэрэглээний зах зээл бий болох үе шат эхэлжээ. Энэ нь асуудал хүндэрч байна гэж томъёолж болох аж.
Энэ оны эхний гур­ван сард гэхэд л 22 холбог­догч­той хар тамхины дөрвөн хэргийг хууль хяналтын бай­гууллагынхан илрүүлэн шалгаж байгаа гэнэ.
Монголын иргэн хар тамхи зөөвөрлөж яваад ба­ригдсан тухай мэдээлэл гадны орнуудаас байнга ир­дэг боловч Гадаад харил­цааны яам тэр бүр мэдээлээд байдаггүй. Гадаадын мэ­дээллийн хэрэгсэл дээр гарсан ганц нэгхэн хэргийг олж орчуулж тавьсны дараа сая нэг бүрхэг мэдээлэл өгдөг нь нууц биш.
Гэтэл ГХЯ-ны нууцлаад, нуугаад байдаг мэдээллийн цаана Монгол Улсын өчнөөн иргэн харийн шоронд хо­ригдож, амь насаараа дэнчин тавьж байна.
Харин нууцлаад байгаа мэдээллийг хуулийн хүрээнд хааяа ч гэсэн хүргэж байвал, мэдлэггүйгээсээ болж бусдад хорлогдож байгаа гэнэн монголчуудад сэрэмжлүүлэг болох ч юм бил үү.
Энэ мэтээр Монгол Улс чимээгүй тахалд идэгдэж байгаатай холбогдуулан Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж хар тамхины эсрэг чанга, хатуу бодлого баримтална гэдгээ уулзалтын үеэр хэлж байлаа.

Эх сурвалж:Өглөөний сонин

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)