BMWAREZ BLOG : Цөмын эсрэг цөмын хог хаягдалын эсрэг нэгдэцгээе.БАРИМТАТ КИНОНУУД NO NUKES !!! MONGOLIA

Цөмийн булшны цөхөрсөн эрэл. Уран, Цөмийн урвал, Атомын цахилгаан станцийн түлш, Цацраг идэвхит хаягдлын тухай. Германд цацраг идэвхит хаягдлыг уурхайн гүнд булаад "олон зуун жил найдвартай хадгалагдана" гэсэн нь ХУДАЛ болжээ. Дэлхийд энэ асуудлыг шийдэж чадаагүй л байна. Цөмийн түлшний хаягдал нь хүний 40.000 үеийн буюу сая жилийн дараа л аюулгүй болох "РАДИО ИДЭВХИТ ЦАЦРАГ" хэмээх хортой шинж чанартай юм... Хойшид, энэ урт хугацааны туршид хаягдлын байгаа газрыг мартахгүйгээр хянаж, аюулгүй байлгах боломжтой байх эсэх нь эргэлзээтэй ажээ. Энэ киног үзэхэд цөмийн эрчим хүч гэдэг бол ямар ч байсан хямд биш юм гэдэг дүгнэлтэнд хүрч болно. Цацраг идэвхит хог хаягдал бол бидний дараа дараагийн 40 000 хойч үедээ үлдээж байгаа ЦАЦРАН ТУЯАРАХ ӨВ юм. Бид хүн бүр хувьдаа хэрэглэсэн цөмийн эрчим хүчнийхээ цацраг идэвхит хаягдлыг нэг бумбанд өөрсдөө цуглуулж хадгалаад, хойч үе, үр удамдаа гэр бүлийн өв болгон дамжуулан өгвөл хамгийн хариуцлагатай нь болох болов уу. Ямар ч байсан энэхүү хог хаягдлыг хүн мартах ёсгүй. Гэвч үүнийг хэн хүсэх билээ дээ ...

Орчуулсан Мягмаржаргал

Редактор Минжүүр

Цөмийн хаягдалын үнэн төрх...

БҮГДЭЭРЭЙ ЭНЭ ЗҮЙЛИЙН ЭСРЭГ FACEBOOK-ны AVATAR ЗУРГААРАА НЭГДЭЦГЭЭЕ

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

demjij bna facebooktei bolhooroo negdnee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)