BMWAREZ BLOG : Та нийгмийн даатгалийн талаар мэдэх үү ??? /тун удахгүй танд хэрэг болно/

Даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа алдагдаж орлогын эх үүсвэргүй болох аливаа эрсдлийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрээр нөхөх үйл ажиллагааг НИЙГМИЙН ДААТГАЛ гэнэ.


Даатгал гэдэг нь эрсдэлийг хаах гэсэн утгатай грек үгнээс гаралтай.
Нийгмийн даатгал бол нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хүний амьдрах хугацаанд дараах эрсдлүүд бий болсон тохиолдолд нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай болдог.

Даатгуулагч, иргэний амьдралд тохиолдох эрсдлүүд:

• Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрэх),
Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар (ажиллаж байх хугацаандаа) алдах,
• Эрхэлж байгаа ажлаасаа ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдөж ажилгүй болох,
• Асран хамгаалагч (даатгуулагч, иргэн) нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн амьдралын баталгаа алдагдах,
• Даатгуулагч, иргэн нь ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад болон ажил хөдөлмөр эрхэлж байхдаа олж байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй тэнцэх орлогоо дээрх аль нэг шалтгааны улмаас алдаж байнгын орлогын эх үүсвэргүй болох,


    Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.

    Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтныхаа нийгмийн хамгааллыг хангах нөхцөл болдог, нөгөө талаас даатгуулагч иргэний амьдралынхаа бүхий л үеийн туршид тухайлбал: хөдөлмөрлөх явцдаа болон өвдөх, жирэмслэх, хүүхэд төрүүлэх, осолд орох, ажилгүй болох, өндөр наслах, тахир дутуу болох тохиолдлуудад орлогогүй буюу орлого нь буурсан нөхцөлд нийгмийн баталгааг нь баталгаатайгаар хангадаг.

    ТОГТОЛЦОО

    Монгол улсад нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсноос хойш 15 гаруй жил болж байна. Энэ тогтолцоо нь иргэд болон ажил олгогч эзэд нийгмийн даатгалын шимтгэл төлж тусгай сан бүрдүүлэн, уг сангаас аливаа эрсдэл тохиолдсон даатгуулагчдад шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс нь хамааралтайгаар тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох харилцааг зохицуулж байгаа нийгмийн хамгааллын арга хэмжээний нэг төрөл юм.
    Аливаа даатгал бол эрсдлийг зөөлрүүлэх, бууруулах, хохирлыг нөхөх агуулгыг илэрхийлж байдаг.

    Хүний амьдралд:

    •    Өндөр наслах,
    •    Хөдөлмөрийн чадвараа алдах,
    •    Ажилгүй болох,
    •    Өвчлөх,
    •    Тэжээгч нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд орлогогүй болох,
    •    Үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй нийгмийн шинжтэй амьдралын эрсдлээс гадна
    •    Эдийн засгийн,
    •    Байгалийн,
    •    Улс төрийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж иргэдийн орлого олох чадвар буурах сөрөг үр дагавар тохиолддог.

    Манай орны хувьд хүн амын амьдралын чадварт нөлөөлөх нийгмийн шинжтэй эрсдлээс иргэдийн нийгмийн баталгааг хамгаалах асуудлыг нийгмийн даатгалын системээр дамжуулан шийдвэрлэж байна.

    Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжиж, иргэдийн хувьд даатгуулах сонирхол нэмэгдэж байгаа төдийгүй даатгуулагчид нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр саналаа илэрхийлэх, нийгмийн даатгалын харилцааг судлах асуудлыг их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт оруулах, шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг бүтээлч хандлагууд идэвхжиж байна.

    Нийгмийн даатгал нь дараах төрлүүдээс бүрдэнэ:

    •    Тэтгэвэрийн даатгал
    •    Тэтгэмжийн даатгал
    •    Эрүүл мэндийн даатгал
    •    Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
    •    Ажилгүйдлийн даатгал

    Даатгалын хэлбэр:

    •    Заавал даатгуулах
    •    Сайн дураар даатгуулах

    Нийгмийн даатгалын сангууд

    Нийгмийн даатгалд даатгуулж, шимтгэл төлж байгаа даатгуулагч, иргэн бүр нийгмийн даатгалын үйлчилгээг хүртэх эрхтэй.
    Нийгмийн даатгалын сангийн орлогын үндсэн эх үүсвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж буй даатгуулагчдаас төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс бүрдэнэ.

    Иймээс залуу наснаасаа эхлэн ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалд заавал даатгуулан насан туршийн амьдралын баталгаагаа найдвартай хангах нь иргэн бүрийн эрхэм үүрэг юм.

    Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараах мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна.

    •    Тэтгэвэрийн даатгалын сан
    •    Тэтгэмжийн даатгалын сан
    •    Эрүүл мэндийн даатгалын сан
    •    Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан
    •    Ажилгүйдлийн даатгалын сан

    start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

    Сэтгэгдэлгүй байна

    null

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)