BMWAREZ BLOG : Сайхан мэдээ Монгол улсын интернетийн хурд 10-100 дахин нэмэгдэнэ гэнэ

Монгол Улсын интернэтийн зангилаа төвийг шинэчлэн байгуулж, хүчин чадлыг ихэсгэх, өндөр хурдтай өргөн зурвасын холболтыг саадгүй нэвтрүүлэхээр 2010 оноос Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар  “Интернэтийн харилцан холболтын төвийг шинэчлэх” төслийг хэрэгжүүлж дуусчээ. Энэхүү харилцан холболтын төв байгуулагдснаар хоёр хөршөөс ирж буй интернэтийн гадаад урсгал тасарсан үед ч дотоодын интернэтийн урсгал тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа аж.  Мөн интернэтийн дотоод, гадаад урсгалыг ангилах боломжтой болсноор мэдээллийн аюулгүй байдалд ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх юм байна.

Монголын интернэтийн харилцан холболтын төвтэй (МИХХ) бүх интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид төдийгүй контент үйлдвэрлэгчид, тоон телевизийн үйлчилгээ эрхлэгчдийг холбох гэнэ.  Ингэснээр МИХХ-д холбогдсон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компанид ноогдох хурд 10-100 дахин нэмэгдэж,  энгийн хэрэглэгчийн ашиглаж буй интернэт  өндөр хурдаар дотоодын сайтуудад холбогдоно гэсэн үг юм байна.  “Интернэтийн харилцан холболтын төвийг шинэчлэх” төслийн танилцуулга уулзалт өнөөдөр болж, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Үндэсний Дата төв болон Интернэтийн үйлчилгээ эрхлэгч 30 гаруй байгууллагийн төлөөлөл оролцон санал бодлоо солилцжээ. Тус харилцан холболтын төвийг Үндэсний дата төв хариуцан ажиллуулах бөгөөд уг төв нь мэргэжлийн боловсон хүчин, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсож найдвартай ажиллагаа хангасан байна

Эх сурвалж Мэдээ.мн

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

тэгээд үнэ өртөг нь хямдрах нь уу?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)