BMWAREZ BLOG : 2 дугаар сарын 8-нд шатахууны үнэ 1250 болж, бараа бүтээгдэхүүний үнэ буухнээ

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 25-29-ний өдөр хуралдаж нэгдсэн шийдвэрт хүрч чадсан байна. Дөрвөн өдөр уртасгасан цагаар ажиллаж ажлын хэсгүүд мэдээлэл цуглуулахаар худалдааны төв, захаар явж иргэдтэй уулзсан байна. Ингэснээр өргөтгөсөн хуралдаанаар таван зүйл саналыг боловсруулж УИХ, Засгийн газар хүргүүлэхээр болжээ.

Тухайлбал, төгрөгийн ханшийг тогтвортой барих үүргийг Монголбанк хариуцах, Валютын  зохицуулалтын болон Худалдааны тухай хуулийг нэн даруй УИХ-аар хэлэлцэж батлах саналыг хүргүүлж байгаа аж. Гурван талын зөвшлөөр хоёрдугаар сарын 8-н  гэхэд шатахууны ханш үнийн өсөлтийн өмнөх шиг литр нь 1250 төгрөг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах арга хэмжээ авахаар тохиролцсон байна.

Ийнхүү тохиролцоонд хүрч звшилцсөн нь өвлийн хүйтнийг үл ажиран  Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод, ахмад настнууд эвлэлдэн нэгдэж тэмцэж чадсаны үр дүн. Одоо зөвшлийн механизм ажиллаж эхэлсэн гэж ойлгож болно гэж зөвшилцөлд оролцсон ҮЭХ-ныхон хэлж байна.

Эх сурвалж: вэст.мн

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Kuzko

UNUUDUR 02 sariin 13 EELJIT ULGER BAILAA

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)