BMWAREZ BLOG : Аймшигийн өгүүллэг ″МЕССЕЖ″ Ч.Ууганбаяр Шулмийн инээд номноос "бүрэн эхээр"

9-дахь аймшигийн зохиол МЕССЕЖ

 

Тогтуун салхитай зуны энэ шөнө Намууны гар утасны мессежний дохио дуугарч түүнийг хар дарсан зүүднээс нь сэрээжээ. Хувийн компанид нягтлан бодогчоор ажилладаг тэрээр энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд хэн мессеж явуулсныг нь тааж ядан утсаа дэлгэж үзэв. “ Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ, АДГУУС МИНЬ...” Намуун хэдий нойрмог байсан ч өөрийг нь заналхийлсэн энэхүү мессежийг маш сайн уншиж ойлгов. Сэтгэл нь жихүүцээд явчих нь тэр. Үүрийн дөрвөн цаг дөхөж байхад хэн нэгэн найз нь өөрөөр нь ингэж муухай бүдүүлгээр тоглоно гэж баймааргүй санагдана. Ингээд Намууны нойр айснаасаа болоод бүрмөсөн хулжиж орхиод орон дээрээ өндийж суулаа. Тэрээр уг мессежийг ямар дугаараас явуулсныг мэдэхээр утасныхаа дүрсийг доош нь гүйлгэж харав. Санаанд оромгүй юм. Ямар ч дугаар байхгүй байна. Үгүй ядаж ямар нэгэн дүрсэн тэмдэглэгээ ч байхгүй байна шүү. Ямар хараал идсэн өөдгүй золиг нь ганц бие эмэгтэй рүү ийм мессеж явуулж зугаагаа гаргадаг байнаа, гэсээр Намуун унтахаар буцаж хэвтлээ. Гэвч түрүүчийнх шигээ гүн нойронд автсангүй. Хамаг оюун ухаан нь таагүй бодлуудаар дүүрч, өөрийг нь заналхийлэх ямар хүн байж болохыг сэтгэлдээ тунгаасаар. ...” Эзэн минь танд мессеж ирлээ”

Намууны утасны энэхүү мессеж ирж буй дохио чимээ аниргүй харанхуй гэрт дахн хадлаа. Намуун давхийтэл цочих нь тэр. Бас хэн нь вэ, арай саяны нөгө тэнэг амьтан чинь дахиад л заналхийлж байгаа хэрэг биш байгаа даа хэмээн бодсоор Намуун утсаа дэлгэж үзэв. “ Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ... АДГУУС МИНЬ”  Ээ золиг, дахиад л. Энэ чинь намайг харин яадаг новш вэ. Дугаар нь гардаггүй утаснаас намайг дарамтлах шаардлага энэ хүнд байгаа л юм байх даа. Сүүлийн хоёр жилийн туршид ганцаараа амьдрах болсон Намуун анх удаагаа л ийнхүү жихүүцэж, айн сандарч байгаа нь энэ байлаа. Түүний нүдэнд бүр нулимс цийлэгнээд ирэв. Ийнхүү Намууныг уг мессежний учрыг олж амжилгүй яахаа мэдэхгүй байтал дахиад л өнөөх мессеж ирэх нь тэр. Дугаар нь гардаггүй утаснаас нэг янзын заналхийлсэн мессеж дахин дахин ирсээр. Намуун тэссэнгүй хэсэг хугацаанд тээнэгэлзэж байснаа шуудхан утсаа унтраагаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтлээ.

Буцах хаяггүй муу ёрын мессежнээс болоод Намууны нойр хүрсэнгүй. Хамаг бие сэтгэл нь тэр аяараа айдаст автан түүнээсээ болоод бүр дагжин чичирч байв. Тэрээр хэдий унтахыг хүсч байсан ч чадсангүй. Элдвийн муу ёрын бодлууд ар араасаа хөвөрсөөр байтал үүр цайжээ. Нарны гэгээ тусч харанхуй арилаад ирэх үест Намуун сая нэг хагас дутуу тайвшраад орноосоо бослоо. Шөнийн мессежний заналхийллээс болоод дутуу нойртой хоносон учраас нүд нь улайж, царай нь цонхийжээ. Намуун утсаа асаах гэснээ эргэлзэж түр хүлээхээр шийдээд угалгын өрөөнд явж орлоо. Тэрээр толинд өөрийгөө хараад цочих шиг болов. Би чинь ийм ядруухан, доожоогүй хүүхэн билүү. Үгүй ээ, би ийм царай муутай хүүхэн биш, энэ зүгээр л ядарснаас болоод өөрийгөө ийм сүр сүлдгүйгээр харж байгаа биз.

Намуун өөрийгөө ийнхүү бодлоороо тайвшруулаад хүйтэн усаар нүүрээ маш хүчтэй үрж угаалаа. Овоо сэргэх ч шиг болох нь тэр. Тэрээр өөртөө өглөөний цай бэлдэхийг ч завдсангүй. Уг нь Намуун ажлаасаа хоцорч байсан ч хамаагүй өглөөнийхөө цайг заавал гэртээ уугаад гардаг билээ. Гэтэл энэ өдөр Намууны энэхүү бичигдээгүй хууль ямар ч торох юмгүйгээр зөрчигдөх нь тэр. Магадгүй тэрээр хоол идэж цай уудаг гэдгээ хэсэг хугацаанд мартчихсан болотой. Түүнд үнэндээ л хийх юм олдсонгүй. Ажилдаа явах гэтэл цаг хавьгүй эрт байна. Яахав одоо гараад очлоо гэхэд лав л гурван цагийн дараагаас ажилчид цуглаж эхэлнэ. Жижүүрээс өөр хэн ч байхгүй. Эзгүй ажлын байранд очоод яах ч юм билээ. Тэгээд ч хүмүүс намайг шөнөжин шоудаж гадуур хоноод ирлээ гэх нь дамжиггүй. Намуун ийнхүү яахаа мэдэхгүй тээнэгэлзсээр буйдан дээрээ хэсэг суув. Тэрээр шийдэв бололтой гартаа атгасан motorolla маркийн утсаа дэлгээд асаах товчлуурыг дарлаа. Намууны гар утас ажиллахад бэлэн болжээ. Шөнө ирсэн мессежүүдийг цөмийг нь устгаж аваад санаа нь амрах шиг болсон Намуун ажилдаа явахаар шийдэж алгуурхан өндийлөө.

Цэвэрлэгчийн гудамж шүүрдэж буй шир... шир... хийсэн чимээ үйлдвэрийн яндангийн дуутай хоршиж, хаа нэгтээ хурдлан өнгөрөх машны дуу амьдрал эхлэж байгааг илтгэнэ. Намуун


өнгөрсөн шөнийн заналхийллийг бүрмөсөн мартахаар шийджээ. “Зүгээр л хэн нэгэн утас андуураад тэгсэн биз. Түүнээс биш намайг ер нь хэн, яасан гэж ингэж заналхийлж байхав. Бүх юм хэвийн байна. Ажлаа сайн хийгээд, амьдардгаараа амьдраад явахад болно” Намууны энэ бодол нь түүнийг тайвшрахад хүргэв бололтой.

Энэ өдөр Намуун ажилдаа хамгийн эрт иржээ. Жижүүр нь түүнийг ийм эрт ирж байгаад гайхав бололтой нэг том харснаа цоожтой өрөөг нь онгойлгож өглөө. Өөрөөс нь өөр хэн ч байхгүй байгаа Намууны ажлынх нь өрөөнд “ Эзэн минь танд мессеж ирлээ...” гэх гар утасны дуу дахин хадлаа. Өөрийгөө овоо тайвшруулаад байсан Намуун огло үсэртэл цочив. Утсаа нээгээд харлаа, дахиад л өнөө урд шөнийн мессеж дугаар нь гардаггүй тэр утаснаасаа ирсэн байх нь тэр. “Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ...АДГУУС МИНЬ”. Энэ мөртийг уншаад Намууны огиудас хүрэх шиг боллоо. Бурхан минь гэж, энэ одоо хэн юм бол оо хэмээн амандаа үглэсээр Намуун гар утсаа салгаж орхив. Тэрээр дахин утсаа асаахыг ч хүссэнгүй, зүгээр л олон хүн бужигналдсан хөгжилтэй, сэтгэл тайван байх орчныг хүсч байлаа. Ажлынхаа том өрөөнд ганцаархнаа байгаа бүсгүйн сэтгэл хямарч нойр нь ч хүрэх шиг болоод ширээн дээр гараа дэрлээд яахаа мэдэхгүй тэрийн хэвтлээ. “ Намайг хэн ингэж дарамтлаад байгаа юм бол оо” хэмээн гиюүрч байтал ажлынхан нь цувран ирцгээв. Ажлын өдөр үргэлжилдгээрээ үргэлжилж, удалгүй хоолны цаг болж нэг өрөөнд хамт ажилладаг зургаан бүсгүй өрөөндөө хооллохоор боллоо. Намуун утсаа асаасан ч үгүй өөрийнхөө суудаг ажлын ширээн дээрээ хөсөр орхиод өрөөний голд байдаг том дугуй ширээн дээр ажлынхантайгаа зэрэгцэж суув. Түүнд хоол идэх өчүүхэн ч хүсэл байхгүй байсан хэдий ч өмнөө байгаа тавагтайгаас хоолой руугаа өөрийгөө хүчлэн арай ядан давуулж байгааг хамт ажиллагсад нь харин анзаарсангүй. “ Эзэн минь танд мессеж ирлээ..”

Дуугаа хурааж бөөн бухимдал болон сууж байсан Намуун өөрийн эрхгүй дагжин чичирч “Ээж минь” хэмээн дуулдах төдий шивнэлээ. Намууны хамт ажиллагсад түүн рүү гайхсан харцаар ширтэж нэг нь бүр тэссэнгүй бололтой “Яагаад мессеж ирээд байхад утсаа үзэхгүй байгаа юм бэ?” хэмээн их болгоомжлонгуй өнгө аястай асуугаад авав. Харин Намуун энэ асуултанд хариулсангүй. Гар утас руугаа цогцос харсан юм шиг айж бачимдсан харцаар нүд салгалгүй ширтэж байснаа “ Миний утсыг хэн асаачихаа вэ?” хэмээн арай ядан дуугарлаа. Намууны хамт ажиллагсад чухам юу болоод байгааг ойлгохгүй, дэмий л нэг нэгэн рүүгээ асуусан харцаар харна. Намуун утсаа үзсэнгүй, харин мэгшин уйлж эхлэв.

- Уг нь би утсаа унтраачихсан ш дээ. Та нар яагаад асаачихсан юм бэ?

Намууны энэ асуултад хариулах хүн олдслнгүй. Бүр зарим нь бие засах нэрийдлээр өрөөнөөсөө гарч явцгаалаа. Намуун ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй байсаар байснаа сууж байсан сандал дээрээсээ арайхийн өндийж бослоо. Тэрээр айснаасаа болоод бүр хөшчихсөн байгаа нь андашгүй байх аж.

- Би уг нь утсаа унтраасан юмсан, та нарын хэн нэгэн нь асаасан уу. Надад үнэнээр нь хэлээч,
гуйж байна?

Хэн ч хариу үг хэлсэнгүй, Харин Намууны өөдөөс нь харж суудаг энэ жил дөнгөж сургуулиа

төгсөөд байгаа Элбэгзаяа Намуунаас нүд салгалгүй ширтэж байснаа “ Би лав асаагаагүй. Ер нь

хэн ч асаагаагүй ш дээ, та өөрөө харж байсан. Тэгээд ч та өөрөө л утсаа гүйцэд унтраагаагүй

юм байлгүй дээ, юунд нь санаа зовсон юм. Намуунаа эгч ээ, ингэхэд таны бие зүгээр үү?” гэж

асуув.

Намууны ай түгшиж байсан тогтворгүй харц гэнэт ууртай шийдэмгий байдал руу шилжиж гар

утсаа ширээн дээрээс шүүрч аваад дэлгэлээ.

“ Утсаа салгахаар л зугтчихна гэж бодоо юу. Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр,

үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ... АДГУУС МИНЬ”

Намуун гар утсаа эгээтэй л хана руу савчихсангүй. Мессежийг уншаад царай нь барайснаа

сандал дээрээ суух биш зүгээр л уначих нь тэр. Ажлынхан нь түүнд халуун цай аягалж өгөөд,

зарим нэг нь духыг нь алгаараа дарж үзээд халуунтай байгаа эсэхийг нь шалгана. Намуун

жаахан тайвширснаа утсаа буцааж унтраагаад “ Надад санаа зоволтгүй ээ, би зүгээр” хэмээн

ажлынхандаа хандаж аяархан хэллээ. Удалгүй цөм өөр өөрийнхөө ажилд орцгооход захирал

нь орж ирээд “ Бие чинь муу байгаа бол эртхэн харьж амраарай, Намуунаа” гэж хэлчихээд


гарав.

Намуун мессежний талаар ажлынхандаа юу ч ярьсангүй. Бас унтарсан байсан утас өөрөө

асаад мессеж ирсэн гэхэд хэн ч итгэхгүй нь мэдээж. Тэгээд ч ажлынхандаа хаа хамаагүй

өөрийнхөө утсанд ирсэн мессежний талаар ярьж залхаах нь дэмий гэж үзжээ. Намууны ухаан

санаа ажлаа хийхэд ер төвлөрч чадахгүй зөвхөн заналхийлсэн мессежийг бичсэн эзэн хэн

болохыг эргэцүүлнэ.

Дээрх явдлаас хойш хэдэн өдөр өнгөрчээ. Намууны утсанд заналхийлсэн мессеж энэ хугацаанд

үе үе ирсээр байсан бөгөөд тэрээр үүнээс болоод ажлаасаа хэд хоногийн чөлөө авсан байлаа.

Тэрээр учир шалтгаангүйгээр дарамтлуулсан байдлаасаа салахын тулд утсаа гэртээ орхиод

найзуудтайгаа амралтанд хүртэл явсан хэдий ч огтхон тайвшраагүйгээр барахгүй амралтын

газар ухаан алдаж унаад хамт явсан хүмүүсээ бүр сандаргаж орхижээ. Намуун гар утсаа барагтай

л бол асаахаас татгалзах болов. Гэсэн хэдий ч бүр яалт ч үгүй гар утсаа салгасан хойно ч гэсэн

утас нь өөрөө асаж өнөөх заналхийлсэн мессеж ирэх нь хэвийн үзэгдэл болжээ.

Ингэсээр Намуун аргагүй тэсвэр алдаж үүрэн телефон утасны комданиудаар очиж шалгуулсан

хэдий ч “Манайд яг ийм байдлаар дугаар нууцлах үйлчилгээ байхгүй. Өөр компаниудаас лавла”

гэсэн хариу өгсөн аж. Ингээд Намуун аргагүй цагдаад хандсан ч заналхийлсэн мессежний

эзнийг хэн бэ гэдгийг тогтоож чадсангүй. Яадахад Намуунд өөрт нь “Намайг дарамтлаад байгаа

этгээд энэ л болов уу” гээд таамаглаад хэлчих ганц ч хүн байсангүй. Ингэсээр эцэст нь Намуун

энэ мессежинд ач холбогдол өгөхгүй байхаар хатуу шийджээ.Өөрийг нь заналхийлээд байгаа

ч гэсэн үнэн хэрэг дээрээ надад халдаж гай болоод байгаа юм байхгүй гэж өөртөө хэлээд бага

ч атугай тайвшрахыг хичээж эхэллээ.

Эзэн минь танд мессеж ирлээ

Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт...Үхдэл болох өдөр чинь ирлээ...

АДГУУС МИНЬ”

Намуун хэдийн танил болсон энэ мессежийг авангуутаа “өөдгүй новшоо, читийм сүрхий юм

бол гараад ир. Тэгээд надтай яриач” хэмээн гар утас руугаа хоолойныхоо чадлаар тэсвэр

алдан бархирлаа. Энэ мөчид үдшийн бүрэнхий болж байсан бөгөөд Намуун урьдын адил

гэртээ ганцаараа байлаа. Гэрт чимээ аниргүй нам жим байх агаад энэ байдал нь Намуунд яг

л хаа нэгтэйгээс үхэл ирээд өөрийг нь авч явах нь уу гэмээр сэтгэгдэл төрүүлэх шиг. Гэтэл

тун удалгүй энэхүү нам жим байдал төгсгөл болж Намууны гар утсанд дуудлага ирж хөгжим

хангинах нь тэр. Сүүлийн өдрүүдэд Намууны утсанд дуудлага ирэхээ болиод удаж байгаа

билээ. Учир нь тэрээр өнөөх муу ёрын мессежнээс болоод ихэнх хугацаанд утсаа салгаж

байсан. Тийм болохоор Намууны гар утсанд ингэж дуудлага ирэх нь их л сонин үзэгдэл боллоо.

Ойрд дуугараагүй утсаа гэнэт ингэж дуугарахад нь Намуун эхлээд цочсон хэдий ч тэр дороо

тайвшран өөр лүү нь хэн залгаж байгааг мэдэхээр дэлгэцрүү харав. Гэтэл гар утсанд ирж буй

дуудлага гардаг жижигхэн электрон самбарт нь ямар ч утасны дугаар харагдсангүй. Хэн нэг

нь Намуун руу дугаар нь гардаггүй утаснаас залгаж байх нь тэр. Намуун энэ дуудлагыг өнөөх

мессежтэй холбож бодоод ар нурууных нь хүйтэн хөлс асгарах шиг боллоо. Гэсэн хэдий ч

тэрээр энэ бодлоосоо даруйхан татгалзаж амжив. “Зүгээр л миний утас эвдэрчихсэн байх,

эсвэл үүрэн телефон утасны компанид асуудал гарсан биз” хэмээн өөрийгөө хуурсаар хэсэг

тээнэгэлзэж байгаад утсаа авлаа.

-Байна уу, хэн бэ?

Намууны энэ асуултын хариуд хэн нэгний чихарсан муухай хүржигнэх мэт дуун гарснаа нэг

эрэгтэй сөөнгөтсөн хоолойгоор ярих нь тэр.

-Надтай ярихыг хүсээ юу?

-Чи хэн бэ?

-Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт....Үхдэл болох өдөр чинь ирлээ....

АДГУУС МИНЬ

Энэхүү чихарсан муухай сөөнгө хоолойгоор ярьж байгаа үл таних эрэгтэй өнөөх мессежээр

дарамталдаг этгээд мөн байх нь ээ гэсэн бодол төрмөгц нь Намуун хурдхан шиг утсаа

салгачихлаа.

Тэгмэгц дахиад л мессежний хонх дуугарах нь тэр.

“...Эзэн минь танд мессеж ирлээ.”


Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт...Үхдэл болох өдөр чинь ирлээ....

АДГУУС МИНЬ

Намуун өөрийн эрхгүй гиншин уйлж, гартаа атгаж байсан утсаа хана руу хамаг хүчээрээ савж

орхилоо. Чулуун хананд шидэгдсэн утас бут үсрэн хэдэн хэсэг болсон ч гэсэн гол эх бие нь

ажиллагаатай үлджээ. Утсанд дуудлага ирэх хонх дахин дуугарав. Намуун яахаа мэдэхгүй

шалан дээр эвхрэн суугаад уйлж байснаа тасралтгүй дуугарсаар буй дутуу эвдэрсэн утсаа

очиж авлаа. Өнөөх л саяын дугаар нь гардаггүй үл мэдэгдэх дуудлага. Намуун тэссэнгүй утсаа

шүүрч аваад “Новшоо чи тэгээд надаас юу хүсээ вэ. Би энд байж л байна, тийм сүрхий юм бол

ирээд тэгээд намайг үхүүлээч дээ” хэмээн хашхирлаа.

Үүний хариуд өнөөх чихарсан сөөнгө хоолойтой эрэгтэй шивэгнэн ярив.

-Үхэх өдрөө хүлээж бай. Чамд үхлийн амтыг мэдрүүлэх болно. АДГУУС МИНЬ.

-Тэнгэр минь, гуйя чамаас. Чи хэн бэ?

-Намайг мартчихаа юу?

-Гуйж байна намайг тайван орхи лдоо тэгэх үү, гуйж байна. Би чамд гай болоогүй шүү дээ.

-Адгуус минь сонсож бай. Хөршийнхөө охины хоолойг хутгаар хэрч. Тэгвэл амьд явах хоногийн

чинь тоо уртсана.

-Муу галзуу солиотой, гаж донтой новш. Чамайг цагдаад барьж өгнө шүү

-Дахиад хэлье, адгуус минь. Хөршийнхөө охины хоолойг хэрч.Тэгвэл амьд явах хоногийн чинь

тоо уртсана.

-Өөдгүй амьтан минь, тэр чинь дөнгөж зургаахан настай шдээ

Намуунаагийн ийнхүү хашхирч хэлсэн үг маш ихээр цөхөрч байгааг нь илтгэж байв. Дараа нь

чухам юу болсноо ч Намуун мэдсэнгүй. Нэг л мэдэхэд тэрээр гартаа байсан утсаа бүр юу ч

үгүй болтол нь үйрүүлэн дэвсэж байх нь тэр. Гэрт дахин чимээ аниргүй боллоо. Айдас түгшүүр

Намууныг эзэмдэж хоёр өрөө байрных нь нүх сүв болгонд нь чөтгөр ороод үүрлэчихсэн мэт

таагүй орчин үүсэх нь тэр. Намуун байшингийнхаа буланд нуруугаараа наалдаад өвдгөө

нугалан нүүрээ гараараа дарж шалан дээр хэсэг суув. Намуун айж сандарснаасаа болоод

ухаан нь балартаж, орон гаран байдалтай болчихжээ. “Одоо утсаа эвдчихсэн юм чинь энэ муу

заналхийлсэн гаж донт намайг яахыг нь харъя л даа. Яаж ч чадахгүй юм чинь, намайг хаанаас

гэж олох билээ” Намууныг энэхүү бодлоо гүйцээж ч амжаагүй байхад нь гэнэт гэрийнх нь

хаалгыг нүдэх чимээ дуулдлаа. Намууны гэрийн үүдэнд хэн нэгэн ирчихээд дотогшоо орохыг

хүсч байна. Ямартай ч үүдэнд хэн ч байлаа гэсэн тэр хүнд өөрөө хэрэгтэй байгаа гэдгээ Намуун

мэдрэх шиг болов.

Тэнгэр минь, тэнгэр минь. Арай саяын нөгөө сөөнгө хоолойт биш байгаа даа.Утас минь

холбогдохгүй болохоор үүдэнд хүрээд ирчихсэн юм болов уу? Тэнгэр минь битгий л тийм

байгаасай. Би ер нь яасан юм бэ. Намайг ямар нүгэл хийсний төлөө энэ үл таних эрэгтэй

ингэж дарамтална вэ? Би яагаа ч үгүй шүү дээ.Бас хөршийнхөө охины хоолойг хэрч гэнэ шүү.

Хөрш айлын Энхриймаа чинь дөнгөж зургаахан настай шүү дээ. Яагаад заавал би түүнийг алах

хэрэгтэй болдог билээ?

Намуун энэ бүх асуултуудыг өөртөө тавьсаар үүд рүүгээ зүглэн нэг хоёр гишгэлэв. Намуун

хаалга руугаа бүр тэгтлээ их дөхсөнгүй. Хэдий үүднийх нь өрөөний гэрэл асаалттай байгаа ч

гэлээ харанхуйд яваа хүн шиг ханаа налан маш удаанаас алхаж байсан Намуунаа үүднээсээ

зургаа орчим алхмын зайтай зогсоод чанга дуугаар “хэн бэ?” гэж асуув.

-Намуунаа эгчээ, би Энхриймаа байна аа. Танд хурц иртэй хутга байна уу?

-Бурхан минь, чи хутгаар яах нь вэ?

Намуунаа ингэж хэлэхдээ өнөөх түрүүний утсаар ярьсан сөөнгө хоолойтой эрийн “Хөршийнхөө

охины хоолойг хутгаар хэрч, тэгвэл амьд явах хоногийн чинь тоо уртсана” гэсэн үгийг

саналаа.

Намууны асуултанд Энхриймаа охин хэсэг хугацаанд хариулахгүй байж байснаа

-Тэгээд танд хутга байхгүй юм уу?

-Байхгүй ээ, охин минь

Охины учир битүүлэг санаанд оромгүй асуулт, басхүү өнөөх өөрийг нь заналхийлэгч этгээдийн

хэлснийг бодон түгшсээр Намуун хаалгаа ч тайлж өгсөнгүй. Уг нь, тэрээр хөршийнхөө бяцхан

охин Энхриймаатай маш дотно байдаг хэдий ч энэ удаад түүнийг гэртээ оруулахыг хүссэнгүй.


Яагаад ч юм Энхриймаа охины энэ үг түрүүчийн заналхийлэгч этгээдийн хэлсэн хоёр урьд хождын ямар нэгэн зүйлийг санагдуулаад байх шиг. Гэхдээ чухам яг юу вэ гэдгийг Намуун нэрлэж чадахгүй байлаа.

Энэ шөнө Намуун бүх өрөөнийхөө гэрлийг асаагаад том өрөөнийхөө буланд нуруугаараа налан сууж өөрийг нь заналхийлэгч үл таних эрэгтэй чухам хэн болоод ингэж уйгагүйгээр өөрийг нь зовоож байгаа тухай бодлоо. Ёстой л нөгөө бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг түүний санаанд олигтой учир шалтгаан орж ирсэнгүй.

Энэ шөнө Намуун тайван амарч чадсангүй.Жаахан дугхийх болгондоо өөрийгөө ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй Энхриймаа охиныг тарчлаан зовоож том балиусан хутгаар хоолойг нь хэрчиж байгаагаар харах аж. Цус годгодон үсэрч жаахан охины амь тавин тийчилж байгаа нь тодоос тод харагдахад Намуун зүүднээсээ цочин сэрэв. “Тэнгэр минь, ямар муу ёрын зүүд гээч нь энэ вэ” хэмээн дөнгөж дуулдах төдий шивнэсэн болов. Түүний нүүрээр хүйтэн хөлс дааварлаж хамаг бие нь салганан чичирч байлаа. Орь ганцаархнаа хоёр өрөө байранд шөнийг өнгөрүүлж буй Намуун айдсаа үргээхийн тулд зурагтаа хүртэл асааж хүүхэлдэйн кино үзэх аж. Гэвч саяын тэрхүү муу ёрын зүүд нь санаанаас нь гарсангүй. Басхүү өнөөх сөөнгө хоолойтой муу ёрын заналхийлсэн эрийн АДГУУС МИНЬ гэж ирээд л өөрийг нь заналхийлсэн тэр бүх муу үгсүүд нь бүр санаанаас нь гарахгүй болоод сэтгэлд нь хоногшчихоо юу гэлтэй. Ашгүй тэгсхийсээр байтал үүр цайж Намууны сэтгэлд татсан айдсын манан бага багаар арилж эхэллээ

Намуун утсаа юу ч үгүй үйрүүлж хаясныхаа ачаар хэдэн өдөр хэн нэгний сүрдүүлгийн үг сонсолгүй сэтгэл амар явжээ. Ажилдаа ч эргэж орохоор болж гар утасныхаа хуучин дугаарыг мартаад шинийг авахаар шийдэв. Ингээд Намуун Даваа гарагийн өглөө Мобиком корпорацийн дугаар борлуулах цэг дээр очиж шинэ дугаар шинэ гар утас сонгов. Намууны сэтгэл тайван, айж түгшиж байсан үетэйгээ харьцуулбал жаахан ч гэсэн аз жаргалтай байлаа. Одоо дугаараа сольчихож байгаа юм чинь тэр муу гаж донтой, сөөнгө хоолойтой эр намайг заналхийлж чадахгүй хэмээн бодсоор шинэ гар утсаа асаалаа. Ийнхүү түүнийг дөнгөж утсаа нээмэгц дуудлага ирэх нь тэр. Өнөөх л дугаарын нууцлалтай дуудлага. Намуун эгээтэй л цус харвачихсангүй... Түүний хамаг бие нь салгалж, дуугарч чадахгүй хоолой нь чичирхийлээд өөдөөс нь хараад лангууны цаана сууж буй гар утасны худалдагч руу айсан нүдээр ширтэн харав. Өнөөх нь нэлээд гайхсан байртай харж байснаа өмнөх ажлаа үргэжлүүлэн хаа хамаагүй хүмүүстэй ярилцаж Намууныг авч хэлэлцсэнгүй. Намуун утсаа авсангүй. Тэрээр чухам яахаа мэдэхгүй байсаар нэг л мэдэхэд гэрийнхээ зүг алхаж байв. Энэ үед ч гэсэн Намууны гар утас нь дуугарсаар байв. “Нөгөө сөөнгө хоолойт чинь байх даа” гэсэн айдас санаанаас нь гарахгүй байгаа Намууны ар нурууных нь хүйтэн хөлс асгарч байлаа. Тэнгэр минь, хэрвээ үнэхээр нөгөөх чинь мөн бол яагаад, тиймээ яагаад шуудхан ингэж залгадаг байна аа. Ер нь биш байлаа ч гэсэн намайг өөрийнхөө утасны дугаарыг ч цээжилж амжаагүй байхад хэн ингэж удаанаар дууддаг билээ. Намуун яагаад, яагаад гэсэн асуултыг өөрөө дахин дахин тавьж, гар утас руугаа гөлийсөн нүдээр ширтэн маш удаанаар алхаж байлаа. Ингэсээр эцэст нь тэрээр утсаа авчээ. Намууны хоолой чичирхийлж олигтойхон дуугарч чадсангүй. -Байна уу, чи юу?

-Адгуус минь, надаас ийм амархан салчихна гэж бодоо юу. Үхэх өдөр чинь хаяанд ирлээ. Хөршийнхөө охины хоолойг хутгаар хэрч. Энэ чиний амьд үлдэж болох цорын ганц зам -Тэнгэр минь, чамаас гуйя. Чи хэн юм бэ? Надруу дахин битгий залга, би гуйж байна. -Энхриймааг ал. Өөрийнхөө амийг аварч үлдэхийн тулд охины хоолойг хутгаар хэрчих үү, эсвэл өөрөө үхлийн муугаар үхмээр байна уу?

-Гуйя. Яагаад заавал би энэ хоёр сонголтын аль нэгнийг сонгох хэрэгтэй гэж? -Үхлийн амтыг мэдэр, АДГУУС МИНЬ. Үхдэл болох өдөр чинь ирлээ

Намуун тэсвэр алдаж шинэхэн авсан гар утсаа зам дээр хага шидчихлээ. Тэрээр гудамжны сандал дээр хааш яйш суусан болж эхэр татан уйлж байлаа. Хажуугаар нь зөрж өнгөрөх хүмүүс түүн рүү галзуу солиотой эсвэл согтуу хүн рүү харж байгаа мэтээр сэжиглэнгүй хялайсаар холуур өнгөрөх аж. Уг нь Намуун гэртээ нэлээд ойрхон ирчихжээ. Гэвч түүний оюун ухаан өөрийгөө хаана яваагаа ч мэдэхгүй байлаа. Түүний толгойд зөвхөн “Би амьд үлдэхийн төлөө яагаад заавал Энхриймааг алдаг билээ” гэсэн аймшигтай шаналгаатай бодол эргэлдсээр.


Хичнээн ч цаг суусан юм бүү мэд. Харуй бүрий болж эхэлсэн энэ мөчид Намуун жаахан сэхээ

аваад хажууд нь хэн нэгэн зогсож байгааг мэдрэв. Нүүрээ даран доог тонгойгоод сууж байсан

тэрээр цочин өндийлөө. Өөрийн нь өмнө хэн зогсож байгааг хараад гайхан балмагдсан Намуун

“Чи чинь...” хэмээн дуулдах төдий шивнээд үгээ гүйцээлгүй хөшиж орхих нь тэр.

Намууны уйлсандаа бэлцийж, айж сандарсан нүд рүү Энхриймаа охин ширтэн зогсох аж.

Үсээ хоёр хуваагаад боочихсон цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд цамцтай жаахан охин Намууны

хажуунаас холдохгүй зогссоор байгаа хэдий ч юу ч ярьсангүй нэлээд удлаа. Намуун энэ

мөчид Энхриймааг харсаар аргагүй барьц алдаж, яах ёстойгоо, юу ярихаа ч мэдсэнгүй. Гэтэл

Энхриймаа Намуун руу маш нухацтайгаар ширтэж байснаа түрүүлж ам нээлээ.

-Намуунаа эгч ээ...

-Юу гээв миний дүү. Чи энд юу хийж байгаа юм бэ?

-Намуунаа эгч ээ танд нээрээ хурц иртэй хутга байхгүй юм уу?

-Чи чинь юу асуух нь энэ вэ. Байхгүй. Байхгүй ээ, байхгүй. Байхгүй мэдэв үү. Байхгүй гэж чи

хэд хэлүүлэх гэсэн юм. Эсвэл үхмээр байгаа юм уу. Эндээс зайл чи, муу тамын сүнс минь.

Энэ үгээ Намуун маш чангаар хашхиран хэлжээ. Тэрээр үнэхээр биеэ барьж чадсангүй маш

ихээр бухимдаж байлаа. Энхриймаа охин ч Намууны гэнэтийн энэ огцом уурнаас айснаас уу,

ямартай ч орц руугаа гүйгээд орчихлоо. Энхриймаа чангаар цурхиран уйлж өөрт нь туслах хэн

нэгэн байгаа эсэхийг хайж олох гэсэн мэт эргэн тойрноо харах аж. Гэвч хэн ч түүнийг өрөвдсөн

харцаар харсангүй. Зуны шөнө болжээ. Намуун гэртээ орж чадахгүй орцныхаа үүдэн дээр

гараа элгэндээ зөрүүлэн нааш цааш холхисоор.

Намууны сэтгэлийн мухарт хүртэл шингэсэн гэлтэй өнөөх заналхийлэгч эрийн сөөнгө хоолой

чихэнд нь сонсогдох шиг болж магадгүй ард нь ирчихээд зогсож байгаа ч юм билүү гэсэн

бодлоор өөрийн эрхгүй эргэн харна. Цаг явсаар, нэг л мэдэхэд бүр шөнө дунд болжээ. Намуун

ингэсээр ямар гадаа хонолтой биш гэж бодоод гэртээ орохоор шатаар өгслөө. Ганцаархнаа

амьдардаг хоёр өрөө байрныхаа хаалгыг түлхүүрдэн онгойлмогцоо үүднийхээ өрөөний гэрлийг

асаав. Түүний гэрийн нь энэхүү ямар ч чимээ аниргүй орчин өмнө нь маш сайхан амралт болдог

байсан бол одоо чөтгөрийн үүрэнд ороод ирчихсэн мэт айдас төрүүлэх нь тэр.

Тог...тог... тог

Намууныг дөнгөж том өрөө рүүгээ ороход ийнхүү араас нь хэн нэгэн хаалгыг тогшив. Энэ

шөнө дунд хэн байдаг байна аа гэсээр Намуун хаалга руугаа дөхлөө. Магадгүй хий юм сонсов

уу гэж бодсон хэдий ч хаалга тогших чимээ дахин сонсогдсоноор Намууны эргэлзсэн бодлыг

бүрмөсөн байхгүй болголоо.

-Хэн бэ?

-Намуунаа эгч ээ, би Энхриймаа байна

-Чи яах гээв. Надад хурц иртэй хутга байхгүй. Чамайг дахиж ингэж асуугаад ирэх юм бол аав

ээж хоёрт чинь хэлнэ шүү. Явж унт. Чам шиг ийм жаахан хүүхэд энэ харанхуй шөнө болсон

хойно айлын хаалга тогшиж болдоггүй юм.

-Би танаас хутга асуух гээгүй ээ

-Тэгээд яах гэсэн юм

-Тантай нэг хүн утсаар яръя гээд байна

Энэ үгийг сонссон Намууны зүрх палхийгээд явчих нь тэр. Арай нөгөө....гэсэн бодол Намуунд

төрж тэрээр хаалганаасаа хэдэн алхам ухарлаа. Намуун Энхриймаад ямар ч хариу хэлж

чадсангүй. Айснаасаа дагжин чичирч, шорвог нулимс хацрыг нь даган урсав. Гэвч хэсэг хугацаа

өнгөрөөд дахиад л тог... тог... тог.... гэсэн хаалга тогших чимээ үргэлжиллээ.

-Намуунаа эгчээ, хаалгаа тайлаарай. Тантай хүн утсаар яръя гээд байна.

-Энхриймаа, чи яв. Гуйж байна. Би одоо хэнтэй ч утсаар ярихгүй. Яв дуулав уу чи. Наанаасаа

яв, хэн ч байлаа гэсэн би наад утсаар чинь ярихгүй.

Энхриймаа охин энэ үгийн хариуд юу ч хэлсэнгүй. Чимээ аниргүй байдал нэг минут хэртэй

үргэлжиллээ. Ингэсээр эцэст нь Энхриймаа гэрийнхээ шаахайг чирэн буцаж алхах чимээ

хаалганы цаана сонсогдож, хөршийн нь хаалга хаагдах чимээ үргэлжлүүлэн дуулдав. Үүнийг

сонссон Намуун хагас дутуу тайвширсан боллоо. “Ямар гээчийн муу ёрын юм болоод байна

аа. Тэр өөдгүй заналхийлэгч сөөнгө хоолойтой эр намайг хаа ч явсан яг л сүүдэр мэт дагаж

бүх үйлдлийг минь хянаж байгаа хэрэг үү. Ээ бурхан минь, би юутай учрах нь энэ вэ. Хэн нэг


нь надад туслаач” Намуун өөрөө өөртэйгөө ийнхүү бодлоороо ярилцаж өөрт нь авралынхаа гарыг сунгах хэн нэгнийг эрхгүй хэн нэгнийг үгүйлэх аж.

Хар дарсан зүүднээс өөр ямар ч үзэгдэлгүй муу ёрын харанхуй шөнө ашгүй Намууны ард үлджээ. Өглөөний нарны туяа орчлонг гэрэлтүүлж шувууд жиргэн нисч, “сүү аваарай” гэх худалдаачны баргил хоолой амьдралын шинэ өглөө эхэлж байгааг илэрхийлнэ. Намуун унтсан унтаагүй хоёрын хооронд хамаг бие нь хөшөөд муухай царайлсан хүн угаалгынхаа өрөө рүү гуйвлан зүглэлээ. Тэрээр яг л нөгөө дутуу алсан могойтой өөрийгөө зүйрлэж өрөвдөх ч шиг болов. Угаалгынхаа өрөөний гэрлийг асааж крантаа суллан бүлээн ус гоожууллаа. Тэгээд өглөө болгон харж нүүр амаа янзалдаг том толиндоо өөрийгөө харав. Царай нь цонхийж, үс нь өрвийн ширэлдээд бага зэрэг онигордуу нүд нь уйлсандаа бүлцийн хавдаад ямар ч сүр сүлдгүй нэгэн болж хувирчээ. Сэтгэл тавгүй байдал, тэр дундаа айдас гэдэг хүнийг яг л хатсан навч шиг юу ч биш болгочихдог юм байна гэдгийг Намуун ойлгох шиг. Түүний царайд ямар ч баяр баясгалан, амьдын гал цог үгүй болжээ. Яг л бүх итгэл найдвараа алдаад үхлээ хүлээж байгаа хүн шиг тийм нэгэн дүр зургийг тэрээр толинд туссан өөрийнхөө тусгалаас олж харав. Тэрээр ийнхүү толинд туссан өөрийнхөө дүрс рүү нүд салгалгүй ширтэж байснаа ярьж эхэллээ. -Яасан ч сул дорой, ядруухан болчихоов дээ. Ингэж хүнд дарамтлуулж амьдын сүг болж амьдарснаас зүгээр үхчихдэг ч юм билүү. Гэхдээ л үхмээргүй байна, би залуу хүн шүү дээ. Нөхөртэй, хүүхэдтэй болмоор байна. Өөрийнхөө аз жаргалтай ертөнцийг бий болгомоор байна. Гэтэл түүнээс урьтаад үхчихвэл яана аа.

Толь руугаа ширтсээр байгаа Намуун ингэж хэлээд баргар царайгаа улам бүр барайхыг харав. Хүнд ямар ч халширмаар бэрх зүйл тохиолдож байсан амьд явах хүсэл нь бөхдөггүй гэдгийг Намуун өөрөөрөө батлах шиг. Хацраа даган урссан ганц дусал нулимсаа арчсан Намуун “Яасан ч дуусдаггүй нулимс вэ дээ” хэмээн өөртөө зориулж хэллээ. Ганцаардаж өөрийгөө өрөвдсөн бүсгүй толь руу ширтсээр. Гэнэт тэрээр толинд тусаж буй дүрсгийг өөрийгөө биш байх хэмээн эргэлзэж эхлэх нь тэр. Нэг л өөр, өөрийнх нь дотор өөр хэн нэгэн орчихоод даажигнаад ч байгаа юм шиг. Энэ мөчид яг л Намуун өөрийгөө харах биш Намууныг хэн нэгэн хараад байх шиг тийм мэдрэмж төрлөө. Намуун айж эхлэв. “Энэ би биш байна” гэсэн бодол нь улам идэвхжиж өөрөө өөрөөсөө айж эхэлж буйгаа тэрээр мэдрэв. Энэ үед өнөөх өөрийг нь заналхийлэгч сөөнгө хоолойтой эрийн “Намайг мартчихаа юу?” хэмээн утасны цаанаас хэлж байсан нь чихэнд нь дахин сонсогдлоо. Намууны энэ хэн бэ гэсэн бодолтой нь зэрэгцэн өнөөх толинд туссан өөрийнх нь дүрс нүд нь жартайн инээмсэглэх нь тэр. Өөрийн нь тусгал болсон уг дүрс бүр харсаар байтал шүдээ ярзайлган инээгээд цус болсон улаан хэлээ гаргаж ирэн уруулаа шилэмдэн долоолоо. Намуун мэл гайхаж цэл хөхрөнө гээч нь болов. Би өөрөө өөрийнхөө хөдөлгөөнийг хүртэл хянаж чадахаа больчихоо юу хэмээн айхын хажуугаар эргэлзэж байсан Намуун хацар, уруулаасаа чимхэж үзэв. Хацар нь үрчийгээгүй, уруул нь жимийсэн хэвээр байх нь тэр. Тэнгэр минь, тэнгэр минь юу болох нь энэ вэ?

Намуун толинд туссан магадгүй өөрийнхөө дүрснээс хэмжээлшгүй ихээр айж байсан ч тэндээс нүднийхээ харцыг салгаж чадсангүй. Өнөөх толин доторх Намууны дүрс баруун гараа өргөж хоолойгоо зүсэх хөдөлгөөн үзүүлэв. Гэтэл яг энэ үетэй нь зэрэгцэн өнөөх сөөнгө хоолойтой эр “Энхриймаагийн хоолойг хэрч, түүнийг ал. Чи бол АДГУУС” хэмээн шивнэлээ. “Чи бол адгуус, чи бол адгуус, чи бол адгуус...”

Намуун хэдий чихээ тагласан ч өнөөх сөөнгө хоолойтны “Чи бол адгуус” хэмээх үг цуурайтсаар. Харин өнөөх толинд туссан дүрс нь хоёр гараараа амаа таглаад биеэ займчин инээж байх нь үзэгдлээ. Намуун нүдээ улам бүлтийлгэн харж хамаг бие нь салганаж буйгаас үзэхэд тэсэхзйеэ бэрх байгаа бололтой. Гэтэл энэ үед гэнэт хаалга тогших чимээ сонсогдов. Сөөнгө хоолойтой заналхийлэгч эрийн “Чи бол адгуус” хэмээн тасралтгүй шивэгнэх үгсийн хажуугаар энэхүү хаалга тогших чимээ маш тод дуулдаж байлаа. Тэгснээ хаалганы цаанаас “Намуунаа эгчээ би Энхриймаа байна аа. Хурц хутга...” гэх үг дуулдлаа. Намуун нүдэн дээр газар босоод ирэх шиг болж ухаан балартан унав. Тэрээр хэдий айж цочирдсоноосоо болоод унасан хэдий ч оюун ухаан нь хэвийн ажиллаж, өөрийгөө хөндлөнгийн нүдээр хараад ч байх шиг. Хаалга тогших чимээ сонсогдсоор. Гэтэл гэнэт гэрийн нь хаалганы түгжээ нь торхийн мултарч нээгдэх нь тэр. Энхриймаа өөрөө ингээд ороод ирж чадахгүй нь мэдээж. Тэгвэл хэн нэгэн хаалга тайлж өгсөн


байх учиртай. Гэхдээ хэн?

Юу болсон юм бүү мэд, ямартай ч Энхриймаа гэрт нь орж ирээд шууд гал тогооны өрөө рүү орчихыг Намуун мэдрэв. Намууны ухаан сэргэх нь битгий хэл улам бүр балартаж бодит орчноосоо холдсоор. Энэ үед түүний чихэнд өнөөх сөөнгө хоолойтой заналхийлэгч эр “Адгуус минь өмнөх амьдралаа хар” хэмээн шивнэх шиг боллоо.

....Хаана байдаг газар юм бүү мэд. Ямартай ч Намуун чийг даасан гэрэл муутай өмхий хонгилоор нэгэн ухаан алдсан хүнийг чирэн явж байлаа. Араасаа чирч яваа тэр хүн нь эрэгтэй, эмэгтэй алин болохыг мэдсэнгүй. Учир нь тэр этгээд цус нөжиндөө хутгалдчихаад нүүр нь нил шарх, сорви болчихсон байх бөгөөд амандаа алчуур чихүүлчихсэн, гар хөл нь хүлээтэй байлаа. Уг этгээдийг Намуун мөрнөөс нь нэг гараараа чирч яваагаа мэдээд өөрийгөө ямар их хүчтэйгээ гайхах шиг болов. Тэрээр өөрийгөө эрэгтэй хүн гэдгээ сая ойлгох шиг боллоо. Намуун хэдий өөрийнхөө юу хийж байгаагаа мэдэж харж байгаа ч өөрийгөө огтхон ч удирдаж чадсангүй. Яг л оюун ухааныг нь өөрөө автоматаар ажилладаг нэгэн биед аваачаад суулгачихсан юм шиг. Тэрээр зөвхөн өөрийнхөө юу хийж байгаагаа л хөндлөнгийн нүдээр харан гайхах аж. Усны дусал шол шол хийн дусалж хаа нэгтэйгээс хэн нэгэн жаахан охины мэгшин уйлах чимээ дуулдана. Намуун алхсаар тэрээр өөрөө энэ газрыг их л сайн мэдэг байх бөгөөд тэрхүү мэгшин уйлж байгаа жаахан охинд туслах биш харин ч бүр зүйл дуусгахаар шийдчихсэн мэт. Намуун өнөөх чирч яваа хүнээ огтхон ч орхисонгүй, араасаа уйгаггүйгээр чирэн алхсаар. Гэхдээ тэрхүү чирж байгаа хүнээ өчүүхэн төдий ч хайрлахгүй замдаа тааралдсан чулуу төмөр сэлт дээгүүр хүчлэн чирч байв. Намуун өөрийгөө энэ хүнээр чухам яах гэж байгаагаа мэдэхгүй байлаа. Нэгэн томхон байшингийн хонгил бололтой энэ газраар алхах тусам өнөөх бяцхан охины уйлах чимээ улам бүр тод дуулдаж байв. Охины уйлж буй нь түүнийг дөнгөж тав юм уу зургаан настай байх гэсэн таамаглал төрүүлж байв. Намуун нэгэн жижигхэн төмөр хаалганы өмнө тулж ирлээ. Уг хаалгыг гаднаас нь хүнд төмрөөр даруулан түгжчихжээ. Магадгүй энэ хаалгыг Намуун өөрийгөө түгжсэн байх хэмээн таамаглав. Тэрээр ямар ч эргэлзээгүй явж очоод хаалгыг тайлан дотогш орлоо. Энд өнөөх охины мэгшин уйлах чимээ дөнгөж хажууханд дуулдаж байв. Намуун ухаан алдсан өнөөх этгээдийг чирсээр энэхүү гэрэл муутай жижиг өрөөний булан руу зүглэн алхлаа. Тэнд нэгэн жаахан охин чулуун шалан дээр өвдгөө тэврэн суугаад Намуун руу айсан харцаар ширтэж байх нь тэр. Намууны нүдний харц охиныхтой тулгарсан тэр мөчид тэр охин таньдаг ч хүн шиг санагдаад явчихлаа. Охин Намуунаас айн дальдчиж “аав аа...” хэмээн аврал эрэн шивнэсээр. Намуун тэр охин руу бүр дөхөж очсонгүй, зүгээр л өнөөх чирж ирсэн ухаангүй хүнээ түүний өмнө аваачаад хөсөр орхив.Тэгээд ухаангүй байгаа тэр хүнийхээ хүлээсийг хурц иртэй хутгаар тасалж суллалаа. Тэгмэгцээ аль хэдийн зэхсэн бололтой энэхүү жижиг өрөөний өөр нэгэн булан руу очиж савтай ус авчран ухаангүй байгаа хүний дээрээс цацав. Тэр ухаангүй этгээд эрэгтэй хүн байсныг Намуун сая л анзаарав. Тэр ухаан орж буй бололтой бие нь үл мэдэг хөдөлж эхлэх нь тэр. Тэгмэгц нь Намуун халааснаасаа нэгэн тариур гаргаж ирээд ухаан орж буй эрэгтэйн судсанд тарьж орхив. Чухам энэ үйлдлийг хийхдээ Намуун өөрийнхөө гарыг ямар аймшигтай том, тэгээд бас хэлбэргүй бүдүүн хуруутайг олж харлаа. Яг л алуурчных гэмээр... Намуун өөрөөсөө айж байлаа. Арай би энэ эрэгтэйг алж байгаа нь энэ биш байгаадаа гэж бодон жихүүцсэн хэдий ч түүнд зөвхөн харж мэдрэхээс өөр сонголт байхгүй аж. Би урьд насандаа алуурчин байсан юм байна гэсэн жихүүцмээр бодол Намууны эрүүл ухааны аль нэгэн өнцгөөс шивнэн хэлэх шиг боллоо. Намуун зүүдэлж буй эсвэл урьд насныхаа амьдрал руугаа эргээд оччихсон хоёрын алин болохыг мэдсэнгүй. Ямартай ч тэрээр сэрээд бодит байдалдаа эргэн очихыг хүсч байсан ч чадахгүй байлаа. Бүх юм яг л хувь тавилангаар болж харах ёстойгоо харж байгаа нь энэ юм байх гэсэн мэдрэмж Намуунд төрөх аж. Бүүдгэр гэрэлтэй энэ чийг даасан умгар өрөөний хана шал зэрэг нь энд тэндээ цусанд халтартчихсан урагдаж тасраад цус болсон хувцас хунар хаа сайгүй хөглөрчихсөн байх нь тодхон үзэгдэнэ. Гэсэн хэдий ч Намуун энэ орчноос огтхон ч цэрвэсэнгүй. Энэ бүх орчинд яг л өөрийнхөө гэр шигээ хандаж хаана юу байгааг сайтар мэдэж байх нь тэр. Айснаасаа болоод бөмбөгнөтөл чичрэх жаахан охин Намууны үйлдлийг хянан нүд салгалгүй ширтсээр. Ухаангүй байсан залуу бага багаар ухаан орж эхэллээ. Өөрийн нь тарьсан тариа тэр залууг ухаан оруулсан хэрэг биш гэдгийг яагаад ч юм Намуун маш сайн мэдэж байв. Намуун ухаан орж байгаа залуу, охин хоёр луу ээлжлэн харснаа үүд рүү эргэлээ. Тэрээр хаалгаа онгойлгоод


гарахдаа “Үхлийн үнэр, үхлийн амтыг мэдэрцгээ” хэмээн чихарсан хоолойгоор хашхиран

хэлэв. Намуун өөрийнхөө дууны өнгийг сонсоод маш ихээр айн цочирдсон хэдий ч бодит

байдалдаа эргэж ирж чадахгүй л байлаа. Ингээд тэрээр гарахынхаа өмнө энгэрийнхээ дотор

талын халааснаас нэгэн хурц иртэй балиусан хутга гаргаж ирээд газар орхичихов. Намуун

төмөр хаалгыг гаднаас нь түгжлээ. Хүнд төмрөөр даруулж хэдэн давхар цоожилсноор хэн ч

дотроос нь гарч чадахааргүй болов. Удалгүй Намуун нэгэн шатаар дээш өгсөж өнөөх үл таних

залуу, жаахан охин хоёрыг түгжсэн өрөөний харалдаах дээд давхарт гарлаа. Энэ өрөө доор юу

байгаа нь харагдаж болохуйц торон шалтай юм. Өөрөөр хэлбэл түрүүн Намуун ухаан алдсан

залууг чирч оруулсан бүдэг гэрэлтэй жижиш өрөө төмөр торон таазтай ажээ. Гэхдээ энэ тааз

шалнаасаа бараг гурван метр өндөр бөгөөд өрөөнд байгаа хэн ч гэсэн төмөр торон таазанд

яагаад ч хүрэхгүй нь тодорхой байв.

Намуун бүрээс нь урагдсан түшлэгтэй зөөлөн сандал чирч ирээд доор байгаа хоёр хүнийг

чөлөөтэй харж болохуйцаар тухлан суулаа. Хорь орчим минут өнгөрсний дараа түрүүний тариа

хийлгэдэг залуу бүр мөсөн ухаан оржээ. Тэрээр орчин тойрноо гайхсан нүдээр ширтэж шанаа

дух зэргээ эмзэглэн барьж үзэж буй нь өвдөлтөө мэдэрч байгааг нь илтгэх аж.

-Сайн уу залуу минь /Намуун өөрийнхөө чихарсан хоолойг сонсоод дахиад л хирдхийх нь

тэр./

Намуун өнөөг хэр нь өөрийг нь олж хараагүй байгаа залуу руу ийнхүү хандаж хэлжээ.

Энэ үгийг сонссон уг залуу цочих шиг болж дээшээ харав.

-Би хаана байна аа?

-Үхлийн амт, үхлийн үнэ цэнийг мэдрэх газар

Үл таних залуу Намууны чихарсан хоолойг сонсоод аргагүй барьц алдан сандарч “Та хэн бэ?”

хэмээн арай ядан асуув

-Үхэл бэлэглэгч. Там эсвэл диваажинд очих замыг чинь заагч бурхан чинь байна. Зулбасга

минь чи намайг сайн сонсож бай. Чамд гарах гарц байхгүй.Эндээс гарах гэж, зугтах гэж яаж ч

оролдоод нэмэргүй.Өөрөөр хэлбэл амьд гарах гарц чинь зөвхөн миний гарт байна.

Үл таних залуу Намууны сөөнгөтсөн яриаг үргэлжлүүлэн сонссонгүй гарах хаалга руу очоод

балбаж гарлаа.

-Наад хаалгаа чи яаж ч хичээгээд онгойлгож чадахгүй. Зөвхөн би хүсвэл л наадахыг чинь

онгойлгож болно. Залуу хараал тавин тийчилж ханануудыг тэмтчиж байснаа түрүүнээс хойш

огтхон ч хөдлөхгүй сууж байгаа жаахан охиныг олж хараад цочих нь тэр.

Намуун сөөнгөтсөн муухай хоолойгоор инээд алдлаа. Танилц түүнийг Энхриймаа гэдэг юм.

Энэ жил дөнгөж зургаан нас хүрч байгаа. Харин чамайг хэн гэдэг вэ залуу минь. /Намуун

өөрийнхөө ингэж хэлэхийг сонсоод аргагүй цочирдох аж. Энхриймаа, тэгээд бас хурц хутга.

Хөрш айлын Энхриймаатай яг ижилхэн чихэр горьдсон хүүхдийнх шиг нүдний харц. Гэсэн

хэдий ч Намуун сэрж чадсангүй/

-Миний нэр чамд хамаагүй ээ новш оо

-Хамаатай, хамаатай. Чиний эхнэр чамайг хайрт минь, зургаан настай охин чинь ааваа гэж

дуудахыг л би сонссон. Түүнээс биш чамайг өөрөөр дуудаж байсныг чинь сонсоогүй юм байна.

Чи тэдэн дээрээ хэзээ ч эргэж очмооргүй байгаа юм биздээ, зулбасга минь.

-Ээ новш гэж. Надаар ер нь яах гэсэн юм бэ. Чамд мөнгө хэрэгтэй байгаа юм уу. Тэгвэл ав. Би

хангалттайг өгнө. Надад зөндөө мөнгө байгаа

-Надад мөнгө хэрэггүй. Одоо зөвхөн чиний нэр л хэрэгтэй байна.

-Галбадрах, Галбадрах гэдэг юм. Сонсов уу чи, би Галаа байна. Одоо харин намайг эндээс

гарга. Би чамд ямар ч муу юм хийгээгүй, тийм биздээ. Зүгээр л намайг явуулчих.

Залуу ингэж хэлээд бөгшүүлэн ханиалгаж эхэллээ.

-Чи надад муу юм хийгээгүй ээ. Гэхдээ чиний наад амьдрал чинь надад таалагдахгүй байна,

Галаа. Чи дэндүү аз жаргалтай амьдарч байна шүү дээ. Гэтэл би ма их зовж байна. Чамаас

ялгаатай юм надад юу ч байхгүй. Тэгсэн хэрнээ л би зовоод байна. Би гэр бүлгүй. Мэдээ орсон

цагаасаа л өлсгөлөн гэж юу байдгийг мэдэрсэн. Өвчтэй ээжийнхээ аягатай хоолонд хор хийж

алаад, олдсон жаахан хоолоо ганцаараа иддэг болсон. Чи муу зулбасга юу ч мэдэхгүй шүү дээ.

Юу ч мэдэхгүй, намайг өлсгөлөнгөөс өөрийгөө аврахын тулд ээжийхээ амиар дэнчин тавьсныг

чи мэдэхгүй.


-Чиний амьдрал чинь надад хамаагүй ээ. Чи буг ч байна уу, бурхан ч байна уу надад огтхон ч

хамаагүй. Намайг яг одоо эндээс гарга.

Залуу ингэж хэлээд хаалга руу хар тэнхээгээрээ өшигчин тийчилж, орилж гарлаа.

-Галаа чи тайван бай. Наад хаалга чинь онгойхгүй гэж би чамд хэд хэлэх ёстой юм бэ. Зүгээр

л жаахан тайван байж бай л даа. Хоёулаа ярилцъя

-Новш гэж. Би хаана байна аа?

-Чи манайд байна аа. Манайх жаахан тохь муутай байгаа байх л даа. Ирсэн зочид маань

дандаа л явах гэж яардаг юм.Чи ч гэсэн бас тэдэнтэй адил юм шив дээ.

-Би явмаар байна. Чамд юу хэрэгтэй вэ, би чамд хангалттай мөнгө өгч чадна, нээрээ шүү

-Надад чиний мөнгө хэрэггүй ээ. Мөнгө хэрэгтэй байсан бол би ийм арга хэрэглэхгүй. Чи дуулж

бай. Би ганцаардаж байна. Үхнэ гэдгээ мэдэхгүй хүмүүс энэ хорвоогоор дүүрэн байна. Тэд нар

ууж идэж, наргиж цэнгэж, унтаж хэвтэж байна. Тэд нар юу ч мэдэхгүй сохор амьтад дэндүү

их жаргаж байна. Чи бол тэдний л нэг. Галаа чи хэзээ нэгэн цагт үхнэ гэж бодож байсан уу.

Мэдээж чи бодохыг ч хүсдэггүй л дээ. Гэвч чи үхнэ гэдэг чинь үнэн. Нэгэнт л үхэх юм чинь эрт

орой байх нь ямар хамаа байна. Гэтэл тэрэн дээрээ тулаад ирэхээр чи үхэхийг хүсэхгүй. Амьд

үлдэхийн төлөө яаж тэмцэж тэмүүлэх бол доо. Тэнэг усан тэнэг. Хэдий тухайн үедээ амь гарч

чадлаа ч гэсэн дараа нь тэгээд л үхнэ шүү дээ, тийм биздээ. Бусад хүмүүсийн үхэж байгаа нь

чамд огтхон ч хамаагүй байдаг. Чи үхлээс үнхэлцгээ хагартал айдаг хэрнээ бусад хүмүүсийн

үхэж байгааг ерөөсөө тоодоггүй.

-Тэгээд энэ бүхэн чинь надад ямар хамаатай юм бэ?

-Дуугүй сонсож бай. Галбадрах аа. Чи үхлийн үнэ цэнэ, амьдралын үнэ цэнийг ойлгох хэрэгтэй.

Чи эндээс гарах гэж яасан их хүсч тэмүүлж байгааг чинь би харж байна. Энэ чинь л чамайг

амьдрах агуу их хүсэлтэй байгааг чинь харуулж байна шүү дээ. Чиний энэ амьд явах хүсэл

чинь хэр их болохыг би харахыг хүсч байна. Ойлгож байна уу, чи. Чиний энэ амьд явахсан

гэсэн новшийн хүсэл чинь чамайг ямар үйлдэл хийлгэхийг чинь харъя лдаа.

-Бурхан минь, чи юу яриад байна аа. Би чамайг ерөөсөө ойлгохгүй байна.

Галбадрах ингэж хэлээд түрүүчийнхээсээ ч илүү удаанаар бөгшүүлэн ханиалгалаа

-Би чамд нэг муу нэг сайн зүйлийг хэлье. Чи тайван сонсох ёстой. Өрөөний голд байгаа тэр

хоосон тариаг харж байна уу. Тэр дотор хор байсан юм. Ямар ч хүнийг хоёр цагийн дотор

үхүүлчихэж чадах гайхалтай хор. Их ч үнэтэй. Гэтэл одоо тэр үнэтэй хор маань чиний биен

дотор орчихоод өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байгаа. Лав л би чамд энэ тариаг хийсний дараа

хагас цаг хэртэй хугацаа өнгөрснийг дуулгахад жаахан харамсалтай байна гэх үү дээ

-Юу гэнэ ээ, муу өөдгүй новш. Би чинь жаахан хүүхэдтэй хүн шүү дээ. Би чамд ямар гай болсон

юм бэ. Би охиндоо хэрэгтэй, ойлгож байна уу. Тэр дөнгөж зургаахан настай.

-Тийм ээ, яг л Энхриймаа шиг. Энхриймаа бас зургаахан настай. Тэр түрүүнээс хойш бид

хоёрын юу ярьж байгааг сонсоод уйлаад л томоотой нь аргагүй сууж байна. Магадгүй их

айж байгаа болохоор л уйлж байгаа биз. Түүнд бас аав, ээж байгаа. Тэд нар нь одоо түүнийг

хайгаад сүйд болж байгаа нь мэдээж.Даанч охиноо энд байгаа гэдгийг яаж мэдэхэв. Шал өөр

газраар цагдаа нартай нийлээд л хайгаад байгаа сурагтай байсан. Би түүнийг өчигдөр шөнө

энд авчирсан. Тэг яг танай охинтой чацуу, цэцэрлэгт явдаг хөөрхөн охин.

Галбадрах Энхриймаа руу харлаа. Өөрийн нь охинтой дэндүү адилхан охин аврал эрсэн нүдээр

өөр лүү нь ширтэж байхыг Галаа олж харжээ

-За тэгээд Галаа чи цааш нь сонсож бай. Би чамд сая муу мэдээг нь дуулгалаа. Одоо харин

сайныг нь дуулгана. Чамд амьд үлдэх боломж байгаа. Бүр амьд үлдээд эндээс гараад явах

боломж байна. Гэхдээ энд нэг дүрэм үйлчилдэг юм. Энэ өрөөнд хоёр хүн байна. Энэ хоёр

хүний нэг л амьд гарах болно. Миний юу ярьж байгааг чи ойлгож байна уу. Чи Энхриймааг ал.

Хоолойг нь хутгаар хэрч.Тэгвэл би чамд хорны ерөндөгийг өгөх болно. Энэ тариаг өөрийнхөө

судсанд тарихад л болно. Ойлгов уу

Өөрийгөө ингэж хэлээд бас нэгэн өөр тариаг атган авч Галаад харуулж байгаагаа Намуун харж

байлаа.

-Энэ бол ерөндөг. Чамайг Энхриймааг алж чадвал энэ ерөндөг чиний шагнал байх болно.

Тэгээд чи өөрийнхөө эхнэр хүүхэд дээрээ очих боломжтой болно гэсэн үг л дээ. Тэд чинь чиний

дуртай хоолыг хийчихээд хүлээж суугаа гэдэгт би итгэлтэй байна.


-Новш гэж. Юу гэсэн үг вэ. Тэр чинь ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй жаахан охин байна

шүү дээ. Би яаж түүнийг алах юм бэ. Би үүнийг хийж чадахгүй шүү дээ

-Сайн байна. Бас хүн чанартай эр байх нь ээ. Мэдээж чи Энхриймааг алахгүй байж болно оо.

Тэгвэл энэ жаахан охин надаас илүү чамд баярлана. Гэхдээ мэдээч цаг орчмын дараа үхэхэд

охин эндээс ганцаараа гарах болно. Энэ бол шудрага хэрэг. Чи охиныг амьд үлдээхийн тулд

өөрийнхөө бүх амийг зольж чадах уу. Энэ бол миний тоглоомын гол дүрэм. Бүх шийдвэр чиний

гарт байна. Охиныг алаад өөрийгөө амьд үлдээх үү, өөрийгөө үхүүлээд охиныг амьд үлдээх

үү?

Энэ бол чиний сонголт. Эцэст нь хэлэхэд чиний сонголтоо хийх хугацаа чинь улам бүр багассаар

байгаа гэдгийг сануулъя. Хор чиний биед маш хурдтайгаар тархаж байгаа.

-Тэнгэр минь, заавал ингэх хэрэг байгаа юм уу. Надад ерөндгөө өгчихөөч дээ, гуйж байна.

Галбадрах ингэж хэлээд цусаар бөгшүүлэн ханиалгав.

-Чи харж байна уу. Хор магадгүй миний хэлсэн хугацаанаас ч өмнө чамайг үхүүлж мэдэх юм.

Ямар ч үйлдэл шагналтай байх ёстой. Чиний охиныг алсны төлөөх шагнал бол ерөндөг

-Тэнгэр минь би яаж ийм жаахан охиныг алах юм бэ. Би чинь амьдралдаа хонь ч алж үзээгүй

шүү дээ

-Би чамайг заавал ал гэж албадаагүй биз дээ. Зүгээр л сонголт өгсөн. Харин алийг нь сонгохоо

л чи өөрөө шийд. Яахав хэрвээ охиныг өрөвдөж байгаа бол чи хэсэг хугацаанд тарчилж байгаад

л дуусчихна. Харин охиныг алъя гэвэл би хаалганы ойролцоо хутга орхичихсон байгаа шүү.

Тэр хутга чиний үйлдлийг чинь хөнгөвчлөх болно

-Хараал идсэн муу гаж донт оо. Би энэ хоёр сонголтын чинь алийг нь ч хийхгүй мэдэв үү. Би

эндээс гараад чамайг барьж зохих газарт нь аваачиж шийтгүүлэх болно.

-Тэг ээ, тэг. Оролдоод үз. Харин дэмий л цаг алдсан хэрэг болох болов уу гэж би айж байна.

-Өөдгүй амьтан, амилсан чөтгөр. Гаж донтой муу новш. Чи бол адгуус. Муу адгуус, чи муу бол

ердөө л нэг муу гаж донтой адгуус...

Галаа үгээ гүйцээж чадалгүй бөгшүүлэн ханиалгаж бүр эвхрэн унаад цусаар бөөлжив. Гэтэл

энэ үед аль түрүүнээс хойш өрөөний буланд чимээгүйхэн мэгшин уйлж байсан Энхриймаа охин

Галаагийн хажууд гүйж ирлээ. Тэрээр “Ах аа та зүгээр үү” гэж хэлээд өөрийнхөө цэцгэн хээтэй

жижигхэн алчуураар завжийг нь даган урссан цусыг арчиж байв. Галбадрах юу ч хэлэлгүй

охин руу ширтсээр...

Намуун энэхүү хар дарсан аймшигт зүүднээсээ сэрэх гээд чадахгүй байлаа. Тэрээр өөрийнхөө

өмнөх насны амьдралдаа хэн байснаа харж байгаагаа маш сайн ойлгож байв. Би алуурчин

байсан байх нь гэсэн бодол түүний оюун ухаанд эргэлдэж байгаа ч тэрээр энэ үзэгдлээсээ

салж чадахгүй тарчилсаар.

-За тэгэхээр Галаа минь. Чамд одоо ердөө их л удаж гучин таван минут үлдсэн шиг байна.

Гэхдээ энэ бол миний тооцоо л даа. Үхэх мөч хүртэл чинь гучин таван минут. Яахав бас ч гэж

багагүй хугацаа. Чамд сонголтоо хийх цаг байна аа.

-Өөдгүй адгуус

Галбадрах ингэж хэлээд өндийлөө

-Галаа чи охинтой, тэр охиндоо өөрийгөө маш их хэрэгтэй гээд л үсчээд байсан биш билүү?

Чамайг тэр охиныхоо төлөө бас өөрийнхөө амьд явах өдрүүдийнхээ төлөө юу хийж чадахыг

чинь би харж байна. Эсвэл бас хаа хамаагүй харь элгийн жаахан охины амийг аврах өрөвчхөн

сэтгэлтэй юу гэдгийг чинь үзье. Гэхдээ чи хичнээн өрөвчхөн байлаа гээд өөрийнхөө амийг

золиослоно шүү дээ. Энэ бол гайхалтай тоглоом, хамгийн гайхалтай сонголт. Алийг нь ч

сонгосон ялгаа байхгүй ээ. Үхэл амьдрал хоёрын үнэ цэнийг ойлгох, үхлийн амтыг мэдрэх энэ

гайхалтай тоглоомыг би хүн бүхэнд тоглуулахыг хүсч байна.Үхэл эсвэл амьдрал. Амьд явах

эрхээ авахын тулд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй охинд үхэл бэлэглэх ёстой. Ха, ха....ямар

гайхалтай хэрэг вэ

Намууны энэ үгийг хэлсэн сөөнгө хоолой хонгилоор нэг хадав. Энхриймаа охин Галаагийн

гараас барьж хажууд нь чимээгүйхэн суух нь түүнээс амьдрал гуйх мэт. Чимээ аниргүй хэдэн

хором өнгөрөв. Галаа гэнэт шийвэл бололтой маш огцом өндийж босоод охиныг маш хүчтэй

түлхэж унагаалаа. Тэгмэгцээ тэрээр бүдчин алхаж үүд рүү зүглэн очоод гаразт унагасан хурц

хутгыг авах нь тэр.


үйтэй. Галаа чи өөрийнхөө төлөө, бас өөрийнхөө гэр бүлийн төлөө гайхалтай сонголт хийх

гэж байна. Охиныг ал, гэхдээ охины амьдрал гуйсан харц чамайг үхэн үхтэл санаанаас чинь

гарахгүй гэдэгт би итгэлтэй байна.

-Амаа тат, адгуус минь. Би чиний хэлснээр охиныг ална. Харин чи амласан ёсоороо надад

ерөндгийг өг.

-Тэгэлгүй яахав. Би адгуус ч гэсэн хэлсэндээ хүрнэ шүү

Намуун ерөндгийг Галаад үзүүлж хөгжин баясч байв. Харин Гадаа хутгыг авч Энхриймаа руу

дөхөж байлаа. Тэрээр замдаа бөгшүүлэн ханиалгаж ам хамраас нь цус садрах аж. Гэсэн ч Галаа

охин руу улам дөхсөөр. Тэрээр охиныг алж өөрөө амьд үлдэхээр эргэлт буцалтгүй шийдсэн

бололтой. Жижигхэн дөрвөлжин өрөөний булангуудыг дамжин Энхриймаа уйлан зугтах аж.

Тэрээр “Ахаа намайг битгий алаач дээ гуйж байна. Би танд өөртөө байгаа бүх тоглоомуудыг

зөндөө олон чихэртэй өгье тэгэх үү гуйж байна. Намайг битгий алаач дээ” хэмээн уйлан

дуугарна

Галаа энэ үгийг сонсоод тэссэнгүй бололтой гартаа атгасан хутгаа хана руу шидэж орхиод

газар сөхрөн унаж духаараа шал мөргөж байв. Харин энэ бүхнийг дээрээс нь харан сууж буй

Намууны урьд төрөл тааламжтай нь аргагүй инээд алдаж байлаа. Галаа дахин бөгшүүлэн

ханиалгаж хамар амнаас нь бүр чихнээс нь хүртэл цус гарч эхлэв.

-Охин чинь чамайг хүлээж байгаа даа Галаа. Гэхдээ зүгээр ээ, чи Энхриймаа охиныг аварсан

юм чинь диваажинд очих байх. Гэхдээ л эхнэр охин хоёр чинь чамайг хүлээж байгаа. Эхнэр

чинь чиний дуртай хоолыг хийчихээд хамтдаа орондоо орохыг хүсч байгаа. Гайхалтай, гэтэл

чи энд айлын охиныг авраад өрөө үхэж байдаг.

-Адгуус минь чи амаа татаач

Галаа тэссэнгүй бололтой чангаар хашхиран босоод саяын шидсэн хутгаа очиж авлаа.

Галаагийн нүд яг л улангассан араатных шиг болон хувирч Энхриймаа руу дөхөв. Энхриймаа

хэдий зугтахыг хүссэн ч Галаа хоёрхон харайгаад жаахан охины үснээс шүүрээд авлаа. “Би

амьд үлдэхийг хүсч байна, би амьд үлдэхийг хүсч байна. Надад ямар ч буруу байхгүй” гэсэн

Галаагийн шивнэх үгс Намууны чихэнд дуулдах төдий сонсогдох аж. Гүйцээ, Галаа жаахан

охиныг орилуулан ар нуруугаар нь газар унагаж байгаад гартаа атгасан хурц хутгаар хоолойг

нь хэрччих нь тэр. Галаагийн нүүр лүү цус үсрэхэд тэрээр муухай орилж хутгаараа охины

биеийг ямар ч өрөвдөх сэдэлгүйгээр бүлж орхилоо. Бас дахиад бүлэв. Бас дахин...бас дахин...

бас дахин...

Цус харсандаа ч тэр юм уу, Галаа бүр аймшигтайгаар улангасч орилж байхдаа ерөндгийг авах

ёстойгоо мартчихав бололтой. Өндийж ирээд дээшээ Намуун руу харан хараал урсгаж АДГУУС

МИНЬ хэмээн чарлаж байлаа. Би чамайг ална даа, харж л байгаарай. Би чамайг заавал ална.

Галаагийн хоолой нь дахин дуулдахаа больж хахаж цацан долоон сүвээр нь цус цутгаад хөсөр

унав. Намуун хэдий ерөндөгтэй тарилгыг доош нь унагасан ч Галаа түүнийг нь авч амжилгүй

амьсгал хураажээ. Өшөө хорсол дүүрэн шингэсэн түүний нүд Намуун руу цоо ширтэж байлаа.

Өмнөх амьдралаа харж байсан Намуун гэнэт сэхээ оров. Тэрээр өөрийгөө алуурчин байснаа

ойлголоо. Уг нь Намуун угаалгынхаа өрөөний үүдэнд ухаан алдан унасан ч тэндээсээ

хөдөлчихсөн байх нь тэр. Гал тогооныхоо өрөөнд баруун гартаа хутга барьчихсан явж байх

бөгөөд зүүн гараарааа хөрш айлынхаа Энхриймаагийн үснээс чирчихсэн байдалтай байлаа.

-Намуунаа эгч ээ, та намайг битгий алаач дээ тэгэх үү, би гуйж байна. Би танд хүүхэлдэй бас

өөртөө байгаа бүх чихрүүдээ өгье. Энхриймаагийн энэхүү уйлан дуугарах үг Намууны зүрхийг

зүсэх шиг болов. Тэрээр Энхриймаагийн үсийг ч тэр, хутгаа ч тэр зэрэг тавьлаа. Намуунаа

өөрийгөө чухам яагаад ийм үйлдэл хийж байгаагаа ойлгосонгүй. Ямартай ч түүнтэй учраад

байгаа энэ бүх муу муухай зүйлүүд өөрийн нь урьд насны алуурчны амьдралтай нь холбоотой

гэдгийг тэрээр ойлгох шиг.

Энхриймаа охин гал тогооны өрөөний буланд суугаад мэгшин уйлж эхэллээ. Энхриймаагийн

уйлахаас өөр чимээгүй энэ мөчид гэнэт утас дуугарах чимээ хадлаа. Энхриймаа охины хүзүүнээс

зүүлттэй гар утас дуугарч байх нь тэр. Охин утсаа авснаа Намуунаа руу харав.

-Намуунаа эгчээ, тантай Галаа ах ярья гэж байна.

Хоёр хацрыг нь даган урсаж байсан нулимсныхаа шорвог амтыг Намуун хэлээрээ амталлаа.

Тэрээр нэг л мэдэхэд харилцуурыг авчээ. Харин Энхриймаа охин зөрж гараад гүйчихэв.


-Үхлийн үнэр, үхлийн амт ямар байна даа. АДГУУС МИНЬ. Үхдэл болох цаг чинь ирлээ.

Намуун энэ үгний хариуд юу ч хэлсэнгүй. Тэрээр тагтан дээрээ гарчихсан зогсож байв. “Адгуус

минь үхлийн амтыг мэдэр” гэсэн үгс Намууны чихэнд цуурайтсаар.

Намуун тагтан дээрээсээ доош тонгойн харахад газар дайвалзан харагдаж нүүр лүү нь босоод

ирлээ.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Shuumj

Utsaa harmaargui msj unshmaargui bolov.... aidag tsag

♥Зөөлөн Эгшигт♥

Хар номны өгүүллэг уншмаар байна
Хэрвээ тэр өгүүллэгүүдийг тавьбал маш их баярлана :)

бүрэн (зочин)

бүрэн юмуу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)