BMWAREZ BLOG : Орчин цагийн “Өндөр Гонгор”

Орчин цагийн “Өндөр Гонгор”

“Гарьд магнай”, “Хань” зэрэг дэлгэцийн бүтээлд бөхчүүд гайхалтай сайхан дүр бүтээсэн байдаг бол орчин үеийн тамирчдыг төлөөлж Гавьяат тамирчин Ц.Шаравжамц нэгэн өвөрмөц дүрийг кино дэлгэцнээ амьдруулах гэж байна. Тэрбээр тун удахгүй нээлтээ хийх “Богд хаан” кинонд Богд хаант Монгол Улсын Засгийн газарт гадаад Сангийн дарга, Гаалийн байцаагчаар ажиллаж байсан “өндөр” Гонгорын дүрд тоглосон байна. Өдгөө Монголын хамгийн өндөр хүнд тооцогдож буй Шараваа гавьяатын өндөр 2 метр 11 см бол өндөр Гонгор 2 метр 13 см өндөртэй хүн байжээ.

Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр П.Гонгор гэгч нь  Далай чин вангийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харьяат хүн бөгөөд дөрвөн хүүхэдтэй байжээ. “Өндөр” Гонгорын олон жилийн өмнөх гэрэл зургийг болон орчин цагийн “Өндөр Гонгор” Ц.Шаравжамцын кино зураг авалтын үеийн зургийг та харж байна.

эх сурвалж news.mn 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)