BMWAREZ BLOG : Модернист яруу найрагч Баатарын Галсансүх Бурханд хэлэх зөвлөгөө Пост панк шүлэг

Модернист яруу найрагч Баатарын Галсансүх

Бурханд хэлэх зөвлөгөө Пост панк шүлэг

Чи хийсэн кино бүхэнд нэжгээд

Мөнгө гэдэг үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн

Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс

Мөн ч их үзэж байна

Чи зохиосон дуу болгонд нэжгээд

Хайр гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн

Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс

Хамгийн ихээр сонсож байна

Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд

Найдвартай гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн

Найдвартай гэсэн зарлалууд

Нээрээ хүмүүсийг залхааж байна

Чи тэжээвэр амьтад хүртэл

Иргэний үнэмлэхтэй байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн

Тэр гадаадад иргэний үнэмлэхийг

Тэжээвэр амьтдад өгөөд эхэлчихсэн

Чи шилжилтийн үед бүгд зовох ёстой гэж надад хэлсэн

Шилжилтийн үе нь юм байлгүй

Бүгд л зовж байна

Чи бичиж байгаа ном бүхэнд

Жаргал гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн

Жаргал гэсэн үгтэй номыг хүмүүс

Жигтэйхэн их уншиж байна

Чи зохиосон ая бүхэнд

О-ля-ля гэсэн аяз байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн

О-ля-ля гэсэн аяз хүмүүст

Онцгой их таалагдаж байна

Чи тамхины хайрцаг бүр дээр

Хортой гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн

Хортой гэсэн тамхийг хүмүүс

Хамгийн ихээр татаж байна

Чи уух архины шил болгонд

Чанартай гэсэн тэмдэг тавь гэж чанга дуугаар хэлсэн

Чанартай гэсэн архийг хүмүүс

Шил шилээр нь ууж байна

Бурхан гуай

Чиний хэлсэн бүгдийг чинь бид биелүүлдэг

Чамд хэлэх нэг зөвлөгөө байна

Чи битгий хуц аа!!!

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
оюун (зочин)

гоё шүлэг байна таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)