BMWAREZ BLOG : 3D графикийн программуудын тухай, харьцуулсан судалгаа энэ чиглэлийн оюутан залууст зориулав

Cheetah 3D

Cheetah 3D нь гурван хэмжээст орчны дүрс боловсруулалт, анимаци буюу хөдөлгөөн, рендерлэх үйлдлүүдийг өөрөөсөө гүйцэтгэх боломжтой, анхан шатны болон компьютер график сонирхогчдод зориулагдсан программ хангамж бөгөөд интерфэйсийн хувьд маш энгийн, ойлгомжтой бүтэцтэй юм. Cheetah 3D нь 2001 онд анх борлуулалтанд гарсан бөгөөд зөвхөн "Macintosh Operation System X" ( хойшид "Мас X" ) үйлдлиин систем дээр ачааллагдах боломжтой. " Cheetah 3D " нь сонирхогчдод зориулагдсан учраас хүнд маш ойлгомжтой, ихэвчлэн энгийн үйлдлүүдийг л гүйцэтгэх чадвартай ба эдгээрээс дурьдвал:

Геометр дүрсний сонголт арвин ( Полигон гадаргуу, Bezier curves гэх мэт)

Энгийн анимацуудыг гүйцэтгэх (Камерын хөдөлгөөний зам, холбоотой хоёр объектын харилцан хамааралтай хөдөлгөөн, гэрлийн шилжилт гэх мэт)

Рендерлэхийн өмнө цацраг туаяанаас дүрсэнд үзүүлэх нөлөөлөл, түүний хамрах хүрээ, HDRI гэрэлтүүлэлт, түүнээс үүсэх сүүдэр гэх мэтийг өөрөөсөө тооцоолон гүйцэтгэх боломжтой.

"Cheetah 3D" программ хангамжийн сүүлийн үеийн версүүдийг сонирхогчдоос гадна мэргэжлийн компьютер графикчид хүртэл вөредийн бүтээлдээ ашиглах нь элбэг болж байна.

Softimage IXSI

"Softimage|XSI" [ "|" тэмдэглэгээ нь үйлдвэрлэгчийн нэрийг бүтээгдэхүүний өөрийн нэрээс тусгаарлах зориулалттай юм ) хэмээх программ хангамж нь сурталчилгааны, тоглоомны үйлдвэрлэлийн болон кино үйлдвэрлзлийн еалбарт өргөн хзрзглзрддэр юм. Программын зохион бүтээгчид нийт гурван версийг боловсруулаад байгаа бөгөөд эдгээр үндсэн гурван версээсээс гадна хоёр нэмэлт программыг борлуулалтанд гаргаад байна. "Softimage | XSI EXP" гэдэг нэртэй үндсэн программ хангамжийг ашиглах заавар, tutorial бүхий программ байдаг бөгөөд хоёр дахь нь "Half Life" хэмээх тоглоомны дүрүүдийг зохион бүтээхэд тусгаилан зориулагдсан "Softimage | XSI Mod Tool" хэмээх нэмэлт программ байдаг.

LightWave 3D

"LightWave 3D" нь гурван хэмжээст орчны дүрс боловсруулалт, анимаци буюу хөдөлгөөн* рендерлэх үйлдлүүдийг өөрөөееө гуйцэтгэх боломжтой. Анхны хувилбар нь "Commodore Amiga 2000" хэмээх үйлдлийн системд зориулагдан бүтээгдсэн боловч одоогийн байдлаар "Windows", "Mac OS 9", "Mac OS X", "SGI" компаний "IRIX" хэмээх үйлдлийн еистемүүд дээр ажиялах боламжтби болжээ. Знэхүү ггрвррвмм хангамж нь рендерлэх үйлдлийн маш өргөн боломжууд, өвөрмөц интерфэйсийн бүтцээрээ алдартай. "LightWave 3D" программ хангамжийн зохион бүтээгчид тухайн үед "Screamer net" хэмээх тусад нь суурилуулдаг рендэрлэх техник хангамжийг анх удаа зохион бүтээж, программ хангамжиндаа дагалдуулсан бөгөөд үүнээс гадна уг программ нь гэрэл тооцоолон бодох чадвартай анхны программ хангамжуудын нэг юм. Мөн түүнчлэн зарим нэр төвөгтэй үйлдлүүдийг гүйцэтгэхийн тулд найм хүртлэх тооны процессоруудыг нэгэн зэрэг ашиглах боломж нээгдсэн нь зохион бүтээгчдийн гайхалтай санаануудын нэг байсан юм.

Rhinoceros 3D

Rhinoceros 3D Hb "NURBS" хэмээх дүрсний боловсруулалтыг дэмждэг, зөвхөн модель зохион бүтээх үүрэг бүхий архитектур, үйлдвэрлэлийн дизайн болон инженерийн салварт зориулагдсан программ хангамж юм. Анх Robert McNeel нь өөрийн энэхүү программаа "Autodesk"компанийн "AutoCAD" хэмээх программанд нэмэлтээр төлөвлөж байсан байна. Түүний энэ программ нь төлөвлөснөөс илүү сайн боломжуудтай болж чадсан бөгөөд үүний улмаас бие даасан программ хангамж болсон юм. "Rhinoceros 3D" нь бусад модель зохион бүтээх зориулалттай программ хангамжуудын адилвар 'VisualBasies" хэлэн дзэр тулгуурлаеан өөрийн гэеэн "RhinoScript" хэмээх хэлтэй бөгөөд өөрт зориулагдсан гурван төрлийн нэмэлт программтай. Эдгээр нь "Flamengo" [ цацраг туяаны нөлөөллийг тооцох рендер гүйцэтгэнэ ), "Penguin" ( бодит фото зураглалын бус рендер гүйцэтгэнэ ) болон "Bongo" (анмаци хийнэ) нар юм.

Маш олон үйлдвэр, дизайны байгууллагууд энэхүү программыг хэрэглэдэг болсны учир нь "Rhinoceros 3D"нь хамгийн олон форматуудыг таньж, хөрвүүлж чаддаг бөгөөд энэ нь импортлох экспортлох маш өргөн боломжуудыг бүрдүүлж ихэнх хүмүүс уг программ хангамжийг хөрвүүлэгч хэлбэрээр ашигладагт оршино. Үүнээс гадна "Rhinoceros 3D"нь үнэ өртөгийн хувьд маш хямд, интерфэйс нь энгийн, ойлгомжтой, хулганы баруун товчыг дархад л ихэнх функцийг дуудах боломжтой болдог зэрэг бусад гурван хэмжээст орчинд ажилладаг программ хангамжуудаас давуу чанар олонтой байдаг. Үндсэн ажлын файлын формат нь ".3dm" гэсэн өргөтгөлтэй байдаг.

 Cinema 4D

Энэ программ нь Герман улсын Франкфурт хотод орших "MAXON Computer GmbH" гэдэг компанийн зохион бүтээгчдийн гаргасан гурван хэмжээст орон зайн программ хангамж юм.

Cinema 4D нь полигон болон үйлдэмжит дүрслэл, анимаци, гэрэл, рендерлэх үйлдлүүдийн өргөн боломжтой, хэрэглэхэд маш хялбар, уян хатан интерфэйстэй гэдгээрээ хүмүүсийн сонирхолыг илүү татаж чаддаг юм байна. Cinema 4D нь гадаргуугаа шууд будаж болдог "BodyPaint 3D" хэмээх нэмэлт функцтэй (plug-in) ба энэхүү нэмэлт нь уран бүтээлчдэд ажиллахад илүү таарамжтай интерфэйстэй, одоогоор кино үйлдвэрлзлйин, тэр дундаа гадаргуурийн зураачдын хамгийн их ашигладаг нэмэлт программ хангамж болж чадсан юм. Анх "Amiga" үйлдлийн системд зориулагдаж олон нийтийн хүртээл болж байсан бөгөөд үүнээс хойш "Mac OS X", "Windows", "Linux" зэрэг үйлдлийн системүүд дээр ачааллагдах бүрэн боломжтой болсон юм.

 Maya

"Maya" Hb "ALIAS PowerAnimator"-ын үргэлжлэл гэж явдаг бөгөөд борлуулах эрх нь 2005 рны 10-р сард "Alias Systems Corporation" компаниас "Autodesk" компанид шилжсэнээр ийнхүү нэр нь өөрчлөгдөх болсон юм байна. "Мауа" нь кино үйлдвэрлэлийн салбар болон компьютер тоглоомны салбаруудад өргөн хэрэглэгддэг бөгөөд "Maya Embedded Language" хэмээх өөрийн маш хүчирхэг нрорраммчлалын хэлтэй. "Мауа"-гийн хамгийн том давуу тал нь бүх юмыг бүх юмтай холбож чаддагт оршдог юм. "Wavefront" компаний "Visualizer" хэмээх программ, "TDI" ( Thompson Digital Image ) компаний "Explore" ба "Alias' PowerAnimator" зэрэг гурван программын нийлбэр нь "Мауа" юм байна. Учир нь 1993 онд "Wavefront" нь "TDI" компанийг худалдан авсаны дараагаар 1995 онд "SGI" ( Silicon Graphics Incorporated ) нь "Alias", "Wavefront" хоёрыг худалдан авч нэгтгэснээр "Alias | Wavef rent " хэмээх компани бүрэлдсэн юм байна. Үүнээс хоёр жилийн дараагаар "Мауа"-гийн анхны хувилбарыг зохион бүтээсэн бөгөөд эхний үедээ "ТСL." хэмээх программчлалын хэлийг ашиглан ажилдаг байжээ. 2005 онд "SGI" дампуурч аргагүйн эрхэнд "Alias | Wavef rent " - ыг худалдсан бөгөөд шинэ эзэмшигч "Alias | Wavefront"-ыг удалгүй дахин худалдахад хүрсэн юм байна. 2006 оны 1-р сарын 10-ны өдөр "Autodesk" компани "Alias"-ыг худалдан авах эцсийн гэрээнд гарын үсэг зурснаар өөрийн болгож чадсан бөгөөд "Мауа" нь үүнээс хойш " Autodesk Мауа" гэх нэрэн дор шинэ верусээ гарган худалдаалагдаж байна.

Autodesk 3ds Max

"3ds Max"нь өнөө үеийн хамгийн их ашиглагддаг гурван хэмжээст горимд ажилладаг программ хангамж юм. Хамгийн сүүлчийн верс болох "Зds Мах 9.0" нь маш олон шинэ функцуудтай [ dynamic simulation, particle systems, radiosity, normal map гэх мэт ) болсон бөгөөд "Мах" нь анх үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш зөвхөн "Windows" үйлдлийн систем дээр ачааллагдаг байсан. Ойлгомжтой интерфэйстэй, өөрийн "Мах Script" хэмээх хэлтэйгээс гадна "finalRender", "V-Ray", "Brazil r/s" гэх мэт нэмэлтээр суулгадаг рендерийн программуудтай юм.

"Мах" нь модель Боловсруулах хэд хэдэн өөр арга замуудтай ба эдгээр нь полигон модель, "NURBS", геометр дүрсээр модель боловсруулах зэрэг гурван арга юм байна. Полигон модель гэдэг нь тухайн биетийг цэг, зураас, гадаргуу бүрээр нь салгаж, тусгайлан өөрчлөх боломжтой бөгөөд энэ арга нь тоглоомын салбарт хамгийн их ашиглагддаг юм байна. Мөн үүнээс гадна "bevel", "extrude", "cut" зэрэг маш олон нэмэлт коммандуудтай бөгөөд эдгээр нь дөвийлгөх, хотойлгох, зүсэх гэх мэт үйлдлүүд юмаа. "NURBS" гэдэг нь полигон модель боловсруулах аргаас илүү боловсронуй, полигон дүрсийн өнцөгтэй, нугалаатай хэсгийг зөөллөж өгдөг арга бөгөөд ингэхдээ математик тооцооллоор ажилладаг юм. Энэ нь машины бие, онгоцны гадаргуу гэх мэт гөлгөр биет боловсруулахад ихэвчлэн ашиглагддаг. Геометр дүрсээр модель боловсруулах арга нь дөрвөлжин, бөмбөрцөг, цилиндр, пирамид, хавтгай гэх мэт маш олон биетийг бэлнээр ашиглаж модель зохион бүтээх арга юм. Эдгээр гурван арга нь хоорондоо холбоотой, ямарваа нэг аргаар бүтээсэн дүрсийг нөгөө рүү нь шилжүүлэх бүрэн боломжтой юм. Жишээлбэл та хэд хэд геометр дүрсийг хооронд нь холбож биет бүтээгээд полигон гадаргуу руу шилжүүлж цэг, зураас, гадаргуу тус бүрээр нь өөрчилж болдог юм.

Эдгээр энгийн аргуудаас гадна "Мах" программын нэг давуу тал нь "SuperSpray", "blizzard", "Spray", "snow" зэрэг биетийг задлаж, хөдөлгөөнд оруулах тусгай функцуудтайд оршдог юм. Эдгээрийг ашигласнаар цас, шүршилт, салхи шуурга гэх мэт үзэгдлүүдийг зохиомлоор бүтээж болно» Үүнээс гадна "reactor" хэмээх функц нь дэлхийн хүндийн хүч, хувцас болон даавууны хөдөлгөөн зэргийг тооцоолон гаргах чадвартай юмаа.

"Мах" нь анхнаасаа "scanline" хэмээх өөр дээрээсээ рендерлэх аргыг хэрэглэдэг байсан бөгөөд хөгжлийн явцад "global illumination", "radiosity", "ray tracing" зэрэг сайжруулсан функцууд нэмэгдсэн байна. Мөн бас нэгэн өөр дээрээсээ шууд рендерлэх боломж болох "mental rау" хэмээх арга нь үүнээс илүү нарийн замаар рендерлэдэх чадвартай бөгөөд энэ нь "Мах"-ыг илүү чанартай зураг боловсруулж гаргах боломжтой болгосон.

Эдгээр гурван хэмжээст программ хангамжуудаас гадна "Роsеr" (зөвхөн хүний биеийн анатомын бэлэн модель боловсруулах зориулалттай), "Моdо" ["Lightwave" программын зохион бүтээгчид бүтээж, ажиллах горим нь ойролцоо учраас дэлгэрэнгүй дурьдсангүй), "Milkshape", "ZBrush" (моделийг будах зориулалттай, баримал тал руу чиглэсэн) зэрэг өөр өөрсдийн онцлогтой олон төрлийн программууд байдаг байна.

3.4.3 Autodesk 3D Max2009

3ds Max" нь өнөө үеийн хамгийн их ашиглагддаг гурван хэмжээст горимд ажилладаг программ хангамж мөн юм.

Хамгийн сүүлчийн верс болох "3ds Max 2009" нь маш олон шинэ функцуудтай (dynamic simulation, particle systems, radiosity, normal map гэх мэт) болсон бөгөөд "Мах" нь анх үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш зөвхөн "Windows” үйлдлийн систем дээр ачааллагдаг байсан. Ойлгомжтой интерфэйстэй, өөрийн "MaxScript" хэмээх хэлтэйгээс гадна "finalRender", "V-Ray", "Brazil r/s" гэх мэт нэмэлтээр суулгадаг рендерийн программуудтай юм. "Мах" нь модель боловсруулах хэд хэдэн өөр арга замуудтай ба эдгээр нь

полигон модель

NURBS

геометр дүрсээр модель боловсруулах зэрэг гурван арга юм байна.

Полигон; модель гэдэг нь тухайн биетыг цэг, зураас, гадаргуу бүрээр нь салгаж, тусгайлан өөрчлөх боломжтой бөгөөд энэ арга нь тоглоомын салбарт хамгийн их ашиглагддаг юм байна. Мөн үүнээс гадна "bevel", "extrude", "cut" , "connect" зэрэг маш олон нэмэлт коммандуудтай бегөөд эдгээр нь дөвийлгөх, хотойлгох, зүсэх гэх мэт үйлдлүүд юм.

NURBS: гэдэг нь полигон модель боловсруулах аргаас илүү боловсронуй, полигон дүрсийн өнцөгтэй, нугалаатай хэсгийг зөөллөж өгдөг арга бөгөөд ингэхдээ математик тооцооллоор ажилладаг юм байна. Энэ нь машины бие, онгоцны гадаргуу гэх мэт гөлгөр биет боловсруулахад ихэвчлэн ашиглагддаг.

Геометр: дүрсээр модель боловсруулах арга нь дөрвөлжин, бөмбөрцөг, цилиндр, пирамид, хавтгай гэх мэт маш олон биетыг бэлнээр ашиглаж модель зохион бүтээх арга юм байна. Эдгээр гурван арга нь хоорондоо холбоотой, ямарваа нэг аргаар бүтээсэн дүрсийг нөгөө рүү нь шилжүүлэх бүрэн боломжтой юм. Жишээлбэл та хэд хэд геометр дүрсийг хооронд нь холбож биет бүтээгээд полигон гадаргуу руу шилжүүлж цэг, зураас, гадаргуу тус бүрээр нь өөрчилж болдог юм. Эдгээр энгиин аргуудаас гадна "Мах" программын нэг давуу тал нь "SuperSpray", "blizzard", "Spray", "snow" зэрэг биетыг задлаж, хөдөлгөөнд оруулах тусгай функцуудтайд оршдог юм. Эдгээрийг ашигласнаар цас, шүршилт, салхи шуурга гэх мэт үзэгдлүүдийг зохиомлоор бүтээж болно. Үүнээс гадна ""reactor" хэмээх функц нь дэлхийн хүндийн хүч, хувцас болон даавууны хөдөлгөөн зэргийг тооцоолон гаргах чадвартай юм байна. "Мах" нь анхнаасаа "scanline" хэмээх өөр дээрээсээ рендерлэх аргыг хэрэглэдэг байсан бөгөөд хөгжлийн явцад "global ifluminatierf, "radiosity", "ray tracing" зэрэг сайжруулсан функцууд нэмэгдсэн юм байна. Мөн бас нэгэн өөр дээрээсээ шууд рендерлэх боломж болох "Mental ray" хэмээх арга нь үүнээс илүү нарийн замаар рендерлэдэх чадвартай бөгөөд энэ нь "Мах"-ыг илүү чанартай зураг боловсруулж гаргах боломжтой болгосон.

"Autodesk Maya", "Autodesk Mudbox" (хүний Зн хэмжээст модель) "RealFlow"[Зөвхөн ус) "Роsег-"( зөвхөн хүний биеийн анатомын бэлэн модель боловсруулах зориулалттай), "Milkshape", "ZBrush" ( моделийг будах зориулалттай, баримал тал руу чиглэсэн) зэрэг өөp өөрсдийн онцлогтой олон төрлийн программуд байдаг.

3.4.4 Adobe Premiere CSS

Adobe Priemiere программ нь дуу, клип зэрэг видеоны бүх төрлийн монтажийг хийхэд зориулагдсан программ юм. Өөртөө Alpha Glow, Antialias, Bend, Beyel Alpha, Beyel Edges, Black & White Blend, Blue Screen Key, Brightness S. Contrast, Broadcast olors Caтera Blur, Caтera View .Channel Blur, Channel MixerClip, Color Balance (RGB), Color Balance (HLS), Color Corrector, Color, Match, Color Offset, Color Pass, Color Replace Convolution KemelCrystallizePosterize, Posterize Time, , Radial Blur, Ramp, Reduce, Interlace Flicker, Remove , Replicate, RGB Difference , Ripple, Roll зэрэг видео эффектүүдтэй. Timeline дээрээ дүрс болон дуугаа оруулж хасч нэмж тасалж цоолж болно. Мөн аудио болон шилжилийн эффектүүдийг өөртөө агуулсан монтажны төрлийн программууд дотроо томд тооцогдох программ юм.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Зочин

heregtei neg n d n heregteil bhoooo

miki (зочин)

nadad heregtei medeelel bna ene programuudiig chin tataj awhaar tawij bolohgui yumuu

Haska (зочин)

Bi Cinema 4D iig l hereglej bgaa. 8-r angiasaa ehelj sursandaa.
Odoo ih surguulid oroloodoo

tserendulam (зочин)

гэсэн байх юм. 3DS max 9.0 оос хойш 3ds max 2009, 3ds max 2010, 3ds max 2011, 3ds max 2012, 2013, 2014 гэж гарсан байгаа. Бусад software-ийн хувьд ялгаагүй. Энэ мэээлэл арайл дэндүү хуучирсан мэдээлэл байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)