BMWAREZ BLOG : Бямбажавын Даваацэрэнгийн "АМРАГ СЭТГЭЛ" шүлгийн ном шинээр мэндлэн гарлаа...

Зохиолчын талархал:

Талархал

<<Амраг сэтгэл>> номыг бүтээхэд ач буяанаа харамгүй хайрласан эрхэм дүү "Наран талст"ХХК-ний захирал П.Төмөрбаатар хайрт дүү Б.Мягмарцэрэн, З.Баярмаа элгэмсэг анд Д.Энхтуяа, хүү Д.Ангараг нартаа хэмжээлшгүй их баярлалаа. Та нарын минь үйлс буян дэлгэрч яваг.

Бямбажавын Даваацэрэнгийн "АМРАГ СЭТГЭЛ" шүлгийн номонд орсон "Илбэт цагаан салхи" шүлгийг нь хүргэж байна.

Илбэт цагаан салхи

 Илбэт цагаан салхинд нь

Эрхгүй л ганддаг хорвоо шүү

Илүү дутуухан явдалд нь

Элгээн эмтлэв , дүү нар минь.

Сэвшээ хонгор салхинд нь

Сэмхэн л ганддаг хорвоо шүү

Сэрүү зөрүүхэн үйлэнд нь

Сэтгэлээн өгөв , дүү нар минь

Ажаа буурал салхинд нь

Аяндаа л ганддаг хорвоо шүү

Аар саархан явдал нь

Амьдралаан үрэв дүү нар минь

Зөөлөн цэнхэр салхинд нь

Зөнгөөр л ганддаг хорвоо шүү

Зүйл зүйлийн үйлэнд нь

Зүгээн алдав, дүү нар минь.

1990.06.01

Амраг сэтгэл номонд хэвлэгдсэн Б.Даваацэрэнгийн товч танилцуулга:

Б.Даваацэрэн Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1961 оны үхэр жилийн үхрийн ордонд төрсөн. Бүрэн дунд боловсролтой үсэг өрөгч мэргэжилтэй. Сүүлийн арав гаран жил “Үлэмж”ХХК-д ажиллаж байна.

1996 онд <<Наран Шарантайн уянга >>, 2010 онд <<Би Алтайн хөх чоно>> шүлгийн номоо хэвлүүлж, 2011 онд шүлгийн дуугаараа <<Эжий бурхан>> нэртэй audio СD гаргасан. Одоо хайрын шүлгийнхээ түүвэр номыг <<Амраг сэтгэл>> нэртэйгээр өргөн барьж байна. Мөн <<Би үхэр Монгол>> номоо хэвлүүлэхэд бэлэн болжээ.



Зохиолчтой холбоо барих: 91182944
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Т Эрдэнэбаатар

unshij yzne dee

mimi (зочин)

saihan uhaarliin shuleg bn bayrallaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)