BMWAREZ BLOG : ВАНГАГИЙН МЭДЭГДЭЭГҮЙ СУДААГДААГҮЙ ЗӨГНӨЛҮҮД...

Энэ тухай одоо болтол хэн ч мэдэхгүй бөгөөд 21-р зууны эх хүртэл нээхгүй байхыг Ванга хүссэн юм. Алдарт Ванга тэднийг нас барахынхаа өмнөхөн хийсэн. Тийм бичлэг байгаа гэдэгт итгэхэд бэрх. Ванга 1996 онд 84 настайдаа нас барсан бөгөөд ийм урт хугацаагаар тийм мэдээллийг нууцаар хадгалж чадна гэдэг хэцүү. Нострадамусаас ялгаатай нь Ванга бодит хүмүүст зориулж" зөгнөдөг байсан бөгөөд ярилцлага маш бага өгдөг байв. 11 настай болгар охин 1923 онд догшин хуйнд дайрагдан сохорсныхоо дараа энэ ертөнцийг орхисон сүнснүүдтэй харьцах болж зөгнөж эхэлсэн. Өнгөрсөн зууны 80-аад онд Ванга руу олон алдартнууд ирэх болсон, улс төрчид; эрдэмтэд, жүжигчид бүгд ирээдүйгээ сонсохыг хүсдэг байв. Зөнч ямар ч бичиг үлдээгээгүй юм. Ховор тохиолдолд тэр гэнэт маш хурдан ярьж эхэлдэг байлаа. Түүний үйлчлүүлэгчид зөгнөл гэдгийг мэдэхгүй шууд ойлгодоггүй ч түүний үгүүдийг санаж бичиж авдаг. Эцэст нь хэлэхэд Анатолий Лубченко Вангаг нас барахын өмнөхөн нь гэрт нь очиж хэлсэн ярьсныг нь хальсанд буулгаж авсан юм. Зөн билэгч эхлээд түүний аав хаана байгааг асуусан. Тэр аавыгаа Германд байгаа гэхэд Ванга удаан дуугүй байсан нь эцгийг нь хорт хавдартай болохыг мэдэж байгаа юм байна гэж ойлгосон юм. Дараа нь тэр өвчнийг ялж болно. Харамсалтай нь Анатолий эцгээ аварч чадахгүй гэж хэлэв. Ахиад дуугүй байсныхаа дараа Киев их сайхан хот. Чиний бүх юм сайхан болно гэжээ. Лубченко Вангагаас түүний ярилцлагыг бичиж авах зөвшөөрөл хүсэхэд тэр залуу хүүхэн шиг хөхрөөд энэ бичлэгийг зөвхөн шинэ зуунд хүмүүст сонсгоорой гээд зөвшөөрчээ. Вангатай хийсэн ярилцлага нэг кассетны тал ч хүрэхгүй жаахан болсон. Анатолий түүнээс яаж зөнч болсныг нь асуув. Тэр нас барсан хүмүүсийг хардаг, тэдэнд хандахад амьд хүмүүсийн хувь заяаг харуулдаг гэжээ. Зөнч тэдний ирэхийг хэлээр, ухаанаар дараа нь дуугаар мэддэг, радио шиг зарим нь тод, ойр ярьдаг, зарим нь бараг юу ч ялгагдахааргүй ярьдаг гэжээ. Нэг удаа түүн рүү нэг танихгүй хүн ирээд маргааш дайн болно, чи хүмүүст мэдээлэх ёстой гэсэн байна. Ванга өөр хэн үхэх ёстой, хэн цаашид амьдрах ёстойг мэднэ. Үхлээс мултрах ёстой хүмүүст Ванга яаж үхлээс зайлахыг заах ёстой. Ванга өөр дээр нь ирсэн хүмүүсийн ирээдүй нь муу байвал юу ч ярьдаггүй. Тийм тохиолдолд хэдэн зөвлөгөө өгдөг, Жишээлбэл, өшөө авах, гомдох, муу юм хийх, хар санаатай байж болохгүй. Сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй гэх зэрэг. Толгойгоо алдаж болох боловч зүрхнийхээ дуудлагаар амьдрах хэрэгтэй гэж захидаг ч олон хүн үүнийг сольж ойлгодог нь харамсалтай. Цаашид биднийг юу хүлээж байгаа бол гэж Анатолийг асуухад Орос сайхан амьдарна. Македон, Болгар арай муухан. Оросууд дэлхийг өөрчлөн байгуулах гайхалтай удмыг төрүүлнэ. Гайхамшгийн үе ирнэ. Эрдэмтэд эртний гар бичмэлийг тайлж уншиж түүнд юу нь үнэн, юу, нь зохиомол болохыг хэлнэ. Дэлхийд ирсэн амьдралын нууцыг мэдэж огторгуйд шинэ амьдрал олно. Гаригийн газрын хэвлийд том хотыг олно. Бүх юм өөрийн дарааталтай байдаг. Яарах хэрэггүй гэв. Вангагийн олж харснаар бол 9 жилийн дараа ертөнийн төгсгөл болно. Гариг нарнаас эргэж, халуун байгаа газар хүйтэн болж, олон амьдад үүрд алга болно. Эрчим хүчнээс болж дайн болох боловч хүмүүс дайсагналыг зогсоож чадна. Тэгээд цаг хугацаа гэдэргээ явна. Олонх нь дэлхийн төгсгөлийг усан галаваас болно гэдэг бол Ванга усан галав нь 30, 40-өөд жилийн дараа болно гэж зөгнөжээ. Тэнгэрийн биет дэлхийн усанд унаснаар аварга давалгаа үүсч зөвхөн хотуудыг биш, улс орнуудыг арчина гэлээ. Хүмүүс үлдэх болов уу гэж асуухад сайн санаат хүмүүс үлдэнэ, муу хүмүүс амьд үлдэхгүй. Олон ард түмэн үхнэ. Үүний дараа үхэшгүй мөнхийн сайхан амьдрал ирнэ. Ургамал, амьтад адилхан үр хөврөлөө өгнө. 21 жил болоход хэн ч газраар явахгүй , хэн ч нефть олдворлохгүй. Газар амарна. Нарнаас эрчим хүч авна. Бүх галт тэрэг нарны энергээр цахилгаанаар, агаараар нисэх болно. 40 жилийн дараа орчин үеийн өвчнүүд алга болж шинэ өвчнүүдээр солигдоно. Далайгаас хүмүүс ус ууна. Аралууд байхгүй болно. Дараа нь огторгуйтаас сайн ус олно. Хүн төрөлхтөн өсч нэмэгдэнэ. Хятад Энэтхэгээс бага болно гэжээ.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Зочин

sonin zuils ih bolhnee te ene vangaagaar bol

ука (зочин)

аймар юмаа 1996 онд ингэж хэлсэн бол 2015 онд нэг аймар зүйл 2026 юм уу эсвэл 2036 онд бүр аймар юм болох нээ зөгнөсөн зөгнөл бүр нь бараг таарч байдаг болхоор магадлалтай л юм байна даа ирээдүйн их сайхан зөгнөсөн болов ч ирээдүйг авчирах төгсгөл нь их муухай юм аа

йцж (зочин)

цуөацуайайцуууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууууу

hujk;lj (зочин)

sdxfghjasdcfghaZSdxgvfghaswdetfrhyuiolkiyjufvdcsxaz

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)