BMWAREZ BLOG : ЗӨН БИЛЭТТ ВАНГАГИЙН ТҮҮХ [ZUN BILEGT VANGA GIIN TUUH ]

ЗӨН БИЛЭТТ ВАНГАГИЙН ТҮҮХ [ZUN BILEGT VANGA GIIN TUUH ]

1 оны 1 сарын 31-нд Османы Имперт (одоогийн Македон улс) I - в дунд нэгэн охин төржээ. Тэр охин маш сул биетэй төрсөн бөгөөд и хэн ч амьдарна гэж бодоогүй аж. Харин тэр 2 сарын 26-нд анх ::кээ. Эцэг эх нь баярлаж грекээр "сайн мэдээ" гэсэн утгатай Вангелина гэж нэр өгчээ. Охиньгг 4 настай байхад эх нь нас барсан . ний амьдрал бэрхшээл, хунд хэцүү байдлаар дүүрэн байв. 1-р дайн эхэлхэд аав нь цэрэгт явж охин хөршүүдийнхээ хараанд өссөн юм.Эцэг нь фронтоос эргэж ирээд 2 дахиа гэрлэв. Харин хойт эх нь сайн эхнэр, эх байлаа. 1923 онд болсон их салхи жаахан Вангагийн амьдралыг бүтнээр нь өөрчилсөн юм. Их салхи түүнийг гэрээс нь 2 км зайтай газар аваачжээ. Ухаан алдахаасаа өмнө толгойд нь хөнгөхөн хүрэх шиг болсныг мэдэрсэн гэж Ванга ярьсан. Хэдэн цагийн дараа түүнийг шороонд дарагсан байхад нь олжээ. Тэр их салхины үеэр нүдээ гэмтээжээ. Тэдэнд хагалгаа хийлгэх мөнгө байгаагүйгээс охин нүдээ эмчлүүлж чаааагүй бөгөөд 4 жилийн дараа бүрэн сохорсон юм. 1925 онд эцэг эх нь түүнийг Земун дахь хараагүй хүүхдийн асрахад өгөв. Сербид тэр 3 жил болохдоо юм нэхэж, ярьж, бэлтгэж сурчээ. Тэнд тэр хангалуун гэр бүлээс гаралтай залуу хүүтэй учирч хайртай болов. Тэд гэрлэхээр шийдсэн боловч хойт эх нь нас барж, эцэг нь гэртээ эргэж ирэхийг тушааснаар тэдний төлөвлөгөө нурсан юм. 1939 онд Ванга уушигны үрэвслээр өвдөв. Өвчин түүнийг хэвтэрт хадаж, тэр босох найдваргүй байсан боловч тодорхой хугацааны дараа хөл дээрээ босчээ. 1939 оноос Ванга ирээдүйг зөгнөж эхэлсэн гэж үздэг. Нэг өдөр түүн дээр "ахыг нь алсан алуурчинг хэлж өгөөч" гэж нэгэн цэрэг иржээ. Түүнийг өшөө авахуулахыг хүсээгүй тул тэр хэлж өгөөгүй. Харин түүнийг өөрийнхөө нөхөр болно хэмээн хэлж цэргийг гайхшруулав. Цэрэг эр ч сохор эхнэр авна гэж хүсээгүй тул итгэсэнгүй. Гэвч хэд хэдэн удаа ирснийхээ дараа Дмитрий Вангад гэрлэх санал тавьжээ, 1996 онд Ванга нас барсан юм. Одоо хүртэл Вангагийн тухай ном, кино гарсаар байгаа.

вангагийн зөгнөл

Нострадамусын дараах Болгарын сохор Ванга нь дэлхий дээрх хамгийн алдартай зөнч юм. Дундаж зууны ээдэрсэн, нарийн зөв биш шүлгүүдтэй зөнчөөс ялгаатай нь Вангагийн зөгнөлүүд илүү бодит. Вангагийнд тэр үеийн хамгийн хүчтэй улсуудын улс төрийн лидерүүд очдог байв. Фашист Германы толгойлогч Адольф Гитлерт ЗХУ-тай дайтвал ялагдана. ЗХУ-тай дайтахаа боль гэж хэлсэн боловч тэр түүнийг сонсоогүй. Гитлерт Ванга өөрийнхөө зөн биелдэг гэдгийг харуулахыг хичээсэн. Тэгээд тэр түүний хувийн хамгаалагчдыг гүү нь төрж байгаа хөршийнх рүүгээ илгээж унага хэрхэн төрж байгааг нэгд нэгэнгүй дүрслэн хэлжээ. Түүний хэлсэн бүхэн таарсан боловч Гитлерийг итгүүлж чадаагүй бөгөөд түүний үгийг дагаагүйгээрээ фюрер ялагдал хүлээсэн юм. Тэр яг 6 сарын өмнө Сталины ерөнхий нарийн бичгийн даргын үхэх өдрийг хэлсэн. Үүний нь төлөө түүнийг баривчилжээ. Гэвч дарангуйлагчийг нас барсны дараа түүнийг суллав. 1963-1969 онуудад Ванга олон улс төрийн үйл явдлуудыг зөгнөн хэлж байв. Жишээ нь, Жон Кеннедигийн халдлага, Чехославакийн бослого, тэр битгий хэл, улсын сонгуулиудын нэр дэвшигчдийн ялалтыг хүртэл хэлж байлаа. Тэрээр хүссэн хүн бүрт зөгнөлөө хэлдэггүй байв. Заримыг нь гэрийнхээ босго алхуулалгүй хөөнө. Шунахай муу санаатай хүмүүсийг оруулдаггүй байлаа. Жишээ нь, нас барсан эгчийнхээ үлдээсэн мөнгийг олох гэсэн нэгэн эмэгтэй хөөж явуулжээ. Учир нь тэр эмэгтэй эгчийгээ өвчтэй байхад асарч, эргэж тойрдоггүй байсан байна. Вангаг зөн билгийн хүчээр баяжсан гэж бодож байсан боловч хуриман дээр нь инж болж ганц самовар л байсан юм. Ванга хүмүүсээс мөнгө авдаг ч тэр нь улсын санд ордог байсан нь түүнийг олон асуудлаас хамгаалсан. Түүний нэг чадвар нь үхсэн хүмүүстэй ярих байв. Одоо хүртэл эрдэмтэд энэ аргыг түүний хамгийн нууцлаг арга гэж үздэг. Тэдний зарим нь Вангаг бурханы дүрээр ертөнцөд амьдардаг учраас олон жилийн дараа болох үйл явдлуудыг мэдээд байна гэж үздэг. Тоо бүртгэлээр бол түүний зөгнөлийн 80% нь биелсэн. Ванга олон зүйлийг зөгнөсөн ч хамгийн сонирхолтой нь ирээдүйг зөгнөн хэлсэн нь юм. 21 дүгээр зуунд хүн төрөлхтөн хорт хавдраас ангижрана, харин 200 жилийн дараа өөр ертөнцийн соёл иргэншилтэй уулзана гэдэгт итгэлтэй байсан. Олон ч зөгнөлүүд нь биелсэн. Олон ч баримт бий. Бүр 60-аад онд Ванга 2018 онд эрчим хүчинд дэвшилт гарна гээд нисдэг галттэргийг дүрсэлсэн юм. Мөн Нефть олборлохоо болино гэж хэлжээ. Сансарын экспедицийн үр дүнд дэлхий бий болсон нууцыг нээнэ гэж зөгнөсөн. КА8А-гийн Марсаар явагч усны ул мөр олсон. Марс дээр амьдрал байгаа талаар зөвхөн эрдэмтдийн шинжлэх ухааны дүгнэлтийг хүлээж байна. 70-аад онд Оросыг зоригтой алдаршуулан удирдагчаар нь Владимирыг нэрлэсэн. Түүхийг эргэж харвал бүр Зөвлөлт засгийн үед ирээдүйн ардчилсан улсыг нэрлэн түүний удирдагч Владимир Путинийг нэрлэсэн нь хичнээн үнэн байсныг харуулдаг. Чухам тэр л Ельциний оронд оросуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, санамсаргүй засгийн удирдлагыг хүлээн авч, дараагийн сонгуулиудад ялалт байгуулж, мартагдсан 10-аад жилийн дараа улсаа улс төр, эдийн засгийн тавцанд гаргасан. 1988 онд Рейган, Горбачев нарын уулзалтыг тайлбарлахдаа энэ үе нь уналтын үе гээд дэлхийн нөлөө бүхий 8 орны тоонд орох нь ээлжит дээшлэх үе гэжээ. 1989 оны зааг дээр Ванга эмээ Бушийн төр барих үед Нью-Йоркийн ихэр цамхаг сүйрнэ гэв. Ванга "Төмөр шувуу" ашигласан алан хядах зорилготой цохилтоос болж сүйрнэ гэж хэлсэн юм. Сохор Ванга эмээ зөвхөн ирээдүйг зөгнөөгүй, бас хүмүүсийг өвсөөр, гүжир үгээр /Наговор / эмчилдэг байв. Харин тэр өөртөө эмч байдаггүй гэж зүгээр ч нэг яриагүй юм. Урт баялаг амьдралаар амьдрахдаа тэр хавдраас болж зовж байсан. 55 жилд түүнээр бараг сая илүү хүн үйлчлүүлжээ. Харин түүний өвчнийг ажиглаж байсан эмч нар эрүүл мэндийг нь дээшлүүлэх талаар зөвлөлдөж байсан ч түүний цаг хугацаа хэзээ дуусах вэ гэдгийг тэр өөрөө л мэдэж байсан. Өөрийнхөө үхлийг мэдэрсэн. Тэр шөнө Ванга зүсэм талх, ус гуйжээ. Дараа нь өөрийг нь угаахыг гуйгаад энэ бүхний дараа "би бэлэн байна" гэж хэлжээ. Өглөө нь тэр нас барсан төрөл садныхны сүнс нь ирсэн гэж мэдээлээд тайвнаар нөгөө ертөнц рүү явсан байна. Ванга эмээг үхсэнээс хойш оросын эрдэмтэд олон жил сохор зөнчийн үлдээсэн зөгнөлүүдийг судалж байгаа бөгөөд олон зөгнөл нь Оростой холбоотойгоос гадна энэ л улсад зөгнөлийн үнэн мөнийг олохыг оролдож байна.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Зочин

vanga ch ulig boljdee

Зочин

magadguiee

Зочин

almair ymaa

tugsuu (зочин)

yooooooo ymar aimar zugnuu we bs aguu ymaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)