BMWAREZ BLOG : Дуучны эрэлд /хошин өгүүллэг/

Дуучны эрэлд /хошин өгүүллэг/

Дуучны эрэлд /хошин өгүүллэг/

-Дарга аа! Та намайг дуудсан уу? Би ажилдаа түүртээд жаахан хоцорчихлоо.
-За тэр яахав. Чи ирэх долоо хоногт манай байгууллага “ТВ Караокэ”-д орохыг мэдэж байгаа биз?

-Мэдэж байгаа дарга аа! Гэхдээ би дуу хууранд дульхан шүү дээ.
-Ийм залуу хүн дульхан байж яавч таарахгүй. Заавал нэг дархад дуу орох ёстой юм байна. Түүнийг чи дуулна даа.

-Дарга минь би дархад дуунд тааруухан даа. Давахгүй гэсэн даваагаар давах хэрэг гарах нь ээ! Юугаа дуулж, хуйхаа маажина аа. “Миний дотор яачаав” билүү дээ нэг дархад дууг муухан дуулдаг юм даа.
-Алив хө түүнийгээ дуулаад орхи!

-Бүрэнхий явдлыг даадаг сан
Битүү туурайт минь яачаав хоё
Бүрхээрийн хөлсийг тогтоодогсон
Миний дотор яачаав хоё
Ширүүн явдлыг даадагсан
Ширмэн туурайт минь яачаав хоё
Шимийн барааныг тогтоодогсон
Миний дотор яачаав хоё!
-Боль, боль! Наадах чинь хар архичны дуу байна. Өөр ямар дуу байна.

-“Хэнийхээ хатгаанд ороов” гэдэг дуу байна.
-Алив хө, түүнийгээ дуулаад орхи!

-Хээр морь тань хөлстэй байна
Хэнийхээр буугаад ирээв хоё
Хэл ам чинь ширүүсээд байна
Хэнийхээ хатгаанд ороов хоё!
-За, за боль! Бас л завхай дуу байна. Өөр ямар дуу байна?

-За байз. “Хогоргын зайсан” билүү дээ, нэг дуу муухан мэднэ.
-Түүнийгээ нэг дуулаад үзүүл!

-Шаавай шаавай шаргад нь
Шангийн хивс тохоостой
Шалиг зантай Норжийд нь
Шаргын зайсан зүүгээстэй!
-Чи ер нь дандаа завхай дуу сурсан дамшиг юм аа. За байз яадаг юм билээ. Үзэл сурталтай, аятайхан дуу дуулчихдаг дархад дуучин хэнсэн билээ. Чи хө манайд ажиллаж байсан Хүүжий, Дүүжий хоёрыг олоод ир ! Тэр хоёр тэтгэвэртээ байгаа ч үндэстэн ястныхаа дууг үзүүлээд өгөх байлгүй.

-Дарга аа! Тэр хоёр чинь нэг нь хөдөө, нөгөө нь нийслэлд байгаа гэнэ билээ.
-Одоо тэгээд яана аа. Байгууллагын оноо хасагдаж баян ходоодонд орвол, орон даяар муугаа үзүүлж, базаахгүй юм болно шүү дээ. Чи болохоор дандаа завхай дуу, би болохоор солгой хоолойтой.

-Шаварт унасан шарын эзэн гэгчээр дарга минь та л аргалж үз! Түрүүлсэн байгууллагыг жийп машинаар шагнах юм гэнэ лээ. Манайх шиг машингүй байгууллагад аштай юу даа. Тэр машиныг дарга минь та л унана шүү дээ. Тэгэхээр та ар талдаа хүн зогсоож дуулуулаад урд талд нь амаа ангалзуулж жүжиглээд зогсож бай! Дарга нь дуулж байна гээд өндөр оноо өгнө дөө.
-Тэр чинь мэргэн санаа байна. Жийп машин өгөх юм бол тэгдэг хэрэг. Чи миний ард зогсож дуул! Би амаа ангалзуулж жүжиглэе! Тэгээд ямар дуу дуулах вэ?

-Дарга минь ямар ч дуу яахав. Шог дуу л өндөр оноо авдаг юм шүү дээ. Та нэрэлхэж зоволтгүй нэг шог дуу дуулчих. Жийп машин манайх болох юм чинь түмэнд нүүрээ, түймэрт хормойгоо шатаачихгүй зоригтойхон үзнэ шүү, дарга минь.
-Би тэр жийп машины шагнал дуулаад ходоодны мухраас гижиг хүрч яаж ийгээд зөөлөн суудалд нь суучих санаа байгаа юм сан.

-Дарга минь зохион байгуулагчид, шүүгчдийг дайлж, цайлж, бэлэг сэлт өгөх ажил гарна даа.
-За тэр ч яахав, Хэдэн шил “Чингис”, “Болор” гарна биз. Шүүгчдэд ууц тавьж бусад байгууллагаас давуу гэдгээ харуулах юм шүү. Тэгэхдээ ааш зангаа амтат бялуу шиг, авир төрхөө мөнгөн ус шиг, хонины морь шиг номхон, хотны хав шиг дуулгавартай байх юм шүү. Бэлэг сэлтэд нь нэг нэг өнгөт телевизор өгдөг хэрэг. Би тэгээд ямар хувцас өмсөж дуулах болж байна.

-Дарга минь дахиулж магадгүй. Орос дуу дуулуулж бас сорих юм гэнэ лээ. Тэгэхээр та дөрвөн талт жанжин малгай өмсөж, урт цуван дээр мөнгөн тоногтой суран бүс бүсэлж, нэг хөлдөө ээтэн монгол гутал, нөгөө хөлдөө өндөр өсгийт углавал орос монголын найрамдлыг онцгой содон бэлэгдсэн гэж оноо өндөр авна даа.
-Би тэгээд ямар дуу дуулах болж байна.

-“Мартаж орхисон нь хортой” билүү дээ, тэр дууг мэднэ биз дээ.
-Тэр чинь юу билээ? Аа тийм л дээ.
Малдаа явахад нь очсон чинь
Маргааш л гэж хэлсэн дээ
Маргааш нь тавиа л хүрсэн чинь
Мартаж л орхисон байлаа даа
Үхэртээ явахад нь очсон чинь
Үдэш л ирээрэй гэсэн дээ
Үдэш нь туугаад хүрсэн чинь
Үгүй шүү гэсэн нь хортой доо

-ЁХ ёо ёо! Жийп машинд хүрдэг л байгаа даа.

Д.Сүрэнжав

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин

ha ha ha iim darguud olon bhoo

www.ssh-top.tk (зочин)

http://09e83436.linkbucks.com Rio huuheldein kino tatad avaarai mongolor bga!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)