BMWAREZ BLOG : Энэ цагийн царай эмх замбараа алдах нээ....

Энэ цагийн царай эмх замбараа алдах нээ....

Энэ цагийн царай



Энэ цагийн царай

Эмх замбараа алдах нээ

Эзэн Чингисийн Монгол

Эе эвээ мартах нээ

Амар хялбар амьдардаг

Асман панзчин олширч

Ажил үйл хийдэг

Алтан гартан ховордож

Хий хоосон гайхуулдаг

Хэнхэг сагсуу олширч

Хэлсэн ярьсандаа хүрдэг

Хүний сор ховордож

Эрх дураар загнадаг

Цэмцгэр эм олширч

Эжий ааваа өргөдөг

Цэцэн бэр ховордож

Цэнгэл жаргал хөөдөг

Завхай хүүхэн олширч

Цэргийн хүү хүлээдэг

Журамт бүсгүй ховордож

Үнэгэн залиар хуурдаг

Идтэн шидтэн олширч

Үнэн зөвөөр, явдаг

Эрийн хугархай ховордож

Өш хонзон санадаг

Өгөр дайсан олширч

Үг хэл сонсдог

Үнэнч нөхөр ховордож

Уралдаан тэмцээн сурагладаг

Хөөрүү шүлэгч олширч

Ухаан бодлоо чагнадаг

Хүндэт найрагч ховордож

Шагнал алдар мөрөөддөг

Шалдан цуутан олширч

Жаргал зовлон мэддэг

Жинхэнэ суутан ховордож

Байгаль дэлхийгээ хөнөөдөг

Ёрын шуналтан олширч

Баян монголоо хайрладаг

Ерийн сэтгэлтэн ховордож

Олны нэрээр хөеөлдөг

Дарга баян олширч

Олз хишгээ хуваадаг

Дөмөг ноён ховордож

Бэл бэнчин хардаг

Хуурамч шүүгч олширч

Биелэл болон хэрэгждэг

Хууль цааз ховордож

Өөдөө дээшээ зүтгэдэг

Өглөгч амлагч олширч

Түмний төлөө зовдог

Төрийн түшээ ховордож

Энэ цагийн царай

Эмх замбараа алдах нээ

Эзэн Чингисийн Монгол

Эе эвээ мартах нээ.


1993.03.29

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Зочин

Үг хэл сонсдог

Үнэнч нөхөр ховордож

Зочин

Бэл бэнчин хардаг

Хуурамч шүүгч олширч

Биелэл болон хэрэгждэг

Хууль цааз ховордож

mimi (зочин)

yag vnen shuu ulam bur howordoh bhaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)