BMWAREZ BLOG : Их хааны маань тухай ном бага санал авах учиргүй


Чингис хааны Монголын түүхийг яруу сайхнаар өгүүлсэн "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан" ном AMAZON.COM-ийн 2011 оны ШИЛДЭГ НОМ-ын сүүлийн даваанд өрсөлдөж эхэллээ. Эхний дөрвөн даваандаа итгэлтэй ялж ирсэн ч сүүлийн давааны өрсөлдөөн Чингис хааны тухай номын хувьд маш хүнд байна. Одоогоор Чингис хааны маань тухай ном 46:54 харьцаагаар ялагдаж явна.

Вьетнамын дайны тухай өгүүлэх “Matterhorn” хэмээх өрсөлдөгч ном нь AMAZON.COM –ын оны шилдэг номоор шалгарч байсан хүчтэй өрсөлдөгч юм. Энэ номын ард Вьетнамын дайны ахмадуудын нийгэмлэг бий бөгөөд хүчтэй байнгын санал өгөлтөөр хоёр өдрийн турш манлайлж явна.

Хэрвээ "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан" ном энэ өрсөлдөөнд ялбал 2011 оны уншигчдын таалалд хамгийн их нийцсэн дэлхийн шилдэг сонсдог ном цомын эзэн болох юм. Үүний цаана Монгол орны түүх, соёл, өнөөгийн улс орны маань сурталчилгааны томоохон боломж бий юм.

Дөч гаруйхан жилийн өмнө болсон бүс нутгийн шинжтэй тулалдааны үйл явц нь 800 жилийн өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн бидний аугаа их өвөг дээдсийн түүхээс илүү үнэ цэнэтэй, илүү ач холбогдолтой байх учиргүй.

Иймд интернет хэрэглэгч нийт монгол уншигчиддаа энэхүү санал асуулгад маш идэвхтэй оролцохыг уриалж байна. Ирэх долоо хоногийн даваа гаригийн шөнө буюу 4 сарын 25-ны шөнө гэхэд дэлхийн шидэг ном шалгарчихсан байх болно. Түүнээс өмнө амжиж өдөр бүр боломж бүрийг ашиглан санал өгнө үү.

Бид дор хаяж 10 000 санал өгч байж энэхүү өрсөлдөөнд ялах юм. Арай ч дээ, бүхэл бүтэн улс, үндэстэн байж Их хааныхаа нэр төрийг өргөсөн номын төлөө нэг нийгэмлэгийн гишүүдээс бага санал өгөх учиргүй.

жич: та ямар нэг internet хөтчиинхөө history-ыг clear хийвэл ахин саналаа нэмэх боломжтой ба Firefox ,Internet explore, Googlechrome, гэх мэт хөтчийг ашиглан нэг компьютерээс хэд хэдийг өгөх боломжтой....

Дараах хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

www.jwf.mn

МОНГОЛ ХҮН ТА ЭНД дарж санлаа өгөөрэй

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Зочин

Их хааныхаа нэр төрийг өргөсөн номын төлөө нэг нийгэмлэгийн гишүүдээс бага санал өгөх учиргүй.

Зочин

Бид дор хаяж 10 000 санал өгч байж энэхүү өрсөлдөөнд ялах юм

Зүрх (зочин)

яг үнэн, энэ номыг ялуулахын төлөө бүх боломжоо ашиглах хэрэгтэй

Ts (зочин)

yaj sanalaa ughuu medehgui bsan yum thanks

ts (зочин)

Ih haanii maani tuhai nom yalsan bizdee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)