BMWAREZ BLOG : Засагт ханы уулс /Би Алтайн хөх чоно/ шүлгийн түүвэр ном Б.Даваацэрэн

Засагт ханы уулс


Санахын төдий агшинд

Салхи нь сэтгэлд сэвэлздэг

Сүмбэр ноён уулс минь

Сүлдэн тэнгэр алтай минь

Хөх монголд цуутай

Засагт ханы нутаг даа

Хүмүүн олонд алдартай

Зоригт эрсийн өлгий дөө

Дурсахын төдий агшинд

Дүр нь нүдэнд тодордог

Дүнхэр хүрэн уулс минь

Дэлгэр баян Алтай минь

Хөх монголд цуутай

Засагт ханы нутаг даа

Хүмүүн олонд алдартай

Зоригт эрсийн өлгий дөө

Бодохын төдий агшинд

Бороо нь бодолд шивэрдэг

Борлог сүрлэг уулс минь

Бурхан буурал Алтай минь

Хөх монголд цуутай

Засагт ханы нутаг даа

Хүмүүн олонд алдартай

Зоригт эрсийн өлгий дөө

Амрахын төдий агшинд

Арц нь зүүдэнд анхилдаг

Аргай сүндэр уулс минь

Арслан цагаан Алтай минь

Хөх монголд цуутай

Засагт ханы нутаг даа

Хүмүүн олонд алдартай

Зоригт эрсийн өлгий дөө

2004.09.25

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Зочин

Засагт ханы нутаг Хөх монголд цуутай Зоригт эрсийн өлгий дөө

Зочин

Хөх монголд цуутай Аргай сүндэр уулс минь

Зочин

Сүлдэн тэнгэр алтай минь Хүмүүн олонд алдартай

Зочин

Бурхан буурал Алтайгаа санаж байна шүү

mimi (зочин)

yamar saihan shuleg we jinhen yaruu nairag yum.nudend haragdtal bichjee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)