BMWAREZ BLOG : МИНИЙ МОНГОЛ /Чойном сүмтэй будрын чулуу/ найраглал

Миний Монгол

Олон єнгийн ялгаатай 
Олон хилийн залгаатай 
Орчин vеийн бємбєрцєгийн 
Улс тєрийн зураг дээрх 
Овор даруухан зvстэй 
Онгон улаан хилтэй 
Онцгой нэгэн дvрийг 
Газарзvйн багш нар 
Модон саваагаар тойруулан зааж 
“ МОНГОЛ “ гэж товчхон хариулдаг. 
Австралид ч гэсэн, Америкт ч гэсэн 
Африкт ч гэсэн, Европт гэсэн 
Азийн Монголтой ингэж танилцдаг. 
Харин : 
Дулмигхан тэр vгийг нь сонссон тєдийгєєр 
Дунд сургуулийн хvvхэд ч ханаа гэж vv. 
“ Тивvvдийн газарзvйн сурах “ – д бичсэн єгvvлбэрээр 
Тэр багш нар нь ч хангагдаа гэж vv. 

Морин туурайгаар эх тvvхийг тамгалсан 
Монголын тухай тэгвэл би дуулж єгье. 
Уужим энэ орны vvдийг нээж 
Унаган шvлэгчийн нь хувиар хууч хєєрье ! 

Гандаж, мандаж, цэнгэж, зовж явсан 
Газар газрын цэцэд мэргэд дундаас 
Ямар ч хvн нь шvлгээр ярьдаг энэ орны 
Яруу найрагч байх гэдэг амаргvй хэрэгээ. 

Цэнхэр хадагны мяндсан ширхэг тоолон 
Цэцэн ерєєлийн vгс нь асгаранхан гардаг 
Уужим цээжтэй ахас буурлынхаа дэргэд 
Уран vгээр тоогдоно гэдэг бэрхээ. 
Гэхдээ : 
“ Эрхийг сурахаар бэрхийг сур “ гэсэн 
Эцэг євгєдийнхєє хvндэт сургааль дагаж 
Эх болсон буурал Монголынхоо тухай 
Энэ дэлхийд дуулах иргэн нь би байна !

Алтан говь, ногоон тал, цэнхэр хангай нь 
Алагланхан тэнийсэн нарлаг тэнгэрийн орондоо 
Эртний туульсын билгvvн цагаан хєлгєєрєє 
Эзэн ард нь маргаашаа угтан довтлоосой. 

Тариа vйлдвэрийн бэлэг тэмдэг нь ургаастай 
Таван хошуу одыг зулай дээрээ єргєєстэй 
Тайван энх тєрийн сvлдээ євєрлєсєн 
Тавиун чєлєєт нийгэм журмын орны иргэн. 

Монгол хэлэндээ Жангар, Гэсэрийг хуучилсан 
Морин хуурандаа Жонон харыг хуурдсан 
Зуун зуунтай гvндvv нь vгvй ханилсан 
Зузаан бор Монгол Ард гэгч би байна. 

Би – 

Туулын усыг урсаа нь vгvй байхад 
Тужийн нарсыг ургаа нь vгvй байхад 
Алтай ханыг даваа – гvвээ байхад 
Алтан говийг далай тэнгис байхад 

Сайн морийг салаа туурайтай байхад 
Сарлаг хайнагийг сарьдаг Химаалайд байхад 
Хонь ямаадыг уулын гєрєєс байхад 
Хонгор тэмээдийг Тангудын оронд байхад 

Задын чулууг биежээ нь vгvй байхад 
Зайран тэнгэрийг мэндлээ нь vгvй байхад 
Урьдын урд усан галавын тэртээд 
Эртийн эрт элир балрын тэртээд 

Удган ээжийнхээ уйлан дуулах онгодоор 
Улаан галыг vvлэн дээрээс залж 
Урцан гэрээ Монгол овогтны голомтыг 
Унхиалуулан асаасан буурал овогтон 

Би – 

Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр 
Арслан зааны цусаар бух гєрєєс зурж 
Ангийн хишиг гуйж, есєн тэнгэрт мєргєсєєр 
Анхны нумын хєвчийг алдалж татсан эр 

Би – 

Хєвчин Монгол омогтны хєх толбот vрийг 
Хєдєє хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж 
Гvрэлзэж байгаа хvйг нь хvрэл хутгаар эсгэж 
Гvрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа 

Гантай хєє хуягаар єссєн биеэ чигжиж 
Гянтат болд сэлмээр єрнє зvгийг чичиж 
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хvрч 
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлvvлсэн цэрэг. 

Би – 

Цайдам єргєн талаас шарга тахийг уургалж 
Цавчим єндєр уулсаас сvрэг малыг буулгаж 

Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар 
Цагийн саалтанд уярсан чєлєєт талын нvvдэлчин. 

Би – 

Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад 
Охин нойтон vрсээ хормой доороо нууж 
Одоо – хожмын тvvхэнд Монгол угсааг vлдээх гэж 
Одтой тэнгэрийг орчтол тэмvvлж тэмцсэн ижий. 

Би – 

Хvннv - Шаньюгийн vеэс хvч тэнхээтэй явлаа гэж 
Хvний нутгийн шажны хvлээс гинжинд баглуулж 
Хvvрнэн уйлах домогтоо эрх чєлєєг дээдэлж 
Хvйтэн чулуун шоронд зогсоо нєгчсєн аав ! 

Би – 

Хангайн дєрвєн мєрєн хага хєлдсєн євлєєр 
Ханагар уудам орноо харийн дайснаас чєлєєлж 

Харанхуй хуучин нийгэмийг гэгээн vеэр солих гэж 
Харц ардын хувьсгалд тангаргаа єргєсєн ах. 

Би – 

Будант тэр онуудад шинэ соёлыг тvгээх гэж 
Буун дуу намдаагvй шил талыг туулж 
Ирээдvйн жаргалын тєлєє амь биеэ зориулсан 
Ид залуу цагтаа цэнгэж амжаагvй эгч. 

Би – 

Орос ахын байгуулсан “ Арван сарын хувьсгалын “ 
Очноос бамбар асаан, Ази тивийг гийгvvлсэн 
Орчлон дэлхийн тvvхэнд хєрєнгєтєн нийгмийг алхахдаа 
Олон шалгалт туулсан Бvгд Найрамдах Монгол !

Бvгд Найрамдах Монголынхоо бvрэн алдрыг єргєлцье гэж 
Бvхий энэхэн биеэрээ шvлгийн моринд дєрєєлж 
Урт найргийн дєрєєнд уурга сунган мордъё 
Урд холын зам минь уужим саруул болтугай. 

Нvдэн балай хааныг хувьсгалт намаар сєгтгєж 
Нvvдэлч задгай vндэстнийг шинэ нийгмээр нэгтгэж 
НYБ – н ширээнд хатгасан хєх халзан туг шигээ 
Нvvр бардам єндийсєн хєвчин Монгол овогтны 

Мянга мянган жилээр “ Миний “ гэж хэлцсэн 
Мяралзсан зэрэглээг хэрчиж морин туурайгаар хэмжсэн 
Алхаж хэн ч эзлээгvй алтан босгот єргєє 
Атар баян орон Азийн цээжинд байдаг юм. 

Бэлчээр тэлж налайсан энэ орныг туулахад 
Бидэрт хонгор хулангийн онгин туурай сэтрэм 
Билгvvн цагаан хунгийн онгон жигvvр таарам. 
Бичиж ханашгvй шvлгийн унаган жороо алдрам. 

Зуу зуун нvvдлийн Халх, Харчин алхаа бий 
Зуур зуурын даваа хангай говь нь алаглаж бий 
Зураг тоймонд автаагvй тvмэн горхины нь хєвєєнд 
Зузаан тvvхэнд багтаагvй буман домгийн мєр бий. 


Хартай Тайсун хаан, хатан Алтайг занчсан 
“Харганын зоо” хэмээх сэрvvн сайхан дэнж 
Хаан Чингисийн тамгыг, харц Цавдан чулуудсан 
Хар усны ёроол, Хэрлэн мєрний хєвєє 

Одтой тєрсєн Мандухай дуулж явсан Алтай 
Олон жилийн самууныг дуурсгаж дарсан хангай 
Орхон гvний хєндий дэх “ Эртний ихсийн газар “ 
Онон мєрний хєвєєн дэх эх Єэлvнгийн нутаг 

Тусгаар Монголын тєлєє Амарсанаа, Чингvнжавын 
Туурт мориор гэтэлсэн бор – Цонжын говь 
Тугийн тvмэн гилбэрт нь шувуу тээглэм дайсантай 
Тулж ялж явсан Зvvн гар, Кашгарын цєл. 

Яруу найрагч Равжаа ”Yлэмжийн чанар“ – аа аялсаар 
“Янзган зоотой шарга” – аараа Yзэмчин хошууг зорихдоо 
Явдал саадгvй туулсан Дайн – Даваагийн тал 
Явган зэрэглээ наадсан Молцог, Мэнэнгийн элс. 

Хангайн шувуу буцахдаа ханилсан ханиа санаж 
Халхаар сайн эр Торой хагасарч гэгэлзэж явсан 
Гал хар чулуутай газрын холын толгод 
Ганга нуурын усанд зайрмаг татсан шєнvvд. 

Yйзэн засгийн морьдыг vvрийн жингээр элдсэн 
Yзээ нь vгvй нутаг мэдээ нь vгvй ус. 
Yлэг гvрвэлийн єндєгийг хєргєл vгvй хадгалсан 
Yлгэрийн vеийг элээсэн хєх Монголын нутаг. 

Хорьдугаар зууны єрнє зvгийн соёлд 
Хормой дэвсэн дагаж єєрийн жингээ алдаагvй 
Холын будант эртнээс Монгол хэлээр нэршиж 
Хєрвvvлж орчуулж болшгvй мєнхєрч vлдсэн газрууд. 

Хар – Шаарын хязгаар, Хасан – Туурын цєл 
Хатан – Сэврэй уул, Сэгс Цагаан Богд 
Хараа Ерєєгийн хєндий, Халх, Нємрєгийн гол 
Хангай, Булнайн нуруу, Хар – Азаргын зоо 

Алгуй Улаан цав, Алмасын улаан уул 
Атас Чингис хайрхан, Арвайхээрийн тал 
Ариг ус, Асмалжин сvvж, Аж Богд 
Алтан булаг, Мєнгєн дєш, Гуулин тал 


Захуй зарам, Элст мянган, “Гурван хvvхэд” 
Загдал зєєхий, Эрчимийн нуруу, Гуна гунж 
Завхан - Чигэстэй, Хєх тємєртэй, Хар ямаатай 
Захаар намагтай, цагаан чулуутай, Ар Бургалтай 

Нарийн Хєхийн говь, Тагна Соёны нуруу 
Нарс Шинэстийн даваа, Тамчийн шар тал 
Наранбулаг, Баян зvлэгтэй, Балж Улз 
Нагал – Навчтай, Гvн – Галуутай, Барх Хурх 

Хvйн долоон худаг, хvйтэн зургаан булаг 
Хvн нэрлэдэггvй ус, тэмээ буйлдаггvй хєтєл 
Хvрэн цармын євєлжєє, Хєндлєн гармын хаваржаа 
Хvvшийн хоолойн зуслан, Хvрдэт – Мааньтын намаржаа 

Монгол хvн бvхний дасаж суусан хєндийнvvд 
Морин сайвар явдлаар даруулж оёсон хєтлvvд 
Молцог цагаахан ишгээ тоглуулж єссєн бууцнууд 
Мойл хархан нvдтийн тойглож дассан хонинууд. 

Ан vзэмж тэгширсэн “Торгон шаргын нуруу” 
Ангал байц жигдэрсэн “Толбо хvний нуруу” 
Адууны євєг идээшсэн “Тахийн шар нуруу” 
Анчин мэргэний зvрх аргамжаатай vлддэг газрууд 

Хайнагийн бухны мундаа шиг дvvхийж тогтсон тайгууд 
Хаттай хэтний ган шиг дvнхийж тогтсон шилvvд 
Ороо хангалын дэл шиг од самнасан хангай 
Орсон буурын бєх шиг онь холбосон хайрхан. 

Хонины бєєр шиг болтол чулуу бvхний нь элээж 
Хоргой торгон хєрсий нь vйлийн хайч шиг эсгэж 
Хонуут єнжvvт замдаа хотол амьдралыг умдааж 
Холын далайг зорьсон жороо цэнхэр мєрнvvд 

Ижийн самрах сvv шиг хєєсрєн нvргэх хvрхрээнvvд 
Их найрын сєн шиг хєлгvй баян нуурууд 
Ид шидийн эм шиг хvйтэн халуун рашаанууд 
Ингэн тэмээний нvд шиг хєдєє цєлийн шанднууд. 

“Дидэг – Сахалтын” бургаасанд шивнэж vлдсэн домгууд 
Диван галавын мєрийг шингээж vлдсэн говиуд 
Дэрс хулс, хужиртай, дэндэл сондуул, тойрмууд 
Дээдэс євгєєс учиртай дэлгэр их орон мину. 


Тоньюкукийн хєшєєний Уйгараар сийлсэн бичээсний 
Танамал ган цvvцийг урж нийлсэн гуранз шиг 
Даруу гvдэсхэн болоод эршvvд хатуу хєрсєнд нь 
Даанч бага л насныхаа эхний мєрийг гаргаж 

Сvvн шvдээ ургатал хєрвєєж мєлхсєн шороо 
Сvн далай шиг тєвшинд нь хvлгээ дєрєєлсєн газар 
Сvнжидмаагийн аалинд нь сvрхий дассан нутаг 
Сvмтэй Бударын чулуунд нь шvлгээ хэлхсэн хязгаар. 

Аавын ямар ч хvvгийн алдаж оносон довууд 
Амрагийн ямар ч болзоонд адгаж яарсан нугууд 
Алс мянганд зурайсан амьдрал сургуулийн замууд 
Ард Монгол Улсын минь алтан єлгий энэ байна !

Дууч Гомерийн мєнхєлсєн, эртний Эллад орноос 
Дутуу нь vгvй замыг элээж туулж vлдэхдээ 
Дуулим энэ нутаг дээр хvний шинэ нийгмийг 
Дуудаж зєгнєж ирснийг арван есєн зуун мэднэ. 

Шинэ тєрмєлийн адгууснаас ам тангарагаа тусгаарлаж 
Шийдэм бороохой барьж, Кайнозейн галавыг доргиосон 
Дээд хvн тєрєлтний дэвшиж ирсэн тvvхийг 
Дэлгэр их Азид хvvрнэж vлдсэн vндэстэн. 

Євч дархан нутагтаа эзний ёсоор байх уу 
Євдєг бохирон сєгдєж боолын ёсоор суух уу 
Булт олны заяаг бурханд даатгаад єнгєрєх vv 
Буу барин босож буурай нийгмийг халах уу гэдэг 

Гарцаагvй тулсан асуултыг Монгол хvн хариулсан юм 
Гал мэсийн шалгалтыг ардын нам давсан юм 
Ган бат сахилга дор ганц хvн шиг нэгдэж 
Газар нутгаа хамгаалж шинэ vеийг байгуулсан юм. 

Хорвоо дэлхийн энгэр дээр таван эрдэнээр сийлсэн 
Хосгvй алдрын одон шиг тансаг баян нутагтаа 
Хоньчин малчин ардын улс – гэр тєвхнvvлэхийг 
Хорин нэгэн онд илдийн ирээр шийдсэн. 

Цэл залуу жанжны маань цэвэр гоолиг дvр 
Цэргийн тангаргаа єргєсєн малчин ардын сvр ! 

Азийн содон хувьсгалын алтан vсэгтэй ботид 
Аугаа баатар хєвгvvдийн ариун цусаар бичигдсэн юм. 

Ухаа хонгорын дэл дээрээс хувьсгалыг бvтээсэн жанжин 
Улс орноо тєлєєлсєн хурц содон хоолойгоор 
Уужим дэлхий дахинд – “Бvгд Найрамдах Монгол!” гэж 
Уламжит тусгаар тогтнолоо бvрэн эрхээр зарласан юм ! 

Хаан Богдыг залсан шиг жууз тэргээр авчраагvй 
Хангинах болд сэлмийн хатыг зааж авчирсан 
Харц ардын маань жаргал хамтын эрх чєлєє 
Хаалга бvхнийг нээж хvн бvхэнтэй золгоход 

Хойморт тавьсан хуураа буурал аав минь хєглєж 
Хорвоод туулсан зовлонгоо нэгэн хялгасанд нь дэглэж 
Хойч vеийнхний жаргалыг нєгєє хялгасанд нь тэгшилж 
Хосолж татсан чавхдсанд нь бvхэл симфони тоглосон юм. 

Гучин хоёр бvстэй шаргал хулсан лимбэний 
Гуниг баясал хоршсон зургаан нvхийг тоолон 
Yvрээр жиргэх шувууны єдєн жигvvрийн хэмээр 
Yхэшгvй мєнхийн аясыг адуучин ах минь vлээсэн юм. 

Намрын гурван сардаа навчин титмээ дэрлэж 
Наран хаан зvvрмэглэх гал халуун єдрvvдэд 

Нарийн суран зэлэн дээр унаганы зvvдэлсэн зvvдээр 
Найрын сєн бялхаж наян дугараа мэлтийхэд 

Эдийн дээж хадагны эвхээс юугий нь задалж 
Эрийн дээд настанд ерєєл магтаал айлтгаж 
Эртийн эртээс цэцтэй монгол шvлгийн бадгууд 
Эвлvvлж шахсан эгнээгээр аадар бороо шиг асгарнам. 

Онгон догшин байгальтай нvд цавчилгvй тулалдаж 
Он оны атираа нvvрэн дээр нь зурайлдсан 
Элсэн говийн манхан шиг хал vзсэн буурал 
Элээж ирсэн насныхаа харсан дуулсан бvхнийг 

Даавуу дээлэн дороо гvн ухаанаар цэцэлж 
Дааган зээрдийн хатираар гvйдэл тэгшилэн цэгцэлж 
Ус нутгийн олондоо шvлэглэж vлдээдэг заншлаар 
Уужим Монгол орон яруу найргаар ярьдаг юм. 

Ард тvмний бvтээсэн долоон гайхамшигийн нэг 
Африкийн пирамидыг єрсєн ам дєрвєлжин гантиг 
Aйзам хэмжээ тэгшилсэн монгол шvлгийн бадгууд 

Алдарт Вавилон хотын агаарт тарьсан цэцэрлэг шиг 

Мєндрийн цагаан vvл єєд мєр зэрэгцэн ургасан 
Мєчир салаа бvхэн нь мєрєєслийн жимсээр цэгцтэй 
Мєнх ногоон тєгєлд нь мєлхєє євс ургамгvй 
Мєнєє цагийн сонгодогт манийг тєрvvлсэн цэцтэй. 

Энэхvv сонгодог шvлгээр хvvхэд нь хэлд ордог 
Эхийн хайрын тухай хvvхнvvд дуугаа дуулдаг 
Эх орноо хамгаалахаар хєвvvд нь тангаргаа єргєдєг 
Эмгэд - євгєд гэрээслэлээ энхрий vрстээ vлдээдэг. 

Удаах vеийнхээ манцуй дээр ууган буурал нь ерєєдєг 
Удамт хурдан хvлгийнхээ жолоог єргєн цоллодог 
Угсраа дєрвєн оноон дээр уухай тvрлэг єргєдєг 
Улам нэмэх аваргын уламжит гуншинг дууддаг. 

Хорол тоонот нvvдэлчний морин дээр ирсэн заншлаар 
Холбоо цэц хэлдэггvй Монгол хvн байдаггvй юм. 
Хоёр загалын хатираа шиг явдал зvс нь нийлсэн 
Хосгvй сайхан шvлэг нь дуурсаагvй газар байдаггvй юм.

Хvсэл хяслыг уралдуулж хvйтэрч халуусаж эргэсээр 
Хvрдэт тvvхээ бичсэн Монголын дєрвєн улиралд 
Хvн байгаль хоёрын ургийн vзvvр холбосон 
Хvйн алтан судас шиг Монгол шvлэг мєнхєрсєн юм. 

Хєвчийн цэнхэр уулс алтан хоргой нємєр 
Хєдєє цайдам талд мєнгєн хяруу цавцайж 
Хєх халзан оонын хєндий хvхээ хvнгэнэхэд 
Хєєсрєн дэврэх айраг яруу найргаар шуугина. 

Нуураа орхин зэллэсэн нугас галууны цуваа 
Нууцхан амрагаа санасан цэргийн дуунд илрэхэд 
Нутгийн борхон алдрай нь хадлан тариаланд тvvртэвч 
Нуруулдаж дvнхийх євснєєс нь халуун нэрмэл ханхална. 

Уулын сонгинын аагинд гєрєєсний мэлмий тарж 
Улаагана жимсний шvvс ууган цасыг шунхдаж 
Тос даасан боргоцойгоор аварга хушнууд шиврэхэд 
Торгон шаргал навчсаар намрын уянга гэгэлзнэм. 

Зах нутгаас ирж сургуулийн хаалга татах 
Зандан модны мєчир шиг чийрэг борхон багачуудын 
Захидал vнсэлт хоёрт дєжрєє нь vгvй зvрхэнд 
Залуу сайхан цагийн алтан шvлэг буцална. 

Дуншиж євдєх тэнгэрийн сvvмгэр цагаан мандлаас 
Дуугvй унах цасны сvйх мєнгєн ширхэгт 
Дулаалж буусан айлын жаргал ханхлах утаанд 
Дун цагаан євлийн ууган шvлэг жигдэрнэ. 

Морины хондлой цантах vvрийн улаан жаварт 
Модны орой гинших vйрмэг цасан шуургат 
Буурын шавалт царцаж бугын зуулт хєлдєм 
Будан хvvрэг татсан идэр есийн шvлэг бий. 

Тєгрєг бараан нуурын тєвийж хєлдєх мандалд 
Тємєр дєрєєгєє хайрч єглєє цанхлах эмгэнд 
Тєрсєн vрээ бvvвэйлж шєнєєр чичрэх ижийд 
Тєв Азийн євлийг Монголоор дуулах aйзам бий 

Марал гурван цасыг тотгон дээрээ залсан 
Малчны дулаахан єргєєнд цагаан сараа ёсолж 
Идээ цагаалга амсаж ууц таллах єглєє 
Ижий бууралдаа золгох энх мэндийн шvлэг бий.

Хєєрхєн хурганы дуугаар хєр цасан уярч 
Хєндий тал зэрэглээтэж хєх униар татаад 
Дэлхий байгаль нозоорох дэлгэр хаврын сардаа 
Дэлбээлж мишээх яргуйнд нь янаг амрагийн найраг бий. 

Охин хєхєє донгодох будан татсан єглєє 
Ойн цагдаагийн охин тvлээнд явахдаа шивэгнэсэн 
Орчин vеийн шvлэгчийн зvvдлээ ч vгvй vгсээр 
Онголж тахисан зvрхэнд монгол хавар багтдаг 

Нарны гурав дахь бємбєрцгийг мэлхийн замаар тойрдог 
Нандин хаврууд дотроос миний нутгийн хавар 
Хатуу ширvvн говийн арван галавыг сэртэл 
Хатуу зєєлєн уянгаар ингэн тэмээ буйлдаг.

Буйлан хайлах дууны нь есєн тvрлэгийг єргєж 
Буурал халзан галуу зэл татсаар ирэхэд 
Бугын эвэрт чинэрэх орчлонгийн залуу шимээр 
Буцалж оргих цуснаа зуны шvлэг чинэрнэ. 

Нарны шижир цацрагийг газрын гvн уруу сvвэлье гэж 
Навчин алгаа тоссон зуны тvмэн бодис 
Дахин сэргэлтийн урчуудын бvтээгээ нь vгvй хєргийг 
Далайн тєвшнєєс дээш мянган алдад шаглана. 

Уран ээжийн зvvгээр утас ороосон хатгамал шиг 
Угалз хуараар алагласан ум зандан хангайдаа 
Усны хоёр ангир шиг ижилдэж яваа хосын 
Уруул уруулын улааханд уянгын шvлэг тунарна. 

Намар, євєл, хаврын гурван улиралд бичих 
Найраг шvлгийнхээ балыг зуны цэцэгсээр шимж 
Насан залуу цагийнхаа цэнгэлд хєлчvvрч яваа 
Найз л дотно нєхдийн минь инээдэм дуурссан улирал.

Улирал улирал дундаа ус бvхэн хєгжимдєж 
Ургамал цэцэгс дундаа эрвээхэй бvхэн эргэлдэж 
“ Шугуй бvхэн шуугидаг, шувуу бvхэн шулганадаг” 
Судар номд бичээ нь vгvй амьд найргийн улирал. 

Мєєгєн цагаан малгайтай, миний охин Хулан 
Мєнгєн далавчит эрвээхэйг элдэж гvйдэг улирал 
Мєндєр цагаан бємбєг, од шиг зурах ширээнээ 
Єндєр борхон дvv минь, єд шиг дvvлдэг сарууд 

Эрхэс тэнгэрийг хавах мєнгєн сум шиг туфль дээр 
Эрдэнэчимэгээ бvсгvй, онгон согоо шиг гунхдаг 
Энх амар vдшvvдийн цэнхэр торгон гэгээн доор 
Эзлvvлж шахсан бадгууд минь парад гишгэдэг зун . 

Жир амьдралыг халааж жинхэнэ охийг нь тунгаах 
Жил хэмээх тогоог насны гал дээр тулсан 
Жигд дєрвєн тотго шиг энэ дєрвєн улиралд 
Жиргэж дэрвэж явах гэж монгол шvлэгч тєрдєг юм. 


Хvсэл хяслыг уралдуулж хvйтэрч халуурч эргэсээр 
Хvрдэт тvvхээ бичдэг Монголын дєрвєн улиралд 
Хvн байгаль хоёрын ургийн vзvvр холбосон 
Хvйн алтан судас болж монгол шvлэг мєнхєрдєг юм.

“Уяхан замбуутивийн наран” доор цэцэглэж 
Уур цагаан гэрийнхээ унин доор цэцэлж 
“Шинийн хоёрны сарыг шил дээр очоод шингэтэл” 
Шилж шимтсэн янагтаа шивнэж нэгэн айлтгасан 

“Манантай хєндийг туулдаг 
Мажигийн саарал алхаа” шиг 
Магнайн хєхлєє цацалсан шvлэг сайвар vгсээр 
“Мантайн тохойн шил дээр 
буугаа vvрээд бугаа намнахдаа” аялсан. 
Магтан гэгэлзэх эгшгээр амрагийн дуунууд нь тєрдєг 

Цэлгэр их Азийн гоцлон дуулагч vндэстний 
Цэцийг гvйцэж цэцлэх яруу найрагчийн алдрыг 
Хєнгєн хєгжмийн дууны хєвсєргєн vгээр олдоггvй 
Хєєсрєн бялхах айраг шиг монгол шvлгээр хvртдэг 

Дуулим талаас тодорсон жирийн ард Лувсангийн 
Дуулуулж уйлуулж явсан морин хуурын эгшиг 

Дугаржавын хоолойтой, Цэрэндоржийн лимбэний 
Дур булаам зохицсон “До мажорын” хоршил 

Амгалангийн жаахан бvсгvй Дашдэлэгийн ёочингоос 
Арван зургаатын хэмээр давхцаж гарсан аяс 
Анх удаагаа Монголд гэгэлгэн твист сэдэж 
“Амраг Гоолингоо” – гоо дуулсан Ичинхорлоогийн vес 

Говийн тэмээн дээр татсан Мєрдоржийн баянхуур 
Гомбын Сэр – Одыг догдлуулсан дуучин Тємєрийн “Дємєн” 
Гончигсумлаагийн симфони, Дамдинсvрэнгийн дуурь 
Гоёхон явсан Цогзолмаагийн уяхан явсан хоолой 

Шуманы “Бодол” – оор 
гэгэлзсэн Жамъянгийн морин хуур 
Шубертийн нотоор дэвэлзсэн Цэрэндолгорын хуучир 
“Yлгэрийн холбоог” бємбєрvvлсэн Мядагбадамын шанз 
“Yзэгслэн гоог” зангируулсан замчин Шаравын лимбэ 

Гавьяат Чулууны хийл шиг Дорждэрэмийн хоолой 
Галуу ганганах намар шиг Тvмэндэмбэрэлийн дуунууд 
Бvхэл найрлыг намдаасан Пvрэвдоржийн хvрхрэлт 
Бvжгийн хvрээлэнг доргиосон Жаргалсайханы хvнгэнэлт 

Хєдєєгийн агаар ханхлуулсан Норовбанзадын дуулалт 
Хєєрхий “Чио - Чио сан” – ыг авчирсан Найдалмаагийн уйлалт 
Хєвчин энэ Монголын хєгжиж дэгжин яваа 
Хєгжимчин дуучин бvхний алдраа зєгнєх замналд 

Амьд яруу найргаар алхам бvхнийг нь хангах 
Аугаа содон итгэлийг шvлэгч бид хvлээсэн юм. 
Алтан дэлхийн тvмэнд ахуй Монголоо дуулах 
Ард тvмнийхээ сэтгэлийг шvлэгч бид тєлєєлсєн юм. 

Олон зууныг царайчилсан отог омгийн нvvдэлчнээс 
Одоогийн шинэ нэгдлийн овог нэрийг нэрлvvлж 
Онгон хээрийн зэрэглээн дунд ордон харш ярайлгасан 
Оч шиг халуун зvтгэлтэй малчин ардын минь дуулах 

Уургын улааны замаар уурын тэрэг жолоодож 
Уулс vvлсийн онийг мєнгєн онгоцоор сvвлэж 
Улаанбаатарын мэндийг хязгаар нутагт хvргэж 
Ууган гавьяагаар дуурссан жолооч бvхний дуулах 

Yvлсийн нvvдэг замд гантиг уртаар хєндєлдєж 
Yйлдвэр завод жагсаасан барилгачин бvхний дуулах 
Yрэл сувдан хєлсєєр газрын гvн уруу замчилж 
Yнэт эрдэнэсийн давхарганд уурхайч хvний дуулах 

Ууган ахмад Чадраабалын усан дээр нээсэн замаар 
Уухилах ган хєлєг дээр удаах vе нь дуулах 
Умар ємнийг холбосон уянгын нот шиг замаар 
Улс хоорондын вагонд Уранчимгээгийн дуулах 

Аглаг уулсын шилд хєрс шинжээчийн дуулах 
Атрын бараан талбарт тракторч эрийн дуулах 
Аварга суурь машины дэргэд ажилчин хvvгийн дуулах 
Анхны шавиа vдэж багш бvсгvйн дуулах 

Тооцоо хэмжээт найрагт толгой холбож багтамгvй 
Томруун их хєдєлмєрийн тоо алдрам мэргэжилд 
Бvрэн эзэн нь болж нийгэм журмыг гардсан 
Бvгд Найрамдах Улсын маань иргэн бvхний дуулах 

Цагийг эзэлсэн дууны vгийг байлдан дагуулахаар 
Цаасан цагаан талбарт vзгэн зэвсгээр тулалдаж 
Энэ зууны шvлэглэлд эрэлхэг гавьяа байгуулсан 
Эрхэм цэц хєвгvvдээ эх орон нь мартахгvй ! 

Аяс нийцvv vгсээрээ уул талыг баясгаж 
Ард бvхний сэтгэлд унаган дvрээ vлдээсэн 
Алдарт ерєєлч Сандаг, Гэлэгбалсан нарыг 
Алтан гургалдай гэмээ нь гvйцэн донгодоо гэж vv. 

Гvрэн улс донсолсон гvжир хатуу онуудад 
Гvйдэл жороо шvлгээрээ удаах vеэ дагуулсан 
Гvнзгий тунгалаг ухаантай Ядамсvрэнгийн тухай 
Гvндvvгvй Монгол сэхээтэн Буяннэмэхийн тухай 

“Учиртай гурав” – ын цомнолоо чихрийн цааснаа бичсэн 
Уран vгсийн байлдагч Нацагдоржийн тухай 
Удаах vеийг нь дааж “Бэр цэцгээ” ургуулсан 
Улаан тэрмэн дээлтэй Ренчин євєєгийн тухай 

Харь холын нутгаас “Буурал ээжээ” дуулсан 
Хатгин овгийн шvлэгч Дамдинсvрэн гуайн тухай 
Хан Хэнтийн найрагч Цэдэнжав гуайн тухай 
Хагас зууны тvvх дэлхий дахинд ярьж байна. 

Дайны vеэр дуурссан залуу Чимидийн шvлгvvд 
Даруу зєєлєн аяст Лхамсvрэн гуайн найраг 

Давхиа дундаа жороолсон Явуухулангийн уянга 
Даваа олныг давсан Нямдоржийн бадгууд 

Хорьдугаар зууны жараад онуудын vес 
Хотын сєєсгєр охидтой жаргал зовлон хуваалцаж 
Хоньчин малчны хамт жавар салхи сєрєлцєж 
Ховдын єндєр даваанд жолоочийн кабинд суулцаж 

Цэнгэлийн алтан дарсанд хєєс сагатал уншиж 
Цэнхэр шилэн жvнзний хєвєє сэтэртэл тулгаж 
Цэцэн мэргэний одонд хориод насаа цацсан 
Цэвэр хєнгєн сэтгэлтэй хонгор найзуудын шvлэгт 

Шаравын Сvрэнжав, Шагдарсvрэн, Нямаа 
Шагдарын Дулмаа, Пvрэвсvрэн, Бадраа … 
Цайлган зvрхэн дунд минь мєнх дvрсээ сийлсэн 
Цаг vеийн чацуутнууд мєр мєрєєр ярайнам. 

Єнєє бидэнд эгэлхэн, маргааш тvvхэнд ховорхон 
Єнгє єнгийн аястай малчны энэ хvvхдvvд 
Єєр єєрийн алдраар vе цагаа эзэмдэж 
Єнєр дэлхийн тvмэнд Монголын тухай дуулсан юм. 

Цагаан хэрмээр гинжилсэн “Тэнгэр уулыг” хайж 
Цастан тундраар эмжvvлсэн Сибирь орныг мєрлєж 
“Ишиг хєл” нуураас Хайлаар мєрнийг тултал 
Идэр бєхийн цээж шиг ханхайж тэлсэн нутаг 

Ванчинбалын бийрээр Инжинашийн хэлхсэн 
Баатарлаг туульсын халаанд ээлжээ аван гарч 
Байгуулах их хєдєлмєрийн шинэ эринийг дуулах 
Байнгын хvндэт харуулд шинэ шvлэгч зогсож байна. 

Зуу зуун шvлэгчийн магтаж цэцэлж ирсэн 
Зуур зуурын тvvхэндээ мандаж гандаж vзсэн 
Зураг сайхан байгальтай борог даруу Монголын 
Зузаан намтраас хуучлах нь тvvхч бvхний зєв єє. 

Ургаа бие тэнхээтэй ч уулыг хараахан єргєхгvй 
Ухаан бодол тэнхээтэй ч урьдын тvvхийг єєрчлєхгvй 
Улирахыг, угтахыг, єнєєдрийг тус тусад нь 
Ул суурьтай тунгаах учир шалтгаан гэж бий. 

Наран шингэх далайд мориныхоо туурыг угаасан 
Найман зууны ємнєх Монгол євєг яахав. 

“Цагийн юм цагтаа” цалгиад халгиад єнгєрч 
Цаас чулуу хоёр дээр гvнзгий мєрєє vлдээсэн юм. 

Хатуу догшин євгєєсєє тэс єєр замд бид 
Хамтын хєгжлийн vнэнээ тэмцлийн цусаар баталж 
Хар цагаан хоёрыг ард тvмнээрээ ялгуулж 
Хаш цагаан барилгуудаар vеийнхээ тvvхийг бичсэн юм. 

“Отгон тэнгэрийн” зулай дээр тєрийн далбаагаа хатгаж 
“Орхон тvшээ гvн”- г тарианы сувгаар хєтєлж 
Ой хєвчийн модыг орон хотдоо жагсааж 
Овор хатуу цєлийг худгийн єрмєєр цоолж 

“Хєдєлмєрийн гавьяаныхаа улаан тугийн одон” болсон 
Хєдєє аж ахуйн тосгон ардын нэгдлийн тєвvvдээр 
Хєвчин их орныхоо алдрыг єргєн шагнасан 
Хєрслєг хатуу булчинтай залуу тvмний минь гар 

“Эрхт тэнгэр эздийн” vлдээж чадаагvй дурсгалыг 
Энэ Монголын шороонд vvрдийн болгон цогцлуулж 
Эрчим хvчээр суниах vй тvмэн хот юугаар 
Эл хуль талын зvvд нойрыг сэрээсэн юм. 

Шvлэг дуу тєдийгєєр шvтээн мєрєєсєж авчраагvй 
Хvлэг морин дээрээ хvч vзэлцэж авчирсан 
Ардын энэ хувьсгалын алтаар цэгнэшгvй vнийг 
Арван нэгдvгээр оны партизан ах нар гэрчилнэ. 

Мєнхийн энэ хувьсгалыг энхийн замд нь оруулах гэж 
Мєн ч олон бэрхшээлийг энэ vе минь тоолсон юм. 
Дэлхийн олон хувьсгалын дэвтэрлэж vлдээсэн ботид 
Дэвшvvлэх хувь нэмрээрээ євєрмєц замыг туулсан юм. 

Бурхныг халаад бид ганц хvнийг шvтэж vзсэн 
Будлиу тулгам алдаанаас цус ханхлахыг ч vнэртсэн 
Бушуу тvргэн хєгжих гэж яараад даарч ч vзсэн 
Бурууг зєвєєр нєхєж нийгэм журмыг байгуулсан.

Монгол гэдэг ийм орон байсан юм.! 
Морьтон эрчvvл нь 
Зодгон доор єсєж 
Зогсоогоороо нєгчдєг 
Зоримог эх орон байсан юм. 
Монгол гэж ийм орон байсан юм ! 

Саран гоо 
Саальчин хvvхнvvд нь 
Салхинд боролсон 
Сайхан эх орон байсан юм 
Монгол гэж ийм орон байсан юм ! 

Тэнгэр нь цэнхэр 
Тэгш тал нь цэлгэр 
Тэнд суугчид нь цэмцгэр 
Тив дэлхийд хосгvй эх орон байгаа юм ! 

Монгол гэдэг ийм орон байгаа юм. 
Уул нь єндєр 
Ус нь тунгалаг 
Ургамал нь єнгєлєг 
Уужим эх орон байгаа юм ! 
Монгол гэж ийм орон байх юм.! 
Тансаг цагаан єргєєндєє 
Таван тивийнхнийг 
Тараг айргаар зочилсон 
Тайван энхийн орон байх юм ! 

Монгол гэдэг ийм орон байх юм ! 
Хvний хийсэнд дадаж 
Хvний хийгээгvйг сэдэж 
Хvй энэ орчлонтойгоо 
Хvж барилцсан орон байх юм. 

Монгол гэж 
Байсан ч орон 
байгаа ч орон 
байх ч орон ! 
Байлгах ч гэж 
Байгуулсан юм 
бахдуулсан юм бид ! 
Байх байхдаа 
Баргийн юм биш 
Баатрууд билээ л ! 
Баатар гэж мэдэх vv ? 

“Олон єнгийн ялгаатай 
Олон хилийн залгаатай 
Орчин vеийн бємбєрцєгийн 
Улс тєрийн зураг дээрх 
Овор даруухан зvстэй 
Онгон улаан хилтэй 
Онцгой нэгэн дvрсэн дотор 
Мянган vеийг дархалж 

Ташуураа бариад босохдоо бvтэн нийгэм алхдаг 
Танай монгол ер нь ямаршуу хvмvvс вэ ?” гэвэл 
Таван тивийн чуулдаг vзмэр, тэмцээн, хурал дээр 
Танилцацгаа, Миний Монголын vр садтай !

Орчин vеийн хувцасны онцгой маяг шалгаруулах 
Олон улсын комиссыг амьсгал татан гайхтал 
Оёдлын ураар аархаж vнэт vсээр туйлсан 
Оноот монгол дээлтэй ойн согоо шиг бvсгvй 


Сарны мєнгєн туяа шиг тэгшхэн чийрэг хєлдєє 
Савхины дээдээр хийсэн дэгжин гутал жийж 
Сайхан хар гэзгээ мєрєн гол шиг суналзуулж 
Сансрын ганцхан цолмон шиг гялалзаж явааг хар ! 

Сайхан тэр бvсгvй чинь миний Монгол орны 
Саран гоо гэгдсэн уран цагаан бvсгvй 
Саяар тоолох сvргийнхээ сааль сvvг бялхуулж 
Сав ертєнцийн тvvхэнд Монголыг тєрvvлсэн ижий !

Алтан бамбар дvрэлзсэн “Олимп” наадмын талбарт 
Алга ташилт нижигнэсэн чєлєєт бєхийн дэвжээнд 
Арван зvгээс шалгарсан алдарт эрцvvлтэй тулж 
Арслан зааны тэнхээгээр ааглаж байгаа бєх чинь 

“Даншиг” наадмын оноонд хоёр зуун жил цоллуулсан 
Далай Даян Дархан, Хvдэр, Дугар аваргуудын 
Дараах vеийг эзэмдэх хvндтэй гавьяа хvлээсэн 
Даруу тvвшин Монголын давшиж яваа залуус ! 

“Эр бор харцага нь жигvvрэндээ хvчтэй” гэдэг 
Эртний цэцэн тvмний жирийн энэ хєвvvд 
Энх наадмын талбарт тєрийн тугаа єргєж 
- “Энэ миний Монгол” гэж дэлхийд харуулсан бєхчvvд !

Ертєнцийн заяаг шийдэх Нэгдсэн Yндэстний Байгууллагын 
Ерєнхий Ассамблейн хурал дээр таслах эрхтэй єндийж 
Даян дэлхийн амгаланг дархлан хамгаалж байгаа 
Даруухан тэр дипломат – миний Монголын иргэн ! 

Цахиур чулуу хагарам нvсэр хатуу онуудад 
Цаг тєрийн шуургатай нvд цавчилгvй тулж 
Ахуй улсынхаа нэр ард тvмнийхээ хvндийг 

Аваад гардаг байсан монгол тєрийн зvтгэлтэн 

Ядуурал дарлал хоёрын гашуун бvхнийг хvлээж 
Ялалт ололт хоёрын гавьяа бvхнийг хvртэж 
Эрх чєлєє, тусгаар тогтнол, тэгш байдлын 
Эрхэм vнийг ухаарсан малчны хvv энэ байна ! 

Морин туураар эх тvvхийг тамгалсан 
Монголыг vзье гэвэл ийм орон байдаг юм ! 
Морьтон ардын хувьсгалаар шинэ тvvхэнд тодорсон 
Монгол тvмэн гэвэл ийм хvмvvс байдаг юм. 

Ханагар энэ Монголынхоо харьшгvй алдрыг vvрч 
Хан хурмастыг алхаж одны чулуунд сийлэх 
Хамгийн тvрvvчийн vгээр гарчиг тавьсан найргаа 
Хатан дэлхийн хvн ард та нартаа єргєе. 

Шvлэгч Гулрансын есєн намар анхилуулсан 
Сvмvн євсний vнэрийг гvйцээ нь vгvй гэвч 
Дэлгэр Монголынхоо тухай сэтгэл нээж дуулсан 
Дэндvv залуу найргийг минь зvрхэндээ хадгалаарай !

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
MONGOL HUN (зочин)

“ Эрхийг сурахаар бэрхийг сур “ гэсэн
Эцэг євгєдийнхєє хvндэт сургааль дагаж
Эх болсон буурал Монголынхоо тухай
Энэ дэлхийд дуулах иргэн нь би байна !

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)