BMWAREZ BLOG : ОюуТолгой Ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагаа


Ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааны тухай компанийн албан ёсны мэдэгдэл

Манай компанид ажилд горилогчдыг Оюу Толгой ХХК-д ажилд оруулж өгнө гэсэн нэрийдлээр тодорхой иргэд, хувь хүмүүс мөнгөн төлбөр нэхсэн тохиолдлууд гарсан байж болзошгүй талаарх мэдээлэл бидэнд ирсэн тул бид дараах мэдэгдлийг хүргүүлж байна.

Манай компани ирээдүйн ажиллах боловсон хүчээ ажилд авахдаа ямар нэгэн зуучлагч хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй бөгөөд тэднээр дамжуулан ажилд авдаггүй болно. Хэрэв танд Оюу Толгой ХХК-д ажилд ороход тань тусална гэж мөнгө, төлбөр нэхэмжлэх хувь хүмүүс хандвал тэдэнд итгэхгүй байхыг анхааруулж байна.

Оюу Толгой ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг болно.

Мөн Оюу Толгой ХХК нь нээлттэй байгаа ажлын байруудыг цаг тухайд нь өдөр тутмын сонингууд болон холбогдох вэбсайтуудаар олон нийтэд нээлттэй зарладаг. Ажилтан сонгон шалгаруулах үйл явцад хүлээн авсан өргөдлүүдийг нягталж шалгах, сонгогдсон нэр дэвшигчидтэй 2 шатны ярилцлага хийх, мөн дараагийн шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчдийн талаар өмнөх ажил олгогчдоос нь тодорхойлолт авах зэрэг багтдаг. Сонгон шалгаруулах комисс нь 3-аас доошгүй гишүүдээс бүрдэх тул ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг ганц хүн дангаар бус комисс гаргадаг болно.

Оюу Толгой ХХК-д ажилд орох өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр, хураамж байхгүй болно.

Оюу Толгой ХХК-ийн Хүний Нөөцийн хэлтэс

Одоогийн байдлаар байгаа ажлын байр

Засгийн газрын харилцааны ажилтан 2011-03-29 2011-04-12
Мэдээллийн туслах ажилтан 2011-03-29 2011-04-11
Гүний уурхайн ахлах геологич 2011-03-25 2011-04-08
Захиргааны туслах ажилтан 2011-03-25 2011-04-07
Хангамжийн ажилтан - Бараа материалын шинжээч 2011-03-29 2011-04-06
Худалдан авалт хариуцсан хангамжийн ажилтан 2011-03-29 2011-04-06

Та бүхэн энд дарж тодорхой үзээрэй 

Эх сурвалж  www.ot.mn 


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)