BMWAREZ BLOG : Б.Даваацэрэн яруу найрагчийн танилцуулга

Б.Даваацэрэн яруу найрагчийн танилцуулга

Бямбажав овогтой Даваацэрэн нь 1961 оны 5 сарын 15-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн нутагт "Шарантай эхэн ус"-нд төрсөн. Бүрэн дунд боловсролтой. Үсэг өрөгч, линотипик мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ Говь-Алтай аймгийн "Алтай хөгжил" сонины үйлдвэрт ажилчнаар  хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн.
Гуч гаруй настайгаасаа яруу найрагын ертөнцөд хөл тавин
1996 онд "Наран шарантайн уянга" хэмээх анхныхаа номоо хэвлүүлж уншигч олондоо хүргэсэн.
Энхүү ном нь 2010 онд "БИ АЛТАЙН ХӨХ ЧОНО" нэртэйгээр хэвлэгдсэн
мөн "АМРАГ СЭТГЭЛ" ном хэвлүүлэхэд бэлэн болоод байна.

Ингээд та бүхэндээ "БИ АЛТАЙН ХӨХ ЧОНО" номонд орсон
     /Би алтайн хөх чоно/ 
                                                     шүлгийг оруул байна

Жалга дагаж мөлхдөггүй

Хяр зоогоор хэрж гүйдэг

Жаргал горьдож хэвтдэггүй

Хясал зовлон сөрж амьдардаг

Хөх Алтайн

Хөх чоно би

Төөрсөн хүүхэд айлгадаггүй

Үүр агуйдаа ачилж өсгөдөг

Таарсан бүхнээ амталдаггүй

Үйл лайг нь харж хороодог

Хөх Алтайн

Хөх чоно би

Хавханд оровч баригддаггүй

Хөлөө тасалж хаяад зугатдаг

Занганд унавч зогсдоггүй

Зүрхээ гулгиж орхиод хулждаг

Хөх Алтайн

Хөх чоно би

Эгэл үнэнээс урвадаггүй

Долоон голоо дуусгаж тэмцдэг

Эрх чөлөөнөөс ухардаггүй

Далан гүвээ давуулж ульдаг

Хөх Алтайн

Хөх чоно би

Өвдөж ерөөсөө үзэгддэггүй

Сүлд хийморь нь тэнгэрт байдаг

Үхэж угаасаа харагддаггүй

Сүнс амь нь ууланд явдаг

Хөх Алтайн

Хөх чоно би

Овоглох алдар хөөцөлддөггүй

Орчлонг сэтгэл амгалан туулдаг

Хоргодох хөрөнгө хураадаггүй

Хорвоог амьсгал уужим бардаг

Хөх Алтайн

Хөх чоно би

 

2009.06.03

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин

nutgiin ah maani yavj bna shtei

Зочин

manai Davaa ah monuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)