BMWAREZ BLOG : Б.Даваацэрэн ″Би Алтайн Хөх Чоно″ Засагт ханы хөх харчууд /шүлэг/

Засагт ханы хөх харчууд

Нэрт найрагч Л.Мягмарсүрэнд

Залгаа аймаг, хотол хошуунд

Зартай цуутай хөх харчууд , Засагт ханых

Зарлиг тушаал ,шүүх шашдирт

Замтай мөртэй хөх харчууд, Засагт ханых

Зөрүүд гээд адлаж болдоггүй

Зөнтэй шидтэй хөх харчууд, Засагт ханых

Зөөлөн гээд аархаж болдоггүй

Зүстэй нэртэй хөх харчууд , Засагт ханых

Мэдэж ав ,энэ засагт ханыхныг

Мэндэлж яв ,тэр хөх харчуудтай

Таниж ав ,энэ засагт ханыхныг

Танилцаж яв, тэр хөх харчуудтай

Алтай хангай, өрнө дорнод

Алдартай суутай хөх харчууд , Засагт ханых

Амьдрал тэмцэл, зовлон жаргалд

Аралтай нуруутай хөх харчууд, Засагт ханых

Ааштай гээд цэрвэж болдоггүй

Авъяастай сэтгэлтэй хөх харчууд , Засагт ханых

Аатай гээд дөрлөж болдоггүй

Андтай нөхөдтэй хөх харчууд, Засагт ханых

Мэдэж ав, энэ засагт ханыхныг

Мэндэлж яв, тэр хөх харчуудтай

Таниж ав, энэ засагт ханыхныг

Танилцаж яв, тэр хөх харчуудтай

Богд төр, алтан сэнтийд

Бодолтой суудалтай хөх харчууд, Засагт ханых

Булт олон, их монголд

Буянтай хүндтэй хөх харчууд, Засагт ханых

Бүрэг гээд гоочилж болдоггүй

Билигтэй номтой хөх харчууд , Засагт ханых

Барлаг гээд голж болдоггүй

Бурхантай сахиустай хөх харчууд, Засагт ханых

Мэдэж ав, энэ засагт ханыхныг

Мэндэлж яв, тэр хөх харчуудтай

Таниж ав, энэ засагт ханыхныг

Танилцаж яв , тэр хөх харчуудтай

2001.06.06
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Зочин

medej av manai nugiihniig

comand_ob@yahoo.com (зочин)

Мэдэж ав миний нутгийнханыг
Мэндэлж яв тэд нартай.

Mendel (зочин)

Zasagt haniihan gej

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)